–Таныг Монголчууд эчнээ таньдаг. Яагаад гэхээр та МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэдэг хүний аав. Та хүүгээрээ бахархдаг биз дээ?
-Манай гэр бүлийн хүн бид хоёр хүүгээрээ үнэхээр их бахархаж явдаг. Миний хүү эрдэм боловсрол олоод улс эх орондоо хэрэгтэй зүйлийг хийж бүтээж, чиглүүлж чадсан хүн. Ийм хүн миний хүү гэхээр сэтгэлд өег байдаг юм. Улс төрд ороод бусад нөхдийнхээ хамт монгол улсад хэрэгтэй хэд хэдэн томоохон асуудал дээр мундаг ажилласан гэж боддог. Миний хүүгийн юу хийж бүтээснийг, ямар хүн болохыг монгол түмэн минь мэдэх байх. Тиймээс би дахин давтаж ярих нь илүүц болов уу.
–Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар та хүүгээ ялна гэдэгт итгэлтэй байсан уу?
-Би хүүгээ төрийн ажилд туршлагажсан өндөр мэдлэг боловсролтой хийж бүтээж чадсан хүн гэж боддог. Хийж бүтээсэн болгоныг нь түүх гэрчилнэ шүү дээ. Төрийн өндөр албыг хашихдаа цагт үргэлж улс орныхоо төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж ирсэн хүн. Өөрөө ч хэлсэн, албан тушаал өгсөх тусам бусдын хараанд ордог гэж. Миний хүүгийн амьдрал монгол түмний нүдэн дээр ил тод байсан. Яахав өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо болоод өнгөрсөн олон түмэн сонголтоо хийсэн шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн асуудлын хойноос тийм ийм гэж ярих утгагүй байх.
-Н.Энхбаяр гуай одоо юу хийж байгаа вэ. Ойрд та уулзсан уу?
-Зүгээр сууж чаддаггүй хүн шүү дээ ойрд завгүй байх шиг байна. Саяхан Грек яваад ирсэн. Тэнд оюутнуудад лекц уншсан гэсэн. Дэлхийн хамгийн том Александрын номын сангаар зочилсон юм билээ. Монгол улсынхаа номын санг ийм хэмжээнд хүргэх юмсан гэж байсан. Тэгээд манай төв номын сангийн нөхдүүдийг холбож өгсөн гэсэн. Хэдийгээр ерөнхийлөгчөөс буусан ч гэсэн миний хүүтэй уулзах гэж гадна дотны хүмүүс их ирдэг гэж байсан. Би ч гэсэн хааяа уулзана шүү дээ.
-Таныг монгол орны бүх рашаан сувиллыг сайн мэддэг. Энэ чиглэлийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг гэдэг юм билээ. Хэдэн оноос хаанаас ажлынхаа гарааг эхэлж байсан бэ?
-Анх 1957 онд МУИС-ийн Анагаах ухааны ангийг эмч мэргэжлээр төгсөөд нэг хэсэг төв болонизид ажиллаж байгаад дараа нь рашаан сувиллын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд миний амьдралын бүхий л он жилүүд рашаан сувиллын салбарт өнгөрсөн гэхэд болно. Залуухан ч байж Улаанбаатар рашаан сувилал гэж байх үед би тэнд ажиллаж байсан юм. Тухайн үеийн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр Улаанбаатар сувилал ажиллах боломжгүй болсон. Яагаад гэхээр рашаан сувиллын эргэн тойронд үйлдвэрүүд баригдсан. Ялангуяа нэгдүгээр цахилгаан станц баригдсан болохоор эмчилгээний чиглэлийн сувилал үйлдвэрийн орчинд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн учраас бид хуучны намын дээд сургуулийн зүүн талд өрөмдлөг хийгээд өнөөгийн “Оргил” рашаан сувиллыг байгуулсан түүхтэй. Бид энэ рашаан сувиллыг байгуулахын тулд тухайн үеийн Оросын яг энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаа болоод эерэг сөрөг талуудыг сайтар судалж их ч хөдөлмөр гаргаж ажилласан. Оросуудад ч бидэнд сэтгэл гаргаж их тусалсан шүү. Манайх бүхий л тоног төхөөрөмжөө Оросоос нийлүүлж байсан болохоор тэр үедээ л Оргил бүрэн тоноглогдсон орчин үеийн сувилал болж чадсан.
-”Оргил” рашаан сувиллын тоног төхөөрөмжийг хэтэрхий их хуучирсан гэж хүмүүс ярьдаг юм билээ?
-Тоног төхөөрөмжөө анх тавихдаа бид 300 хүнд үйлчлэх бүрэн боломжтой гэж тооцсон. Энэ бол зөвхөн хамгийн наад талын тоо цаашлаад бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол 500 хүртэлх хүн хүлээж авах боломж бий гэсэн тооцоо гарсан байдаг. Одоо бол бүх зүйл өөр болсон. Дөнгөж шинээр байгуулагдаж байсан 1975 оны байдалтай харьцуулахад тоног төхөөрөмж нь хэтэрхий их хуучирсан. Өөрөөр хэлбэл шинэчлэл хийх шаардлагатай болсон. Харамсалтай нь зах зээлийн нийгэмд орчин үеийн шинэ тоног төхөөрөмж худалдаж авах бололцоо олдохгүй нь ойлгомжтой. Хуучин цагт рашаан сувиллууд үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн харьяанд явдаг байсан эмч нараа гэрээгээр эрүүл мэндийн яамнаас авчихдаг. Жинхэнэ материаллаг баазтай холбоотой асуудлаа нийгмийн даатгалын хөрөнгөөр шийддэг байлаа. Тэгэхээр манайхан одоо энэ сувиллын тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шинэчлэх цаг болсон гэж боддог. Цаана чинь дэлхий ертөнцийн бүхий л юмс цаг минутаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байна шүү дээ.
-Сүүлийн үед “Оргил” рашаан сувилалыг тойрсон орон сууцны барилга олноор баригдаж байгаа. Энэ нь рашаанд нөлөөлдөг биз дээ.
-Рашааны тухай хуульд тодорхой заасан байгаа. Ариун цэвэр хангалтын бүс нь ямар байх ёстой вэ. Ямар үйл ажиллагаа хориотой байдаг вэ зэрэг тодорхой хуулиудыг бид 2003 онд УИХ-аар батлуулж байсан. Одоо хүртэл энэ хууль мөрдөгдөж байгаа. Гэтэл төрийн хууль тогтоомжийг зөрчөөд манай рашааны орд газрын эргэн тойронд орон сууцны болоод үйлчилгээний барилгууд баригдаж байна. Нэг л өглөө “Оргил”-ын ард хашаа хатгаад боксын холбооны барилгын ажил эхэлсэн болохоор бид онцгой бүсэд барилга барилаа гээд холбогдох газарт нь асуудал тавиад, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгээд үнэхээр энэ бүсэд барилга барьж болохгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан. Гэтэл энэ дүгнэлтийг үл тоогоод барилга баригдаж эхэлсэн. Тэр үед боксын холбооны ерөнхийлөгч Ш.Сайхансамбуу байсан юм билээ. Одоо “Оргил”-ын яг төв ундарга талаас нь барилга баригдаж эхэллээ. Бүр давраад сувиллын хашаан дотор хүртэл барьж байна. Ингэж хамаагүй авирлаж байгаа явдал нь Улаанбаатар хотод ганцхан байдаг рашаан сувиллаа үгүй хийж байгаа хэрэг. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс бас бодолцох цаг нь ирсэн гэдгийг хэлмээр байна. Тухайн үед хотын захиргаанаас манай сувилалд 8 га газрыг өмчлөх эрх өгч байсан. Өөрөөр хэлбэл манай сувиллын газар баталгаажсан гэсэн үг л дээ. Үүнээс одоогийн байдлаар 4-5 га газар үлдчихсэн. Бусдад нь барилга баригдаад эхэлсэн байна. Барилга барьж байгаа компаниудыг судлаад үзэхээр дүүрэг юмуу хотын захиргаанаас зөвшөөрөл авсан байдаг. Онцгой бүс гэдгийг мэдсээр байж яагаад хотын удирдлагууд сувиллын хашаан дотор хүртэл газар олгоод байдаг юм, хууль зөрчөөд л байна ш дээ.
–Таныг монгол орны рашаануудыг судалж байгаа гэж сонссон юм байна. Ер нь монгол оронд эмчилгээнд хэрэглэж болохоор рашаан хэд байдаг вэ?
-Монгол орны рашааныг 1940-өөд оноос эхлээд Орос Монголын хамтарсан эрдэмтдийн ажлын хэсэг судалж ирсэн. Сүүлд Оросын Эрхүү хот болоод манай ШУА-ийн хими технологийн хүрээлэн, Монголын рашаан сувиллын нийгэмлэг хамтраад рашааны судалгаа хийгээд явж байна. Эмчилгээний рашаан гэдэг өвөрмөц найрлага бүхий тодорхой хэмжүүртэй байдаг. Тийм ч учраас нарийн судалгаа шаарддаг. Өнгөрсөн намар Монгол орны бүх рашаануудын тооллогыг явуулсан.Хүний бие организмд тохирсон хамгийн найдвартай гэсэн 100 гаруй рашаан байдаг. Тиймээс бид энэ олон рашаануудын бүс нутгийг тогтоох нь зүйтэй гэж үзээд Монгол орны рашааны газрын зургийг гаргасан. Халуун рашаан, хүйтэн рашаан, эмчилгээний шавар зэрэг нь аль аймгийн ямар нутагт байгааг нь бүр тодорхой зааж өгсөн байгаа. Мөн рашааны найрлага бүтэц гээд нарийн мэдээллүүдийг газрын зураг дээрээ тусгаж өгсөн. Өнөөдөр бид ганц л зүйлийг ойлгосон. Энэ геологийн тогтоц гэдэг ганцхан улсын хилээр хязгаарлагддаггүй юм байна. Тиймээс Байгаль-Монголын бүс газрын рашааны нөөц судалгаа гэсэн ажлыг хийгээд эхэлсэн. Энд Өвөрмонгол, Тува, Буриад, Чита, Монгол зэрэг улс, мужийг нэгтгэсэн Байгаль-Монголын бүс нутгийн рашааны нөөц гэсэн судалгааны ажлыг хийж байна.
–Та “Оргил” рашаан сувилалын ар талд байдаг жинхэнэ эзэн юм биш үү. Хүмүүс тэгж ярьдаг шүү дээ?
-Рашаан сувилалтай холбоотой асуудлыг хариуцаж явсан эмч хүний хувьд хийх ёстой ажлаа хийгээд мөрөөрөө явсан нь би л байх. Ном журмынхаа дагуу ажлаа хийж явсаар өндөр насныхаа тэтгэвэрт гарсны дараа “Оргил” рашаан сувиллын удирдлагын зүгээс орон тооны бус зөвлөхөөр ажиллах санал тавьсан, би ч таатай хүлээж авсан. Яагаад гэхээр энэ чиглэлээр би насаараа ажилласан хүн учраас дуртай байсан хэрэг. Мөн Монголын рашаан сувиллын нийгэмлэг гэж төрийн бус байгууллага байгуулсан. Нийгэмлэгийн шугамаар рашаан сувиллыг хөгжүүлэх, эмчилгээний ажил үйлчилгээг сайжруулах зорилгоор нэлээн хэдэн ажлыг хийж хэрэгжүүлсний үр дүнд рашааны тухай хуультай болсон. Засгийн газар рашааны тухай хөтөлбөр баталсан.Тэр нь одоо хэрэгжээд явж байна. Үүнээс гадна рашаан сувиллын чиглэлээр ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн боловсролыг дэмжиж сургалтанд хамруулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
–Таныг Монголын бүх рашаан сувиллыг хувьчилж авсан. Энэ салбарт сүлжээ үүсгэсэн хүн гэж ярьдаг. Орон нутагт байдаг Шаргалжуут, Хужиртын рашаанаас аваад бүгд таны мэдэлд байдаг гэсэн. Энэ үнэн үү?
-Ямар ч үндэсгүй юманд миний нэрийг оруулаад байдагт би хувьдаа эмзэглэдэг. Надад тэгж их хураагаад байсан хөрөнгө мөнгө байхгүй. Миний баялаг гэвэл үр хүүхэд, хань ижил маань л байна. Улсад рашаан сувиллын чиглэлээр ажилласаар насны тэтгэвэрт гарсан хүн. Улсын өмчийг хувийн юм шиг ашигласан асуудал надад байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа улсын үйлчилгээтэй сувилал гэвэл Шаргалжуут, Хужирт, Оргил, Жанчивлан гээд олон сувилал байна. Отгон тэнгэр, Гурван нуур, Аварга тосон, Халзан уул зэрэг сувиллуудыг тухайн үед орон нутгийн мэдэлд өгч байсан. Тиймээс бидний зүгээс нөлөөлөх ямар ч боломж байхгүй учраас орон нутаг өмчөө өөрсдөө мэдээд хувьчилсан байх. Өнөөдөр Монгол улсад ганцхан хувьчлагдаагүй сувилал гэвэл “Оргил” байна. Энэ сувиллыг хүмүүс хувийн өмч мэт буруугаар ойлгодог. Тэгэхээр “Оргил” төрийн өмч хэвээрээ л байгаа. Улсын үйлчилгээнд байсан Шаргалжуут, Хужиртыг хувьчлаад удаж байгаа. Аварга-Тосонг хувьчилж авсан нөхөр Шаргалжуутыг авсан гэж би сонссон. Хэрвээ Шаргалжуут, Хужиртын сувилал минийх байсан бол ядаж өмч хөрөнгөө эргэж очно биз дээ. Би дээрх хоёр сувилалд очоогүй арав гаруй жил болж байна. Төрийн өмчийн хороо өөрийнхөө өмчийг хэнд өгөхөө өөрсдөө мэддэг шүү дээ. Түүнээс биш Шаргалжуутад надтай холбоотой ганц өрөө сандал ч байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Хүмүүс шууд надтай холбоод байдаг нь цаанаа учиртай биз. Үнэн хэрэгтээ миний нэр дээр ямар ч амралт сувиллын газар байхгүй. Намайг авсан мэтээр ойлгогддог рашаан сувиллын газруудыг хувьчилж авсан нөхдүүд Намбар гэдэг хүнтэй энэ сувилал ямар ч холбоогүй гэдгийг олон нийтэд хэлээд өгөх жудагтай байх хэрэгтэй ш дээ. Тэгвэл хүмүүс бүгдийг зөвөөр ойлгоно. Өнөөдөр хүмүүс Намбар рашаан сувиллын чиглэлээр олон жил ажилласан, бүгдийг нь өөрийн болгоод авчихсан мэтээр буруу ойлгодог юм билээ. Надад улсын өмч рүү хуруу гараа дүрэх тийм ёс суртахуун харамсалтай нь байхгүй. Тэгээд ч нас маань нэлээн явчихлаа, тийм их өмч хөрөнгөөр яах юм ямар үхэхдээ аваад явалтай биш.
–Таныг саяхан байр бэлэг болгож авсан гээд л шуугиад байсан шүү дээ. Үнэхээр тэр байрыг авчихсан юм уу?
-Уучлаарай надад тэр ямар ч хамаа байхгүй. Би нэгдүгээр 40 мянгатад байртай хүн. Би тэнд их удаан амьдарч байна. Наад хэл ам болоод байгаа байрыг чинь манай охидууд төлбөр мөнгийг нь төлөөд авсан. Хүмүүс худалдаа хийхдээ яаж өгөлцөж авалцдаг билээ. Тэр жишгээр л авсан болохоос хэн нэгнээс сул авсан юм бол ерөөсөө байхгүй. Яахав гадуур хэл ам хийгээд яваад байгаа хүний хувьд өөрөө авсан байрныхаа төлбөрийг өгөөгүй юм билээ. Манай хүүхдүүдийг үнэгүй орсон гэж л хардсан. Яахав худалдаж авахдаа хийсэн гэрээ болоод бүх бичиг баримтууд нь бидэнд байгаа. Үнэнийг хэлэхэд манай гэр бүлтэй холбоотой ор үндэсгүй элдэв яриа их гардаг. Тэр болгоны араас яваад байх утгагүй шүү дээ.
Эх сурвалж: Chingis.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 07, 2013 12:27:57 pm )
hurdan uheechee iim hudalch luivarchin novshnuud.chi muu ihenhuug ni huuli busaar huvichilj avaad uil ajillagaag ni uurchilsun biz dee.uzeshgui muuhai hudalch p i z d a anii tugtsug ve.
-
Anonymous (April 07, 2013 12:38:10 pm )
manai ohiduud avj ugsun genee nuguu aldartai eren survaljlagdaj baigaa enh tuyagaa gercnilj baina yamar buzar munguur avsan bairand suuj baigaagaa meddeg bolov uu
-
Anonymous (April 07, 2013 12:40:17 pm )
tanid urt udaan nasalj az jargaltai amidrahiig husie
-
Anonymous (April 07, 2013 1:20:55 pm )
ta urt naslaarai.
-
Anonymous (April 07, 2013 1:25:14 pm )
Uls ornoo svirvvlj avilgin eh vvsweriig tavisan n tanaihan bolon tanai hvv baih shvv
-
Anonymous (April 07, 2013 1:33:58 pm )
hehe Huuts Noyonton bailaa gej
-
Anonymous (April 07, 2013 1:53:52 pm )
sain huu TORUULSEN OSGOSON 2 HOGSHINDOO URT NASLAHIIG HUSIE UHEESEE GEDEJ MONGOL HUN BAIHGUIEE TED BOL HUJAAGIIN 1.2.3 YEIIN ERLIIZ HURLIIZUUD BIZ.TA BOL HIIDGE HIISEN GABYATAI HUN SHUUDEE AMJILT HUSIE TANII GER BULD.NAMBAR GUAID.
-
Anonymous (April 07, 2013 2:09:32 pm )
энэ хэдий үеийн ярилцлага юм бол. энхбаяр гуай чин шоронд байгаа юм биш үү? юун грект лекц унших бэ? эсхүл шоронгоосоо гарчихсан. гадаадад яваа юм уу?
-
Anonymous (April 07, 2013 2:42:01 pm )
HUUDEE YAJ HUNSHIG AMIDRAHIIG NI ZAAJ UGUHGUI YASIIN! HUN AMITAN DARAMTLAJ DEERELHEED HEN DURTAIGAASA YUMIIG NI AVCH SALAAVCH GARGAN DOROMJILOH TANAI GERIIN ARANSHIN UU!!! ARCHAAGUI AMITAD!!!
-
Anonymous (April 07, 2013 3:56:41 pm )
хөөрхий эдний гэр бүл хувьдаа юу ч авч болдоггүй бусад хулгайч нар бүгдийг хамж идэж болдог ямар сонин юм бэ?
-
Anonymous (April 07, 2013 4:16:29 pm )
hurdan uheech gene u chamd gai bolood bna u delhii daahgui bish bj l baig
-
Anonymous (April 07, 2013 4:20:43 pm )
би хувдаа өмөөрч байна энхбаяр чинэ сайн хүн ш дээ алдаа л биз яадаг юм бусад нь идэж болоод энхбаяр идэж болдоггүй юм уу
-
Anonymous (April 07, 2013 6:31:34 pm )
Ene nugshinii yrisanig unshaad ymar ih haraal ursgana ve. Aimaar ym. Etseg ehees turuugui élee hereenees garsan ym shig sejgiin humuus ve. Uuriiguu turuulj usguud ugsun hugshniig uruuliig bas Cham shig usgusun hugshintei zuirleed bodchihoj bolohgui yu. Hun sub min
-
Anonymous (April 07, 2013 6:32:44 pm )
БОЛОНИЗИД БАЙХДАА ЯАХВЭЭ ДЭЭ БОЛЬНИЦОД ГЭЖ БИЧДЭГ ЮМ – ОРОС ҮГ.
-
Anonymous (April 07, 2013 8:23:47 pm )
ene hezee uyeiiin yariltslaga wee???yamar sonin yum bee
-
Anonymous (April 07, 2013 8:38:13 pm )
sain khuu toruulj osgoson buurai daa
-
Anonymous (April 08, 2013 12:56:57 am )
MUUSAIN MALNUUDAA ETSEG EHIIN CHINI AMRAH SUVILUULAH GAZRIIG CHINI ZALUUCHUUDIIN OCHIJ ARHIDDAG SHOUDDAG GAZAR BOLGOSNIIG MEDVEL UMUURUH UU.YOSTOI M A L YUM DAA.NAAD UVGUN CHINI IHENHIIG NI HUVICHILJ AVSANIIG TA NARIIN ETSEG EH BUGD MEDNE.ASUUGAARAI.TER UMUURUUD BAIGAA P I Z D A A NUUD
-
Anonymous (April 08, 2013 8:26:38 am )
Таны хүү мөн үү. Ээж Бүдхандтйгаа нийлээд таныг дарамталдаг байсан юм биш үү.
-
Anonymous (April 08, 2013 9:01:11 am )
shunal in dendsen emgen ovgon 2 muu yumnuud zovj bj vxene dee
-
Anonymous (April 08, 2013 10:02:28 am )
Enhbayar shorongoos garsan yumu? Grek yavaad irsen gehiin
-
Anonymous (April 08, 2013 4:25:57 pm )
helmegdej bgaa hun shuu dee
-
Anonymous (April 08, 2013 4:27:36 pm )
nusgainuudaa ydaj nastai buural gedgeer ni hyndleechee.
-
Anonymous (April 08, 2013 6:08:32 pm )
Намбар гуай харин жинхэнэ мєрєєрєє хїн байх аа.Насаараа л їнэнч шударга хєдєлмєрлєсєн хїн гэж боддог.Настай хїнийг хамаа намаагїй хэлж болохгїй ээ.
-
Anonymous (April 08, 2013 6:11:10 pm )
Эцгийн санаа їрд гэж зовж л байгаа даа хєєрхий.Энэ євгєнд буруу юї байхав Харин монголын рашаан судлалд их хувь нэмэр оруулсан нь їнэн шїї.
-
Anonymous (April 10, 2013 8:11:34 am )
урт удаан насалж хэдэн луйварчин хулгайч
хүүхдүүдийнхээ аль мууг үзээрэй -
Anonymous (April 11, 2013 11:25:03 am )
nambar guai taniig shargaljuut rashaan suvillig biluu hujirtiig biluu huuli busaar olj avsan ooroo neesen gej hudal yarisan geh yum bilee hariulaad ogooch
-
Anonymous (April 11, 2013 4:33:33 pm )
Намбар гуай Аврага тосон Шаргалжуут гээд бүх рашаан сувилалаа төрд буцааж өгвөл сайн байна шүү эрх ашгийн зөрчилөөр авсан гэж ард түмэн ярьдаг монголын ард түмнийг дугаарлаж харьцдаг шүү үнэхээр сувьлах биш суульдаг ш дээ үнэхээр дарамт ихтэй байдаг хурааж аваад хөнглөлтэй үйлчилдэг болмоор юм даа
-
Anonymous (April 13, 2013 12:05:03 pm )
awilgagchiih turuulsen luiwarchin
-
Anonymous (April 24, 2013 7:46:18 pm )
Bambar guai Bolon tedni ger buliinhend eruul enkh, az jar gal Hamgin sn Shan burning husie, Rashaan suvilaliig hogjuulehed unetei huvi nemer oruulsaniig olon tumen medne . Enkhbayar shig chadaltai,medlegtei eronhiilogch bgaa my u…. Hiisen buteesen zuilig ni martaj bgui, mongolchuudaa tamiin togoonii ulgeree boliochee, hezee neg tsagt helmegdel tsagaaddag shuu Burhan ta nariig iveeg
Amiddaa bie bie hairlay humuusee, -
з (December 14, 2016 11:47:04 pm )
Монгол улсын гурав дахь еронхийлогч н энхбаяр жинхэн торийн ондор боловсролтой эх орныг удирдаж чадвартай жинхэн ледер Мон их орийг тэглэж чадсан хэнч энхбаяр хунийг гуйцэхгуй толгой хурэхгуй
30 Comments