antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 2 comments

“Тэнгэр даатгал”, МОХ хоёр хамтарч оюутнуудаас мөнгө “саажээ”

нийтлэсэн Admin

-Даатгал сайн дурынх байх ёстой гэдгийг тэд мэддэггүй юм болов уу, аль эсвэл өнчин хүнд эзэн олон гэгч

болоод байна уу-

МОХ энэ жилээс эхлэн оюутнуудаа нэгдсэн байдлаар даатгалд хамруулсан гэж дуулаад хувьдаа сайшааж суулаа. Үргэлж муугаар хэлүүлнэ гэж юу байхав,  нэг удаа ч гэсэн хүнд хэрэгтэй юм хийж дээ гэж бодож байсан юм. Гэтэл даатгал нэрээр оюутнуудаас мөнгө саах нарийн арга олсон нь энэ байжээ.

Оюутнууд нийтийн тээвэрт үнэгүй зорчих билетээ 3200 төгрөгөөр захиалдаг бол даатгалын мөнгө нэмж 4200 төгрөгөөр захиалсан байна. Өөрөөр хэлбэл, оюутнууд нийтийн тээврээр явахын тулд заавал “Тэнгэр” даатгалын компанид даатгуулах ёстой. Хэрэв даатгалд хамрагдахгүй бол нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт олгохгүй гэсэн үг. Даатгал бол сайн дурын ажил. Харин ингэж кампаничилж, оюутнуудыг элэг  барьж болмооргүй санагдах юм.  Бүр тодруулбал, өөрийнхөө амь нас, эрүүл мэнд болон эд зүйлсээ даатгуулна гэдэг тухайн хүний эрх. Гэтэл оюутнуудыг хүссэн хүсээгүй даатгалд хүчээр хамруулсан нь зүйд нийцнэ гэж үү. Үүнээс гадна  зарим оюутнууд даатгалд хамрагдсанаа ч мэдээгүй явж байх жишээтэй. “Тэнгэр” нэртэй даатгалын компани байдгийг ч мэдэхгүй цохиж явна. Тэдэнд даатгал гэж юу байдаг, ямар үед хэрэг болдог талаар ойлголт ч алга байна. Оюутнуудын хувьд автобусанд хөнгөлөлтийн картаар үйлчлүүлэх нь чухал. Үүнийг нь МОХ-ны удирдлагууд овжин ашигласан байгаа юм. Хаана, юуг нь, яах гэж даатгуулж байгааг нь хэлэлгүй, хоморголон шууд мөнгө хурааж авна гэдэг бүдүүлэг хэрэг. 

Оюутнуудаас даатгалын тухай асуухад “Ямар даатгал вэ. Билетээ авахад нэг шар хуудас өгч байсан. Тэр даатгалын хуудас байсан юм уу. Билетийн захиалгын хуудас л гэж бодсон. Одоо гээчихсэн байх” хэмээн халаасаа тэмтэрч, сонин хачин юм сонссон мэт нүдээ бүлтэлзүүлэх аж. Гэтэл МОХ-ны удирдлага гэх хэдэн залуу “Бид оюутнуудаа даатгуулчихсан” хэмээн пээдийх нь тэр. Ингэж хүчээр даатгуулах нь хэнд ашигтай бол доо.  Оюутны холбооныхон “Сүртэй юм. Мянган төгрөг л нэмж хурааж байгаа” гэж магадгүй. Тэгвэл 90 мянган оюутнаас  мянган төгрөг хураахад 90 сая төрөг болж байгаа юм. Энэ бол бага мөнгө биш. Ингээд бид зарим сургуулийн оюутнуудтай уулзаж даатгалд хамрагдсан эсэх талаар сонирхсон юм.

ШУТИС-ийн оюутан н.Ганхүү:

-Би саяхан оюутны билетээ авсан. Тэгэхэд нэг шар хуудас өгч байсан. Юун тухай хуудсыг нь асуутал, даатгалд хамруулсан гэж хэлсэн. Урьд нь даатгалд хамрагдаж байгаагаа огт мэдээгүй. Тэгээд л даатгуулах ёстой юм байх даа гэж ойлгосон.

ШУТИС-ийн I дамжааны оюутан Б.Энх-Амгалан:

-Биднээс ямар нэгэн санал хүсэлт авалгүй шууд даатгалын мөнгө хурааж авсан. Хаана  даатгуулж байгаагаа ч мэдээгүй. Сүүлд нь л мэдсэн.

ХУИС-ийн оюутан Н.Энхболд:

-МОХ-ноос зохион байгуулж байгаа гэсэн. Тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна.

ХУИС-ийн оюутан Ц.Бямба-Эрдэнэ:

-Билетээ 4200 төгрөгөөр захиалсан. Билет л тийм үнэтэй болсон юм байх гэж бодсон. Даатгалын тухай өөрөөс чинь анх удаа дууллаа. Билетийн хамт шар хуудас өгөх нь өгсөн. Түүнийг нь хэрэггүй зүйл гэж бодоод гээчихсэн.

ШУТИС-ийн оюутан Б.Батзул:

-Даатгалын асуудлыг МОХ-ноос зохион байгуулсан. Тэд сайн мэдэх байх. Даатгалын хуудас дээр авто осолд орсон, элдэв юманд цохиулах, явганаас хальтарч унахад даатгалаас мөнгө авах юм билээ. Харин хэнд яаж хандахаа бол мэдэхгүй. 

Наад захын хэдэн оюутантай уулзахад иймэрхүү хариулт өгч байна. Цааш 20 гаруй оюутнаас даатгалын тухай асуухад “мэдэхгүй” хэмээн мөрөө хавчиж байсан. Тэд юун даатгал манатай, визаныхаа наалтыг нь хурдан авахын түүс болсон хүмүүс л байна. Оюутнуудтай уулзсаныхаа дараа бид МОХ-ны тэргүүн Н.Бямбагэрэлтэй утсаар холбогдсон юм. Тэрбээр “Урьд жилүүдэд даатгалын тухай яригдаж, зарим оюутнууд даатгалд хамрагдсан байсан. Харин энэ жилээс оюутнуудаа даатгалд бүрэн хамруулсан. Энэ тухай надтай уулзаад ярь. Би ажил дээрээ байна” гэсэн боловч ажил дээр нь очиход тэрбээр байсангүй.

Ингээд  “Тэнгэр” даатгалын компанийн 9909…. дугаартай утас руу залгаж энэ талаар асуухад, илт дургуйцэж, “Оюутны холбоо манайхтай гэрээ хийсэн. Тиймээс наадах асуудал чинь бидэнд хамаагүй. МОХ-ноосоо л асуу” хэмээн утсаа салгасан юм.   Уг нь даатгалд хамруулсан компани цаад нарийн учрыг мэдэж л байх ёстой баймаар. Тэр ч битгий хэл даатгуулагчдад тайлбарлахгүйгээр, тэдний зөвшөөрөлгүйгээр мөнгө хурааж, даатгах хууль журам байхгүй.  Угтаа даатгуулна гэдэг тийм ч муу зүйл биш. Орчин цагт даатгалын ач тусыг хүн бүр мэдэрч, ойлгох хэрэгтэй. Гэхдээ л даатгал гэдэг сайн дурынх байх ёстой.

Гэтэл ийн хулгайч нохой шиг загнаж, оюутнуудыг элэг барьж, хуушуурынх нь таван төгрөгөөс хумслахын учир вэ. МОХ хэмээх сүржин мөртлөө даржин үйл ажиллагаатай байгууллага ийнхүү оюутнуудаас мөнгө татах нэг арга олчихож. Оюутнуудаас мөнгө татахаас өөрийг хийдэггүй энэ байгууллагаа эсэргүүцэж оюутнууд өчигдөрхөн хэвлэлийн бага хурал зарласан. Тэд ч бас МОХ нэртэй цөөн хэдэн залуусын эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллага бидэнд хэрэггүй гэдгээ энэ үеэр дуулгасан юм.

Д.БААТАР

    Зохиогчийн эрх: Монголын мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 01, 2011 5:47:45 pm )

    ene mox er ni oyutnuudiinhaa tuluu ym hj bga ymu ain ym l bolohoor mungu mungu avah argaa umnu taviad hedn yaduu oyutnuudaasaa saah yma

  • Anonymous (November 04, 2011 8:46:55 am )

    ene gomo GANHUYAG bas nuguu OYUTNII HOLBOONII ERUNHIILUGCH GEED NEG HESEG GVIGEED BSAN BATSAIKHAN 2 N HIIJ BGAA AJIL LALRUUD INGEJ SHULJ EHELJ BN DAA NEG NI DED SAID NUGUU BATSAAN NI BOLOVSROLIIN YAMAND MERGEJILTEN BAIHAA.SHALGAJ HOTIH HEREGTEI YU VEE DAVARTSAN BN SHDEE.

antalya rent a car