antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Жүжигчин Батаад Швед бүсгүй “дурлав”

нийтлэсэн Admin

Жүжигчин Батаа Шведэд барилга дээр ажиллах явцдаа хөнгөн гэмтэл авч захирал швед бүсгүйгээр гэрт нь сувилуулах аз тохионо.

Ганцаардсан бүсгүйтэй нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүлснээр захирал бүсгүй түүнд дурлана. Энэ бол “Цэлмэг тэнгэр” уран сайхны киноны нэг хэсэг. Цайлган цагаан сэтгэлтэй, алиа хошин зантай энгийн нэгэн монгол залууд захирал бүсгүй яагаад дурлах болов? Энэ хоёрын дурлал хэрхэн өрнөж, хэрхэн төгсөхийг та бүхэн “Цэлмэг тэнгэр” киноноос хүлээн авч үзээрэй. Киноны гол дүрүүдэд залуу жүжигчин Б.Гэрэлчулуун, О.Тэмүүжин, В.Гэрэлцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт, Д.Баттөмөр, Г.Алтаншагай нар тогложээ. Швед улсад зураг авалтаа хийсэн “Цэлмэг тэнгэр” уран сайхны кино нь “Жи энд Жи” энтертайнмэнт болон “Логик фильм” студын хамтын бүтээл аж. Сонирхуулахад тус киног гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын амьдралыг элдэв хачир чимэггүйгээр бодитоор харуулж чадсанаараа онцлог аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car