antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2013 11 comments

“Шударга ёс”-ынхоон шударга байцгаая л даа

нийтлэсэн Admin
527-1366161867middle“Хариуцлагатай” Н.Батцэрэг 
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг жигтэйхэн  ал­бан ёсны царай гарган  “Манай бүлэг хуралдаад  аж­лаа сайн хийх хэрэгтэй  гэдэг дээр зарчмын хувьд тохиролцсоноо хариуц­ла­га­­тайгаар мэдэгдэж бай­на” гэсэн  тун ч ноцтой мэ­дэг­дэл хийдэг юм байна. Ер нь тэрээр байсхийгээд л иймэр­хүү  “ноцтой” мэдэгдэл  хийхдээ тун ч гаршиж яваа  “улстөрч”.
Түүний хувьд гадаад үзэмжиндээ  жигтэйхэн их ач холбогдол өгөөд яваа­гаас  өөрөөр “Шударга ёс”  эвслийн бүлгийн даргын хувиар монголын  төр, засагт  жинтэйхэн нөлөө үзүүлэх  улстөрчийн  даац, бяд үнэндээ дутагдаад л яваа.
Чимээгүй Д.Батцогт
Гуравхан жилийн өмнө “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхоо анхдугаар  хуралдаан дээр “Өнөөдөр манай ард түмэн босох цаг болсон.
Ард түмэн маань дэндүү ноомой, дэндүү номхон бай­на.
Төрд гарсан энэ хэдхэн улстөрчид чинь та биднийг дарлаад байна шүү дээ” хэмээн хоолойгоо цахирттал хашгирч байсан  “Шударга ёс” эвслийн нэгэн гишүүн Д.Батцогт өнөөдөр жинхэнэ утгаараа төрөл арилжсан.  Ямар сайндаа л “Одоо Засгийн газрын тэргүүнийг огцруулах нь таатай үзэгдэл биш байх.
Ажил хийх бололцоо, цаг олгоогүй байж ээрч хаш­хичаад байх нь хэр зо­хистой юм бол” гэс­хий­гээд тэг дундуур нь “бөөрөнхийлөөд” явж байгаа. Түүний хэлэх дуртай үг нь “ яадаг юм бол, тэгэх болов уу, магадгүй л юм, харзнаж байна” гэс­хийгээд дуусч байгаа юм. Одоо мань эрээс  “Амлалт нэхэх” энэ  тэр юм горьдож хараад нэмэргүй.
Өөрийгөө ч танихаа больсон Г.Уянга 
“Д.Сүхбаатарын талбайн шар толгойт” гэгдэх болтлоо цагаан  хоолой  барин тэм­цэж, жагсаж өөртөө  таалаг­даагүй бүхнийг “будаа бол­госоор” байгаад УИХ-ын эрхэм гишүүний сэнтийд заларсан  өнөөх Г.Уянга бүр бараа сураг, чимээ аниргүй алга болсон.
Толгойтой үснийх нь өнгө үндсээрээ өөрчлөгдсөн  шигээ тэмцэгч Г.Уянгаас үлдэж хоцорсон юм за даа их маруухан даа.  Саяхан л “Шударга ёс эвсэл АН-тай хамтарч за­саг байгуулж  яагаад  ч бо­лохгүй”  гэж байсан улстөрч Г.Уянга  өнөөдөр Н.Алтанхуягийг аварч үл­дэх МҮАН,
Бие даагч гур­ван гишүүний холбоог чи­мээгүйхэн толгойлоод цо­­хиж явна. Амьдрал мөн ч баян юм. Монголын улс­төрчдийг ганцхан жилийн дотор суурин дээрээ хоёроос гурав өөрчлөгдөхийг  үзэх шиг амархан юм энэ хорвоод өөр бий гэж үү.
Их Сангийн Ч.Улаан
Шинэчлэлийн Засгийн газрын Сангийн сайд Ч.Улаан “Шударга ёс” эвслийн бүлэгт бас ч гэж жин дарах улстөрч. Монгол Улсын хөрөнгө, санхүүгийн авдрын түлхүүрийг гурвантаа өвөртлөж яваа энэ эрхэм сүүлийн үед бас л үзэл бодлын ихээхэн  өөрчлөлтөд ороод байгаа.
Нийтлэлч Баабар нэгэн­тээ “Торой банди, Тогос Чүлтэм, Чүлтэмийн Улаан, Улаантны Энхбаяр” гэж зүгээр ч нэг бичээгүй санаг­дана. Ерөөс төдийгөөс өдий хүртэл Н.Энхбаяр, Ч.Улаан хоёрын зүү орох зайгүй нөхөрлөж ирснийг л сануулсан хэрэг.
Харин тэгтэл сүүлийн үед Ч.Улаан сайд  ихэд хилэнтэйгээр “Хэн нэгний санаанд тааруулж ажил, амьдралаа зохион байгууладаг нь би биш” хэ­мээн мэдэгдэж  эзэнтэйгээ арсалдаад эхэлсэн.
Энэ нь ердөө ирэх зур­гаадугаар сард болох Ерөн­хийлөгчийн сонгуу­лийн өмнө чангахан дуугарч байгаад МАХН-аас дүүлээд гарах гэсэн л санаа. Харин Сангийн сайдын суудалд гурав дахь удаагаа заларч суугаагийн хувьд Монгол Улсын эдийн засаг хэзээ мөдгүй эл­гээрээ хэвтэхэд бэлэн бол­чихоод өдөр хоногийг   аргацаан  өнгөрүүлж бай­гаа нь эрхэм сайдад   тө­дийлөн сонирхолтой биш.
Н.Алтанхуяг огцорно уу, гадаадын хөрөнгө оруулалт  “0” заана уу Ч.Улаан сайдад өнөөдөртөө падлийгүй. Яагаад гэвэл тэр ердөө л Ерөн­хийлөгчийн сонгуульд биеэ бэлдэж байгаа “кадр” ажилтан.
Завгүй З.Баянсэлэнгэ 
За бусад “Шударга ёс”-т­нуу­дын  хувьд   З.Баян­сэлэнгэ гишүүнд хууль тог­тоох үндсэн ажлаас нь илүү өгөөжтэй, хожмын унац ашигтай ажил хаа зөндөө бий.
Гэхдээ яг өнөөдрийн хувьд түүнд өдөр бүр шахуу  II эмнэлгийг зорьж, өвдөж шаналсан даргынхаа сэт­гэлийг тайвшруулж суух нь л хамгийн эрхэм ажил нь болсон.
Энэ бүхнийг зайлшгүй нуршиж “Шударга ёс”-ынхонд  нэр шигээ шу­дарга байхыг зайлш­гүй са­­нуулах хүндрэл бэрх­шээ­лийн өмнө Монгол Улс ирээд зогсчихлоо.
Эдийн засгийн болзошгүй хямрал нүүрлэж, ард түм­ний амьдрал өдрөөс өдөрт уруудан дордож байна.
Гадаадын хөрөнгө оруу­лалт зогссон гэж хэлж болно. Улстөрийн тогтворгүй бай­­дал, улстөрчдийнх нь увайгүй үйлдэл болгоноос гадныхан үнэндээ залхаж гүйцээд монголыг орхин гарцгааж байна.
Гэхдээ хө­рөнгө оруулагчид  бүгдээ­рээ монголд хиргүй цагаан сэтгэл өвөрлөж, адил тэгш ашиг орлоготой  ажиллая гэж орж ирсэн гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
Ямартай ч ядуухан монголын эдийн засагт тэд­­н­ий оруулсан мөнгө нод­нингийн мөн үеийхээс 40 хувь буурчихаад байгаа нь одоохондоо гадныхны гарыг харахаас аргагүй байгаа бидний хувьд нэг ёсны “хор­лонтой чимхэлт” л гэсэн үг.
2012 оны  гуравдугаар сараас Монгол Улсын нийт бараа эргэлтийн хэмжээ 148,6 сая ам. доллар буюу  10.1 хувь, импортын хэмжээ 128.1 сая ам. доллар буюу 13.6 хувь, экспортын хэмжээ 20.5 сая ам. доллар буюу 3.9 хувь буурсан үзүүлэлттэй байгаа.
2013 онд 33 сая тонн нүүрс экспортлож, үүнээс 2.7 тэрбум ам. долларын ашиг олно гэж тооцоолж байсан ч оны эхний гурван сард ердөө л 1.4 сая тонн нүүрс экспортлосон нь эдийн засаг тэлэх бус хумигдаж байгааг харуулах хамгийн бодит үзүүлэлт мөн.
Монгол Улсын гадаад өр өдрөөс өдөрт нэмэгдэж өнөөдөр гурван тэрбум ам. доллар руу дөхөж яваа. Монгол Улсын Засгийн газар  2013 онд гадаад зээлийн үндсэн төлбөрт 87.4 тэрбум төг­рөг, хүүгийн төлбөрт  27.9 тэрбум төгрөг төлөх ёс­­той.
Дээр нь эзэн хааныхаа нэрийг барин  бадарчилж  авсан “Чингис бонд”-ын зөв­хөн хүү нь 40 тэрбум төг­рөг талийгаад явчихсан.  Ерөнхийдөө Монгол Улсын нөхцөл байдал өдрөөс өдөрт муудсаар байна.
Яг л өдийд УИХ, Засгийн газарт асуулга тавьж, болохгүй бол ард түмнээ уриалаад  тэм­цэж, жагсаж явах учиртай өнөөх “Шударга ёс”-ын хэд “бүлх залгичихсан” мэт таг дуугүй суугаа нь хэрэг зоригоо бүтээж, зөөлөн суу­дал, эрх ямбаар амаа таг­луулсных нь нотолгоо шүү дээ.
Улаан хувьсгалч ца­райлан Д.Сүхбаатарын талбайд хоолойгоо сөөтөл орилж, жагсаж явсныхаа хэргийг гаргаж, эрх ямба, өнгө мөнгөөр үзэл бодлоо худалдсан тэдэнд одоо цуг тэмцэж явсан ядарсан ард олон хоногийн хоолтой байна уу, үгүй юу гэдэг огт хамаагүй болсон.
Тэд унах унаатай, тансаг орон байшинтай, мөнгө төгрөгтэй болсон. Одоо бол  юу яасан жагсаж тэмцэх. “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг тэдэнд бүгдээрэнд нь хувь хувийн бодол бий. Тэр нь лав шударга ёс, ядарч зүдэрсэн ард түмэн биш бололтой.
Одоо тэд дахиж гудамжны тэмцэл хийхгүй. Тийм шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл тэд амьдралаа сайжруулах гэж л улстөр хийсэн. Тэр ч санаагаа гүйцэлдүүлсэн.
Нэр нь л “Шударга ёс”болохоос биш бусдаар тэд МАНАН-гаас юугаараа ч ялгагдах юмгүй болсон. Яагаад гэвэл тэд монголын улстөрчид.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (April 17, 2013 12:54:51 pm )

    tav gurvan mungunii baraa harsan hvnii zan yaj huvirdgiig hen ch medeh baihaa.

  • Anonymous (April 17, 2013 1:34:30 pm )

    haa ochij ulaan chin harin zarchimch shudarga ajillaj bgaan bishu, ter enhbayariin tuslah bish, ulsiin said ulsiin tuluu zutgeh yostoi gedegee uhamsarlasan yum bishu. bayanselenge, baasanhuu zereg sumtai garuud sanamsargui l songogdson nuhduud shde.

  • Anonymous (April 17, 2013 2:07:29 pm )

    Estoi unen um heljee ed nar ch odoo maniigaa martaa biz dee hoorhii gej bid ch daanch genen um daa gej

  • Anonymous (April 21, 2013 6:41:42 pm )

    ман-тай нийлж алтанхуягийг унагаад л намын даргаа аврах боломжтой. тэгэхгүй байхыг бодход даргаа албан тушаалаар эсвэл мөнгөөр арилжжихсан байна дээ энэ хэдэн мангуунууд

  • Anonymous (April 21, 2013 6:42:16 pm )

    ОДОО Л ШУДРАГА ЭСЭХ НЬ ХАРАГДАНА ДАА. БАС хүн чанар нь

  • Anonymous (April 22, 2013 12:45:36 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **

  • Anonymous (April 24, 2013 8:43:26 pm )

    уЯНГА БОЛ ХОЛЫГ ХАРДАГ ХЭЗЭЭ Ч АРД ТҮМНЭЭСЭЭ УРВАХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БНА.

  • Anonymous (April 25, 2013 6:42:51 pm )

    ЗГ ОГЦРУУЛСАНГҮЙ ГЖ ЭД НАРЫГ ЗАХИАЛГААР МУУЛЖЭЭ

  • Anonymous (April 26, 2013 10:23:03 am )

    Хөөрхий амьтад амьдралиа бодсон дээр

  • Anonymous (April 26, 2013 10:27:11 am )

    Хөөрхий амьтад амьдралиа бодсон дээр
    Монгол улсад шударга ёс тогтно уу үгүй уу одоо эд нарт хамаагүй болсон юм чинь

  • Anonymous (April 27, 2013 9:02:59 am )

    Ed zovhon mongoloo l gesen humuus mongol mongoloorol zov hogjimoor bna ardchil zov zamruugaa oroisoidoo ard tumend hetsuu bna

antalya rent a car