antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2013 1 comment

Хүний сэтгэлд дуугаараа хүрсэн найрагч

нийтлэсэн Admin

1420b5bf37d3f45doriginal“Хүрлээ найрагчаас гарамгүй ховор дуунуудыг тэр бүтээсэн”. Энэ үгийг УГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат яруу найрагч Ү.Хүрэлбаатарын “Миний дуу-Миний аз жаргал” талархал, хүндэтгэлийн тоглолт дээр хэлсэн. Тэрээр цааш нь “Хүрлээ найрагч надаас хэдхэн ах. Гэхдээ би сахлаас нь айгаад чи гэж чаддаггүй юм” хэмээн хошигносон. СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар найрагч “Эрх саран”/2002/, “Түгээмэл аялгуу”/2004/ уран бүтээлийн тайлан тоглолтоо өмнө нь хийж байсан бол энэ удаагийн  “Миний дуу-Миний аз жаргал” тоглолт нь түүний туурвисан уран бүтээлээр дагнан явагдсан гурав дахь тоглолт нь юм. Тоглолтын тасалбар 25-45 мянган төгрөгийн үнэтэй байсан ч “UB palace”-ийн танхим үзэгчдээр дүүрэн байлаа. Найрагчид хүндэтгэл үзүүлж, ая дуугаа өргөх дуучдыг харахад энэ цагийн шилдэг уран бүтээлчид бараг бүгд багтжээ. Үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар өндөр үүдээ нээсэн талархалын тоглолтыг СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо нар хөтлөн явуулах эрхэм үүргийг хүлээжээ. Олон арван эрдэмтэн зохиолч төрөн гарсан Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул түүний тоглолт хөгжмийн зохиолч Г.Жаргалсайханы ая “Зүүдний мөнгөн Алтай” дуугаар эхэлж, Говь-Алтайн дуучид болох МУГЖ, Х.Болормаа, Ч.Бат-Эрдэнэ, СТА Н.Энхбат, Х.Батмэнд нар дуулсан юм. Мөн Өвөрмонголын Шилийн гол аймгаас залуу дуучин Х.Сумара ирж ая дуугаа өргөлөө. Үүний дараа үзэгч олны сэтгэлийг хөдөлгөж, зүрхийг нь догдлуулсан нэгэн зүйл болсон нь саяхан МУГЖ хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан хөгжмийн зохиолч, дуучин Ч.Амаржаргал тайзнаа гарч ирэн Хүрлээ найрагчтай хамтран 1993 онд зохиосон “Үггүй хайр”, “Амин нүдэн” дуунуудаа дуулсан. Түүний дууг үзэгчид хоолой нийлүүлэн түрж, уран бүтээлчдэд нижигнэсэн алга ташилт бэлэглэж байлаа.

Ү.Хүрэлбаатар найрагч зохиолын дуу гэхээсээ илүү рок поп дууны үг маш олныг туурвисан байдаг бөгөөд одоогоор түүний шүлгийг нь бичиж, олон түмэнд хүрсэн 360 гаруй дуу байгаа ажээ. Рок попынхоны дүүн түрлэг СТА дуучин С.Сэрчмаа/Эрх саран/, дуучин Дэлгэрмөрөн /Ханийн дээд хань минь/ зэрэг дуугаар эхэлсэн бол Камертон хамтлагийнхан “Цагаан дарь эхийн домог”, “Гар утас” зэрэг дуугаа дуулсан нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байлаа. Үржингийн Хүрэлбаатар хэмээх урт буурал сахалтай энэ эрхэм найрагчаас Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа нарын хамтран дуулсан “Ижий минь эх орон”, Б.Сарантуяагийн “Хайрын бурхан”, Харанга хамтлагийн “Замд гаръя”, “Сар шиг хол нутаг”, МУГЖ Т.Ариунаагийн “Маяами аялгуу” зэрэг ёстой л хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын хэлсэнээр түүнээс гарамгүй дуунуудын шүлгийг бичсэнийг харвал тэр үнэхээр уянхан сэтгэлтэй, уран тансаг хөжимлөг найрагч ажээ. Тиймдээ ч тэрээр “Дуу бол миний хувьд хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт зам” хэмээн хэлсэн биз ээ. Мөн уг тоглолтын үзэгчдэд томоохон бэлэг барьж Хурд, Харанга хамтлагийн уран бүтээлчид Ү.Хүрэлбаатарын шүлэг “Амьдралын зам” хэмээх шинэ дууг хамтран дуулсан. Халуун дулаан уур амьсгал дунд гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тоглолтын төгсгөлд дуучин Т.Ариунаа “Догь байгаа биз”, “Нарны хаан хүүхдүүд” дуугаа дуулсан юм. Дашрамд сонирхуулахад яруу найрагч Ү.Хүрэлбаатар НҮБ-аас зарласан дууны уралдаанд зориулан 2001 онд “Нарны хаан хүүхдүүд” дуугаа бичиж, УГЗ хөгжмийн зохиолч Ж.Балхжав аялгуу зохиож байжээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ






Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 15, 2013 10:09:28 pm )

    togloltiig in tavij uguuchee husen huleej bn

antalya rent a car