antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2011 3 comments

Ардууд хураалгана, Авлигачид халааслана

нийтлэсэн Admin

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн болон Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн

хяналтын газрын дарга Д.Одхүү нарыг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Тэднийг мэргэжлийн хяналтын газраас улсын орлого болгохоор хураасан их хэмжээний самрыг дундаас нь завшиж, бусдад дамнуулан худалдсан. Бүр тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай Ч.Чай захиралтай “Си Эйч Эй Ай” гэдэг компанид хууль бусаар өгсөн аж.
Энэ компанид НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн, СХД-ийн МХГ-ын дарга Д.Одхүү нар нэг килограмм самрыг-2500 төгрөгөөр бодож зарсан баримтууд олдсон юм байна. Харин мэргэжлийн хяналтын газрын дээрх эрхмүүд Ч.Чай гэдэг хятад эрд нэг килограммыг нь 2500 төгрөгөөр бодож зарчихаад улсад болохоор 1200 төгрөг тушаасан байдаг аж.
Ийнхүү дундаас нь 1300 төгрөг унагаж ихээхэн ашиг олсон юм байх.
Мөн дээрх эрхмүүд 2009 оны хоёрдугаар сард 23 сая 704 мянга 272 төгрөгийн самрыг Ч.Чайд зарсан гэнэ. Энэ тухай мэдээллийгЧ.Чай ам алдсан гэх. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас нэг килограмм самрыг. 2500 төгрөгөөр худалдан авдаг байснаа санамсаргүй хэлчихсэн нь энэ бүх хэрэг дэлгэгдэхэд хүрчээ.
Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудтай холбоотой шалгалт явуулж байгаа нь үнэн НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн, Сонгинохайрхан дүүргийн МХГ-ын дарга Д.Одхүү нарын талаар тодруулахаар Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэгтэй холбогдсон юм.
-НМХГ-ын дарга нарыг АТГ шалгаж байгаа юм уу?
-Энэ талаар тодорхой хэлж мэдэхгүй байна.
-НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн, Сонгинохайрхан дүүргийн МХГ-ын дарга Д.Одхүү нарыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Тэр энэ гэж хэлэх боломжгүй. Учир нь мөрдөн байцаалтын нууц. Ер нь бол Мэргэжлийн хяналтын ажилтнуудтай холбоотой холбогдох шалгалтыг Авлигатай тэмцэх газраас хийж байгаа нь үнэн.
-Хэзээнээс шалгаж эхэлсэн юм бэ?
-Хэзээнээс гэдгийг нь хэлэх боломжгүй.

Л.БЯМБАСҮРЭН: Энэ талаар бичсэн хүнээс нь очиж асуу

Ингээд НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнгээс өөрөөс нь дээрх асуудлыг торуулахаар тус газрыг зорьсон юм. Нилээн удаан хүлээсний эцэст Л.Бямбасүрэнтэй уулзахад “Энэ талаар бичсэн хүнээс нь очиж асуу. Намайг Авлигатай тэмцэх газраас дуудаагүй. Тиймээс би юу ярих юм бэ” гэсэн юм. Сайрын хэрэгтэй холбогдсон дээрх албан тушаалтнуудын хэргийн талаар өөрсдөөс нь болоод албаны эх сурвалжаас тодруулахад ийм байна.
Ямартаа ч энэ жил байгаль дэлхий бидэнд өгөөжөө харамгүй хайрлаж самрын олдоц арвинтай байгаа. Тиймдээ ч нийслэл хот, хөдөө орон нутаг гээд хаа сайгүй самар зарсан хүмүүс байна.

Дэлгүүр хоршоо, автобусны буудал, гудамж талбай гээд бүх газруудаар самар цөмсөн хүмүүс. Тийм ч учраас самрыг дагасан асуудал мундахгүй гарч байна. Халдварт шар өвчин ихээр тархаж байна л гэнэ. Хайрсан хуурсан самраас болж хордсон л гэнэ. Самрын бизнесээр баяжсан л гэнэ. Сайн муу нийлсэн олон шуугиан гарах боллоо. Үүнтэй зэрэгцээд улсын нэрийг барьж цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар гээд холбогдох албан газруудаас байнгын шалгалт хийх болсон.

Телевизийн мэдээ, сонины хуудаснаа дөчнөөн килограмм самар хураан авлаа гэх мэдээлэл тасралтгүй гарч буй. Гэвч үнэн чанартаа улсын нэрийг барьж, самраар амьдралаа залгуулах гэсэн ард иргэдийг дээрэлхэн байж хураасан самар нь хаа очдог талаар хараа хяналт сул байдаг. Магадгүй дээр дурьсан шиг хэрэг ар хударгаар нь ашиг олж байгаа гэх газаргүй.

Учир нь самрын гол хэрэглээ БНХАУ-д байдаг гэхэд болно. Хятадууд самрыг тархины гол тэжээл гэж үздэг байна. Тийм учраас самрыг хоол хүнсэндээ хэрэглэхийг чухалчилдаг байна. Гэвч хуш модны самар Оросын Сибирь, Хэнтий нуруу, Хангай, Хан хөхий нуруунд хамгийн их ургадаг аж. Харин Хятад улсад бол ургадаггүй. Учир иймийн тул Хятадууд манай улсаас хушны самар авахыг чухалчилдаг аж.

Урд хөршид эрэлттэй энэ бизнес жилдээ 50-60 тэрбум төгрөгт эргэлддэг гэсэн тооцоо ч бий. Ийм их төгрөгийн ашигтай бизнест жирийн иргэдээс авахуулаад төрийн албан хаагч ч гэсэн ордог аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээс харж байхад мэргэжлийн хяналтын газрынхан идэвхитэй нь аргагүй иргэдээс самрыг нь хурааж байгаа харагддаг. Долоо хоногт л гэхэд 1,2 тонн самар хураан авч, подваль, гараашид хадгалж байгаа тухай мэдээлэл ч бас байна.

Үүнээс ургуулаад бодоход энэ их самар хаачдаг вэ гэсэн асуулт урган гарна. Харин энэ бүхний хариулт нь хятадын иргэн Ч.Чай мэттэй холбогдон гарч ирэх болов уу. “Си Эйч Эй Ай” гэх компани тэр их самрыг Монголд борлуулах зах зээл байхгүй нь мэдээж. Тэгэхээр хил давуулан самрын хэрэглээ ихтэй Хятад руу гаргадаг нь ойлгомжтой. Уг нь Засгийн газрын 2008 оны 149 дүгээр тогтоолоор “Хуш модны самрыг хилээр гаргахыг хориглосон” байдаг. Гэвч Монголын хуулийг гууль болгож байгаа төрийн албан хаагчдын харгайгаар дээрх заалт цаасан дээр л үлдэж байгаа нь тод харагдаж байна.

С.Вансэмбэрүү

“Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Topsail Island Real Estate For Sale (September 06, 2013 3:24:50 am )

    532189 391441I want reading by way of and I conceive this internet site got some genuinely utilitarian stuff on it! . 664849

  • WoW (September 06, 2013 6:58:52 pm )

    793825 458025Wow, incredible blog structure! How lengthy have you ever been blogging for? you created running a blog look simple. The full look of your website is great, nicely the content! 486574

  • we need to grow up (September 11, 2013 4:12:18 am )

    157875 494620As soon as I discovered this internet site I went on reddit to ***re some with the really like with them. 49176

antalya rent a car