antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2013 33 comments

Э.Амарбат: Н.Энхбаяр нарт холбогдох хэрэг дутуу орхигдсон

нийтлэсэн Admin

amaraАвлигатай тэмцэх газрын холбогдох албаны хүмүүс шалгагдаж байгаа хэргүүдийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Урьдчилан сэр­гий­лэх, соён гэгээрүүлэх хэлстийнхэн  өнгөрөгч өдрүүдэд хөдөө орон нутагт ажилласан байна.

Тэд энэ оны нэгдүгээр сарын 3-наас нийт 13 аймгийн 20 гаруй суманд ажиллахдаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэд, төрийн үйлчилгээний талаар ямар санал бодолтой байгааг мэдэхээр ажиллажээ. Ажиллах явцад нийтлэг алдаа дутагдал нэлээд гарсан байна. Тодруулбал иргэдэд хүрэх мэдээлэл хаалттай, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ муу гэх мэт алдаанууд байсан ч тэр дунд гэмт хэргийн шинжтэй авлигын зөрчлүүд илэрсэн байна. Жишээ нь Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зүй бусаар зарцуулагдах, УИХ-ын гишүүдийн нэг тэрбум төгрөгийн багц хууль бусаар зарцуулагдсан. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл зориулалтын бус зарцуулагдсан гэх мэт маш олон зөрчил илэрсэн байна. Ялангуяа говийн гурав, дөрвөн аймагт ноцтой гэмээр зөрчлүүд илэрчээ. Иймээс Авлигатай тэмцэх газрынхан 14 хоногийн хугацаанд баг гарган Өмнөговь аймгийн бүх сумдад ажилласан  байна. Ингэх явцад төрийн байгууллагууд орон нутагт дарамт болж байгаа хэрэг зөрчил гарч байсныг илрүүлжээ. Төрийн байгууллагаас орон нутагт ажиллаж байгаа алба хаагчид томилолт авч очдог. Ингэхдээ хоол, унаа байрныхаа зардлыг гаргуулж, санхүүгийн дарамт учруулсан зөрчил байсан учир Авлигатай тэмцэх газрынхан уржигдраас төлөвлөгөө гарган шалгаж эхэлжээ.

Санхүүгийн дарамт үзүүлж байсныг жишээ болгон дурьдвал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар  Өмнөговь аймагт ажиллахдаа томилолттой холбоотой 19 сая төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтнууд, Сонгдо эмнэлгийн ажилтнууд, мөн Орхон аймгийн Онцгой байдлын газрын хэлтсийн дарга, Монгол Улсын Ерөн­хийлөгчийн зөвлөх  хүртэл тус аймагт очиж зардал гаргуулсан гэх мэт орон нутгийн төсвөөс нэлээд төгрөгийн зардал гарсныг тогтоожээ.

АТГ  УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАЙ 19 ХҮНИЙГ ШАЛГАЖЭЭ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хэчнээн хэргийг шалгаж шийдвэрлэсэн талаар хэлсэн юм. Тэрбээр “Он гарсаар гэмт хэргийн шинжтэй 87 гомдлыг хүлээн авч шалгалаа. Эрүүгийн 307 үйлдэлтэй 76 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Эдгээр хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогийн байдлаар 33.8 тэрбум төгрөгт хүрсэн. Учирсан хохирлын 990 гаруй сая төгрөгийг  мөрдөн байцаалтын явцад төлүүлж, 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх хөрөнгийг битүүлжилж төлүүлсэн.

 

Дээрх эрүүгийн хэрэгт нийт 133 хүнийг сэжигтэн яллагдагчаар татаж шалгасан. Эдгээрээс  улс төрийн албан тушаалтан 19, төрийн захиргааны алба хаагч 26, үйлчилгээний алба хаагч 26, энгийн буюу аж ахуйн нэгжийн 51 хүн байгаа” хэмээгээд улс төрийн албан тушаалтан 19 хүний дотор та бүхний сайн мэдэх хүн ч байгаа мэдэхгүй хүн ч байгаа хэмээн онцолсон бөгөөд нэрийг нь дурьдаж болно гэсэн юм.

Эрүүгийн хэргийн хувьд төрийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг 26, эрх мэдлээ хэтрүүлэх хэрэг долоо, хээл хахууль авсан хэрэг ес, өгсөн хэрэг 14, зуучилсан хэрэг гурав бүртгэгдэн шалгаж байна. Шалгасан нийт хэргээс долоон хэргийг яллах дүгнэлт  үйлдүүлэхээр прокурорын газарт шилжүүлж, 11 хэргийг хэрэгсэхгүй болгож, есөн хэргийг харьяаллынх нь дагуу шилжүүлсэн байна. Одоогоор Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 47 эрүүгийн хэрэг, 20 гаруй материал шалгагдаж байгаа аж.

Авлигатай тэмцэх газрын  Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст иргэд, байгууллагаас нийт 68 өргөдөл гомдлыг ирүүлжээ. Үүнээс ашиг сонирхолын зөрчилтэй зөрчлүүдийг шалгаж нийт 81 албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Тодруулбал 17 албан тушаалтныг ажлаас нь халж, найман албан тушаалтныг албан тушаал бууруулснаас гадна зөрчил гаргасан хүмүүст сануулга өгөх, цалингаас нь тодорхой хувийг хасах гэх мэтээр арга хэмжээ авчээ.

Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын  Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас цөөн асуултад хариулт авсан юм.

 

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг шалгаж байх явцад долоон тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсан. Энэ юу болсон бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдсэнийг мэдэж байгаа байх. Энэ хүнтэй холбоотой таван үйлдэл бүхий хэргийг Авлигатай тэмцэх газрынхан шалгасан. Үндсэндээ таван үйлдэлт хэрэг нь хангалттай гэж үзсэний үндсэн дээр прокурорт шилжүүлж шүүхээр шийдвэрлүүлсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Н.Энхбаяр нь хоёр үйлдэл дээрээ хариуцлага хүлээсэн. Тэр хоёр үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь хуучнаар “Өргөө” зочид буудлын 453 сая төгрөг, Улаанбаатар таймс сонины тухайд 2.1 тэрбум төгрөг, эдгээр маань таны асуугаад байгаа долоон тэрбум төгрөг дотор багтаж байгаа. Харин Ж.Мягмаржаргал нартай бүлэглэсэн гэсэн асуудал бол шүүхийн шийдвэр гарснаар орхигдсон. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр Ж.Мягмаржаргал гэдэг хүн “Эрдэнэт” үйлдвэртэй ганбөмбөлөг нийлүүлнэ гэж Н.Энхбаяраар дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад хэлүүлж байгаад гэрээ байгуулсан байдаг. Бүр хоёр удаа 3.9 тэрбум төгрөгийн гэрээг байгуулсан байдаг. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг Ж.Мягмаржаргал нар­тай байгуулах үүргийг Н.Энхбаяр өгч байсан. Хамгийн гол асуудал нь ердөө л энэ. Харамсалтай нь энэ хэрэг хангалттай тогтоогдоогүй байна гэж үзсэн. Яагаад хангалттай тогтоогдоогүй гэж үзсэн юм бэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 3.9 тэрбум төгрөгийн асуудлын үйлдлийг хэрэгсэхгүй болгосоноор орхигдчихсон. Тэгэхээр долоон тэрбум төгрөгийн ихэнх нь иймэрхүү маягаар алга болсон гэсэн үг.

-Т.Дашдэлэг генералын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Зэвсэгт хүчний жанжан штабын Агаарын довтолгооноос хамгаалах  командлагчаар ажиллаж байхдаа Хойд Солонгосын зохих хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг хэрэгжүүлээгүй. Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авсан гэх үйлдэлд нь О.Бямбаноров нар хамтран оролцсон гэдгийг тогтоосон. Хэрэг шалгагдаад дуусаж байгаа. Хохирлын зарим хэсэг 1.5 сая ам.долларын тал нь гэж хэлж болно. Бараг 670 гаруй мянган ам.долларын хохирлыг эдгээр хүн барагдуулчихаад байна.

Энэ хэргийн хохирлыг бараг­дуулчихлаа гээд хэргийг хэрэг­сэхгүй болгочих юм биш биз дээ?

-Тийм зүйл байхгүй. Харин ял шийтгэл нь хөнгөрч магадгүй.

-Татварын ерөнхий газрын дарга Ч.Гансүхийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ хэрэгт Татварын ерөнхий газрын Ч.Гансүх, Д.Энхбат, О.Бям­басүрэн нар шалгагдаж байгаа.  Одоогийн байдлаар Ч.Гансүх нь хүүхдийнхээ дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон гэдгийг тогтоосон. Мөн Ч.Гансүхийн эцэг н.Чимэд гэх 80 гарсан хүний төгрөгийн дансаар нэг тэрбум 200 сая төгрөг, валютын дансаар  нэг сая гаруй ам.долларын хөрөнгөтэй болохыг мөн тогтоосон. Түүнчлэн Ч.Гансүхийн хүүхэд нь АНУ-д суралцаж байх хугацаанд нь нэг сая орчим ам.доллар эргэлдэж байсныг тогтоогоод байна. Харин Д.Энхбат гэдэг хүний нэр дээр өөрөө тайлбарлаж чадахгүй зарим хөрөнгө орлогууд байгааг тогтоосон. Энэ мөнгөнүүдийн эх сурвалжийг шалгах ажил үргэлжилж байна.

-Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярыг шалгаж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?

-Хуучнаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яам байх үед тус яамнаас зохион байгуулж байсан худалдан авах асуудалтай холбоотой  зарим зарим зүйлийг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Одоо шалгагдаж байгаа аймаг болон дүүргүүдийн Засаг дарга нар байгаа юу?

-Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очирын хэргийг шалгаад дуусаж байгаа. Удахгүй прокурорт шилжүүлнэ. Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч н.Очирхуяг гэдэг хүнийг тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан гэсэн хэргийг шалгаж байгаа. Харин Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваад холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлчихсэн. Одоо шүүхэд шилжих байх.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхяр­ваад холбогдох хэргийг шалгаж байгаа юу?

-Д.Хаянхярваад холбогдох хэр­гийг манай байгууллага шалгаад албан тушаалын гэмт хэрэг гэхээсээ илүүтэйгээр Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд зааснаар буюу сонгогчийн  санал худалдан авах гэмт  хэргийн шинжтэй байж магад­гүй гэж үзээд харьяаллынх нь дагуу шилжүүлсэн учир энэ хэргийг Ул­сын мөрдөн байцаах газар шалгаж байгаа.

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяантай  холбогдох хэрэг юу бол­сон бэ. Интерполоор эрэн сурвалж­лагдаж байсан хоёр хүнийг одоо яах бол?

-Э.Эрдэнэжамьяантай  холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн. Удахгүй шүүхэд шилжих байх. Нөгөө эрэн сурвалжлагдаж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа гэж хоёр байгаа. Энэ хоёр дээр Т.Билэгт гэдэг хүнийг нэмээд гурвууланг нь эрэн сурвалжлуулахаар интерполд хандаж байна.

 

Ж.Баттуул

Эх сурвалж: ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Anonymous (April 12, 2013 12:29:55 pm )

    NEMEED UG NAAD AVILGALCH ENHBAYART! NASAAR NI BAS HUVIDAA AVSAN BUH YUMIIG L ULSAD TUSHAA!!!

  • Anonymous (April 12, 2013 2:16:54 pm )

    энэ хүн хүчингийн хэрэгтэй биз дээ

  • Anonymous (April 12, 2013 3:11:15 pm )

    mash sain ajillaj bna bayr hurgie

  • Anonymous (April 12, 2013 3:25:57 pm )

    Сайн байна.ИНГЭЖ Л АЖИЛЛЛАХ БАЙСАН.АЖИЛААД,ИЛЭРҮҮЛЭЭД ИРЭХЭЭР МАН ЫНХАН УХААНАА ТАВЬЖ ЭЛДЭВ БАШИР АРГААР АЖЛЫГ ЗОГСООХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА.шАНТАРАЛГҮЙ АЖИЛЛА.аРД ТҮМЭН ТА НАРЫГ ХАРЖ ҮГНЛЖ БАЙГАА.

  • Anonymous (April 12, 2013 5:18:22 pm )

    Ýíýõ¿¿ õÿíàëò øàëãàëòààñ áîëîîä ÌÀÍ-ûíõàí Ýíõò¿âøèí Ýíõáîëäóóä ýíýý òýðýý á¿ãäýýðýý àéñàíäàà áîîæ ¿õýõ íü ýý.Çàñãèéí ìºíãèéã èäýæ áàÿæäàã àðãûã àìæèëòòàé ýõë¿¿ëñýí õ¿í áîë Îòãîíáèëýã ë äýý.Áóÿí Æàãàà ìàãàà îëîí õ¿í à÷èò áàãø ìèíü ãýæ áîääîã ë áàéõ ¸ñòîé ò¿¿íèéã.Õººðõèéñ õàðèí øóäàðãà õ¿èéã àëäàã õýðãèéã ýõë¿¿ë÷èõ âèé äýý , ýäí¿¿ñ á¿õ ìóóõàé þìûã õèéæ ÷àäíà. Ýäíýýñ ñàéí ñàéõí þó ÷ äóñàë ÷ ãàðàõã¿é ø¿¿ àðäóóä àà. Õîîñîí ÿäóó õîã äýýð ºññºí ÷àäâàðã¿é áîëîâñðîëã¿é õ¿ì¿¿ñ ë ýäíýýñ àæèë àëáàí òóøààë ãîðüäîæ äàãàí áºãñèé íü äîëîîæ ÿâäàã. Áàÿíñýëýíãý Áààñàíõ¿¿ ×óëóóíáàò … ãì çºí人

  • Anonymous (April 12, 2013 5:49:03 pm )

    Битгийг тархи угаагаад байл даа. Энхбаяр 5-н хэргээс 2-г хүлээсэн гэс Амарбат худлаа яриад байх юм. Тулгаж хүлээлгэчихээд.

  • Anonymous (April 12, 2013 7:31:43 pm )

    Ee Enkhbayar gej tsaisan luvvarching umuurch baigaa hvn vgvi ee mun usan teneg hvn baina daa.

  • Anonymous (April 12, 2013 8:02:09 pm )

    AT.gazar ug ni shudrag yavaad baih ym bol ANY.n holboonii mordoh tovchoo shig ner hvndtei gazar boloh baihaa bi tegj boddog lam sain shudrag l baih heregtei

  • Anonymous (April 12, 2013 8:02:53 pm )

    ulam

  • Anonymous (April 12, 2013 9:12:02 pm )

    svrtei er zailuul

  • Anonymous (April 12, 2013 11:08:15 pm )

    cain bna bayr xyrgii ene xyniig tashaa oilgoj baijee iim ajiltai bolxoor unagax gej yz jee

  • Anonymous (April 13, 2013 12:41:28 am )

    ard tumniig ta nai baiguullaga,neg hoyr hunii medliin huuliinhan denduu doromjilj bna,Bolih boloogui yu.Tulgaj tasalchihaad uursniiguu sain ajillasan unelgee uguud.Tenegee hend gaihuulaad bnaa.Mongold huviin huulichid bgaa boloos ulsiin huuli bhgui bolson gedgee batatgaj bgaagaa mederch bna uu

  • Anonymous (April 13, 2013 4:07:26 am )

    ok

  • Anonymous (April 13, 2013 5:04:23 am )

    ajil sain hiij bgaad bayr hvrgie mongoliin ard tvmnii baylag eh ornoosoo urvaj gazar shoroo idej bgaa hulgaichuudiig nam hargalzahgvi bugdii ni shorond hiigeed hurungii ni ulsad tushaah aaviin hovguud hurdan garch ireesi l gej husie dee

  • Anonymous (April 13, 2013 9:31:28 am )

    та нарын хийж байгаа ажилд амжилт хүсье.ёстой зөв. хамгийн түрүүнд хууль үйлчилдэггүй юм шиг аашилж идэж хулгайлж байсан ардын намын угшилтай том хулгайчуудыг шонд өлгөж шоронд хатаагаад өгөөрэй.м.энхболд , улаан хацарт батбаяр, мөнхбаяр гээд олон даварсан хулгайчуудад эрүүгийн хэрэг үүсгээд өгөөч ,улаанбаатарын газрыг өөрсдийнхөө хашааны газар шиг зарчихсан новшнууд шүү дээ

  • Anonymous (April 13, 2013 6:55:13 pm )

    debjij bna

  • Anonymous (April 14, 2013 2:22:09 am )

    amjilt

  • Anonymous (April 14, 2013 4:01:44 am )

    Бие даасан шүүх бол ардчилалд хүрэх, авлигыг ялах анхны алхам. Бие даасан шүүх гэж Авилгалд идэгдээгүй, Ажнайн БатЭрдэнэд үйлчилдэггүй, хуйвалдаанд оролцдоггүй, худалдагддаггүй, мөнгө болон эрх мэдэлтний өмнө сөхөрдөггүй, хуулийг дээдлэдэг, олон жирийн иргэдтэй адил, хууль ёсны дагуу, энгийн иргэн шиг шүүдэг шүүхийг хэлнэ. Бие даасан, хараат бус шүүгчийг олох нь одоогийн нөхцөлд янхны газраас онгон охин олохтой агаар нэгэн болой. Д.Энхтайван: Шударгыг хүсвэл, хуулийг хүс гэж хэлмээр байна. Шүүхийн, МИАТ-ын, Татварын , болон бусад зүгийн шуналт Авилгын албин чөтгөрүүдийг олны өмнө шийтгэвэл яасийн. http://www.youtube.com/watch?v=HHojYgS89IA

  • Anonymous (April 14, 2013 12:12:42 pm )

    dorbon eronhiilogchiig dorwvvlengni adilhan shalgah heregtei

  • Anonymous (April 14, 2013 12:21:58 pm )

    ard tvmnii umch hurungiig uuriin yum shig zarcuuij baisah luibarchdiig ehnees n cegclen emhelj baigaa ta bvhend bayar hvrge. eh oron ard tvmhiihee tuluu tuushtai shudargaar ajillaarai .

  • Anonymous (April 15, 2013 9:31:30 pm )

    naaduuliigaa uhaad bai bid shudargaar mulhuud baidag arai ch de nuhduu

  • Anonymous (April 16, 2013 12:59:19 pm )

    Gobi attain za sag DARPA amgalanbayriin abilgiin asuudal you Bolton be

  • Anonymous (April 19, 2013 5:10:44 am )

    Bilegt gej ali be

  • Anonymous (April 19, 2013 3:21:15 pm )

    bitgii l deed darga nariinhaa ugeer yavaarai etsestee helmegdsen humuus oort chini handana shuu

  • Anonymous (April 20, 2013 10:18:14 am )

    АТГ-ын эрчүүд, сайн эрчүүд, баяр хүргэе.

  • Anonymous (April 20, 2013 3:41:37 pm )

    Tor huuli tsaaz baidgiig uzuuleed uguurei. ATG-inhanda amjilt husie. ta bugdiin ajil bol buyantai uils ymshuu!!!

  • Anonymous (April 22, 2013 6:39:45 am )

    Амарбат аа амжилт хүсье.

  • Anonymous (April 22, 2013 12:46:36 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **

  • Anonymous (April 23, 2013 7:44:57 pm )

    huwsguliin tserenjawiig mash sain chadwarlag hvmvvs ywuulaj ultai sain tsag hugtsaa zarj shalgmaar bn tegehgvi bol ene herge ilerhgvi bn shvvde

  • Anonymous (April 23, 2013 7:54:05 pm )

    tseren jaw ah dv namiinhantaiga niilej iim ih mungu ugaaj baihad shalgaad vucn olhgvi bnu eswel ted huurj shvvreed argalaad bnu ted bol hvn sanahgvi mu argtai luuwarchid shvvdee .tegeegvi vum bol aimagiin ter ih umch hurung hezee yaagaad tednii gart orson bn ,ta nariig burhan tserlvvlne de

  • Anonymous (April 23, 2013 7:55:51 pm )

    tseren jaw chi hezee negen tsagt vnend gvitsegdene

  • Anonymous (April 24, 2013 11:25:17 am )

    Òàíàé ãàçàð àæèë õèéæ áàéãàà ìýò õàðàãäàâ÷ ýðõ áàðüæ áóé í_àìûí óäèðäëàãóóäàä ¿éë÷ëýýä óëñ òºð÷äèéí çýâñýã áîë÷èõîîä áíà.á¿ãä ë õàðæ áàéãàà.Õàðèí òà íàðò åñ æóäàã ãýæ àëãà

  • Anonymous (April 30, 2013 5:21:52 am )

    говьалтайн засаг дарга Амгаланбаярын асуудал юу болсон бэ говьалтайд авилгачид дарга болдог жишиг тогтлоо одоогийнхоролын хурлын дарга энхбаяр хүүхдээ аймагт сургах гэсэн жаргалан сумынмалч ин сумынардаас авилга авсан гэсэн спорт хорооны дарга болсон сүррагчаа тѳриын албаны шалгалтанд орсон бачнтоорой багийн иргэнээс авилгга нэхэж авсан гэсэн нийгмийн хѳгжлийн цагаанбаатар гэгч засварын болоод бараа ниылүүлэх тендерийг ѳѳрийн танил талдаа шийдэж ѳгѳѳд машин гар утас 09 тэй дугаар мѳн хүүхдийн баыгууллагын эрдэнэбилэгтэй хуйвалдаж авгайынхаа цэцэрлэгиын хуучин тѳгѳлдѳр хуурыг хүүхдийн байгуулллагад шахсан гээд жинхэнэ тѳриийн албыг бузарлагч жижиг авилгачдаар дүүрсэн аймаг боллоо шүү дээ ийм зүйлүүд нүдэн дээр нь ил болоод байхад юуч болоогүй юм шиг байгаа ѳѳрѳѳ авилгачаараа дуудуулсан амгаланбаярыг хурдан шоронд нь явуулаачээ

antalya rent a car