antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Ерөнхий сайд 115.4 сая төгрөгөөр гадаадад зугаална

нийтлэсэн Admin

Монгол Улсын 2011 оны төсөвт тодотгол хийлээ.  Тодруулж хэлбэл, 825 тэрбум төгрөгийг энэ онд нэмж зарлагдахаар болж байна. Үүний 287.1 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулах аж. Үлдснийг нь урсгал зардалд цацаад дуусах нь. Төсвийн урсгал зарлагын өөрчлөлтийг ерөнхийлөн захирагчдаар авч үзвэл. Үүнд:

Ерөнхий сайдын төсвийн багц

Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцын урсгал зардлыг 383.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгав. Үүнд:

Төрийн тусгай хамгаалалтад байдаг албан тушаалтны гадаад оронд хийх айлчлалын зардал 115.4 сая төг, дотоод томилолт 9.7 сая төгрөг, тээвэр шатахуун 24.8 сая төгрөг, нийт 149.9 сая төгрөг;
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт Ази номхон далайн бүсийн сансрын хамтын ажиллагааны байгууллага APSCO-ын гишүүний татварт 55.3 сая төгрөг;
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлан гаргахад шаардагдах хөрөнгө 58.0 сая төгрөг, Бүх нийтийн үүргийн сангийн орлого нэмэгдсэнтэй уялдуулан үйл ажиллагааны зардлыг сангийн орлогын 2 хувиар тооцон 10.0 сая төгрөг;
Цөмийн энергийн газрын багаж хэрэгслэлийн зардлыг 110.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болов.

Тэргүүн шадар сайдын төсвийн багц

Тэргүүн шадар сайдын төсвийн багцын урсгал зардлыг 7,240.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр  тусгажээ.

Монгол Улсын иргэдэд цахим үнэмлэхийг 2011 оны 10 сараас 2012 оны 4 сар хүртэлх хугацаанд хэвлэн олгохтой холбогдуулан цахим үнэмлэхийн бэлдэц ялтас, чип бүхий бэлдэцийг урьдчилан захиалахад шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийг 2011 оны төсвийн тодотголд оруулав.

Улсын бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 20 дугаар тогтоолын дагуу сум, дүүрэг, хороонд ажиллаж буй улсын бүртгэгчийн орон тоог Улсын бүртгэлийн ерөнхий газрын харяьанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч зарим сумдад иргэний бүртгэлийн асуудлыг давхар хариуцдаг, зарим сумдад иргэний бүртгэлийн ажилтан байхгүй зэрэг шалтгааны улмаас тэдгээр сумдад ажиллах бүртгэлийн ажилтны 264 орон тоог шинээр нэмэх шаардлагатай тухай судалгааг УБЕГ-с 2010 онд хийсэн байна. Гэвч 2011 оны байдлаар бүх сумдад иргэний бүртгэлийн асуудлыг дангаар хариуцаж буй мэргэжилтэн байхгүй тул сумдад иргэний бүртгэлийн ажилтны орон тоог шинээр нэмж УБЕГ-т харьяалуулах, тэдгээрийн 2011 оны 11-12 саруудын цалин болон урсгал зардалд нийт 453.7 сая төгрөгийг шинээр тусгах, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хороонд ажиллаж буй нийт 215 ажилтны 2 сарын цалин, бусад урсгал зардалд нийт 237.7 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын төсвийн багцаас Тэргүүн шадар сайдын төсвийн багцад шилжүүлэхээр болжээ.

Шадар сайдын төсвийн багц

Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцын урсгал зардлыг 14,545.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр, үүнээс 4,172.7 сая төгрөгийн зардлыг төсөвт байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр 2011 оны төсвийн тодотголд тусгав.

Улсын нөөцийн салбар, цэг шинээр байгуулж заавал байх шаардлагатай өвс тэжээл, эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгөд нийт 6,751.4 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулна.
Мөн Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд газар хөдлөлт, гамшиг осол тохиолдсон үед 100 мянган хүнийг хангах хүнсний бараа, бусад материалын нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дээрх нөөцийг бүрдүүлэхтэй холбогдуулан 2011 оны тодотголд 2,175.3 сая төгрөг.
Хаврын тариалалтын явцад түлш, шатахууны хомсдлын үед ЗГ-ын 2011 оны 165 дугаар тогтоолын дагуу улсын нөөцөөс 2050 тонн дизель түлш борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлэх арга хэмжээний зардалд 3,919.0 сая төгрөг
Хүүхдийн төлөө үндэсний газар болон түүний харьяа байгууллагуудаас тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж, бүтцийн өөрчлөлтийн улмаас ХТҮГ-т нэмэгдэх 6 ажилтны 4 сарын цалин, зарим хэлтсүүдийн аудитын төлбөрт шаардагдах зардал, ОУХНайрамдал төвийн хоолны зардал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой урсгал засварын зардал (өөрийн орлогоос санхүүжих – 85,2 сая төгрөг) зэрэгт нийт 193.7 сая төгрөг.
МХЕГ, ХТҮГ болон бусад байгууллагуудаас өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнуудад Төрийн албаны тухай хуулийн дагуу олгох тэтгэмжийн зардалд нийт  33.3 сая төгрөг.
МХЕГ-ын харьяа салбаруудын цалингын санд дутагдаж буй эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд нийт 110.1 сая төгрөг. Орхон, Өмнөговь аймгууд дахь МХХ-үүдийн байрны түрээсийн зардалд 21.6 сая төгрөг, Мэргэжлийн хяналтын нэгдсэн төв лабаораторид эм урвалжийн зардлыг өөрийн орлогоос худалдан авахаар 168.5 сая төгрөг төсвийн тодотголд нэмж тусгалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car