antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2013 5 comments

Офшор данс, офшор компани гэж юу вэ?

нийтлэсэн Admin

_cwWXlSFpYirrooOXjK.AgОфшор компани гэдэг бол эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг. Офшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог юм. Харин дэлхийд татварын маш таатай орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдог орчинг Британийн Виржинийн арал, Кэйманы арал, Люксембург, Кипр, Хонг Конг зэрэг олон орон, бүс муж бүрдүүлсэн байдаг.

Улмаар татвар бага төлөхийн тулд эдгээр орнуудад офшор компани байгуулж, олсон орлогоо шилжүүлж байх хэрэгцээтэй үйлчлүүлэгч нарт зуучлах, үйлчилгээ үзүүлэх дамжуулагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг төрөл бүрийн бизнес гарч ирэн хөгжиж иржээ. Ийнхүү хялбар аргаар компани байгуулж болдог, татвар бага төлдөг зэрэг нь хөгжсөөр хүний өмнөөс компани байгуулж, төлөөлөн хариуцдаг үйлчилгээ бий болсон байна. Энэ нь улстөрчид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулахад сайхан боломж нээж өгсөөр нэлээн хугацаа өнгөрчээ. Ийм үйлчилгээг авлигад идэгдсэн улс орнууд, түүний дотор хуучин Зөвлөлтийн улсуудын удирдагч, нөлөө бүхий хүмүүс авч, нууц компани, данс эзэмшдэг болохыг дэлгэсэн үйл явдал энэ долоо хоногт өрнөж дэлхий нийтэд дуулиан тариад байна.

Эдгээр хүмүүс өөрийн нэр дээр компаниа байгуулан данс эзэмшдэг бол хууль ёсны үйлдэл байх байлаа. Гэтэл татваргүй бүсэд амьдрагч хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэн түүнтэй эрх мэдлээ шилжүүлэх, шийдвэр гаргах асар нууц гэрээ байгуулан компани эзэмшдэг болох нь илэрч хууль бус орлогоо нуух зорилготой нь илэрхий болжээ.

Виржинийн аралд офшор компани байгуулж нууц данс эзэмшдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа Монгол улсын Их хурлын дэд дарга Сангажавын Баярцогтын хувьд Виржинийн арлын компаний хуулийн дагуу байгуулагдсан компаний нэр нь Legend Plus Capital Limited. Анх байгуулагдахдаа 50,000 ам.долларын дүрмийн сантайгаар 50,000ш хувьцаа гаргасан. (Эсвэл хуучин компани худалдан авсан) Үүнээс 1ш хувьцаа буюу 1 ам.долларын хөрөнгийг Execorp Limited компанид шилжүүлж, С.Баярцогтын компанийг тухайн бүс нутагт төлөөлөх итгэмжлэлийн гэрээ байгуулсан. Мөн Швейцарын банкинд данс нээсэн байна.

Нууц данс нээх нууц эзний зөвшөөрөл

Виржинийн арлын нууц эзэнтэй офшор компанийг хэрхэн байгуулдаг вэ?

·      Компани буюу мөнгөний эзэн итгэмжлэх төлөөлөгчийг олно. Ихэнхдээ ийм үйлчилгээ үзүүлэг компаниудаас сонгох ба эсвэл танилын журмаар олдог.

·      Компаний жинхэнэ эзэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд 3ш нууц гэрээ байгуулна. Үүнд:

1.    Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн жинхэнэ эзний хэлснийг хийх амлалт авсан гэрээ. 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна.

2.    Компаний бүх эрх мэдэл нууц эзэнд хадгалагдаж байх тухай гэрээ

3.     Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг халах тухай гэрээ. Он саргүй байна. Энэ нь компаний төлөөллийг хэдийд ч сольж болох нөхцөл бүрдүүлнэ.

Компаний бусад бичиг баримтыг нууц, жинхэнэ эзний нэрийн өмнөөс дээрх 3 гэрээг байгуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурна.

Ийм компани бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд зөвхөн хууль бусаар олсон орлогыг хадгалах хадгаламжийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн жинхэнэ эзэн нас барсан тохиолдолд мөнгийг хэрхэх, хэн үе залгамжлах тухай банкин дээр гэрээ байгуулан зохицуулдаг байна.

С.Баярцогтын хувьд юу болов?

С.Баярцогтын хувьд тэрээр өөрийн нэрээр офшор компаниа байгуулсан бол ноцтой асуудалгүй байсан боловч дээрх байдлаар офшор компаний нууц эзэн болсон нь Францын ерөнхийлөгчийн шадар, Филиппины экс ерөнхийлөгчийн охин, Азербайжаны ерөнхийлөгч, Оросын ерөнхий сайдын орлогчийн эхнэр зэрэг хүмүүсийн адил хууль бус орлогоо нуух, хадгалах, ашиглах зорилготой байсан нь дэлхий нийтэд ил болсон юм. Энэ хүмүүс итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулсан гэрээнд итгэн өөрсдийн нэр нь хэзээ ч илрэхгүй гэж бодож байсныг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын 15 сарын ажлын үр дүн нийтэд дэлгэж байна. Энэ байгууллагад 120,000 офшор компаний нууц эздийн мэдээлэл цугларсан бөгөөд С.Баярцогтыг Монголын “мөсөн уулын” үзүүр хэмээн үзэж байна.

Дээрх үйлдэл нь, зүйрлэвэл, хэн нэгэн танихгүй хүний нэр дээр бага зэргийн хөлс өгч мөнгөө хадгалуулахтай адил юм. Мөнгөө түүнд алдахгүйн тулд дээрх 3 гэрээг байгуулдаг байна.

С.Баярцогт нь одоогоор зөвхөн нууц данс эзэмшдэг нь ил болсон хэдий ч хэдэн данстай, хэдий хэмжээний мөнгө орж гарсан зэрэг мэдээлэл одоогоор тухай тухайн банкинд байгаа юм. Оюутолгойн гэрээг байгуулж, томоохон хэмжээний хахууль авсан эсэх нь түүний нууц дансны мэдээлэл ил болсны дараа мэдэгдэх биз ээ.

 

Эх сурвалж: ICIJ Mongolia http://blog.yahoo.com/_A7D7HX4KVDRCDVYYC6ADQPGMTU/articles/1163882/index


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (April 07, 2013 10:41:44 am )

    BAYARTSOGTOO DULAAN HUVTSAS, DULAAHAN YUMAA SAIN BELDEE MINII HUU OLON JIL AVNA SHUU. HER UNDUR AVNA TIIM L CHANGA UNANA SH DEE.

  • Anonymous (April 14, 2013 12:19:02 am )

    Чи ямар с.рүүн зүүдэлж байнаа Баярцогт шоронд орохгүй гишүүнээсээ ч буухгүй АН ын хамгаалалт аваад л үлдэнэ бас өөрөө кармаандаа гараа хийж байгаад хөөрхөн даапаалж байгаад тайлбарлаад л гарна мөрийцсөн ч алдахгүй

  • Anonymous (April 19, 2013 1:34:45 pm )

    medeej dulaan huvtsasaa beldej bgaa bailgui de

  • Anonymous (April 22, 2013 5:08:45 pm )

    baix gazar n bailga…

    • Nikhil (August 14, 2013 7:09:27 pm )

      That’s a subtle way of thkniing about it.

antalya rent a car