antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2013 19 comments

Г.Батхүү гишүүнээ “монопол” үхлийг хазаарлаач

нийтлэсэн Admin

c33425f41bb0a968bigУИХ-ын сэнтийд хоёронтоо заларсан эрхэм бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Гаваагийн Батхүү.

Тэрбээр улс төр, бизнес хоёрыг хослон баригч өнөө цагийн лидер.
Түүнчлэн түүнд Монголын шууданчдын холбооны ерөнхийлөгч, Монголын тээвэрчдийн нийгэмлэгийн тэргүүн, Монголын автомашин, мотоциклын холбооны ерөнхийлөгч, Монголын хүүхдийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монголын “Морин поло”-гийн ерөнхийлөгч зэрэг олон арван гуншин бий.
Мөн “АПУ”, “Шунхлай” гэсэн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, эдгээр компаниудыг бизнесийн ертөнцийн тэргүүн эгнээнд авчирсан” хэмээн түүний албан ёсны цахим хуудаст өгүүлжээ.
Үнэхээр үнэн үг өгүүлсэн аж. АПУ буюу архи, пиво, ундааны үйлдвэрийг нуруун дээрээ үүрч Монголд монопол болгох замд нь чирч гулдран байж оруулсан хүн бол Г.Батхүү мөн. Харин энэ төрлийн бизнес цэцэглэн хөгжих бүрийд энгийн нэгний амьдрал бөхийж, бөхийсөн нь унтардаг жамтай.
Өөрөөр хэлбэл, эр хүн гэх нэрээ гээж, “хар ус” гударсан архичин цолыг хүртсэн хүн бүр энэ төрлийн бизнесийн өгөөш болсон байдаг. Харин Монголд АПУ гэвэл ус, ундаа нь мартагдаад архи “амтагдах” учиртай.
Энэ нь иргэдийн сэтгэхүйд ингэтлээ нөлөөлж чадсан Г.Батхүүгийн гавьяа мөнөөсөө мөн гэдгийг дахин хэлмээр байна. Тиймээс АПУ-г эрийн цээнд хүргэсэн аав нар монопол гэх “сертификат”-ыг ам байтугай биенээсээ ханхлуулж, хорвоог хоёргүй нүдээр ширтэж явна.
Эл учраас архины хамааралтай болсон иргэдэд болоод ирээдүй хойчдоо тустай хууль бидэнд хэрэгтэй байна. Нийгэмд тэгтлээ их хор хохирол учруулж чадаагүй тамхийг танаж чадсан шигээ, архины амсарыг ч гэсэн хазаарлах хуулийг хүсэмжилж байна.
Харин Г.Батхүү гишүүн өдгөө АПУ-г эзэмшээгүй ч ТУЗ-ын гишүүн гэгдэж буйгаараа, түүнчлэн хууль батлах эрх мэдлийг хумсалж яваа хүнийнхээ хувьд үүрэг оролцоотойгоор нэгдэх учиртай. Түүнийг УИХ-ын ээлжит сунгаад оролцож, гээгдэх шахам гишүүн болсныг хүн бүр гадарлана.
Харин их хурлын босгон дээр бүдрээх бас нэг шалтгаан байсан нь хувийн ашиг сонирхол гээч байсан билээ. Тухайн үед нэр бүхий гишүүд архины үйлдвэртэй хүнийг УИХ-д суулгах сонирхолгүй байгаа гэдгээ хэлж л байсан.
Мэдээж цаад учир Г.Батхүүг өөрийнхөө бизнест тулгарч болох аливаа саад тотгорыг нь эрх мэдлийнхээ хүрээнд таягдан хаях буюу ашиг сонирхолын зөрчил гаргаж магадгүй гэх хар байсан. Тиймээс нэг хэсэгтээ хөнжилдөө жийлцэж, нэгнийгээ бүдрээчих хүсэл хаа хаанаа байсан нь лавтай.
Харин тухайн үед яригдаж байсан “хар ус”-ны хууль саяхан сөхөгдөөд хав дарагдчихлаа. Хэдийгээр боловсруулж байгаа гэх ч хэн нэгний оролцоотойгоор хэлцэгдэхгүй болчих талтай. Тиймээс хамгийн их хардагуулж байгаа Г.Батхүү гишүүн эл хуулийн санаачилгад нэгдвэл хүн бүрийн сэтгэл уужрах гээд байна.
Түүнчлэн төрийн түшээ хүн архины үйлдвэртэй удаа дараа нэр холбогдоод, бүр намтар дээрээ биччихсэн байгаа нь тийм ч сайшаалтай хэрэг биш. Тиймээс олны сэтгэлийг онгойлгож, архины хяналтын тухай хуулийг дэмжиж ядахнаа архин дээр хувийн ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ харуулбал ямар вэ.
Хамгийн сүүлд л гэхэд хорь гаруйхан насны хоёр залуу архи ууж улмаар зургаан давхраас нисэж үхсэн аймшигт хэрэг гарлаа. Харин гэмт хэргийн гаралтын үндсэн шалтгаан нь архи болж, асар олноороо устгагдаж байна.
Тиймээс “монопол” үхлийг хазаарлаж морь, заанаасаа илүүтэй монгол хүний амь насанд анхаараач. Түүнчлэн Г.Батхүү гишүүнийг газрын маргаантай хэмээн цоллодог. Тодруулбал, нийслэлд асар олон газрыг өөрийнхөө “эдлэн” болгосон хэмээн буруушаадаг.
Түүний нэр холбогддог газраас дурьдвал, “АПУ” компанийн хальж орсон Богд хааны ордон музейн газар, “Өргөө”, “Тэнгис” кино театрын хууль бус хувьчлалууд зэргээр эхэлж өөр олон газрын нэрс зурайна.
Гэтэл Г.Батхүү гишүүн 2010 онд УИХ-ын дэд дарга байхдаа “хүүхдийн эмнэлэг барих гэсэн газар олддоггүй” гээд газар шаагаад явж байсан цаг бий. Тухайн үед газрын наймаандаа гаршаад байсан гишүүнд хүүхдийн төлөө гэх сэтгэл дутмаг байсан учраас газар олдохгүй нь дамжиггүй шүү дээ. Морь, уралдаан, машин техник гээд есөн шидийн юманд “нугасаа өгчихсөн” гишүүн гайгүй байршилтай газарт бас л нугасгүй юмдаг.
Б.Ширнэн
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (April 08, 2013 4:37:30 pm )

    Үхэж далд орвол монгол цэвэршинэ дээ

  • Anonymous (April 08, 2013 5:02:59 pm )

    bathuu ahaar buu orold

  • Anonymous (April 08, 2013 5:14:33 pm )

    törsön nutag geed bgaa hujirtiinhaa suvilaliin gasriig hedhen tögrögöör tender sarlaj awaad hyataduudad ögsön öödgvi amitan sch dee. Odoo hujirt suvilal haytadiin hool bolood ter olon jil tend bsan hvmvvs höörhiilöltei bna. Törsön nutgaa ingej bgaa hvnd setgel bgvi bh.Soosnii nvheer l ertönziig hardag hvmvvs dee ednii ger bvl

  • Anonymous (April 08, 2013 5:27:04 pm )

    TORIIG HUULI BUSAAR ABSAN LUIBARCHIN HUNII UNERGUI HUN SHUNALIIN TULAM

  • Anonymous (April 08, 2013 5:36:28 pm )

    unen hulih gar

  • Anonymous (April 08, 2013 5:40:42 pm )

    ene sait deer bgaa TANAN ohinii emchilgeenii mungund mungu handilaj byan hiigeech!tegebl ingej haraalgahgui shdee

  • Anonymous (April 08, 2013 6:06:54 pm )

    uleesen gvzee shunaliin tip

  • Anonymous (April 08, 2013 8:30:57 pm )

    dandaa muu talaas narah yum, apu-g oor hun avsan bol dampuuraad deerees ni mglchuud bur chanargui arhi uuj mglchuudiin tal ni uheh baih. zugeer l bodol

  • Anonymous (April 09, 2013 8:38:02 am )

    A p u. Sotcializmiin ued l baisan bat huu shineer baiguulaagui. Avsan hun. Bol hiij baisan uil ajillagaag. Heviin urgeljluuleh yostoi gedeg bizdee. Tegeheer. Teriin egsen uuregee. Bieluulj yavaa. Hunshdee. Bitgii negnee haraa. Bas. Suu uildverlej. Tcagaan ideegeer. Uilchilj baigaa. Undesnii uildver. Bi bodohdoo. Arhiig ni bagasgaad. Suu. Tcagaan ideegeer. Turj baigaa. Gej. Oilgodog. Minii bodol zev uu buruu yuu.

  • Anonymous (April 09, 2013 8:38:16 am )

    A p u. Sotcializmiin ued l baisan bat huu shineer baiguulaagui. Avsan hun. Bol hiij baisan uil ajillagaag. Heviin urgeljluuleh yostoi gedeg bizdee. Tegeheer. Teriin egsen uuregee. Bieluulj yavaa. Hunshdee. Bitgii negnee haraa. Bas. Suu uildverlej. Tcagaan ideegeer. Uilchilj baigaa. Undesnii uildver. Bi bodohdoo. Arhiig ni bagasgaad. Suu. Tcagaan ideegeer. Turj baigaa. Gej. Oilgodog. Minii bodol zev uu buruu yuu.

  • Anonymous (April 09, 2013 9:14:26 am )

    Ямар юмны ӨВ-хангай УВС гаралтай хүн

  • Anonymous (April 09, 2013 10:45:34 am )

    BI SANAL nEG BAINA. BATHYYG ZAILUULAACHEE. EDNII GER BYL IIM ZAMAAR BAYAJSAN YUM CHINI EEDLEHGYI.

  • Anonymous (April 10, 2013 7:36:36 am )

    ene xynii mungu olj baigaa xar ucnnaac bolj mgl chuud cyyr ch bna shyy dee yamarch muu eriin ajil xiidgiin byx yum l arxitai xolvootoi arxi uugaagui bol bac ch gej iim muuxai canaa xynii cetgeld buuxgui baix apugiin xour xuuchin ezed bac l zovoj yavaa ene xyn yadag boldoo olon caixan ulcuud ene xynii tuclaltsaatai xorvoog orxicon doo jaaxan bodmmoor yum gantsxan jishee xelxed l cogtuu zaluu jiriin caixan ailiin gal golomt cyyryyllee shyy dee

  • Anonymous (April 10, 2013 9:13:25 am )

    Монголыг сөнөөж байж өөрөө хагарталаа баяжиж түүндээ сэтгэл ханадаггүй шуналын дэвдээ хар усаар олон хүнийг сүйрүүлж байгаа хүн

  • Anonymous (April 10, 2013 2:31:37 pm )

    үндэсний ганц үйлдвэрээ хувьчлалаар авч унагаачихалгүй, ажлын байраар олон түмнийг хангаж,улсдаа олон тэрбумын татвар өгчихдөг байхад бусад хулхины 118 үйлдвэрээ шалгаач,
    хянаж шалгаач.

  • Anonymous (April 11, 2013 12:57:57 am )

    Харснаа авна гэдэг хун дээ

  • Anonymous (April 11, 2013 4:09:29 pm )

    Uudgui snunaliin tulam

  • Anonymous (April 12, 2013 9:50:43 pm )

    ene gashuun undaanaash bolj olon ailin amidral suirch bgaa shuu

  • Anonymous (April 26, 2013 4:15:12 pm )

    АРХИЧДЫГ ХАРАХААРАА :ЭНЭ МИНИЙ АЖЛЫН АМЖИЛТ: ГЭЖ БАХАРХАДАГ БАЙХ ДАА ЗАЙЛУУЛ

antalya rent a car