antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

“Хан ресурс” шүүхэд ялж, “Дорнод уран” ажиллах хөг өнгөрөв

нийтлэсэн Admin

Канадын “Хан ресурс” компани Монголд уран олборлох зөвшөөрлөө эргүүлэн олж авахаар Монголын “Мон Атом” болон ОХУ-ын “Атомредметзолото” компанитай тус тус шүүхдэж байгаа билээ. Тэгвэл тэд Канадын Онтариогийн Шүүхэд  “Атомредметзолото” компанийг ялжээ. Компанийн удирдлагууд өчигдөр энэ талаар албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Тэд ОХУ-ын компанийг “Монголд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад дундаас нь хууль бусаар орж ирж, үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Монголын “Монатом” компанитай хамтарч “Дорнод Уран” компанийг байгуулахын тулд лицензийг хууль бус аргаар цуцлуулсан” гэсэн үндэслэлээр шүүхэд өгөөд байсан билээ. Шүүхэд ялалт байгуулсны дараа “Хан ресурс” компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн бирж дээр даруй найман хувиар өсчээ. Нэгэнт Канадын компани ОХУ-ын компанийг ялсан тул манайхыг ч ялах нь тодорхой. Тус компани манайхаас 258 сая ам.доллар нэхэмжлээд байгаа билээ. Р.Бадамдамдины хутгасан бас нэг бантан Монгол Улсад гай тарих нь энэ. Одоо манайх арбитрын шүүхэд ялагдвал “Дорнод уран” компани татан буугдаж, манай улс “Хан ресурс”-ын лицензийг сэргээхээс өөр аргагүй болох юм. Адил үндэслэлээр шүүхдээд Оросын компанийг ялсан учир одоо манайхыг ялах нь бараг тодорхой гээд хэлчихэд буруудахгүй байх. Үүнээс гадна Канадын компани үйл ажиллагаа зогссоны алдагдал хэмээн мөнгө нэхэмжилж ч магадгүй. Лицензийг нь сэргээгээд өнгөрвөл их юм болох нөхцөл үүслээ, манай улсын хувьд. ОХУ-ын тухайд “Монатом”-ын “толгойг эргүүлж” хууль зөрчүүлсэн атлаа өөрсдөө асуудлаа шийд гээд орхисон. “Атомредметзолото” төрийн өмчит компанийн захирал Вадим Живов “Дорнод уран” хамтарсан компанийг байгуулсныхаа дараа “Бид хөрөнгө оруулахдаа ямар ч асуудалгүй байгаа шигээ ямар ч асуудалгүй талбайд ажиллана. Хэрвээ Монголын тал “Хан ресурс”-тай тохиролцоонд хүрэхгүй бол “Дорнод уран”-ы үйл ажиллагаа эхлэхгүй” гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Гэхдээ оросууд бидэнд нөлөөлсөн гэхээсээ илүү энэ бол манай мунхаг түшмэдүүдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тодорхой юм. Стратегийн чухал асуудлыг хариуцдаг “Монатом” улс орноо цөмийн хаягдлын сав болгох санаа сэдэж байсан. Харин өч, төчнөөн мөнгөний өрөнд унагах гэж байна. Ийнхүү Монголын тал өч төчнөөн мөнгөний өрөнд унах нь тодорхой боллоо. Гэтэл манай Засгийн газар Р.Бадамдамдинг ажлаас нь чөлөөлж арга хэмжээ л авлаа. Монголын Засгийн газрын төлөх өрийн дэргэд мянган Р.Бадамдамдинг ажлаас нь халсан ч өчүүхэн зүйл. Энэ их өрөнд унагасан хариуцлагыг хэн хүлээх вэ, зөвхөн нэг нөхрийг ажлаас нь халснаар шийдчихгүй байх.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car