antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2013 20 comments

Хууль бус газрын зөвшөөрлийн эзэд хэн байв

нийтлэсэн Admin

002_zuvshuurulgui_gazar_zahiramj_huchingui-middleНийслэлийн Засаг даргын албыг хашиж байсан эрхмүүдийн хууль зөрчин олгосон газрын наймааны хэргүүд эхнээсээ нийтэд ил

болж байна.

Бид энэ дугаараасаа эхлэн албан тушаалтнуудын иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар олгосон газруудын талаарх мэдээллийг цувралаар хүргэхээр боллоо. Манай улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн мэдэлд байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд “Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байгаа. Гэтэл ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх ёстой газар нутаг маань олон жилийн туршид эрх мэдэлтнүүдийн мөнгө хийх арга болсоор ирсэн аж.

Харин өнгөрсөн сард Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гарган хууль бус бусаар олгосон 105 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газрын зөвшөөрлийг хүчингүй болголоо. Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон болон холбохоор төлөвлөсөн газрууд, дуудлага худалдаа, тендер зарлалгүйгээр олгосон газар, мөн нийтийн эдэлбэр газар эзэмших гудамж, зам талбайд газар эзэмших эрх авсан, төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн, тухайн газраа хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг үндэслэлээр газрын зөвшөөрлийг нь цуцалсан юм. Э.Бат-Үүл даргын энэхүү захирамжид зарим хүн, ялангуяа газрын зөвшөөрлөө хураалгасан хүмүүс таагүй хандаж байгаа бололтой. Арга ч үгүй биз.

Хотын төвд байршил сайтай газрыг хууль бусаар эзэмших гэж бөөн мөнгө төгрөг болоод эцэст нь хураалгах нь таатай зүйл биш. Гэхдээ хэрвээ хотын даргын энэ захирамж гараагүй байсан бол бид тун удахгүй эх хотынхоо гудамжаар тааваараа алхаж чадахгүйд хүрэх байсан юм. Явган хүний зам дээр хүртэл газар олгочихсон учраас иргэд гэрээсээ гарах ч эрхгүй болж мэдэхээр байв.
Ингээд нийслэл, дүүргийн Засаг дарга нарын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийн талаарх баримтыг дэлгэж байна.

Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Аса цирк”-ийн хойно 8.64 га газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр “Мөнх хаан” трейд ХХК-д хууль бусаар эзэмшүүлжээ.  Нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол бүхий энэ газарт  “Мөнххаан” трейд ХХК үйлчилгээний зориулалтын барилга барих нэрээр зөвшөөрөл авсан бөгөөд одоогийн байдлаар хоёр жил ашиглаагүй учраас хүчингүй болгоод байгаа юм.

Үндсэн хуульд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн талбайг ямарч тохиолдолд хэн нэгэнд өмчлүүлэх нь хориотой. Гэтэл үе үеийн хот дүүргийн Засаг дарга нар эрх мэдлээрээ түрээ барьж нийслэл хотын нийтийн эзэмшлийн талбайгаас завшиж байжээ.

Нийтийн өмч бол чинийх ч биш, бас минийх ч биш. Ер нь бол хэний ч биш өмч гэдэг шиг нийтийн эзэмшлийн талбай гэж иргэдийн мэдлийнх мэт боловч ачир дээрээ хэний ч өмч биш байдаг бололтой. Тийм ч учраас үе үеийн Нийслэл, дүүргийн Засаг дарга эрх мэдэлтнүүд Улаанбаатар хотын газрыг мөнгө угаах хэрэгсэл болгон ашиглаж газрын наймаагаар хөлжиж ирсэн байна.

Цаашилбал Г.Мөнхбаяр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байх үедээ 2011 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр 582 тоот захирамж гаргаж 31.34 га газрыг “Рэмиф” ХХК-д өмчлүүлсэн байгаа юм. Тус компани нийтийн эзэмшлийн талбайн бүхэл бүтэн 31 га газрын зочид буудал, үйлчилгээний зориулалтаар өмчлөх шийдвэрийг хотын дарга асан Г.Мөнхбаяраар гаргуулсан бөгөөд одоогийн байдлаар энэ газраа ашиглаагүй байгаа юм.

Ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн энэ газарт 10 мянган метр квадрат буюу бүхэл бүтэн 100 га газрыг “Кукахаузинг” ХХК-д шилжүүлэх захирамжийг анх 2004 онд Сүхбаатар дүүргийн тухайн үеийн Засаг дарга гаргаж байсан аж. Хожим нь 2007 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын захирамжаар Кукахаузинг ХХК-ийн эзэмшлийн газраас 3200 метр квадратыг Ремиф ХХК-д эзэмшүүлэх захирамж  гаргасан байна. Ингээд эцэст нь 2011 оны хоёрдугаар сард 3124 метр квадрат газрыг тус компанид эзэмшүүлэх тухайн үеийн хотын даргын захирамж гарсан аж.

“Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд нэг метр квадрат газрыг нэг сая ам.доллараар зарна” гэсэн зар  улс төрийн хүрээнийхэн дунд байнга гардаг тухай яриа байдаг. Нэг метр квадрат газрыг нэг сая ам.доллараар гээд бодохоор өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний мөнгө хот, дүүргийн засаг дарга нарын халаасанд орж, ямар хэмжээний газар хууль бусаар бусдын гарт очиж байсныг тооцох аргагүй юм.

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо хуучнаар Хангай зочид буудлын хойно Хотын дарга асан Г.Мөнхбаяр 2012 оны хоёрдугаар сард тушаал гаргаж “Эс Ай Би Би” ХХК-д нийтийн эзэмшлийн талбайд 4.14 га газрыг олгосон байна. Тус компани авто машины зам, цэцэрлэгт саад бүхий энэ газарт худалдаа үйлчилгээний зориулал¬таар барилга барих зөвшөөрөл авчээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2010 оны арванхоёрдугаар сард анх есөн га газрыг “Эс Ай Би Би” ХХК-д эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд хожим нь 2012 онд Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 4.14 га газар болгож өөрчилсөн аж. Энэ мэтчилэн  нийслэл дүүргийн Засаг дарга нарын хууль бус шийдвэр, захирамж илчлэгдсээр байна.

Н.Санжаасүрэн

УЛС ТӨРИЙН ТОЙМ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (April 15, 2013 10:00:22 am )

    ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР ГАЗАР ОЛГОХ ГЭЖ ЮУ БАЙЛАА АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

  • Anonymous (April 15, 2013 10:08:30 am )

    Энэ ноцтой мэдээлийн дагуу АТГ ажиллах ёстой. ЗАР сонин дээр ч ялгаагүй газрыг бөөнөөр нь санал болгогч нар олон байна. Нөгөө захирагч нар газраа х дүү, найз нараараа заруулж байгаа нь энэ. Хатуухан арга хэмжээ авч эхлэх цаг болжээ. МАН ын луйварчдын хийсэн ажил. Худлаа гэх хүн байна уу???

  • Anonymous (April 15, 2013 10:34:38 am )

    Àðàé÷äýý ÿâãàí õ¿íèé çàì òàãëààä áàéøèí áàðèõ ãýæ áàéñàí þìóó? Äýíä¿¿ äàâàð÷èõñàí áàéíà ºº.ÌÀÍ-ûí äóíä òóøààëûí äàðãà íàðûí ýíý ìýò çàõèðàìæ øèéäâýð íü õýðýýñ õýòýð÷ îëîí ò¿ìíèé äóðã¿éöëèéã òºð¿¿ëæ íàì íü ÿëàãäàõàä èõýýõýí íýìýð áîëñîí äîî.¿íýõýýð äàâàð÷èõñàí áàéíà õýëýõ ¿ã àëãà

  • Anonymous (April 15, 2013 10:42:26 am )

    Төр захиргааны эрх мэдлийг хувьдаа ашиг олох хэрэгсэл болгож,авилга хээл хахууль авсайн тодорхой тул энэ хүмүүсийг АТГ татаж шалгаж эрүү үүсгэх хэрэгтэй.

  • Anonymous (April 15, 2013 11:28:34 am )

    bugdiig ni buudaachee shorond ni xiigeech toriin alband bga idej uuj bga noxduudiig chadax uu

  • Anonymous (April 15, 2013 11:46:21 am )

    Сайн ажиллаж байнаа. Амжилт хүсье

  • Anonymous (April 15, 2013 12:00:36 pm )

    enhbold tolgoilogch ni

  • Anonymous (April 15, 2013 12:33:04 pm )

    Sain bna. Uneniig bidend medeelj baigaa ariun uilsed tani amjilt husie

  • Anonymous (April 15, 2013 2:05:31 pm )

    ene bichij bgaa hun m2-n tootsoogoo ogt medehgui bna, 1 ga chini 10,000 m2 shuu dee

  • Anonymous (April 15, 2013 10:00:24 pm )

    Bichih gej bgaan bol medlegee saijruul ain!talbain hemjees bugd buruu bn hunii muu uzeel zugeer

  • Anonymous (April 15, 2013 10:57:51 pm )

    Монхбаярыг атг ынхан шалгаачээ шоронд нь явуулаачээ п гэж яачихсан улс вэ жирийн иргэн нэг насаараа ажиллаад хотын товийн нэг метр кв газрын монго хийж чадахгуй шдээ авиогачдыг шоронд нь бух насаар нь хатаа

  • Anonymous (April 15, 2013 11:03:08 pm )

    hudu aimaguudad bas ih luwaraar ali ashigtai gazar bolgoniig alban tushaaltanuud zarj idej bn jishee ni huwsguliin zasag darga tserenjaw gej neg diildehgvi bayan nuhur bn ter nuuts amarga geh jvjegchin bvsgvid hotod 3 uru bair awj ugj bna shalgaj uguh zorigtoi huuliinhan alga

  • Anonymous (April 15, 2013 11:07:29 pm )

    tseren jaw uuriin ah dvv amrga sadnaa huwsul aimagiin tuswiin baiguulagiin bvh salbarluu oruulsan buguud tvvnhee achaar ug aimagiin ali ungtei uudutei bvhniig huwchalaj awlaa ingeed zogsohgvi gazariig damlan zaraj byjilaa

  • Anonymous (April 15, 2013 11:16:41 pm )

    tserenjaw ni huwsgul dulaan geh kampian baiguulaj dargaar ni hvrgenee tawij bgaad huduu sumdiin uuriin zuuhnuudiig bvgediig ni dvvgiin kampanii hariy bolgoj ter bvhend ulsaas orj ireh tusuwiin mungiig ni dudaas ni saaj deer ni 240kilmiterees 1 toni ni 50000-n vntei sain nvvrsiig mogoin goloos tatna gej mungiig ni ni awsan murtluu ,murungiin oiroltsooh chilcheg bulagaas 1 toni ni 25000-n vntei nvvrsiig 25kl gazaraas tataj olon ter bum mungiig huwidaa huwaan zawshij bga shvvde

  • Anonymous (April 15, 2013 11:35:04 pm )

    uuriin gazar yum shig xaxuul avch zarcan bnaa za za ungurdug udur baidag bna shyy

  • Anonymous (April 16, 2013 10:13:15 am )

    ene niigem ene uls torchid tsereg tsagdaa er ni mongol ulsiin niigmees jihuutsej bna eruul zuil yu ch bhgui

  • Anonymous (April 16, 2013 3:14:50 pm )

    газар олготын асуудал өмнөх удирдлагуудын үед яаж дапуурч байсны өчүүхэн жишээ.Мөнхбаярын үед харин бага байна. М.Энхболдын үед даанч аймаар луйвар явагдсандаа. Тэр хүний өмнөөс миний жихүүдэс хүрэх юм.хэрэг нь илрээд ирэхээр юу ч болоогүй юм шиг царайлдаг энэ эрхэм яандаа гэж өрөвдөх шиг болдог.

  • Anonymous (April 17, 2013 2:52:33 pm )

    надад мөнгийг нь төлбөл энэ авилгачдаас тонилгоод өгье

  • Anonymous (April 18, 2013 6:54:50 pm )

    abilgal gazriin naimaagaar ybj ugsun duu xan uul eryyl mendiin negdeliin darga buynmandax gej meden budilsan nuxur dyyrgiin zamiin stagdaagiin dargatai xuyibaldaj emnelegiinxee neg korfusiig zarsan geed boddoo aimaar uu? yagaad aidaggyi um bol esbel teneg baix abilgaltai temcex gazar shalgaarai…

  • Anonymous (April 20, 2013 4:55:51 pm )

    ардын намын лаларын авилгалчидын хийсэн гай балаг их байна гайтай лаларуудын хийсэн балагаар жирийн ард түмэний амидрал яамар байгааг та бид бүгд харж байгаа одооч гэсэн гай болжил байна хаварын чуулган дээр яааж гай болж байна хараал идэг

antalya rent a car