Улаанбаатар хотоос зүүн тийш, Баянзүрхийн товчоо өнгөрөөд 2 км гаруй газар яваад замын хойд талд, өндөрлөг дээр хэдэн орон сууц харагдах нь “Ургах наран” хороолол.
Хорооллын урд талд нэлээд том хөлбөмбөгийн талбайтай тэнцэхээр газарт зузаан мөс тогтжээ. Хажууд нь явж очиход мөс захаасаа хайлан урсч, зам руу халин орж байв. Гэссэн ус тэр хавийн газарт нэвчин балчиг шавар үүсгэжээ. Ямар учиртай ийм мөс, ус тогтсоныг өчигдөр бид сурвалжиллаа.
Хайлж байгаа мөсөн дээгуур алхсаар “Ургах наран ” хороололд тулж очив. Мөсийг захаас нъ хагалж, ташинд ачиж буйг илтгэх ул төр чийгтэй хөрсөн дээр тодхон харагдана. Мөсний захаас холгуй цооног байна. Энэ цооногийн ус хальж өвөл мөс болж тогтоод одоо хайлж байгаа нъ илэрхий болов. Муу усны бохирын энэ цооног “Ургах наран” хорооллын баруун урд зугт, доохон талд нь байрлалтай юм. Энэ орчмоос бохир усны өмхий унэр сэнхийнэ. Хорооллын гадаа сагс тоглож байсан хөвгүүдээс “Ургах наран”-гийн СӨХ гэж байгаа эсэхийг лавлахад гуравдугаар байрны нэгдүгээр давхарт бий” гэж замчлав. СӨХ-ны өрөөнд нэг бүсгүй сууна. Туунтэй ийнхүү ярилцлаа.
-Байрны урд талын энэ их ус, мөс ямар учиртай юм бэ?
-Манай хорооллын бохир усны цооногийн ус хальчихсан юм.
-Яагаад ийм байдалд хүрчихсэн юм бол оо?
-Энэ хорооллын бохирын шугам нь төвийн системд холбогдоогүй. Тиймээс эндээ бохирын цооног гаргаж, цооногт хуримтлагдсан бохир усыг зөөвөрлөдөг юм. Энэ хорооллыг “Блю скай партнерс” ХХК бариулсан. Энэ компаниас “Маргад эрдэнэ” гэдэг компанитай гэрээ хийж, тэр компани бохир усыг соруулж, зөөвөрлөдөг байсан ч манай талаас мөнгөө төлж чадахгүй, болоод яах ч аргагүй болсон. Энэ гуравдугаар сард лавыг цэвэрлүүлсэн. Одоо Ус сувгийн удирдах газар, “Тэлмэн оргил” ХХК-тай гэрээ хийж, тэдний машинууд өдөрт бохир ус зөөвөрлөж байна.
-Эндээс соруулж авсан бохир усыг зөөвөрлөөд хаана аваачдаг юм бэ?
-Улаанхуаранд байдаг бохир усны төвлөрсөн худагт цутгадаг. Тэр худаг газар доогуурх төвийн системд холбоотой байдаг юм.
-Цооногийн ус доошоо хөрс рүүгээ шингэдэггүй юм уу?
-Цооногийг зориулалтаар нь хийсэн учраас тийм асуудал байхгүй.
-Хэддүгээр сараас хойш ингэж бохир ус хальсан юм бол?
-Өнгөрсөн нэгдүгээр сард Маргад-Эрдэнэ компани ажлаа зогсоосон. Тэрнээс хойш л хальсан байх.
-Одоо дахиж ус халихгүй юу?
-Одоо гайгүй байх аа. Та бүхэн харсан биз дээ. Цооногт одоо ус хуримтлагдаагүй байгаа. Өдөр өдөрт нь зөөвөрлөж байгаа.
-Энэ хороололд нийт хэчнээн айл байна вэ?
-Энд есөн байр байгаа. Найм нь ашиглалтад орсон. Нэг байранд 45 айл байдаг. Зарим байр нь хоосон байгаа. Багцаагаар 320 орчим айл бий.
Бохир ус хальсан нь энэ хороолльн 320 айл төдийгүй зэргэлдээх гэр хорооллын айл өрхийг хүнд байдалд оруулж байгаа нь ойлгомжтой. Урин цаг дөхөх тусам бохир мөс хайлж, хөрсөнд нэвчин өвчний үүр уурхай болох вий гэсэн айдас эндхийг харахад мэдрэгдэж байв. Тэндээс гараад бид Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбаттай уулзаж дараах асуултад хариулт авлаа.
-“Ургах наран” хорооллын бохирын цооногоос хальсан ус мөс болон тогтож, одоо тэр ус нь хайлж тэнд нэлээн эвгүй байдал үүсчээ. Бохирын ус зам руу урсч, тэндээ хөрсөнд шингээд Туул гол руу нэвчихгүй гэсэн баталгаа алга. Танай хэлтсээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид эхний ээлжинд мөсийг гэсэхээс нь өмнө яаралтай зайлуулах арга хэмжээ авч байна. Ургах наран хорооллыг бариулсан “Блю скай партнерс” ХХК, компанийн захирал Ашхүүд үүрэг даалгавар өгсөн. Маргааш хотын даргын зөвлөлийн хуралтай. Эхний ээлжинд иргэд мал, амьтан, хөрсөө аврахын тулд мөнгө гаргаад яаралтай цэвэрлэж, ариутгаж авья гэдэг асууддыг зөвлөлийн хуралд оруулах гэж байна. Дараа нь буруутай этгүүдүүдээс мөнгөө нэхэмжлэнэ. Тэгэхгүй бол “Блю скай партнерс” ХХК цэвэрлүүлэх, бохир усаа соруулах мөнгө байхгүй гээд суучихсан. Тэднийхийг зориуд ингэж бохироо халиулсан байж магадгүй гэж хардаж байгаа. Мөнгөгүй болохоороо усаа халиулчихаад дараа нь өөр газраар цэвэрлүүлээд авчихна гэж тооцоолсон байж магадгүй л юм билээ. Өдөрт хоёрхон рейсээр бохир усаа зөөвөрлүүлчихээд түүнийгээ тав, арван удаа зөөвөрлөсөн болгож худлаа бичиж, баримт бүрдүүлдэг. Харахад машин яваад ус соруулаад байгаа юм шиг мөртлөө хангалттай тоогоор явахгүй байгаа. Бас мөсийг машинаар ачиж хогийн цэгт хаях ёстой боловч 23 дугаар хороонд аваачаад асгачихсан нь баригдсан.
-Цаашид яах ёстой юм бол. Бохир усны цооногийг нь төвийн шугам /системд/ холбох арга чарга юу байдаг юм бол?
-Тэр талаар Нийслэлийн инженерийн байгууламжийн газартай холбогдож тодруулах нь зүйтэй байх. Манайх хөрсийг яаралтай цэвэрлэж, гарсан хогийг ачуулах, ариутгах, дахин бохир ус халиулахгүй байх талаас нь анхаарч ажиллах ёстой. Энэ хорооллыг анх барихдаа 180 айлд тааруулж бохирын цооног хийсэн байдаг юм билээ. Гэтэл одоо айлууд нь нэмэгдэж 300 гарчихаад байхад цооногийнхоо хэмжээг томруулахгүй, ачааллаа дийлэхгүи болсон. Уг нь ачаалалдаа тааруулж томруулаад явсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан.
Баян зүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын ярьж байгаагаас үзэхэд бохир усны цооногоос бохир хальсан нь “Ургах наран” хорооллыг бариулсан “Блю скай партнерс” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбоотой бололтой юм. Бохирын ус нь дахин халихгүй юмаа гэхэд газар доогуур хөрсөнд нэвчиж байхыг үгүйсгэх арга алга. Хэрвээ тийм юм байдаг бол Улаанбаатарын 1.2 сая хүний эрүүл мэнд, ундны ус, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх аюул энд нуүрлэжээ.
Анх 2009 онд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд энэ хорооллын суурийг тавьж байсан. НИТХ-ын 2009 оны долдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 45 мянган хүн оршин суух 10750 айлын орон сууц барина. Түугээр ч зогсохгүй 9000 сурагчтай сургууль, 4500 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1575 хүн үзэх өрхийн эмнэлэг, 2200 ажлын байр бүхий оффисын барилга, 8400 орчим хүн ажиллах жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний барилга байгууламж барина гэж сайхан үлгэр ярьж байсан ч одоо 320 айлтай найман орон сууцны бохир усны асуудлыг шийдэж чадахгүй болтлоо доошоо оржээ. Цаасан дээр хараар бичиж үлдээсэн “Оршин суугчидын хэрэглээнээс гарах бохир усыг ф150-300 мм-ийн голчтой 5.7 км урт ариутгах татуургын шугам барьж, хотын бохир усны төв коллекторт холбоно” гэсэн сайхан мөрөөдлөө бодитой болгохыг “Ургах наран” гэх энэ сайхан нэртэй муухай хорооллын ил, далд эздээс оршин суугчид нь хүсч, хүлээсээр сууна.
Эх сурвалж: Өдрийн шуудан
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 12, 2013 2:36:13 pm )
ЛАЛАРЫН ХАР ПИЗДАНУУД
-
Anonymous (April 12, 2013 8:08:27 pm )
Uhej hebtsen mongoluud yuch hiij chadahgui
-
Anonymous (April 14, 2013 6:40:18 pm )
URGAH NARAN HOROOLOLIN EHNIIN 3 BAIRIN UL HUDLDHIN GERCHILGEE GARSAN GD L BSAN YAMAR AILINH NI ORDER NI GARSAN YUM BOLDOO. MERGEJILIN HYANALTIN ALBA ARAI IIM HOROOLOLIG HULEEJ AVAAGUI BAUILGUI DEE.
-
Anonymous (April 19, 2013 11:46:35 am )
Энэ асуудлыг одоо НИХТ-д сууж байгаа ГАНБАЯРААС АСУУВАЛ ТОДОРХОЙ БОЛНО ДОО
4 Comments