antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2013 11 comments

Франц улс Д.Энхбатын хэргийг сөхөв

нийтлэсэн Admin
527-1365125884middleСаяхан “Ле Фонде” со­нинд Франц улсын иргэн агсан Д.Энхбатыг Монголын тал мартаж, дипломат ха­рилцаатай орнуудын хувьд тун хайрхамжгүй үйлдэл гаргасан талаар тус нийтлэл тавигджээ.
Тэнд өгүүлснээр “Монгол Улс Францын үндсэн хуу­лийг ноцтойгоор зөрчиж, эрх бүхий албан тушаалтнаар улсынх нь иргэний амь насыг хөнөөлгөсөн хэрэг явдлыг эргэн сөхөх ёстой” гэжээ.
“Ле Фонде”, “Франц 24” агентлагт бичигдсэнээр Франц улсын иргэний амийг хөнөөсөн Б.Хурцыг Мон­голын тал хаацайлан, хамгаалж төрийн өндөр албан тушаалд томилсон нь байж боломгүй явдал гэнэ.
Францын тал Монгол Улсаас иргэн Дамирангийн Энхбатын амь насыг нэхэх нь зүйн явдал гэдгийг тус улсын хэвлэлүүд баталж байна. Хэрэв Монгол Улс Па­рис­тай дипломат сөр­гөл­дөөнд орооцолдвол Анг­лийн арбитрын шүүхээр хэрэг явдлыг хэлэлцүүлэх сонирхол Францын талд байгаа.
Урьд нь, Ангела Меркель Монголд айлчлахын өмнө Б.Хурцыг сулласан нь учиртай. Харин энэ удаа Монголын уул, уурхайн салбараас халбага ашиг ч долоож чадахгүйгээ ойл­госон Франц улс Д.Энхбатын хэрэг дээр “дөрөөлөх” нь тодорхой болоод байна.
Ингэсэн тохиол­долд Б.Хурцыг Франц улс өөрийн хуу­лийн бай­гууллагад сэ­жигтнээр татах хүсэлт илгээнэ. Улмаар манай улс нэрт тагнуулч асан, өнөөгийн АТГ-ын дэд дарга Б.Хурцыг хамгаалах чиглэлээр ажил­лаж эхэлнэ.
Энэ байдлаар хэрэг явдал яг л долоон жилийн өмнөх шиг болж, шатрын өрөгт аль тал нь дийлэх вэ гэдгийг халз шийд­вэрлэх “тоглолт” болох нь дамжиггүй. Урьд нь Б.Хурцыг Герман, Франц, Английн тал манай ашигт малтмалаар “солих” санаатай байснаа илэрхийлсэн.
Үүнийг хүлээн зөвшөө­рөхгүй гэдгээ манай Засгийн газар илэрхийлчихсэн тул энэ хэргийг дахин сөхөх нь Францын талд ашигтай билээ.  Хэрэг явдлыг эргэн сөхвөл 2003 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга асан Б.Хурц Францын иргэн Д.Энхбатын амь на­сыг хөнөөсөн гэгддэг.
Б.Хурц Герман улсын нутаг дэвсгэрээс Д.Энхбатыг хул­гайлан Монголд авч ирээд, улмаар амь насанд нь хүрсэн талаар барууны хэвлэлүүд анхлан бичиж эхлэв.
Энэ явдал Монголд дуулиан дагуулж эхэлмэгц, Англи улс Б.Хурцыг димп­ломат уулзалтад урих нэ­рийдлээр Лондонд дуудан Хитроу онгоцны буудалд газардмагц нь баривчилсан юм.
Б.Хурцыг жил гаруй хугацаанд Англид хорьсон бөгөөд хожим Германы тал руу шилжүүлэхээс өм­нө суллаж байсан билээ. Б.Хурцын Германд явуулсан ажиллагааг хожим барууны хэвлэлүүд тайлбарлахдаа “Европын холбооны газар нутгаас Франц улсын ир­гэнийг баривчилна гэдэг ноцтой гэмт хэрэг” гэж байсан юм.
Б.Хурц Д.Энхбатыг С.Зориг агсны амь насанд хүрсэн байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан байдаг. Юутай ч Францын хэв­лэлүүдэд бичигдсэнээр тус улс Д.Энхбатын хэргээр шантаажилж, Монголын төрд өөрсдийн байр сууриа олж авах дараачийн алх­маа хэрэгжүүлж байгаа бо­лолтой.
Т.Батсугар
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (April 07, 2013 1:12:31 pm )

    ter bisn davga medne

  • Anonymous (April 07, 2013 1:39:55 pm )

    ene hergiig tahin sain nyagtlan shalgah heregtei ene hyn ami nasaa aldsan yavdald MAN yeronhii said baisan Enkhbayar hariutslaga hyleeh yostoi

    • Ever (August 15, 2013 5:32:34 am )

      Thanks for coiuribttnng. It’s helped me understand the issues.

  • Anonymous (April 07, 2013 1:59:53 pm )

    îðîñ õÿòàä 2ìàíàé óëñààð òîãîëîæ áàéõàä áàñ ôàðàíö þóâäýý ÿäõàä ÿð ãýã÷ýýð 76 òýíýã

  • Anonymous (April 07, 2013 3:28:03 pm )

    Франц зөв ш дээ,бид юу гэж ашигт малтмалаа нэг муу алуурчнаар солих юм Эх орны нэр төр унагаасан хууль ёсыг уландаа гишгэсэн Хурцыг Францын талд шилжүүлсүгэй. Үтэр түргэн шүү Монголын ард түмэн маш бухимдалтай байна. Та нарын тоглоомны улс биш. Ард түмний баялгыг та нар тохироо хийгээд булхайгаа дардаг зүйл биш ээ . Элбэгдорж ерөнхийлөгч өө шударга баяа

  • Anonymous (April 07, 2013 5:55:34 pm )

    hehe Hurts odoo tedend hereggyi l dee Hurts bol gyitsetgegch tushaal ogson hyn ni chuhal

  • Anonymous (April 07, 2013 5:56:25 pm )

    tanai site naad balai setgegdelee yanzalaach balai har alantsaruudaa

  • Anonymous (April 07, 2013 9:00:27 pm )

    манайхаан энэ сайт дээр ингэж бич: сана л тоолох, аз жарга л хүсье. эсвэл шууд а л, бо ов, хө х, бө гс, ян хан, ги чий, а л мас, шу лам, ху ц сол иор, гэх мэт гэх мэт тэгээд тавьширцгаагтун ккк

  • Anonymous (April 07, 2013 9:27:58 pm )

    GADNII YANAR CH ULS MANAIHIIG BASAMJLAN DOROMJILJ SHUNALIIN NUDEER HARJ BAIGAAG AH DUU NAR MIN OILGOJ AV, DAVARSAN MUU FRANTSIIN AREVAG HUUJ GARGA.

  • Anonymous (April 08, 2013 9:28:17 am )

    xyniig xelcdyylj alchaad odoo xudllaa bac ard tym nii tarxi ugaaxaa bol enxbayriin xiicen nygel shyy dee

  • Anonymous (April 08, 2013 6:04:20 pm )

    Germanii prokuroroos Dorligjawt Hurtsiig Germand shiljuulehiig hussen alban toot ireed 2 sar bolj baigaa gesen shuu Dorligjaw tuuniig ni haw daraad suugaad baigaa yu. hedii boltol suuhiig harah l uldlee.

antalya rent a car