Манай улс нэг хүнд ногдох эмч, эмнэлгийн үйлчилгээгээр олон улсад доогуур бичигддэг. Гэтэл энэ сул талыг бизнес сэтгэлгээ нь хэт хөгжсөн зарим хүн олж хараад, мөнгө олох уурхай болгоод байна.
Ялангуяа улстөрчид эмнэлэг барина, эмч авч ирнэ гэж амлаад сонгуульд ялж гарч ирсэн.
Тухайлбал, МАН-ын гишүүн байсан Д.Арвин хатагтайн “Их өргөө” ХХК 2011 онд Баянзүрх дүүрэгт байрлалтай III амаржих газрыг барихаар тендерийн ажлыг нь авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Гэтэл өдгөө шинэ амаржих газар ашиглалтад орох нь бүү хэл барилгын ажил нь зогссон талаар гуравдугаар төрөхийн эмч ажилчид ярьж байна.
Уг нь өнгөрсөн жил ашиглалтад орох ёстой байсан 150 ортой төрөх эмнэлгийн барилгын мөнгийг “Их өргөө” компани хоёр жилийн өмнө авсан байдаг. Энэ компанийг эмнэлгийн тендерт ямар шалгуураар хэрхэн сонгож, ялуулсан нь тодорхойгүй. Тэгээд ч уг тендерт өрсөлдсөн гэх компаниудын мэдээлэл ч тун хомс байдаг юм билээ.
Харин зарим баттай эх сурвалжийн хэлж буйгаар төсвийн хөрөнгөөр баригдахаар болсон уг барилгын урьдчилгаа болох гурван тэрбум төгрөгийг тус компанийн данс руу шилжүүлж байсан аж.
Гэтэл эмнэлгийн барилгын суурийг цутгаж орхиод барилгын ажлыг зогсоосон байна.
Д.Арвин хатагтай Хэнтий аймгаас гурван удаа дараалан УИХ-д сонгогдож байсан нэгэн.
Энэ нутгаас дахин сонгогдох шансгүй болсон эрхэм гишүүн гэнэт л өнгөрсөн оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвших болсноор тус тойргийн ард иргэдэд хайр зарлаж “Та бүхнийгээ тун удахгүй шинэ амаржих газартай болгож өгнө” хэмээн молиго үмхүүлж ялалт байгуулснаар энэ түүх эхэлдэг.
Баянзүрх нь нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэгт тооцогддог. Суурьшмал иргэд нь 320 мянгад хүрч байгаа энэ дүүргийн хамгийн тулгамдсан асуудал нь төрөх эмнэлэг байх нь тодорхой.
Товчхондоо 2011 онд сүр дуулиантайгаар шаваа тавьж, томоос том самбар дээр 2012 оны гуравдугаар сард гүйцэтгэлийн ажлаа дуусгахаа зарласан III төрөхийн ажил жил тойроод ойн дээрээ ирэхдээ таг чиг болсон нь энэ.
Барилгын нийт төсөвт өртөгийг 2011 онд есөн тэрбум 44.4 сая төгрөг байсан байна. Харин 2012 онд долоон тэрбум 498 сая төгрөгийг нэмж хийсэн аж.
Тухайн үед төрөх эмнэлэг барих асуудлыг Засгийн газраар дэмжүүлэхэд маш ихээр хүчин чармайлт гаргаж байсан хүн нь Д.Арвин гишүүн гэсэн. Тиймдээ ч III төрөхийн барилгын тендерийн ажлыг ногоон гэрлээр авсан гэсэн үг.
Харамсалтай нь, “Их өргөө” компани барилгын суурийн талыг тавьсан төдийхнөөр энэ ажлыг дуусгах нь бололтой.
Түүнчлэн ашиглалтад орох байсан жилдээ дахин тендэр зарлаж, “Цамхаг констракшн” гэх компаниар барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр болж төрөх эмнэлгийн барилгын ажил өдгөө үлгэн салган ажиллаж байгаа юм.
Гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байхад нэг тэрбум төгрөг дансанд байршуулсан
Ингээд III амаржих газрын эмчилгээ эрхэлсэн ерөнхий эмчээс барилгатай холбоотой асуудлыг тодруулах гэсэн боловч нэлээд цааргалсны эцэст дараах зүйлийг ярилаа.
Тэрбээр “Энэ асуудлаар ярихад их төвөгтэй. Хамаагүй зүйл ярьж байж асуудалд орох вий гэж айдаг болсон.
Шинэ амаржих газрын барилгын ажлыг “Их өргөө” ХХК хийхээр болсон гэсэн. Бид шинэ амаржих газартай болох нь гэж их л баярлаж байсан. Гэтэл өнөөг хүртэл эмнэлэг ашиглалтад орохгүй байх юм. Бараг худалч хүнд өглөө болгон шинээр босох гэж буй эмнэлгийнхээ дүр зургийг очиж хардаг.
Анх бол барилгын ажил 2011 онд эхэлж байсан. Харин барилгыг өнгөрсөн оны гуравдугаар сард хүлээлгэж өгөх ёстой байсан юм. Бид нэг зүйлийг их гайхдаг 2011 оны манай дансанд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн гэдэг.
Гэтэл манай нягтлан бид хоёр энэ их мөнгийг орсон эсэхийг ч мэдэхгүй. Бүр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байхад дээрх нэг тэрбум төгрөг дансанд байршуулсан гэдэг нь их сонин.
Барилгын суурийн цутгалтыг нэг тэрбум төгрөгөөр хийсэн гэдэг юм билээ. Товчхондоо манай санхүүгийн дансанд нэг тэрбум төгрөгийн үнэтэй суурийн цутгалт байна гэсэн үг.
Үүнийг л бид ойлгохгүй байгаа юм даа. Анх бол төрөх эмнэлгийн барилгын төсөв нь 15 тэрбум төгрөг байсан гэсэн. Үүнээс л нэг тэрбум төгрөгийг нь авч барилгын суурийн цутгалт хийж дээ гэж ойлгож байгаа. Үүнээс өөр зүйл ярих дэмий байх” гэлээ.
Эмнэлгийн удирдлагын ярьж буйгаар төрөх эмнэлэгтэй холбоотой асуудлаар хамаагүй ярихаас айдаг бололтой.
Мөн бид Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Алтантуяагаас асуухад “2011 онд гуравдугаар төрөхийн барилгын ажлыг гүйцэтгэлүүлэхээр суурийн цутгалтын төсөв гэж нэг тэрбум төгрөгийг “Их өргөө” ХХК-ийн данс руу шилжүүлсэн” гэв.
Тэгэхээр дээрх албаны хүмүүсийн ярианд дурдагдаж буй нэг тэрбум төгрөгөөр зөвхөн барилгын суурь цутгаж ганц давхар хийхэд тэр их мөнгийг зарцуулсан уу гэдэг нь хачирхалтай.
Ямартай ч түүний энэ хударгагүй зан нь өнгөрсөн оны сүүлээр илэрсэн.
Тэрбээр МАН-ыг ид мандаж явах үед нь миний хайртай нам гэж бусад сөрөг хүчнүүдтэй нэлээд хэл ам хийдэг байсан.
Гэтэл өнгөрсөн онд намаа сонгуульд цөөнх болоход хаяж, АН-ыг сонгосонд түүнийг мэддэг олон хүн “III төрөхийн тендерээс авсан мөнгөө дарахын тулд АН-д гишүүнээр элслээ” хэмээн ярьж байсан.
Товчхондоо өөрийн бизнесээ хамгаалахын тулд Баянзүрх дүүргийн төрөх эмнэлгийг залгисан нь түүнийг эх хүн, эмэгтэй хүн гэж хэлэхэд тун хэцүү.
Түүнчлэн өөрийгөө Дондогдулам хатны хойд дүр хэмээн мөнхөлсөн энэ хатагтайд хүн чанар гэж байна уу. Д.Арвины шунаг сувдаг сэтгэлээс болж III төрөхийн хувь заяа хэрхэх бол гэдэг эргэлзээтэй асуудал үүсч байгаа.
Юутай ч Засгаас төсөвлөсөн нэг тэрбум төгрөгийн ялыг хатагтай Д.Арвинаас асуувал зохилтой. Мөн суурийнх нь цутгалтад л тэрбум төгрөг орсон III төрөх ашиглалтад орох болов уу, яах бол Д.Арвин гишүүн ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 10, 2013 10:36:05 am )
Наад авгай чинь ийм л луйвар хийгээд асуудал хурцдах гээд байгаа болохоор Ардчилсан нам руу орж шившигээ дэлгэж байгаа жинхэнэ ялзарсан дотортой авгай даа зөндөө ийм балиар ажлууд нь байгаа наадах чинь зөвхөн эхлэл нь аврал хайж Ардчилсан намд орсон тэнэг авгай харахаас дургүй хүрээд байдаг юм.
-
Anonymous (April 10, 2013 2:23:51 pm )
ардчилалын хэн хэн гэнэ вэ их муухай үгээр ардчилалынхныг дайрч харааж байсан нь зурагтын сангуудад байгаа
-
Anonymous (April 10, 2013 2:48:22 pm )
Odoohon barilgiig bariulj ashiglaltand oruulah baih AN demjih bizdee Bid ehe avgaig UIH-d songosondoo haramstsgaaj baigaa shuu
-
Anonymous (April 10, 2013 5:04:39 pm )
Том барилга бол 3 тэрбум байтугайг ууна штээ. Бетон гэхэд л овоо юм орно. Дээрээс нь ажлын хөлс гэж аймаар юм байна. Тэгээд бас бус ажлууд байна шүү дээ
-
Anonymous (April 10, 2013 5:16:58 pm )
Урваач шарваач дээрээс нь шуналтай бас болоогүй царай зүс бие хаа байхгүй нэг ийм л молекул УИХ гэдэг их тогооны газраар эргэлдсээр хэдэнжил болов оо хөөрхий бусад нь ч ялгаагйү цөөврүүд дэ хамгийн гал нь монголчууд тийм уушны газар байгуулдаг л их буруу болсон до
-
Anonymous (April 10, 2013 11:05:37 pm )
teneg avgai
-
Anonymous (April 10, 2013 11:05:56 pm )
medrel avgai
-
Anonymous (April 11, 2013 8:06:03 am )
muuhai har abgai shvv vheed daid oroocoi bilee mongoliin maan vr hvvhedvvd gomdoj bgaa daa
-
Anonymous (April 11, 2013 8:08:44 am )
iim hvnmvvciig shorond oruulaad bvh hurungiig ni huraagaad barj bgaa emnelegiin ajild zoruulii daa ard tvmen minee
-
Anonymous (April 11, 2013 9:18:08 am )
бөөн хир хөлс баас энэ авгайгаас хол яв бас дээр нь урваач энэ мэтийн юм ер нв мөнгөөр юугаа хийнэ ээ ядаж солонгос ороод засварт ормоор юм
-
Anonymous (April 12, 2013 12:08:59 pm )
za za odoo vlgeree duusgaachee odoo hanaa biz dee zondoo lamjirgaa chini saijirlaa chuu dee hanii tsadii ichiian urawagchaa
-
Anonymous (April 12, 2013 12:59:05 pm )
baliar yum. Ingej l urvaj sharvasan hun biz. Shudarga shuuh tur bdagaa haruul da AN-han
-
Anonymous (April 12, 2013 8:15:12 pm )
ulsiin ih hurliin gishuud uls ornoo bugdiin hudaldlaa. tiim archaagui chadwartaigaa ard tumendeech haruullaa. erench garsan emench garsan yag adilhan yum bna. uls oron min suirch bna. ard tumennch gesen oyunii yalzarald orchihloo. gishuudiin heruuluudiig ard tumen hashirtlaal sonsloo. odoo hugjmuur bna. ter amalsan hugjil chin haana bnaa gishuudee
-
Computer (September 11, 2013 12:03:50 am )
14788 244811not everybody would require a nose job but my girlfriend truly needs some rhinoplasty coz her nose is kind of crooked- 489436
15 Comments