antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Вангагийн зөгнөл

нийтлэсэн Admin

Нострадоумаас дутахгүй нэр хүндтэй урьдчилж тааж зөгнөж хэлсэн нь байндаа найдвартай тусдаг хэмээх үзмэрч Ванга (Вангелия Пандева Гуштерова) 1911 оны 1 сарын 31-ний өдөр мэндэлжээ.

Тэрээр Болгар улсын Петрич хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг урьдчилан харах далд авьяас нь илэрчээ. Дүүтэйгээ усанд явж байгаад шуурганд өртөн сохор болсон ч гэдэг. Дэлхийн II дайнд мордсон тосгоныхоо хүмүүсийн хүүхдүүдээс хэн нь амьд ирэх, аль нь дайны галд үрэгдэх вэ гэдгийг зуун хувийн үнэнтэйгээр хэлж байсан гэнэ. Зөгнөж хэлсэн бүхэн нь үнэнтэй нийцэх болсон Ванга эмгэнийг Болгарын Засгийн газар тусгай хамгаалалтад авч төрийн албан хаагч хэмээн үзэж байжээ. Тэрбээр өөрийн үзэж буй хүнээ ямар өвчин эмгэгтэй вэ, яаж, хаана эмчлүүлэх хэрэгтэй вэ гэдгийг түвэггүйхэн хэлдэг байсан тул үзүүлэх гэсэн хүмүүсийн оочер дугаар Болгарын жижигхэн тосгоныг хэд ороох хэмжээнд хүрдэг байсан гэнэм. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсны тод жишээ бол 9 сарын11-нд болсон аймшигт халдлагын талаар хэлсэн явдал.Үзмэрч Ванга өөрийнхөө тааж хэлсэн ёсоороо 1996 оны 8 сарын 11-нд хорвоог орхижээ.

Дараах зөгнөлүүдийг тэрээр мөн хийсэн байдаг:

2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хүчээ авна. Эхлээд цөмийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.

2011 он. Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бөмбөрцөгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.

2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт хавдар, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.

2016 он. Европ тив бараг хүнгүй болно.

2018 он. Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна.

2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.

2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчидтай болно.

2028 он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. /Энэ нь халуун цөмийн урвалыг жолоодно гэсэн үг аж/ Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө.

2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.

2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.

2066 он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт үүсгэнэ.

2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/

2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.

2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.

2111 он. Хүмүүс киборг болно. /Амьд робот/

2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад хийхгүй.

2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хун төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно.

2130 он. Харь гаригийнхны зөвлөснөөр усан дор колони байгуулна.

2164 он. Ан амьтан “хүний хагас” буюу хүнтэй төстэй болон хувирах явц эхэлнэ.

2167 он. Шинэ төрлийн шашин үүснэ.

2170 он. Их хуурайшилт болно.

2183 он. Ангараг гариг дээрх колонийн гүрэн цөмийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардана. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/

2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.

2195 он. Далай доорх колонуудыг эрчим хуч, хүнсний зүйлээр найдвартай хангана.

2196 он. Ази, европынхон бүрэн холилдож эрлийзжиж дуусна.

2201 он. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас хүйтрэлт болно.

2221 он. Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо үеэр хүн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна.

2256 он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна.

2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул нүүрлэнэ.

2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөнө.

2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ төрлийн арьстан үүснэ.

2279 он. Оргүй хоосноос эрчим хүч гарган авна. /Сансрын хар нүх мэтээс/

2288 он. Цаг хугацаагаар аялна. Харь гаригийнхантай хэлхээ холбоо тогтооно

2291 он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана.

2296 он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно. Үүний улмаас таталцлын хүч өөрчлөгдөж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ.

2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.

2302 он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.

2304 он. Сарны нууцыг нээнэ.

2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгүй болгоно.

2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт үүснэ.

2371 он. Нийтийг хамарсан аймшигт өлсгөлөн нүүрлэнэ.

2378 он. Шинэ арьстнууд түргэн өсч үржинэ.

2480 он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ.

3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам өөрчлөгдөнө.

3010 он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бүхий бүслүүр үүснэ.

3797 он. Дэлхий дээрх бүх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн төрөлхтөн хэдийн өөр гариг дээр шинэ соёл иргэншил үүсгэсэн байх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car