C.Баярцогтын нууц дансыг илчилсэн “Нууц оромж”-ны сүйрэл
УИХ-ын дэд дарга, бусдыг юм ойлгодоггүй, мэдлэггүй гэдгээр нь цоллох дуртай С.Баярцогтын Швейцарийн банк дахь нууц данс Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн хувьсгалын шуурганд өртөн цухуйж гарч ирснээс биш эрхэм гишүүн маань өөрөө үнэнийг өгүүлэх гээд яарсан хэрэг огт биш юм.
Магадгүй ICIJ буюу эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чөлөөт сүлжээнийхэн оффшорийн бүс дэх банкинд данс эзэмшигчдийн тухай баримтыг дэлгэж тавиагүй бол С.Баярцогт мэтийн баячууд хагартлаа баяжих байсныг үгүйсгэх аргагүй.
Оффшорийн бүс гэдэг нь татварын хамгийн таатай нөхцөлөөр хангаж, бусад улсаас оруулж ирсэн хөрөнгийг дардаг бүсийн ерөнхий нэр гэнэ. Өөрөөр хэлбэл, энд тэндээс цувчуулсан эсвэл татвараас зайлсхийгчид ийнхүү мөнгөө эх орондоо бус гадаадад холхон, буйдхан газар дарж, олны нүдийг хуурч, халаасаа түнтийлгэх гэсэн шуналын үндэс дээр бий болсон эд. Зарим нь оффшорийг зүгээр л “нууц оромж” гэж нэрлэдэг. Учир нь энд шударга бус замаар олсон мөнгөө нууж, түүнийг нь зарладаггүй тул тун таатай “нууц оромж” болдог байж.
ICIJ-ийнхэн ганцхан С.Баярцогтын нууц дансыг нээчихсэн юм биш ээ. Тэд нийтдээ 170 орны 130 мянган “этгээд”-ийн нууц дансыг зарласан юм. Гэхдээ хамтран ажилладаг The Guardian, BBC, Le Monde, The Washington Post зэрэг дэлхийд зартай 31 хэвлэл мэдээллийн агентлагаар тус мэдээллээ цацуулахаар өгсөн тул С.Баярцогт байтугай бусад нь ч нуугдах аргагүй болсон хэрэг.
С.Баярцогттой хамт нууц данс нь илэрсэн хүмүүсийн дотор Канадын парламентийн мөн дэд дарга Тони Мерчант, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын сонгуулийн кампанит ажлыг удирдсан Жан-Жак Ожье, Нефтийн магнат Марк Ричийн хуучин эннэр Дениз Рич нарын нэрс багтсан юм.
Канадын их сургуулийн профессор Артур Кокфиелд энэ явдлын талаар “Би амьдралдаа ийм зүйл харж байсангүй. Оффшор бол дэндүү нууц оромж шүү дээ. Гэтэл ашгүй одоо л нэг ил боллоо” гэсэн байна.
McKinsey&company-гийн ерөнхий эдийн засагчийн албанд ажиллаж явсан Жеймс Хенригийн өгүүлснээр бол оффшорийн бүсэд нийтдээ 21-32 триллион ам.доллар хадгалагдаж байгаа нь АНУ, Японы эдийн засгийн эргэлтийг нэгтгэсэнтэй адилхан дүн юм.
Яагаад үүнийг санхүүгийн хувьсгал гэж нэрлэж байгаа тухайд мэргэжилтнүүд ийм тайлбар өгсөн байна.
Дээрх данс эзэмшигч 130 мянган “этгээд” нь эх орондоо нийгмийн үнэт зүйл, шударга ёсны тухай алтан гургалдай шиг донгоддог хэрнээ үнэн чанартаа буруу аргаар олсон мөнгөө нууцхан хадгалахын тулд оффшор руу гараа гулгуулсаар байсан аж. Тэд банкныхныг хамаг нууцыг нь насан туршид нь хав дарна гэж найдаад хэнэггүй, таахалзуур занд дасчихсан байдаг гэнэ. Гэвч сэтгүүлчид тэдгээр таахалзагчдын үнэн нүүр царай буюу бусдаас нуух гэж чадлаараа хичээгээд байсан зүйлийг нь гаргаад ирэх нь энэ. Ингээд л олны өмнө гэгээнтэн мэт аашилдаг 130 мянган “этгээд”-ийн бараан талыг олон нийт мэдээд авлаа.
Тэдний зарим нь энэхүү мөнгөө олохын төлөө худлаа ярьж, хулгай хийж, бүр хүн алсан ч байхыг үгүйсгэхгүй. Нэг ёсондоо тэд хонины арьс нөмөрсөн чонотой төстэй.
Оффшорийн бүс дэх данс эзэмшигчдийн нэрсийг ийнхүү ил болгосноор зөвхөн Монголд бус олон улс оронд албан тушаалын халаа сэлгээ, огцролт, амиа хорлолт, шоронгийн хаалга татагчдын тоо урьд үзэгдээгүйгээрээ ихсэх хандлага ажиглагдах нь зайлшгүй гэнэ. Манай жишээгээр С.Баярцогт одоохондоо албан тушаалаас огцрох нь бараг тодорхой болоод байгаа билээ.
Монголын ар иргэдийн талаас илүү хувь нь ядуурал, ажилгүйдэлд автчихаад байхад Их Хурлынхаа эрхэмсэг дэд даргыг оффшорт хэдэн тэрбум төгрөгийн хадгаламжтай гэдгийг дуулахад сайхан санагдахгүй нь лав. Ямартай ч С.Баярцогтыг Авлигатай тэмцэх газар гарцаагүй шалгах шаардлагатай гэдэг нь тодорхой болж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: new.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 08, 2013 4:33:09 pm )
SHALGAACHEE NAADHAA HURDAN HIII ARD TUMNEN BUHIMDAL DEED ZEREGTEI BGAASHU! GERMANRUU NISSEN SURAG DUULDAAD BSAN! BARIHGUI BOL HUMUUS BUUN YUM BOLNO SHU!!!
-
Anonymous (April 08, 2013 5:13:08 pm )
ЕР€НХИЙЛ€ГЧ€€ АРДЧИЛЛА АВРАХ УУ БАЯРЦОГТОО АВРАХ УУ
-
Anonymous (April 08, 2013 8:03:18 pm )
Тэр олн улсын сэтгүүлчид ганц хоёрхон мянган еврогийн хадгаламжыг зарлаад байхгүй байлгүй дээ доор хаяж сая долларь гэдэг бол үнэн тэрнээс илүү байгаа байх
-
Anonymous (April 09, 2013 8:51:56 am )
unen shuu ardchilsan namiin her shudraga yos zuiteeeg odoo l harah bolloo bayartsogtiigoo yahnuu gedgiig huleej bya hervee bayartsogtiig tegesgeed ongorooh yum bol bi lav daraa dahij ardchilsan namiig demjihgui huuli bus yum hiisen bol bugd l haritslaga huleeh yostoi
-
Anonymous (April 09, 2013 10:43:41 pm )
нэг эь ч гэсэн мөнгөтэй болог энэ өөр нийгэм битгий атаарх яадгийн
-
Anonymous (April 09, 2013 10:43:51 pm )
нэг эь ч гэсэн мөнгөтэй болог энэ өөр нийгэм битгий атаарх яадгийн
-
Anonymous (April 10, 2013 3:42:59 am )
Bayartsogtoo ogtsruuldaggyi tenegyydyy
-
Anonymous (April 10, 2013 12:34:04 pm )
Баярцогт үнэнээ ард түмний өмнө хүлээж байгаа нь сайшаалтай. АН харьцангуй шударга хүчин Баяацогтыг огцруулах байх. Наана чинь МАН-ын олон тэнэгүүд засаг огцруулах хороо найруулаад, ард түмний толгой угаах эргүүлэх ажлаа энэ хэдэн телевизүүдээр цаг наргүй цацаж бана шүү. АН-ынхан эвтэй байгаарай.
8 Comments