Подлец (русс.)- үл бүтэх этгээд, олиггүй хүн, өөдгүй амьтан, новш.
С.Баярцогт гэж нэрийг хэлхээр бараг хүн болгонд ОТ-н илт булхай, луйвар, хармаандаа гараа хийн том алхсан дээрэнгүй эрхэм…Та нар даанч мэдэхгүй дэ, юуч мэдэхгүй гэж хэлэн ТВ-ээр гарч байсан санаанд орох байх. Гэтэл өчигдөр болсон хэвлэлийн бага хурлаар нөгөө баатар шалдаа буун, хий нь гарсан дугуй шиг болж, гөлөгнөж сэтгүүлчдийг царайчлан, өөрийгөө өмөөрөн зөвтгөхийг, будилан байж оролдлоо. Үнэнд гүйцэгдэхээрээ гэмт хүн гэлбэлзэж ингэж арчаагүй болохыг бүгд харлаа.
Юу болсон бэ гэвэл монгол улсын дээрээсээ 4 дэх тушаалд тухалсан энэ түшмэл, Швейцар улсад нууц данс нээж хөрөнгө байрлуулан, оffshore гэх ихэнхдээ гэмт бүлэглэлүүд хэрэглэдэг, мөнгө угааж хөрөнгөө нууцлах зориулалттай компани байгуулсан байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон юм. Ер нь бол С.Баярцогт улс төрч биш, харин авилгач, төрд шургалсан гэмтэн гэдэг нь монголчуудын хувьд шинэ зүйл огт биш байсан. Одоо энэ нь баримтаар батлагдаж эхэлж байна. Энэ судалгаа бол 15 сарын турш үргэлжилж 46 улсын 86 сэтгүүлч оролцсон, сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй том хэмжээний эрэн сурвалжлах ажиллагааны үр дүн юм гэж уг мэдээг ил болгосон Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын (ICIJ) захирал Жерард Рил дурджээ. Мөн энэ 2,5 сая бичигт, нэгч худал мэдээ байхгүй зөвхөн баримтан дээр тулгуурласан гэж тодруулсан. Тэр олон мэдээнээс цөөхөн хүний тухай жишээ авснаас С.Баярцогтын талаар Монгол улсын УИХ-н дарга гэж онцлон дурдаад, Швейцарь дахь нууц дансандаа сая гаруй доллар байршуулсан тухай баримтуудыг ил болгосон юм.
С.Баярцогт Авлигатай тэмцэх хуулийн дагуу хариуцлага хүлээнэ, дэд даргын суудлаа өгөх талаар УИХ-ын даргатай ярина, гишүүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээнэ гэсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй шалтгаанаа тухайн үед харьцангуй мэдлэг багатай байсан хэмээн тайлбарласан нь инээдтэй. Энэ хүн мэтгэлцээн дээр өөрийгөө мэдлэгтэйгээ, бас туршлагатайгаа гайхан сагсуурч байсан. Туршлагтай нь үнэн. Парламентад энэ хүн шиг олон удаа сонгогдсон гишүүн ховор, гэмт үйлдэл нь илрэн дэлхий даяр цацагдахад, яаран сандран хэвлэлийн бага хурал зарласан нь УИХ-д таван удаа суухдаа гайхалтай сайн худал ярьж сурсан авьяасандаа найдсан байх. Гэтэл Швейцарийн банкинд зүгээр нэг үнэт цаасны худалдаа хийх гэж нууц данс хэнч нээдэггүй юм. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн аль ч арилжаанд, дотоодын ямарч банкны дансаар гүйлгээ хийж болохыг, сангийн сайд байсан С.Баярцогт мөн мэдээгүй нь хачирхалтай.
Тэр зүгээр л албан тушаалаасаа буугаад өнгөрнө гэж бодож байна. АН-хан түүний толгойг нь илээд, дахиж битгий тэгээрэй гээд л асуудлыг мартана гэж тооцоолж байгаа. Энэ байж боломгүй явдал дээр бид үгээ хэлэхгүй, эсэргүйцэхгүй бол бараг л тэгэх байх. Ингэж үнэнг зориудаар гуйвуулан, арьсаа авч үлдэхийн тулд юу ч хийж, юу ч худал хэлэхэд бэлэн хүнийг нийгэмд жигшэн зэвүүцэн хүлээн авдаг билээ. Монголын түүхэнд ингэж нийт ард олондоо үзэн ядагдан, хараалгаж байгаа улс төрч их цөөхөн байсан байх. Монголчуудыг африкийн ширэнгэд байгаа, бичиг үсэгт тайлагдаагүй юм ойлгож чадахгүй, зэрлэг малнууд гэж үзэн, хүүхэд хуурч байгаа мэт тайлбар хийн доромжилж байгааг Чингисийн монголчууд тэвчихгүй.
Энэ өчүүхэн хүн өөрөө хариуцлага үүрэн сайн дурараа огцрон, шүүхээр шийдэгдэх ямарч чадваргүй нь ойлгомжтой. Харин эсрэгээр өөрөө буруугуй, харин дэлхийн нэр хүндэт “Guardian” алдаа гаргасан мэт гүтгэх нь энэ түшмэл ямар хүн гэдгийг сайн харуулж байна. Тэхээр түүнийг хэрхэн шийдвэрлэх нь УИХ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын гарт үлдэв. Тэсрэхэд бэлэн, бухимдан буцлаж байгаа олон нийтийг намжаах нь уу аль эсвэл… гэдгийг бүгд ажин, хараагаа саарал ордны зүг чиглүүлж байна.
Хүн төрөлхтний замд улс орон төрд тэрсэлсэн эрх мэдэлтэнүүдийг шүүдэг, зохих цээрлэлийг эдлүүлдэг жамаар явж, түүх эргэн давтагдсаар ирсэн. Эрх мэдэлтэнд, ард түмэн ялагдсан тохиолдол дэлхийн явцад байгаагүй, ирээдүйд байхгүй л болов уу. Азид л гэхэд, Солонгосын хоёр Ерөнхийлөгч Чун Ду Хан (1980-1988), Ро Дэ Ү (1988-1993) нар авилга авсан хэргээр 1996 онд цаазаар авах ял сонссон. Гэхдээ Солонгос улсыг босголцсон гэсэн үндэслэлээр амь насыг нь хэлтрүүлэн өршөөж Чун Ду Ханг бүх насаар хорих, Ро Дэ Үүг 22 жилийн хорих ялаар шийтгэхээр болсон. Солонгосын хамгийн сүүлийн жишээ гэвэл 2003-2008 онд Солонгосын Ерөнхийлөгч байсан Ро Мо Хун авлига авсныг нотолж 2009 оны тавдугаар сард яллагдагчаар татагдсан юм. Энэ мэдээг сонсоны дараахан гэрээс бичин амиа хорлосон. Энэ хүн Мораль-тай хүн байв уу, үр хүүхдээ бодов уу, Солонгос улсаа бодов уу, ямар ч байсан надаар сургамж аваг гэсэн болов уу. Дэлхийн олон улсад ийм жишээ олон бий.
Яагаад ийм юм болоод байхад төрийг удирдаж байгаа бусад хүмүүс дуугай байна, Элбэгдорж ерөнхийлөгч хаврын чуулганыг нээхдээ шүдээ зуун занан, нүдээ гялазуулан байж хорсолтой хэлсэн илтгэлдээ, нэг ч үг гэмт даргынхаа тухай дурдсангүй вэ? Адил идсэн болохоор амаа үдүүлсэн, эсвэл угшил нэгтэй учир хаацайлан үлдээхийн тулд хэлж чадахгүй гэсэн ойлголт нийгмийн дунд төрүүллээ. Манай ерөнхийлөгч их гоё романтик ярьсаар олон жил үдлээ, хэзээ үнэхээр хийж эхлэхийг хүлээсээр л бид. Монгол улсыг 23 жил ардчилсан нам, ардын нам хоёр ээлжлээд удирдсан. Өнөдрийн энэ харанхуй, үхэлт монголыг хамт бий болгосноо, хоёр удаа ерөнхий сайд байсан өнөөдрийн ерөнхийлөгч мартаагү баймаар. Тийм болохоор өрөө гэмгүй цагаан тагтаа болон суух зохимжгүй юм. Үнэндээ энэ ороо бусгай цагт ард олон туйлдан сөгдөж, яаж хүн шиг амьдрахаа мэдэхээ болиод. Иргэдийн дунд АН бол Авилгал нам, МАН бол Монголыг Алсан нам гэж тайлан уншихаар нэр хүндгүй хөрхийлөлтэй болжээ. Одоо тогос шиг сайхан хувцас өмсөөд, алтан гургалдай шиг донгодсонч ардууд итгэхээ байсан. Өнөөдөр Ардын намынхан талбай дээр цугласан ард борчуудтай гар барин, инээж, хувьсгалч байдлаар үг хэлэх нь цаанаа л нэг нүдэнд дасамгүй, худал хийсвэр харагдаж байсан.
Идэхийн хувьд аль аль нам нь идсэн, АН ч, МАН ч ялгаагүй хулгайч алтан баячууд болсон, энэ илэрсэн Баярцогт бол зөвхөн далайд хөвдөг том мөст уулын цухуйж байгаа жижигхэн орой нь юм. Ийм УИХ-ын даргатай байгаа улсад “Зомгол хөвж, алт живдэг цөвүүн цаг иржээ” гэдэг үг зохимжтой. Тэхээр одоо яах вэ…энэ тэр гэлтгүй бүх улс төрийн хүчин нэрийн доор хөрөнгө цуглуулан, Монгол улсыг дуусгаж байгаа, энэ намууд нэртэй хуйвалдааныг бүгдийн татан буулгах цаг иржээ. Одоо зөвхөн улс орны үндэстний эрх ашгийн төлөө бүхнийг хийх үе ирсэн гэдгийг энэ бүх явдал, өнөөгийн монголын арчаагүй байдал харуулж байна.
Баярцогтыг илчилсэн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага (ICIJ) руу Герман, Грек, Өмнөд Солонгос, Америкийн засгийн газрын байгууллагууд албан ёсоор хандсан боловч тэдэнд материалаа өгөхгүй гэжээ. Энэ байгууллага бүхэл 2013 оны турш, ойролцоогоор 20-32 триллион долларын хэмжээнд яригдаж байгаа материалуудаа нийтлэх болно гэж мэдэгдлээ, тэхээр ил болох 2,5 сая баримтан дотор С.Баярцогтоос гадна, өөр олон нууц данстай буруу гарын хөрөнгө цуглуулсан Монгол нөхдүүдийн нэр удахгүй илэрч гарах болно. УИХ дэд даргын хувьд юун зөвхөн огцрох… өөдгүй амьтан шоронд орох нь шудрага үнэнд нийцнэ. Биднийг яаж энэ хүнд хариуцлагаа тооцох нь уу гэж дэлхийгээрээ монголын зүг анхааралтай харж, олон улсын мэдээллийн хэрэгслээр нууц мөнгөтэй Монголын даргын тухай шуугиж байна. Энэ бол нэг улс төрч гэх хүний авилгал авсан хэрэг биш, бүхэл улсын нэр төр, ирээдүйг цаашид тодорхойлох хэрэг.
Ерөнхийлөгч илтгэлдээ „Мөнгөний өмнө хууль мөхөсддөг байсан, одоо хуулийн өмнө мөнгө мөхөсддөг цаг ирлээ“ гэсэн. Харж байя, гэхдээ удаан хүлээхгүй.
Ч.Өрлөг
PS: Францын төсвийн сайд Jerome Cahuzac, С.Баярцогттой яаг ижил нууц данстай байсан нь мэдэгдсэн тул өчигдөр огцорчээ. Екс-сайдын эсрэг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэсэн эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Shuurhai.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 06, 2013 11:53:44 am )
Kkk 1 saya $ bol karmaanii mungu ni bhaa
-
Anonymous (April 06, 2013 12:01:51 pm )
yahaaraa haritsangui medleg bagatai baidag yum.buten 5 jil xom-tee sanaataigaar bicheegui bna sh dee
-
Anonymous (April 06, 2013 12:03:48 pm )
zailaa muu iljig
-
Anonymous (April 06, 2013 12:07:05 pm )
bayarstogt s bayar gansvh zorigt sonirhol negtei anduud eh ornoo hudaldsan yaltanguud ih hurlaas zailuul ardchilsan nam shudraga baiyal daa
-
Anonymous (April 06, 2013 12:10:03 pm )
uuruu medleggvi gedgee hvleen zuwshuursun odoo ganbaataraas uuchilal guiwal taarana ganbaa uhaantai hvn chamaig urshuunu!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (April 06, 2013 12:18:12 pm )
телевизээр нэг сая төгрөгтэй байсан гэж яриад байхад нь нэг сая доллар гээд байх юм Нэвтрүүлгийг сайн анхааралтай сонсвол нэг сая төгрөг гэж БАЯРЦОГТ ярьж байх Учрыг нв ойлгосонгүй
-
Anonymous (April 06, 2013 12:37:07 pm )
ÓÈÕ-ûí äýä äàðãààñ íü áóóëãààä ë ºíãºðºõ áàéëã¿é. Åðºíõèéëºã÷ þì õýëýõã¿é ýý ÿàãààä ãàâàë ÀÍ-èéí ãèø¿¿í þì ÷èíü Ýðäýíýáàò îëîíõèéí á¿ëãèéí äàðãà äýýðýýñ øèäñýí ÷óëóó Áàÿðöîãòûã àëáààð èíãýæ áàéíà óõààíû þì ÿðèàä Áàÿðöîãòîä õàðèóöëàãà òîîöîõ áèø õààíààñ øèäñýí ÷óëóó âý ãýäãèéã àíõààðàëäàà àâàõ óõààíû þì ÿðèàä áàéñèéøä.ªºðºº ñàéí äóðààðàà ÓÈÕ-ûí ãèø¿¿íýýñýý òàòãàëçâàë áîëæ ë áàéíà. Ýð õ¿í øèã çîðèã ãàðãààä öààø öààøäàà óëñ òºðä æèøèã òîãòîîãîîä.
-
Anonymous (April 06, 2013 1:00:15 pm )
Энэ чинь нөгөө Ганбаатарыг доромжлоод байсан нөхөх мөн үү гэмээр юм зурагтаар гарч байсан шүү. Ингэж жижигхэн болдог байжээ.
-
Anonymous (April 06, 2013 1:02:28 pm )
Төрийн сайд хүн offshore компанитай байжээ. Тийм төрлийн компаниудыг зүсэн бүрэн луйварчид, мөнгө угаах зорилготой бизнесмен л байгуулдаг. Ерөнхийлөгч таг дуугай, ман намын нэг том дарга ийм хэрэгт орсон бол яаж цэцэрхэж, гутааж доромжилж, шударга шүүхээр шүүж насаар нь шоронд хийнэ гэх бол. Одоо цаашид АН яахыг харъя, хараад ч байх юу байх вэ дэ, хэн ч юу ч хэлэхгүй чимээ дарахыг л бодно, бүгд адилхан луйварчид юм чинь
-
Anonymous (April 06, 2013 1:21:03 pm )
НЭГ сая доолар чинь 1,4 тэрбум төгрөг биздээ. Юу нь их байгаа юм. МИАТеын хэрэгт холбогдогсодын хурааж битүүмжилсэн байр сав энэ тэр нь 20 иод тэрбум төгрөг болсон гээ биз дээ. Бараг хармааны мөнгө нь юм биш үү шинэ цагыэ хулгайч нарын.
-
Anonymous (April 06, 2013 1:35:22 pm )
shorond ni yavuul
-
Anonymous (April 06, 2013 2:17:10 pm )
yanaa bayrtsogtoo. tur chamaig avrah bailgyi dee.
-
Anonymous (April 06, 2013 2:18:50 pm )
ter mungu ni 20000 huvisagchtai bsan bhaa.
-
Anonymous (April 06, 2013 2:37:46 pm )
Хорхойтсон баавгай шиг үүрэндээ шургалж байна. Гаргаж ирээд агна тэгэхгүй бол аюултай эргэж дайрах бэлтгэлээ хийж байгаа
-
Anonymous (April 06, 2013 3:22:40 pm )
Vneen 1 saya bol xarmaanii menge ni Yanxan xelselj abaxad l zoriuldag menge ni bizee. Teer jil bi luibar xiigeegui eejee aabaa gej baisan geleg odoo luibarchin boljee. Xurdan deeliig ni nemrvvl
-
Anonymous (April 06, 2013 3:25:32 pm )
ene zevuun batsaan daa
-
Anonymous (April 06, 2013 3:35:07 pm )
улсын хамаг мөнгийг авсан нөхөр байна шүүдээ
-
Anonymous (April 06, 2013 4:01:15 pm )
bayartsogtiig ikh khurlaar kheleltsekh kheretei baikh daa.Ard tymen kharj bn shyy
-
Anonymous (April 06, 2013 4:01:40 pm )
Manaid iimerhyy hyn hed bgaa bol? Nugee 200 garui ger byl gedegn lav adilhan,tegeheer Bayarcogt baricah n zuv um daa..
-
Anonymous (April 06, 2013 4:38:50 pm )
АН, Баярцогт 2-ын нэг нь үлдэх ёстой. Баярцогтыг өмгөөлбөл АН бол АН биш болно…
-
Anonymous (April 06, 2013 4:46:05 pm )
uivaigui luivarchin alchih yumsan
-
Anonymous (April 06, 2013 5:10:44 pm )
ard tumnee denduu ih basamjlaad baisan yum aa. Nugel ni nudeeree garch bgaa ni ene dee. ANam yaj shiidehiig ni harj l baiy daa.
-
Anonymous (April 06, 2013 5:14:24 pm )
Ene hynii hiij chadah ajil luivardah
-
Anonymous (April 06, 2013 5:16:42 pm )
umuurhgvi e.
-
Anonymous (April 06, 2013 5:19:13 pm )
il bga asuudliig shudargaar shiidj l taaraa. uur yamarsh zamgvi.hvn bvr medj bn wv de.
-
Anonymous (April 06, 2013 5:23:01 pm )
Одоо бусад нууц дансыг ил болгоход улс орон бужигнах уу,монгол улс удирдлагуй болчихгуй бгаа даа,энэ тал дээр аюулгуйн зовлол,еронхийлогч юу бодож бна..,
-
Anonymous (April 06, 2013 6:04:48 pm )
il bolson ni enehen ym chini tsaanaas ni yu yu garch ireh boldoo ene heden UIH gishuud nertei humsuusees zailuul araa medej l avilga avdg baimaar ym nuguu heden myangan moduli gj changa duugarch bsn nuhur hulhi ni buusan duu ni haan bnav gemeer bolson bn le gemt hun gelbelzene gj ene de zail zail mongoloos mongol gj yavah erh chamd bhgui
-
Anonymous (April 06, 2013 6:07:02 pm )
erunhiilegch ene met budilaan samuunaas urgelj hol chimee tailbargui baidag uls orniig ni iim humuus udirdaj shiidver gargaj baihad yun ter shudarga baitsgaay gj bsnaa ergej neg sanaa ch mongoloo avar humuusee ur huuhed ireeduigee bod gazar shoroogoo hairla nugel nudeeree shuu Bayartsogtoooo
-
Anonymous (April 06, 2013 6:11:33 pm )
төрийн эрхэнд гарчихсан 76-аас монголоо хөгжүүлэх сэтгэлтэй нэг ч хүн байхгүй.бүгд л суудал дээрээ идэж уусан хүмүүс байна.эд нарын ингэж байгаа нь нийгэмд , ард түмэнд маш муу үр дагавар авчирч байгаа.яана даа мэдэхгүй
-
Anonymous (April 06, 2013 6:19:03 pm )
nadad uneheer heleh muu ug alga
-
Anonymous (April 06, 2013 6:21:57 pm )
neg l h shudarga tsarailaad bsan chini jinhene hugiin hujaa bna da
-
Anonymous (April 06, 2013 6:38:09 pm )
AH OMOOROOD HAICAALAAD ONGORNO BIZ UG NI DARGA GISHUUNEES NI OGCRUULAH HUULITAI BIZDEE ORLOGOO HUDLAA MEDIILSEN OLON HUN HALAGDAA BIZDEE HUULIIG YAJ BIELUULDGIIG ODOO BAS HARYLDAA
-
Anonymous (April 06, 2013 6:58:00 pm )
монгол хүн сая дойлууртай байхад харин сайн биз дээ харин бага байна 100 000 000 ДОЛЛАРТАЙ БОЛООРОЙ
-
Anonymous (April 06, 2013 7:03:27 pm )
Frantsiin bolon bysad ylsiin jishgiig harah heregteilde , ardchilsan ylsiinhaa neriig avch uldene gevel gishuunii erhiin hasaj Eruu usgehees oor argagui bolson bhada , gehde Eronhiiloch , huuli zuin said 2 yaj shidehiin harjil bayadaa , 5 ydaa songogdson uym yy
-
Anonymous (April 06, 2013 7:04:07 pm )
Frantsiin bolon bysad ylsiin jishgiig harah heregteilde , ardchilsan ylsiinhaa neriig avch uldene gevel gishuunii erhiin hasaj Eruu usgehees oor argagui bolson bhada , gehde Eronhiiloch , huuli zuin said 2 yaj shidehiin harjil bayadaa
-
Anonymous (April 06, 2013 7:08:37 pm )
Ouy tolgoigiin ajliig aimaar medeed baisan chin ooriinhoo mongoo haana baigaag medehgui bna genee shaa bayartsogtoo
-
Anonymous (April 06, 2013 7:10:53 pm )
харийханы талд үйлчилж Оюуттолгойн гэрээг Монголд ашиг муутай хийсэнээ улаан цайм хамгаалж байсаны үзүүр цухуйж байна.Энэ гэрээ байгуулахад оролцсон Зоригт мэтийн хүмүүсийн асуудлыг ч гэсэн шалгах хэрэгтэй
-
Anonymous (April 06, 2013 7:11:29 pm )
hir ardchilsan oron gedgiig n harah tsag bolj dee ogtsroh yu ch bish sain l shalgaaraa
-
Anonymous (April 06, 2013 7:14:22 pm )
NUUTS AVGAI HUUDEE YUM HADGALSAN YUM BLGUI DEE, SETGUULCH DULGUUN ,,,,
-
Anonymous (April 06, 2013 7:23:20 pm )
Ardchilsan nam shudarga bai. Naad Bayrtsogtoo Ix xyrlaas tat. ATG-t og. Bari. Xori. Shalga. Ardchilsan namiin lider Abilgal abch gedgee Delxiid zarla.
-
Anonymous (April 06, 2013 7:29:55 pm )
Баярцогт бол илэрлийн зөвхөн эхний шат энэ хүн шиг үүнээс бүр аймшигтай хүмүүс манай төрд болон төрөөс буусан улсуудад байгаа эднийг одоо гаргаж нэрлэх арга хэмжээ авах цаг болсон МАН-хан ч гэсэн сайндаа ингэж жагсаад байгаа юм биш оромж хайж бултах гэж л тэгж байгаа шүү дээ
-
Anonymous (April 06, 2013 7:47:41 pm )
shorond ni hiigeetcee
-
Anonymous (April 06, 2013 9:05:48 pm )
China ruugaa yavuul taarna
-
Anonymous (April 06, 2013 9:14:11 pm )
ХУ-ЖААРУУГАА ЗАЙ-ЛВАЛ ЗҮГЭЭРЛ ЮМДАА.МОНГОЛЧУУДАД ИЙМ ДОТОР ГАЗАРЫН ӨМХИЙ НОГОО ХЭРЭГГҮЙ
-
Anonymous (April 06, 2013 9:30:57 pm )
Bayartsogtyg unenee helseniih ni tuluu gaduurhan havchij bolohguishdee. Uunees iluu yumtai humuus baigaa. Tedniig sain erj ol. Bayartsogtyn yarij baigaa ni bodit baidald niitsej baigaa bol tuund tohiroh shiitgeliig ni l ug. Iluu ugeer bulaad yahav. Herev helseneesee ih bulhai ilervel 96 onoos hoish turiin alba hashsan hun buriig tolgoi daraalan shalga. Bi AN-g demjdeggui. Tehdee tootoi hedhen guishuudiig demjdeg. Tedgeeriin neg ni Bayartsogt. Ug undesleliig ni l unen helj, zuv togtoogoosoi gej husch baina. Uund songoson bid ch bas buruutai. Hunee sudalj, medej chaddaggui, het itgemtgii, ugsuniig ni avch, hariu baridag ni l unuugiin turiig iim baidald oruulsan. Songoltoo hiij chaddaggui uursdiiguu bas shuun tungaaval zugeer sen.
-
Anonymous (April 06, 2013 10:45:39 pm )
Avilagachin ni todorhoi busad hamsaatanguud ni todroh biz.Shorond yavuulah ni bagadna.Solongos shig shiitgevel tor tsevershine.
-
Anonymous (April 06, 2013 11:02:23 pm )
Bas ih huurhuun 1683 euro uldeechihsen bgaamaa.
Yaj hooson uldeehev -
Anonymous (April 06, 2013 11:13:35 pm )
Oyu tolgoin gereenii talaar metgeltsej baihdaa bidniig yu ch medehgui haranhui medleggui geh meteer mun ch ih doromjilson do.Enhbayriin araas yawah estoi .Temuujin chinii ajil shu
-
Anonymous (April 07, 2013 12:12:24 am )
muu lalar. buhel buten ulsiig doromjil mongoliig hyatad gej butguulehdee bichsen blee. beejinruun yavuul muu hyatadiin erliiz lalariig.
-
Anonymous (April 07, 2013 12:13:22 am )
hyatad hunii sanaa gej
-
Anonymous (April 07, 2013 12:17:02 am )
hiisen muu uil hezee negen tsagt ilerdeg jamtai gehuudee.ehneesee uls eh ornoosoo urvasan,eh ornoo hudaldsan gereend gariin useg zursan hunii uildel ilerch baih shig.ene dunguj ehlel.oyu tolgoin gereeg ene erhem gantsaaraa zuraagui bizdee.busad ni haana baina.oloh yostoi,ileruuleh yostoi.ilreh ch baih .mongol uls,tur,huuly zuin yam,tsgdaa,atg geh met huchnii baiguullaga baigaa tsagt ene met uls eh orniihoo esreg hiisen gemt uildluud tseerlel huleene gej naidaj b.na
-
Anonymous (April 07, 2013 12:30:38 am )
ENE HARAHAAS ZEBVVN BAAGII BSIIN HUJAA RUU GAA UMDUU CHIREED ZAILUUL TAARNA.ESVEL OLNII UMNU TSAAZALBAL TAARNA
-
Anonymous (April 07, 2013 1:25:48 am )
yrbagch ner zvvne gedeg bol vr xvvxed ydam sydaraa xeden ver n gytaaj bga um da yana da xyjaaryyfaa zail da chamd ene yls bx gazar bxgvi bson bye
-
Anonymous (April 07, 2013 2:12:22 am )
EР€НХИЙЛ€ГЧ€€, АРДЧИЛЛАА АВРАХ УУ БАЯРЦОГТОО АВРАХ УУ
-
Anonymous (April 07, 2013 3:33:39 am )
Altanhuyagaa zasgiin suudlaa ugvul yasan yum be, uursdiinhuu hiisen yumiig l esreg namruugaa chihdeg baisan chin ilerchihlee shyy dee. Hiisen hereg ni ilrengyyt l hyatad myatad bolood yavchih yum, saihan halh tsustai hulgaich l bna shyy dee, saihanbileg naiz ni ch adilhan hulgaich biz. Irgedee daramtlaad anhaarliig ni uur tiish ni chireed baisan chin iim l uchirtai bna shyy dee, heden ch hyn yhchihev. Zindaanii negtnyydteigee toglodoo ardchilsan namantsaraa
-
Anonymous (April 07, 2013 3:43:24 am )
Tsarai lag mongol hulgaich l bna shyy dee, ardchilsan namaa ta nar hangalttai l mungu hiilee shyy dee odoo ajil hiih hymyyst ni suudlaa ugsun ni deergyi yu. Herev esreg namiin chin hynees iim yum garch irsen bol ta nar ali hediin bariad idchihsen baigaa, huuliin said ni tanai namiin hyn yum chin yostoi l yos zyin hariutslaga hyleelgeed unguruh biz, esreg nam chin zasgiin gazar tergyylj yavsan bol ta nar yah baisan be, uursdiiguu tolind haraachee
-
Anonymous (April 07, 2013 3:54:07 am )
Tanai nam ch undur tsarailag zaluuhan hulgaich nartai nam bnaa ardchilsan namaa, odontuya metiin tsarailag 4 nydtei gishyyd chin bas l neg hulgaich luivarchin baigaa biz, esreg namiin hugshin gishyydee ustgaj baij hugjil irne geed baisan chin zaluuchuud chin byr doloon dor novshnuud bna sh dee
-
Anonymous (April 07, 2013 3:56:58 am )
Ta nar irgedee tagnaj chagnan internetiig ni hynaj baihaar, murduj mushgij baihaar uursdiin erh medeltei gishyydee hyanaachee.
-
Anonymous (April 07, 2013 4:01:14 am )
uhsen baasniih in ardchilal uls eh ornoo boddog 1 ch hun bhgui namchirhaj bulgeerei taltscan har t e h e g luivarchid huviin ashig sonirholoor turd garsan hujaanuudiig zailuulval taarna
-
Anonymous (April 07, 2013 4:10:54 am )
uhsen b a a sniih in ardchil a l uls eh ornoo boddog 1 ch h u l g a i c h bhgui namchirhaj bulgerhej t a l tscan har t e n e g luivarchid huviin ashig sonirholooroo turd garsan h u l g a i c h u u d z a i l u u l tarna
-
Anonymous (April 07, 2013 7:46:07 am )
zailuuldaa ovoo yu gej bodson hymyys ni iim baihad, ter ene ih mungiig uuruu ideed yaah gej baigaan bol taivan saihan amidrahuu, harin ene muu ulsiinhaa tuluu ynencheer zytgeed her baraandaa taarsan bagahn ideed yavsan bol aidas hyidesgyi nasaaraa mongoliin turd ner hyndtei baih bailaa, munguur yaahiin be, avsandaa avaad yhehgyigees hoish,uhaangyi amitan boldoo zailuul
-
Anonymous (April 07, 2013 8:15:28 am )
Anketen deeree hyatadiin mongol gej burtguusen baina geluu. Eh ornoo davhar uguisgej baigaan bishuu ene china aan
-
Anonymous (April 07, 2013 9:00:12 am )
ерөнхийлөгч элдэвдорж оны өмнө оюутолгойг цээжээрээ хамгаалаад охиноо авахгүй гээд байсан. юу гэж ижилхэн хулгайчаа барьж шоронд хийх вэ?харин албан тушаал бууруулсан болж эрүү үүсгэсэн болж сонгууль өнгөртөл жүжиглэж байгаад сонгуулийн маргааш буцаагаад тавина.
-
Anonymous (April 07, 2013 9:17:36 am )
АРДЧИЛСАН НАМ ГЭЖ ИЙМ Л ХӨГ ШААРНУУДААС БҮРДСЭН НАМ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ БАЯРЦОГТ ТЭД НАР ДУНДАА АРАЙ ГАЙГҮЙ ЦАРАЙТАЙ НЬ ШҮҮ ДЭЭ. НААНАА ХУДЛАА АРДЧИЛАЛ,ШУДАРГА ЁС ЯРЬСАН ЦААНАА ДАНДАА ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧИД ЭНЭ НАМД БАЙГАА ЮМ ДАА. ТЭР БАТХҮҮ, ЗОРИГТ, БОЛД, БАТТУЛГА, БАТ-ЭТДЭНЭ, ЭРДЭНЭЭ, БАЯРСАЙХАН, ЭНХБОЛД ГЭЭД ДАНДАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ЭНЭ УЛСЫГ УДИРДАЖ БАЙНА ДАА. ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ НЬ ОДОО БАЯРЦОГТЫГ ЯАХЫГ НЬ ХАРЖ СУУЯ. АН-ААС ХҮН ШОРОНД ЯВААГҮЙ БАЙГАА ШҮҮ. ДАНДАА МАН-ААС ЯВСАН. СӨРӨГ ХҮЧНЭЭСЭЭ ОЛОН ХҮНИЙГ ШОРОНД СУУЛГАСАН. ОДОО ӨӨРСДИЙНХӨӨ ХУЛГАЙЧ АВИЛГАЛЧИДТАЙ ЯАЖ ТЭМЦЭХИЙГ НЬ ХАРАХ ҮЛДЛЭЭ. ЭНЭ АРДЧИЛСАН НАМЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ. НЭГ Л БИШ ШҮҮ ДАНДАА ХУЛГАЙЧ ХУДАЛЧ НАРААР ДҮҮРСЭН НАМ ДАА. ТЭГЭЭД БАС ЭНЭ ТЭНДЭХИЙН ГОЛОГДОЛУУД, УРВАГЧ НАР ЦУГЛАРСАН НАМ. АРВИН МЭТИЙН.
-
Anonymous (April 07, 2013 10:44:00 am )
МАН МАХН АН гээд энэ намуудын чинь нэрээр улс төрд орж их хуралд суугсад, төрийн бусад томоохон албанд томилогдогсод,төрийн өмчит компаниудын ашигтай суудалд сууж ирсэн нөхдүүд чинь бүгдээрээ шахуу хулгайч луйварчингууд шүү дээ.Сүүлийн 20 гаруй жил үндсэндээ энэ нөхдүүд бүхнийг цөлмөж ард түмэнд очих ёстой хөрөнгө мөнгөний ихэнх хувийг өөрсөддөө төвлөрүүлж та биднийг туйлдуулж байна шүү дээ Одоо тэвчээр барагдаж байна энэ нөхдүүдийг үзэн ядаж байна Луйварчдыг нам эвсэл харгалзалгүй өмч хөрөнгийг нь хурааж хуулийн дагуу шийтгэх цаг нь болсон
-
Anonymous (April 07, 2013 10:49:02 am )
hyatadiin mongol Mongol Ulsad maani viztei zorchidog sh dee. Viznii hugatsaa ni duussan bna zailaacheeeeeeee
-
Anonymous (April 07, 2013 10:52:34 am )
Yun Enhbayariin nom zochid buudaliin asuudal be? Ene hujaa bayartsogt chini Mongoliig maani zarchihsan bgaa yum bishuu Elbegeee guia.Odoo tanii hir shudraga ardchilsan hun bolohiig l harah uldleee
-
Anonymous (April 07, 2013 2:01:37 pm )
ene beltsger luuhaaniig shorond hiihees oor arga odoohondoo alga da
-
Anonymous (April 07, 2013 3:41:37 pm )
Delhii dayaraa mongoliin parlamentin darga nuuz munguu nuusan baina geed shuujig ugj bn daa
-
Anonymous (April 07, 2013 3:42:23 pm )
Ene hun ongzroh n yuch bish, mash hatuu shitgehig mongolchuud bugd husej uzen yadaj bn
-
Anonymous (April 07, 2013 3:50:21 pm )
Баярцогт пиздец & подлец
-
Anonymous (April 07, 2013 6:51:25 pm )
ÈÉÌ ÞÌÍÓÓÄ ÒªÐÄ ÓÐÜÄ ÍÜ × ÁÀÉÑÀÍ ÎÄÎÎ× ÁÀÉÃÀÀ ÝÁÝ ÝÐÄÝÍÝÁÀÀÒÀÐ Á¯ÃÄ ÀÄÈËÕÀÍ
-
Anonymous (April 08, 2013 8:25:36 am )
Eh ornoo hudaldsan hairlah setgel, hanahig medehgui shunaltan. Harj l baiy AH -iinhan yaj shiidhiig. AH -shiiddeggui ym gehed Mongol orni chin Burhad Lus savdaguud chamd hariug ni uguh bhoo. Ene hun tegeed tseerlel amsaad uhne gehed ireeduin ur huuhduudde ymar torhtei eh nutgiig uldeej bnda bid. Odoo temtsh bolson Mongolchuudaa!!!!
-
Anonymous (April 08, 2013 10:27:42 am )
АН-одоо л нүүр царайгаа ард түмэнд харуулна даа. СОНГОЛТ
-
Anonymous (April 08, 2013 12:34:09 pm )
Uhej baisan huur Bayartsogt Ard olnoo Ingej doromjilchood arai ogtsrood l bolichihgvi baihgvi dee. Iimerhuu yumnuud ur undseeree daldarwal taarnaaa !!!!
-
Anonymous (April 08, 2013 1:08:17 pm )
icheend n bhad haashaa ch hodlohgui buud. NOED URVAACH NOHOD SHARVAACH
-
Anonymous (April 08, 2013 1:46:25 pm )
eh oronoo huldsan novsh ter mungii n ulsiin orlogo bolgood ylii n edlvvl
-
Anonymous (April 08, 2013 2:09:40 pm )
Humuus mongonii ih bagiig l yarihiin. Sonin yumaa. 100 000 togrogiin baraa hulagialsiin geed zugeer ongoroodoggui bizdee. Yu hiigeed yagaad yavna gedegt l uchir bnasht.
-
Anonymous (April 08, 2013 3:28:06 pm )
Uun china ruu yavuulah vee, enkhbayariin araas higeechee eronhilogchoo
-
Anonymous (April 08, 2013 3:28:09 pm )
Uun china ruu yavuulah vee, enkhbayariin araas higeechee eronhilogchoo
-
Viagra (February 19, 2014 4:09:24 am )
for boost mobile everything is paid using a credit/debit card you have to set it up on your google play store on your setting or after you select download on the ringtone it should tell you buy and thats where youll put the card info but i have zedge its a app where i download my ringtones,notification tones,wallpapers and live wallpapers but there are tons of more apps where you can download ringtones.
-
dalaman airport transfers (February 19, 2014 4:38:57 am )
Greetings! Very useful advice in this particular post! It’s the little changes that will make the most important changes. Thanks a lot for ***ring!
-
Reviews (February 19, 2014 9:34:33 am )
Spot on with this write-up, I honestly believe this amazing site needs a great deal more attention. I’ll probably be back again to read more, thanks for the information!
83 Comments