antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 16, 2013 22 comments

Н.Түмэндэмбэрэл 4.6 тэрбумын хэрэгт холбогдлоо

нийтлэсэн Admin

66zzЭрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл болон тус яамны Оношилгоо, эмчилгээний

хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, яамны мэргэжилтэн П.Отгонжаргал нарыг Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн баасан гарагт баривчлан саатуулсан байна. Учир нь тэд салбартаа шинэ технологи нэвтрүүлэх, мөн бусад тендер зэргээс өөрийн хамаатан садантайгаа хуйвалдан төрийн халааснаас олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

Н.Түмэндэмбэрэл нарын энэ хэрэг саяар биш тэрбумаар хэмжигдэх бөгөөд МИАТ-ын хэрэгтэй бараг энэ тэнцэхүйц гэдгийг эх сурвалжууд онцолсон. Учир нь тэд Эрүүгийн цагдаагийн газарт тоног төхөөрөмж, техникийн чиглэлээр шал­гагдаад нэлээд удсан аж. Гэвч мөрдлөгийн эцэст өөрийнхөө найз нөхөд, ах дүүгээ аливаа тендерт хууль бусаар шалгаруулдаг байсан гэнэ.

Тэдний төрийн мөн­гөнөөс дур зоргоороо хүртдэг байсан баримтуудаас дурьдвал орчин үеийн оношилгооны хоёр ширхэг MRI аппарат авна гэж яамны төсвөөс гурван тэрбум төгрөг гаргуулсан юмсанж. Түгээрээ гадаадад хэрэглэж байсан хуучин аппарат оруулж ирсэн байна. Мөн эмнэлгийн зориулалттай бүрэн тоноглосон явуулын хоёр машин авах нэрийдлээр 1.6 тэрбум төгрөгийг халаасалжээ.

 

Гэхдээ энэ машинууд нь Герман улсад хэрэглэж байсан мөн хуучин эд байж. Түүнчлэн Н.Түмэндэмбэрэлийн гэрт нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө гарсан гэх мэдээлэл бас бий. Ямартай ч одоогоор Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн үргэлжлүүлэн шалгаж буй юм. Хэргийг бүрэн шалгаж дуусаагүй байгаа болохоор бусад хууль бус үйлдлүүдийг нь дурьдах боломжгүйг эх сурвалжууд хэлсэн. Дашрамд дурьдахад 1.6, гурван тэрбум төгрөг зөвхөн эхнийх нь бөгөөд түүнээс ч олон сүлжээ хэрэг илэрч магадгүй аж.

 

 

Н.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ

 

Тэгвэл  Н.Түмэндэмбэрэл гэж чухам хэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь дээрх хэрэгт “гол дүрийн жүжигчин” нь байсан болохоор хуулийнхан түүнд анхаарлаа илүү хандуулж байгаа бололтой. Тэрбээр 1985 онд ЗХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2001-2002 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль төгссөн. Улс ардын аж ахуйн төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Доктор зэрэгтэй. Мөн МАХН-ын Төв хорооны Сэтгүүлүүдийн нэгдсэн редакцид утга зохиолын ажилтан, “Боловсрол” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Прогноз” төвийн дэд захирал, МАХН-ын Удирдах зөвлөлд Сан, хөрөнгө эрхлэх газрын дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Улаан-Үд хотод суух Ерөнхий консул, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан.

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн үед тэрбээр тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байв. Гэтэл АН хамтарсан засгаас өнгөрсөн жил гарсаны дараа МАН-ын Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн сайдаар томилогдоход Н.Түмэндэмбэрэл яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчид нэр дэвшсэн. Улмаар төд удалгүй 2012 оны гуравдугаар сард албан тушаалыг нь жинхэлж өнгөрсөн оны есдүгээр сар хүртэл тус албыг хашсан байдаг. Түүний эл өндөр албан тушаалаас халагдсан гол шалтгаан нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн чихэнд “Н.Түмэндэмбэрэл ажил, үүргээ хангалтгүй хийдэг” гэх яриа үргэлж очдог байсантай холбоотой гэдэг. Нөгөөтэйгүүр  түүнийг учир мэдэх нь МАН-ын хүн гэх яриа ч бий.

Харин хамт шалгагдаж байгаа ЭМЯ-ны Оношил­гоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн Н.Түмэн­дэмбэрэлийг Төрийн нарийн бичиг байхад энэ албыг авсан байна. Өөрөөр хэлбэл түүний хамтарч бизнес хийх хамгийн ойр дотны итгэлт нөхдийнх нь нэг.

 

Л.Энхдэлгэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (April 16, 2013 9:44:42 am )

    f

  • Anonymous (April 16, 2013 10:06:26 am )

    Улсын З-р эмнэлэгийн үйл ажиллагаа санхүү төсөв эмийн тендер даатгал бусад бэлэн мөнгөний асуудлыг нэг шалгаач

  • Anonymous (April 16, 2013 1:30:28 pm )

    shoron shorond hataa

  • Anonymous (April 16, 2013 2:00:53 pm )

    тендерт шалгарсан байгуулага нь оросын зах зээлээс чанаргүй эм авчирч эмнэлгүүдэд шахдаг .Оросууд Хугацаа дууссан шаардлага хангахгүй эмийг дахин савлах зэргээр өөрсдийн зах зээл дээрээ зарж байгаагаа хэвлэл мэдээлэлээрээ хүлээн зөвшөөрсөн байхад манай эрүүл мэндийн яам үүнд анхаардаггүй нь мөн л идэж уухтай нь холбоотой болж байх шиг байна Сэтгэлгүй эмчээр чанаргүй эмээр эмчлүүлсэн улс яаж эрүүл болохов дээ Гэмтлийн эмнэлэг өвчтөнгөөс шарханд хийх эм .наалтын материал байнга гаргуулж байдаг тэгсэн хирнээ өвчтөний тооцооны хуудсан дээр эмнэлгээс гаргасанаар байнга тооцож байдаг нь шат шатандаа идэж ууж байгаагийн нэг хэлбэр юмуу даа Эмнэлэгт салхи оруулж бугшсан идээ бээрийг нь шахах цаг хэдийн нь болсон байлтай

  • Anonymous (April 16, 2013 3:26:35 pm )

    Яанаа Мөнгө идсэн хэрэг ар араасаа цувраад юу болоод байнаа

  • Anonymous (April 16, 2013 3:48:04 pm )

    Түмэндэмбэрэл оюутан байхдаа нүдэнд дулаахан их л аятайхан хүүхэд байж билээ. Мөнгө хүнийг ийм аймаар болгочих юмаа. Царай зүс нь байж байгаагийнээ ямарч аймаар хувалз шиг болчихсон юм.

  • Anonymous (April 16, 2013 3:50:46 pm )

    шүүх эмнэлэгийн дарга байсан дагиймааг шалгаад өгөөч

  • Anonymous (April 16, 2013 3:56:14 pm )

    За монгол орон ч сүйрсэн юм байна л да жирийн иргэд бид одоо хаашаа хэнд хандах вэ хэлэх хүн байна уу ядаж эд нарыг бүгдийг эхлээд буудаад цэвэрлээд болохгүйгий нь шуудхан цааш нь харуулаач

  • Anonymous (April 16, 2013 5:04:37 pm )

    Улаан луйварчинуу энэ чинь харин шууд ал

  • Anonymous (April 16, 2013 7:20:16 pm )

    tumee darga min ug ni ih l sain hun l de mungu l

  • Anonymous (April 16, 2013 10:46:32 pm )

    xori xori bitgii gargaarai

  • Anonymous (April 17, 2013 8:46:20 am )

    АТГ орон тоогоо нэммээр юм байна даа. Энэ их хэргийг илрүүлэх гэж нойр хоолгүй ажиллаж байгаа байхдаа…

  • Anonymous (April 17, 2013 1:04:01 pm )

    17 terbumaar Eh nyalhad turh barij ugnu geed tender awsan Niislel Urguugyin Ganzorigyig shalgaachee

  • Anonymous (April 17, 2013 1:36:33 pm )

    harvaas maniin mantuu tsarailchaad avilgalch bn daa tsarainaasaa haragdaj bn

  • Anonymous (April 17, 2013 1:37:25 pm )

    a v i l g a l ch bn shdee

  • Anonymous (April 19, 2013 10:03:56 am )

    ta nar yi ch medehgui baij yanz buriin ym bicheed bai

  • Anonymous (April 19, 2013 11:14:24 am )

    hun chanar saitai darga baisan sh dee

  • Anonymous (April 19, 2013 11:16:11 am )

    eruul mendiin yamnii sanhuugiinhniig bugdiig ni shalgamaar yum.ajlaa hiihgui yum l bol gar haraad l.

  • Anonymous (April 20, 2013 11:58:42 am )

    БАС Л МАН-ЫН ГИШҮҮН.ЯАНАА.

  • Anonymous (April 20, 2013 12:45:43 pm )

    1996-2000 ond MAHN-iin bairand neg navsgar amitan baisnaa 2000 ond Enhbayraiin zasag garsnaas hoish sangiin yamnii turiin nariin bolj basl avilga ulsiin mungu idsen hergeer husagdsan daa maliin vakcinii hereg bailuu daa. tegsnee Batseree saidiig baihad genet eruul mendiin yamand gazriin darga bolood udii hursen , Ih zorigtoi hun dee . Mungu idehdee zorigtoi arhi uuhaaraa hun bish boldog

  • Anonymous (April 20, 2013 1:32:47 pm )

    Шууд буудаж алвал дээр байх аа Маш сайхан ажил өгч тэжээж байжээ Муу үмхий тантан

  • Anonymous (April 20, 2013 1:34:58 pm )

    МАН-ЫНХАН ЯАСАН ИДЭЖ ХАНАДАГҮЙ БИРД НАР ВЭ эНЭ 4 ЖИЛД ман-ЫНХАНД СОНГУУЛЬ ӨГСӨН БОЛ МОНГОЛ БАРАГ ХООСРОХ БАЙЖЭЭЭ СОНГУУЛИА САЙН БОДОЖ ӨГӨӨРЭЙ

antalya rent a car