antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2013 11 comments

Дайны хөлөөс дайжсан Монголчуудаа яах вэ?

нийтлэсэн Admin

527-1364786392middleХойд Солонгос, Өмнөд Солонгосын харьцаа хурцдаж, дайны байдалд шилжээд байгаа билээ. БНАСАУ-ын бямба гаригт гаргасан мэдэгдэл олон улсын улс төр, хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байгаа төдийгүй дэлхий нийтэд чимээгүй түгшүүр зарлуулаад байгаа юм. Энэ талаар Синьхуа агентлаг мэдээлэхдээ “Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлагийн 30-ны өдөр БНАСАУ-ын Засгийн газар,

улс төрийн нам ба эвслийн байгууллага мөн өдөр онцгой мэдэгдэл гаргаснаас үзвэл Өмнөд Хойд хоёр Солонгосын харилцаа дайны байдалд орж, хоёр Солонгосын хоорондох аливаа асуудлыг дайны үеийн байдлаар зохицуулно гэж зарлалаа.
Уг мэдэгдэлд нь “Солонгосын хойгийн энхтайванч байдал нэгэнт дууслаа. Солонгосын хувьсгалт зэвсэгт хүчин цэрэг дайны үйл ажиллагаанд орсон нөхцөлд хоёр Солонгосын харилцаа автоматаар дайны байдалд шилжинэ.
Солонгосын нэр хүнд болон бүрэн эрхэнд халдсан өдөөн хатгалаг явуулбал Солонгос ямар ч урьдчилсан мэдээ өгөхгүйгээр нэн даруй “физикийн үйл ажиллагаа” явуулж, эргэлзэх зүйлгүйгээр хариу барина.
Америк болон Өмнөд Солонгосын зүгээс “Баруун тэнгисийн таван арал”, цэргийн хуваарь шугамын ойр орчим болон бусад бүс нутагт Солонгосыг түрэмгийлэх цэргийн ажиллагаа хийвэл энэ нь хэсэг бүс нутгаар хязгаарлагдахгүй, бүх талын дайн болон цөмийн дайн болно” гэдгээ онцолжээ.
Энэ нь зөвхөн хоёр орны мөргөлдөөн мэт харагдах авч, цаашлаад дэлхийн олон улс оронд нөлөөлж ч болохыг шинжээчид хэлж байна. Харин манай улсаас Өмнөд Солонгост олноор ажиллаж амьдарч буй монголчууд биднийи хувьд ч эрсдэл дагуулах нь дамжиггүй юм.
Гэхдээ хэрвээ цөмийн дайн болвол шүү дээ. Тиймээс Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын эх орноо зорих хөдөлгөөн ихэсчээ. Тэр ч бүү хэл тэнд амьдардаг монголчууд олноор цугларч, Монгол уруугаа явах хөдөлгөөн өрнүүлэхээр зэхсэн тухай ч бидэнд мэдээллээ.
Солонгост амьдарч байгаа монголчууд төдийгүй, бусад орны хүмүүс ч хөдөлгөөнд ороод байгаа гэнэ. Монголчуудын хувьд эх орноо тэмцсэн сэтгэл, бичиг баримтын зөрчил гээд олон асуудал тулгарч байгааг ч нуусангүй.
Хоёр Солонгосын дунд цөмийн дайн дэгдэхэд хүрвэл дэлхий нийтийг хамарсан ч зүйл болж мэднэ хэмээх шинжээчдийн айдас бий. Тэгэхээр хоёр Солонгос хоорондын мөргөлдөөн цэрэг дайны байдлаар явагдах уу, бүр хурцдаж, цөмийн хэлбэрт шилжих үү гэдэг нь хамгийн гол асуудал болоод буй.
Шинээр сонгогдсон Солонгосын Ерөнхийлөгч ч тус улсад хараар ажиллаж байгаа гадаадынханг нутагт нь буцаах бодлого барьж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Солонгост ажиллаж байгаа олон мянган монголчуудаа бид яах вэ.
Тэр олон мянган хүнийг нэг дор нааш тээвэрлэнэ гэж үгүй. Тэгэхээр МИАТ-ын тээвэр зохицуулалтаас эхлээд олон асуудал бий. Хамгийн наад зах нь хууль бусаар буюу хараар ажиллаж байгаа хүмүүсээ яах вэ гээд олон асуудал босч байна.
Б.Өлзий
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (April 01, 2013 9:37:31 pm )

    болохоо боливол паспортоо узуулээд пан мон жу гаар хойшоо ороод вагонд л суухаасдаа.

  • Anonymous (April 01, 2013 10:58:38 pm )

    муу эр дайнд хөөрнө гэгчээр юун сүртэй бичдэг тэнэг вэ.наадах чинь ердөө хоёр солонгосын дэлхийн анхаарлын төвд байх гэсэн санаа шүү дээ. угаасаа тийм хүмүүс.тэнэгч амьтан болдоо

  • Anonymous (April 02, 2013 7:37:25 am )

    @/202.72.245.98/ Like

  • Anonymous (April 02, 2013 8:07:46 am )

    turuulj duugarsan huhuunii am.

  • Anonymous (April 02, 2013 8:53:59 am )

    za yu ch bolohgui manaihan surjin gedeg m

  • Anonymous (April 02, 2013 5:15:22 pm )

    yu ch bolhgvi gj bolh magdal bgaad shuugij bga bailgvi dee 2r ulsiin elchin said nar mongolchuudaa awh yum bishvv har ajil hiij bgaad eh orondoo irhhgvi vhwel haramsaltai yum bolh biz dee har ajil hiij awgai hvvhdee tejeej bga hvmvvs uch tuchnuun bga shvv dee odo barag belen bdakd orchihsn gj bn hariin nutagt suugaa mongolchuud irsen deer bh heden haltar dollariin tuluu amia ugtuluu bish irchihee mongolchuudaa

  • Anonymous (April 03, 2013 11:20:27 am )

    YAH CH UGUIEE. OLON ULSIIN HARAAN DOOR BN.

  • Anonymous (April 04, 2013 1:15:00 pm )

    solongos er ni amjih uu. ymaan omog baihaas baildah zurh ugui.

  • Anonymous (April 05, 2013 11:56:05 am )

    delhii oorchlogdsoor irsen oor arga oldoh l bailgui. gants so l delhiid baigaa yum shig boddog humuus baihiin.

  • Anonymous (April 06, 2013 10:52:33 pm )

    HOID SOLNOGOSIIN VE ZALGAMJILSAN ENE MANTUU SHIG ZALUU VNEN TENEG BAINAA.

  • Anonymous (April 21, 2013 10:19:44 pm )

    irj bsan ni hojih bh gej bodoj bn dassan gazriin yu gedeg bilee yah gej yavdag bn a mongold hiie gevel yun gadad sh d humuuse

antalya rent a car