antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2013 9 comments

Цаатангууд сар бүр мөнгөн тэтгэмж авах эрхтэй боллоо

нийтлэсэн Admin

tsaatan1Цаатангууд гэдэг өвөрмөц сонирхолтой амьдрал бүхий үндэсний цөөнх Хөвсгөл аймгийн хөвч ойгоор цаа бугаа хариулан нүүдэллэн амьдардаг. Харахад л халгамаар тэдний амьдралыг төрөөс дэмжихээр болсон нь үнэхээр талархууштай. 2002 онд баруун болон зvvн тайгад 207 хvн ам, 42 өрх, 563 цаа буга,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёр багт нийт 114 өрхийн 493 цаатан амьдардаг гэсэн судалгаа гарч байжээ. Өслөө гэхэд 1000-ын тооноос нэг их хол даваагүй цаатангууд яах ч аргагүй манай үндэсний цөөнх болж байгаа юм.
Одоогоос дөрвөн сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөлаймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж буй цаатны отогт хүрэлцэн очиж Цаатангуудын амьдралтай таницсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргаж, цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол нийгмийн хамгааллыг сайжруулах үүргийг Засгийн газарт үүрэг болгосон байна.  Тэрбээр зарлигтаа тайгад амьдардаг 18 хүртэлх  насны цаатан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод  түвшингийн 50  хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг зүйл заалтыг тусгасан байна.
Мөн Цаатангуудад Тува нутгийн Тожийн хошуугаар нутаглах ах дүүдээ очиж золгох боломжийг төрөөс бүрдүүлж өгсөн байна.
Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь дор нийтлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2013 оны 03 дугаар сарын 29 дугаар: № 42
Засгийн газарт чиглэл өгөх тухай
“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 4 дүгээр зүйлийн 4.6.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тувахүмүүсийн  (цаашид “Цаатан иргэн” гэх) амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батлагдсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:
1. Цаатан иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатанхүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүрмөнгөн тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах эрх зүйн орчин бүрдүүлэх;
2. Цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутам 2-оос доошгүй удаа үнэ төлбөргүй хамруулж байх
3. Цаатан иргэдэд үйлчилж буй хүн эмнэлгийн болон мал эмнэлгийн эмч нарт сар бүр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгож, багийн эмчийг унаажуулж, унааг 2 жил тутам шинэчлэх, эмч, эмнэлгийн ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор давтан сургалтыг зохион байгуулах арга хэмжээ авах
4. Цаатан иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор Улаан тайгын дархан цаазат газрын болон Тэнгис-Шишгэд голын ай савын байгалийн цогцолборт газрын захиргаанд цаатан иргэдийг байгаль хамгаалагчаар ажиллуулах асуудлыгзохион байгуулж, шийдвэрлэх;
5. Цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн талаарх зарлигийн хэрэгжилтийн асуудлыг хүн амын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга биечлэн хянаж, удирдлагаар хангах, цаатан иргэдийн тооллогыг жил бүрийн 11 сард багтаан зохион байгуулах ажлыг Хөвсгөл аймгийн болон харъяалах сумын засаг дарга хариуцаж гүйцэтгэн мэдээлэх;
6. Үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 2дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоорХөвсгөл аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 387дугаар тушаалаар батлагдсан “Тува хэлний хөтөлбөр”-ийг тусган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
7. Цаатан иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах;
8. Цаатан иргэдийн их, дээд сургуульд суралцаж буй хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүрийн 9 дүгээр сарын дотор нэрийн дансанд нь шилжүүлэх, орон нутгийн захиалгаар цаатан иргэдийг сургалтанд хамруулах тохиолдолд сургалтын зардлыг төрөөс бүрэн хариуцах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
9. Цаа бугын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2014 онд багтаан тодорхой тооны үржлийн насны этэр /хээлтүүлэгч/, мянд /хээлтэгч/ худалдан авах ажлыг зохион байгуулах;
10. Цаа бугын зүй бус хорогдлыг бууруулах үүднээс тусгай хамгаалалттай газар нутагт чонын болон булганы ав зохион байгуулахтай холбогдсон харилцааг Амьтаны тухайболон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
11. Монгол Улсын нутаг дэвсгэртхарилцаа холбооны үйлчилгээг бүх нийтэд хүртээх зорилтын хүрээнд цаатан иргэдийг орон нутгийн өмчлөл бүхий холбоогоор нэн даруй хангаж, цаашдын засвар үйлчилгээг орон нутгийн захиргаа хариуцаж байх арга хэмжээг авах.
Хоёр. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин суугч цаатан иргэд 3 жил тутам 1 удаа Завхан аймаг дахь Арцсуурийн байнгын ажиллагаатай хилийн боомтоор нэвтрэн Оросын Холбооны Улсын Тува Улсын Тож хошуун дахь төрөл төрөгсөдтэйгээ уулзахтай холбогдон гарах зардлыг Цагааннуур сумын төсөвт тусган, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг баталж, 2013 оноос эхлэн хэрэгжүүлсүгэй.
Гурав. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.
Дөрөв. Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаанМонгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН                                               МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                                 ЕРӨНХИЙ САЙД
            Ц.ЭЛБЭГДОРЖ                                                    Н.АЛТАНХУЯГ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (April 03, 2013 1:22:25 pm )

    Батхүлэг авто сервис:
    Манай компани бүх төрлийн авто машины хэвлэмэл хулдаасан шаллагаа,жийп тоноглол сапари хоолой,доторлогоо,тоноглолдоо 10-20%-ийн хямдрал зарлалаа!!!
    Манай хаяг:Цайз захын петровисын колонкын замын урд талд Батхүлэг авто сервис
    Утас: 91918314,88023375

  • Anonymous (April 03, 2013 3:56:49 pm )

    odoo TEGBEL URIANHAI HOTON CHANTUU IRGEDED TETGEML OGOOCHEE ELBEGEE

  • Anonymous (April 03, 2013 4:47:00 pm )

    tsaatanguudad mungo hereggvi sh dee Elbegee.tsaatanguud baigaagaaraa l baisan ni deer sh dee.harin terniihee orond tsaatanguudiin amidral ahuig surtalchilsan aylal juulchlaliin salbariig hugjvvlsen ni deer bizdee .ter aylal juulchlaLiin orlogooroo tuhain bvs nutgiig hogjvvleh ch yum uu,

  • Anonymous (April 03, 2013 4:49:33 pm )

    yag zov.ene Elbegeegiin tolgoi engiin iim yuman deer ajillamaar yum daa.songuul duhohoor yum l bolohoor mungo tsatsdagruugaa oroh yum daa.fuck

  • Anonymous (April 03, 2013 4:53:41 pm )

    iim eronhiilogchtei baihaar yaj hugjil ve dee

  • Anonymous (April 03, 2013 5:13:46 pm )

    yun tetgemj be odoo shoudahaa bolio mongol ulsad buh hun adil tegsh erhtei amidrah estoi yagaad undsen huulia zurchuud bnaa erunhiilugch uu
    \

  • Anonymous (April 04, 2013 9:54:59 am )

    zuv sh dee tsaatan ch gesen ard tumnii neg heseg snuu dee

  • Anonymous (April 04, 2013 10:12:33 am )

    mash zuv ali ch uls undesnii tsuunhuu ingej l avch ulddeg mgngi tsaatan irged avstralinn abrogenchuud shig ugsun munguur n arhi uugaad hotiinhoo gudamjind 3 honog untaj bgad elsen tsul ruugee achigddgag tetgeed deerddeggui, urguud uuduldugui tiim tsuunh bish shu de harin ted chin hoimor nutgiin min hoid hyazgaariig sahin suugaa hilchid ezen haanaas uldaatai tsus tsever yavaa tsuunh maani shuudee. Ene arga hemjeenii ur dund tsaatan irgediin too ush unur oluulaa bolno gedegt itgej bn mash zuv shiidver boljee. Bi halh hun.

  • Anonymous (April 05, 2013 1:39:27 pm )

    zuv zuil hiisen bnaa.Olonh ni tsuunhuu demjij baih geregtei.

antalya rent a car