antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2013 17 comments

СӨХ, Орцны жижүүртэйгээ нийлээд оршин суугчдыг хөөдөг боллоо

нийтлэсэн Admin
527-1364956853middleБаянзүрх дүүргийн XIV хороонд Ахмадын хороолол, Өгөөмөр хорооллын хойд талд “Шинэ үе” хэмээх хотхон бий. Тэнд тус бүр нь зургаан давхар таван зэрэгцээ байр байдаг. Тус хотхоныг “Эрэл” компани барьж өнгөрсөн жил ашиглалтад оруулсан.
Харин оршин суугчид нь “Шинэ үе 5” СӨХ-нд гомдолтой явдаг байна. “Шинэ үе” хотхоны 102 дугаар байрны нэгдүгээр орцны гурван тоотын оршин суугч Г.Баясгалан, 12 тоотод оршин суудаг Д.Одбаяр нартай уулзлаа.
Тэд орцны нэг давхрын шатан доор амьдардаг үйлчилгээний ажилтнуудаа хэрхэн архидаж, зодолдож байгааг харуулсан гар утасны бичлэгийг үзүүлсэн юм. Ингээд тэдэнтэй ярилцсанаа хүргэе.
-СӨХ хариуцлагагүй байгаа талаар ярина гэлээ. Яг ямар асуудал үүссэн талаараа дэлгэрэнгүй ярих уу?
-Г.Б: Манай хотхоны таван байр өнгөрсөн жил цуварч ашиглалтад орсон. Нөхөр бид хоёр ажилтай болохоор яг ямар СӨХ сонгогдож байгааг мэдээгүй. Тэгтэл манай СӨХ маш хариуцлагагүй ажиллаж байна. Анхнаасаа домафон системтэй байр гэж хэлчихээд нэг давхарт шатны дор хүмүүс амьдруулж байгаа.
Заавал домафон системээ байг гэхэд эргэн тойронд орцон дахиа цэвэрлэчих гэсэн шаардлага тавиад байгаа юм. Манайх нэг давхарт байдаг болохоор цонх онгойлгохоор бохир үнэртдэг.
Түүнийгээ цэвэрлээд өгөөч гэхээр “Та нар өөрсдөө цэвэрлэ” гэдэг. Дээрээс нь орцны үйлчлэгч нар нь коридорт тамхи татдаг. Хүн амьдарч байгаа юм чинь хоол унд үнэртэх бол байх л шүү дээ. Гэтэл тамхи татаад, архи уугаад амгалан тайван байдал байнга алдагдуулдаг.
-Сууц өмчлөгчдийн холбооныхоо даргад асуудлаа тавьж үзсэн үү?
-Д.О: Дарга нь Н.Сүхбалсан гэж хүн байна лээ. Энэ хүнд асуудлаа ярихаар огт хүлээж авдаггүй. Харин “Цалин хөлс нь муу, ажил хийх хүн олдохгүй байна. Арай гэж олж ирсэн хүмүүсийг та нар үргээх гээд байх юм.
Та нар худлаа ярилаа. Ер нь та нар зохицоод байвал бай би яаж ч чадахгүй” гэдэг. Авсан хүмүүс нь орцонд архи уудаг, тамхи татдаг. Урд шөнө ч бас архидаж, хэрэлдээд ерөөсөө унтуулсангүй.
-Г.Б: СӨХ-ын дарга Н.Сүхбалсанд та ядаж тамхи татах хууль гарсан болохоор орцныхоо цэвэрлэгчийг орцонд болон дөнгөж гараад орцны үүдэнд битгий тамхи татуулаач. Үүдээр дүүрэн тамхины иш байна.
Ийм юмыг хэлж чадахгүй бол хэвлээд тавьчихаач. Чадахгүй бол би тавьчихъя гэхээр хүлээж авдаггүй. Өнгөрсөн шөнө дөрвөн цаг өнгөртөл унтаж чадаагүй. Шатны дор амьдардаг хүмүүс шөнөжингөө архидаж, зодолдсон.
Уг нь дөнгөж шинээр ашиглалтад орсон сайхан байр л даа. Байрны орцонд ингэж хүн амьдруулах нь бидэнд хэцүү байна. Хүүхдүүдээ гаргаж салхилуулж чадахгүй, цонхоо онгойлгохоор нохойн баас үнэртдэг. Баас, шээс яг цонхон доор байгаад байгаа юм.
Би хааяа гарч цэвэрлэдэг. Тэгээд СӨХ-ндоо хэлэхээр хүлээн зөвшөөрөхгүй. Би оршин суугчидтайгаа хурал хийе гэсэн чинь СӨХ-ны байцаагч Н.Ганболд гэж хүн “Та нар хурлаа хийгээд яв л даа. Амьдарч чадахгүй бол энэ байрнаасаа гарцгаахгүй юу.
Бид нар өнөөдөр орцыг чинь цэвэрлэж байгаа нь их юм” гэсэн. Манай нөхөр СӨХ-ны мөнгийг цаг тухайд нь өгч байх ёстой. Дараа нь тэр чинь бөөн өр болчихдог гээд өгөөд л байсан. Мөнгөө өгсөн юм чинь эрхээ эдэлж амгалан тайван тав тухтай байхыг хүснэ шүү дээ.
-СӨХ чинь хэдэн төгрөг хураадаг вэ?
-Д.О: Нэг айлаас дунджаар 15 мянган төгрөг авдаг. 250 айлын орон сууц гээд бодохоор гайгүй л мөнгө цуглардаг шиг байгаа юм. Өглөө гэрээсээ гарахад орцонд тамхины нэвчсэн үнэр. Шатны доор зай гаргаж өгсөн амьдрах орчинтой болохоор гараад шээж, баагаад байдаг юм болов уу гэж боддог.
Манайх гурван давхарт боловч цонх онгойлгохоор л эвгүй үнэр үнэртдэг. Тэгээд СӨХ-ны даргад орцноос тамхи үнэртэж байна, гадаах бохир ихэдлээ, орцны цэвэрлэгээ муу байна гэтэл тэр хүмүүсээ дуудаж оруулж ирээд “Энэ хүн ингэж орж ирлээ” гэсэн.
Гэтэл мэдрэл нь муу юм шиг хэдэн хүн СӨХ-НЫ даргатайгаа нийлж “Чи өөрөө хог тарьдаг, орцонд тамхи татдаг” гээд их муухайгаар хэл амаар доромжилж дайрсан. СӨХ-ны дарга нь “Чи харж байгаа биз дээ. Манай ажилчид ингэж байна.
Ер нь чи буруу шаардлага тавиад явж байгаа юм биш үү. Боливол яасан юм” гээд бүр нэг бах нь ханасан шинжтэй хэлж байна билээ. Тэр хүмүүсээс хэлэх хэлэхгүй үг гарч байсан.
“Эр хүний тайрдас, лизингийн байранд орчихоод юу гээд байгаа юм хажууд чинь хэн байх нь ямар хамаатай юм” гэж ирээд янз бүрийн үгээр доромжлоод болдоггүй ээ. СӨХ-той нь ер таарахгүй юм. Тэдэнтэй хариуцлага тооцдог газар байдаг бол арга хэмжээ аваасай.
-Та нарын зүгээс хичнээн удаа шаардлага тавьсан бэ. Урд шөнө унтуулсангүй гэлээ. Яг юу болсон юм бэ?
-Г.Б: Би нэг давхарт байдаг болохоор дахиж орж хэлэхээс айгаад байгаа. Гараад хэл ам хийвэл буцаж ирээд чулуу мод шидчихэж магадгүй. Ухамсаргүй хүмүүс чинь буцаагаад ухамсаргүй үйлдэл хийчих байх гэж айдаг. Өнгөрсөн шөнө (2013.03.31-нд) хэрүүл нь хоёр цагаас эхлээд дөрөв өнгөртөл үргэлжилсэн. Хаалга онгойлгомогц л орцонд нэвчсэн тамхины үнэр ханхийдэг.
-Д.О: Урд шөнийн бичлэг энэ байна. (Орилолдож, чангаар хэрэлдэж байгаа хүмүүсийн бичлэг үзүүлэв. Сурв) Хичнээн хүн амьдардгийг нь ч мэдэхгүй. Очихоор маш бүдүүлэг хүмүүс байдаг юм билээ.
Шөнө дөрөв өнгөрч байхад архидаад хэрэлдэж орилолдоод манай гэр бүлийн хүн хүүхдүүд маань унтдаггүй. Ер нь энэ байдлыг хэлэхээр СӨХ нь хүмүүсээ 100 хувь өмөөрдөг.
“Битгий солиороод бай амьдарч байгаа хүмүүс тамхи татахгүй яадаг юм” гэдэг. Өчигдөр (2013.03.31-нд) дөрвөн цагийн үед авгай нөхөр хоёр гадаа зодолдоод шуугилдаад байхаар нь очтол согтуу хүүхэн гартаа хутга бариад элдэн хөөж байна лээ.
Манай гэр бүлийн хүн ч тэдэнд битгий юм хэлээрэй гэдэг. (“Ална шүү гэх мэт үгс хэлээд шатаар хөөж байгаа эмэгтэй, мөн шөнө гадаа хэрэлдэж, зодолдон орилолдож байгаа хүмүүсийн дүрс бүхий бичлэг үзүүлэв. Сурв.)
-Ийм байдал хэр элбэг гардаг вэ?
-Д.О: Хэдэн сарын турш үргэлжилж байна. Өдөр болгон биш ч ер нь дандаа доргисон архи уусан байдалтай байдаг. Бид оршин сууж зохих мөнгөө төлөөд тэд бидний цалингаар үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Шаардлага тавихаар өөдөөс ухаантай эрүүл нь мэдэгдэхгүй хүмүүс тавьчихна. Тэд нар нь хэл амаар доромжлоод хөөж туудаг. Юм хэлэх арга байхгүй.
-Г.Б: Хүлээж авахгүй болохоор нь өдрийн цагаар ажлаасаа чөлөө аваад яг архидаж байхад нь СӨХ-ын байцаагч Н.Ганболд гэдэг хүнийг нь аваачиж харуулсан. Гэтэл харваас архидаад хэл ам нь таталдаад байхад орчихоод юу ч хэлэхгүй “Сайн байна уу” гэж инээж юм яраж байгаад юмаа цэвэрлэчихээрэй гээд гараад явчихаж байгаа юм.
-Орцны цэвэрлэгээ хэр хийгддэг вэ?
-Д.О: Хотхон бол тэр чигээрээ хогонд дарагдчихсан шүү дээ. Энэ СӨХ аравдугаар сард хурлаа хийгээд арваннэгдүгээр сарын 1-нээс СӨХ үндсэн ажилдаа орлоо гэсэн. Бид өөрсдөө ч сонгоогүй. Дандаа л нэг нутгийн хүмүүс бололтой юм билээ.
Ямар ч хурал хийлгүй сонгосон хүмүүс. Бид гурав. дөрвөн cap үйл ажиллагаа нь жигдэрч, хогоо авах байлгүй гэж харсан боловч байдаггүй. Нохой шувуу хэлхэлдсэн, өвгөнтийнхөн орж гарсан, хашаа нь онгорхой цоорхой л байдалтай байна. Орцыг нэг цэвэрлэчихээд 7-10 хоног цэвэрлэдэггүй.
-Г.Б: Үүдэнд цус асгарчихсан нь долоо хонож байгаа юм. Бид хэрүүл хийх гээд хараад байгаа юм биш шүү дээ. Гэрлүүгээ орох болгонд л харагдаад байдаг. Тэгэхээр тэдний ажлаа хэрхэн хийж байгаа нь харагдаж байгаа байх. Сүүлдээ орцоо цэвэрлэ гэхээр “Цагаан эмнэлгийн шал хийсэн нь буруу. Энэ их амархан халтартчихдаг, аймар хэцүү” гэж байгаа юм.
-Д.О: Боломжийн ядарсан хүмүүс байдаг шүү дээ. Хоол хийж идчихээд, тамхи татвал гадаа гарч татдаг бол бид нар хажиглаад байхгүй. Хамгийн гол нь архидалт, тамхидалт нь арай дэндэж байна. Тэгээд ааш муутай.
Яасан юм бол цэвэрлэгээ хэзээ хийх юм бол гээд хэлчих юм бол биднийг барьж аваад загначихдаг. Хаалгыг нь санамсаргүй онгойлгочихвол “Өө муу хачин пизда” гэх зэргээр харьцдаг.
Явахаар хойноос хараагаад л үлдэж байгаа юм. Үнэхээр хэцүү амьдарч байна. Амьдрах орчноосоо л нервтээд эхэлж байна шүү дээ. Хаалга яаж ч хаалттай байсан үнэр орж ирээд байдаг юм байна.
-Одоо СӨХ-ны мөнгийг өгч байгаа юу?
-Д.О: Ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байгаа болохоор би сүүлийн нэг сарын мөнгө өгөөгүй.
-Г.Б: Би өгч байгаа. Өгөхгүй болохоор яаж дарамтлах бол гэж айгаад байх юм.
Ж.Баяр
Эх сурвалж: “Нийслэл таймс”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (April 03, 2013 12:00:10 pm )

    Munguu bitgii tul

  • Anonymous (April 03, 2013 12:03:34 pm )

    davarstan suhuudiig tatan buulga

  • Anonymous (April 03, 2013 1:13:57 pm )

    Батхүлэг авто сервис:
    Манай компани бүх төрлийн авто машины хэвлэмэл хулдаасан шаллагаа,жийп тоноглол сапари хоолой,доторлогоо,тоноглолдоо 10-20%-ийн хямдрал зарлалаа!!!
    Манай хаяг:Цайз захын петровисын колонкын замын урд талд Батхүлэг авто сервис
    Утас: 91918314,88023375

  • Anonymous (April 03, 2013 1:21:58 pm )

    Irgen ta uuruu sain huuliin medlegtei bai SUH uilchilj chadahgui bol tatan buulga munguu buu tul naad SUH chini huuli bus shude

  • Anonymous (April 03, 2013 1:44:21 pm )

    Ер нь энэ сөх гэдэг чинь оршин суугчдыг шулж амьдардаг газар тул татан буулгах хэрэгтэй. Угаасаа утгагүй байгууллага шүү дээ.

  • Anonymous (April 03, 2013 2:43:25 pm )

    davartsan har malnuud veee.yuun deerelhtsen yum beee
    daraa ni iim erguu yum nar yaj ch magadgui gj bodohoor yasan hetsuu yum be.ur huuhdee bodood aigaad duugai yvah bas hetsuu.yostoi novsh yumaa

  • Anonymous (April 03, 2013 3:02:55 pm )

    ene sohii hereg algaa 1 hun bayajdag baiguulaga blood bn

  • Anonymous (April 03, 2013 3:25:50 pm )

    Г.Баясгалан,Д.Одбаяр naraa buh orshin suugch nariin hural hiij asuudliig shiidvel yasiin. er ni butehgui nuhud baigaad baigaa yum

  • Anonymous (April 03, 2013 5:34:35 pm )

    royal teliviziin ard tumnii indert handaad uzeech tiimerhuu yumiig ilchilj ugnu

  • Anonymous (April 04, 2013 7:54:23 am )

    bi BZDiin 25r horoo,36a bairand amdardag.GOVI SUHd haryalagddag,bi sar bur 17100tugrug SUHd tuldug,tegsen her n hogiin bunker bainga sheestei,transheini honotstoi l bn.ortsoor orj irehed arhi,negshirsen uner henhiij,amsgaagaa tugjij yavah yum.ter ortsni jijuuriin uruunii unerees bolj tershdee.deer n ter GOVI SUH yuund ter ih mungu zartsuuldgig shalgaj uguuch,Magnai dargaa.Bi ih olon udaa sanal tavij bn

  • Anonymous (April 04, 2013 9:21:06 am )

    сөх-г устага НОМИН-гийн ӨНӨР45 СӨХ гэж иргэдийг шулж байгаа газар байна сард 22000-г авна арай хэтэрхий хийж байгаа юм маруухан БОЛИМООР ЮМ

  • Anonymous (April 04, 2013 11:11:57 am )

    Ortsnii jijuur nertei oron gergui yumnuudiig bairnii dood davhraar neg amidruuldag

  • Anonymous (April 04, 2013 4:07:09 pm )

    SUH-d mungu tuluhgui bhaar suuld n buun ur bolno biz dee. Yah yostoi yum be?

  • Anonymous (April 08, 2013 2:09:20 pm )

    оршин суугчид айл өрх бүртэй тулж гэрээ хийгээгүй бол сөх мөнгөө битгий төл яах ч үгүй даварсан юмнууд орон сууцны конторт өгмөөр байна

  • Anonymous (April 08, 2013 2:17:13 pm )

    22 мянга ч араЙ ХЭТЭРНЭЭ ДАВАРСАН. ХИЙХ АЖЛАА ОЛЖ ЯДСАН ХЭДЭН ЮМНУУД ХААНА ШУЛЖ БОЛОХ АРГА САМ ХАЙЖ ШИНЭ БАРИГДСАН ОРОН СУУЦ РУУ ӨНГИЙЖ ШҮЛСЭЭ ГОЙЖУУЛЖ ЯВАА СӨХ НЭРТЭЙ ХЭДЭН БОЛОВСРОЛГҮЙ ТЭНЭГҮҮД

  • Anonymous (April 08, 2013 2:19:31 pm )

    МАГНАЙ ДАРГА СӨХ-Н АСУУДЛЫГ ШИЙДНЭ ГЭЭД БАЙСАН ЮУ БОЛСОН БЭ. ОРОН СУУЦТАЙ БОЛСОН НЬ БИДНИЙ БУРУУ ЮМ УУ ХЭН ДУРТАЙ ХҮНД НЬ 20, 30 МЯНГА ТӨЛӨӨД БАЙДАГАА БОЛИМООР БАЙНАА мАГНАЙ даргаа

  • п (August 20, 2013 2:41:58 pm )

    НААД ОРЦОНД БАЙГАА УЛСУУД ЧИНЬ ИХЭНХ НЬ ЁСТОЙ ТАМТАЙДААА АРХИА ТАМХИА ЮУ Ч БИШ ШҮҮҮ УХВАЛ ИХ ЮМ ГАРАНДООООО

antalya rent a car