
Тодруулбал 1990-ээд оны сүүл үед манай улсад зэвсгийн наймаа цэцэглэж, төмрийн хог нэрээр Хятад руу ачуулдаг байж. Төмрийн хогоор далдлагдсан зэвсгийн наймаа нь улсад болон хувь хүнд ихээхэн ашиг унагаах мөнгөний хэрэгсэл болжээ.
Манайхан 1990-ээд сүүл үеэс эхэлж орос ах нарын заавраар Израйль руу танк, хуягт гэх мэт зүйлүүдийг зарж борлуулсан байдаг юм билээ. Товчхондоо хэрэглээнээс хасагдсан гэх эдгээр техник хэрэгслийг аль улс оронд худалдсан, тухайн салбартаа мөнгө олох нэг хэрэгсэл нь болсон гэдгийг албаныхан хүртэл хэлж байсан.
Гэхдээ энэ явдал сүүлдээ замбараагаа алдаж, хувьдаа ашиг олох хэрэгсэл болсон нь улс эх орны нэр хүндэд маш ноцтойгоор халдах болсоны нэг нь саяхан дуулиан дэгдээгээд буй “Миг-21” онгоцны асуудал билээ.
2011 онд “Миг-21” байлдааны нисэх онгоцны хуучин моторууд айлын хашаанд хэвтэж байгаад алга болсон, түүнчлэн цэргийн агуулахаас хулгайд алдагдсан гэх зэрэг хачирхалтай хэргүүд ар араасаа гарсан боловч одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүйд олон асуудал хардалтыг дагуулах болоод байна.
Нарийн хэлбэл хоёр сар гаруйн өмнөөс Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан бригадын генерал Т.Дашдэлэгийг эл хэрэгт холбогдуулан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан хорьж шалгасан билээ.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар, түүнийг ОХУ-ын БХ-ын сайдын урилгаар тус улс руу явах гэж байхад нь хууль хяналтынхан дээрх хэрэгт холбогдуулан баривчилсан гэж байсан.
Т.Дашдэлэгийг барьж саатуулсны дараагаар “Миг-21” онгоцны моторуудыг Хойд Солонгост зарж, улс дамнуулан наймаалцсан зэвсгийн хэрэгт холбоотой хэмээн шалгах болсон байдаг.
Үүнд нь БНСУ-д цэргийн атташегаар ажиллаж байгаа генерал М.Борбаатарын нэр хүртэл холбогдох болсон юм. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Л.Бямбажав гэх эрхэм ч хүртэл холбогдоод авсан.
Гэхдээ эдгээр хүмүүсийг хэрэгт холбогдолгүйг нь мөрдөн байцаалтаар тогтоосон гэдэг юм билээ. Генерал М.Борбаатар “Би энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэж барим тавим нотолсон.
Харин учир мэдэх хүмүүсийн мэдээлж буйгаар Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад “Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн байдаг гэнэ.
Харин түүний өгсөн мэдүүлгийг үндэслэн Лу.Болдыг хуулийнхан шалгасан уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Баттай эх сурвалжийн ярьж буйгаар эрхэм сайдтан энэ хэрэгт нэлээд гүнзгий хамааралтай байх магадлалтай.
Учир нь Монгол Улсаас байлдааны онгоцны моторыг худалдаж авах гэсэн солонгосчууд урьдчилгаа хэмээн 300 мянган ам.долларыг манайх руу шилжүүлсэн байдаг.
Гэтэл 300 мянган ам.долларыг авсан хэрнээ онгоцны моторыг явуулаагүй удсан тул тус улсаас албан тоот ирснээр манай генералуудтай холбоотой хэргүүд сөхөгдөх болсон байна.
Харин хэрэг сөхөгдөх болсон энэ үед Лу.Болдын мэдэлд байдаг “Бодь” группээс 300 мянган ам.долларыг Хойд Солонгос руу нууцаар шилжүүлсэн тухай эх сурвалжууд өөр хоорондоо ярилцаж байна.
Энэ их хэмжээний мөнгийг яагаад “Бодь” группээс шилжүүлэх болов гэдгийг эрхэм сайд Лу.Болдоос өөр хүн тайлбарлаж мэдэхгүйд хэргийн хамаг учир байгаа юм. Хүмүүсийн хардаж байгаагаар Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа байлдааны онгоцны моторуудыг Хойд Солонгост зарж, ихээхэн хэмжээний ашиг олох гэсэн байх гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм билээ.
Урьдчилгаа мөнгөө авсан хэрнээ моторуудыг цаг тухайд нь явуулаагүйгээс болж юунаас ч айхгүй дайтна гэдэг Хойд Солонгосын уурыг хүргэж, дээрх хэрэгт холбоотой нөхдүүдийг илчилж өгсөнд байгаа юм.
Хамгийн гол нь эл хэргийг мэдэж байсан Т.Дашдэлэгийг хорьж саатуулснаар мөрдөн байцаалтын явцад янз бүрийн сонин зүйл ярьж байгаад Лу.Болдыг энэ хэрэгт хамаатай болгоод авсанд хэргийн гол учир байгаа юм.
Ер нь урьдчилгаа болгож явуулсан 300 мянган ам.долларыг яагаад Лу.Болд компанийн данснаас шилжүүлэв гэдэг нь сонирхолтой. Т.Дашдэлэгийн ярьж буйгаар Лу.Болд тухайн үед хашиж байсан сайдын эрх мэдлээрээ далайлган улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн нь үнэн бол эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд унагасан хэргээр буруутгагдах нь зайлшгүй хэрэг.
Хоёр жилийн өмнө алга болсон “Миг-21” онгоцны моторуудын учрыг Лу.Болд сайдаас асуух нь зохилтой болов уу. Яагаад гэвэл онгоцны мотор алга болох үед салбарын сайдаар нь ажиллаж байсан хүн бол Лу.Болд. Тэгэхээр энэ эрхэм хэрэгт холбогдолгүй гэдгээ баримтаар нотолж, моторын учрыг олон нийтэд тайлбарлах ёстой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 16, 2013 4:10:00 am )
AN-RUU L DAIRAAD BH YUM . ENE CH 1 YUM HELEED BNA DAA.
-
Anonymous (April 16, 2013 2:15:48 pm )
LU .bold shalgagdjee huurhii. ulsiin ongotsnuud sunuuj daisandaa tusalsan urvagchiig uchiggui tsaazaar avagdah yaltai da. elbegdorj guai yu gej bodojiina.
-
Anonymous (April 16, 2013 5:14:18 pm )
ish
-
Anonymous (April 17, 2013 10:31:29 am )
harah tsarainii dorsoison luivarchin sain etsgiin neriig gutaasan shunaliin tulam hulgaich
-
Anonymous (April 19, 2013 7:15:56 pm )
ИЙМЭРХҮҮ ЛУЙВАРЧАНГҮЙДААР ЯАМ ЯАМ ХЭСҮҮЛЭЭЛ САЙД ДАРГА ХИЙЛГЭЭД БАЙГААГИЙН ГОР НЬ ГАРЖ БАЙГАА НЬ ТЭР. ДЭЭРХ НИЙТЛЭЛ БАРАГ 100 хувь үнэн байх. монгол төрийн мэлмий бүр мөсөн хаагдсаны шинж энэ болой. уг нь Бх ЯАМНЫ САЙД ДАРГА ХИЙЧЭХ .МЭРЭГЖИЛ МЭДЛЭГТЭЙ, ШУДАРГА ҮНЭН Ч, ЁС ЗҮЙТЭЙ, ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГАА ШҮҮДЭЭ
5 Comments