“Эрдэнэт”-ийн захирлаар 2000-2007 он хүртэл ажиллахдаа их хэмжээний хөрөнгө,
мөнгө хувьдаа завшсан гэх хэрэг нь сөхөгдөөд Х.Наранхүү гишүүнийг сандаргаад цөөнгүй сар болж байна. Гэтэл өчигдрөөс түүний хувьд тэнгэр муухайрч прокурорын байгууллагаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ. Шалгах зүйл их байгаа юм байх. Нэр төртэй УИХ-ын гишүүн хүнийг хоёр адуу хулгайлсан сайн эртэй адилтгаж, оргоод алга болчихно гэсэн үү, улсын хилээр гарахыг хориглосон нь ч нэгийг хэлнэ.
Бас түүний нэр дээрх эд хөрөнгийг ч битүүмжилсэн гэнэ. Хуулийн хүрээнд таслан сэргийлэх ийм алхам хийх болсноо “Наранхүү” ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурор нь дарга нартаа албан бичгээр мэдэгджээ. Бүрэн эрхийг нь давж л чадвал Х.Наранхүүг сэжигтнээс яллагдагч болгоход тун ойртсон бололтой. Авлигатай тэмцэх газрынхан түүнийг буланд тун сайн шахсан дуулдлаа.
Харин Дундговиос 2008 онд парламентын гишүүн болсон тэрбээр энэ бүхнийг мэдсэн шинжгүй адуу, айраг эргүүлсэн шиг яваа аж. Тэр ч байтугай “Наадах чинь хаа нэгтээгээс зохион байгуулалттайгаар тараасан ташаа мэдээлэл байна. Би тойрогтоо ажиллаад завгүй явна.” гэж жишим ч үгүй ярьжээ.
Дундговийн “юмтай” хоёр Наранхүүг нутгийнхан нь “Мон Уран”-ийн,” Эрдэнэт”-ийн гэж ялгадаг юм гэсэн. Бас нэг онигоо ч байдаг. Монголд ирсэн нэг орос дарга “”Эрдэнэт” Наранхүүгийнх юм уу, Наранхүү “Эрдэнэт”-ийнх юм уу” гэж асуусан юм гэсэн. Яах аргагүй, Ш.Отгонбилэгийн дараа түүний нэр энэ үйлдвэртэй холбогддог. Сүүлийн жилүүдэд хурдан моринд сүжрэх болсон “Эрдэнэт”ийн Х.Наранхүү гишүүн ямар ч гэсэн энэ удаа нэг юманд орооцолдох нь ч орооцолдож ээ.
Хийх ажилгүйдээ, хуулийнхан түүнийг зүгээр суулгахгүй “Х.Наранхүү” ажиллагаа явуулж байна гэхэд хэн ч итгэмгүй. Бас ч үгүй тухайн үед ТӨХ-ны дарга байсан, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ТӨХ-ны дарга Д.Сугар нарын хэд хэдэн хүнийг араасаа дагуулж мэдэхээр байгаа аж. “Баян хүнийг балаг тойрохгүй” гэдэг шиг хуулийнхны овоо хараанд өртсөн УИХ-ын гишүүдийн буухиаг Х.Наранхүү ийн үргэлжлүүллээ. Үйл явдал цаашид хэрхэхийг харж л суухаас..
“Улс төрийн тойм”
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 23, 2011 2:49:17 pm )
Давхар олон жил энэ уйлдвэрт ажиллиаж байсан одоо ч байгаа дарга нарыг шалгах хэрэгтэй цус гарандаа,,,,даварвал яадгийг . юманд хэр хэмжээ гэж байдгийг мэдруулэх хэрэгтэй.
1 Comment