antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2013 35 comments

“Алдагдсан хүү” С. Баяр ба Монголын улс төрийн лидерүүдийн доройтол

нийтлэсэн Admin
527-1364786101a69ef3147b958cb3bigСүүлийн 20 жил чадахгүй хүмүүсийг чадна гэж хөөргөж, мэдлэг боловсролгүй хүмүүсийг мэргэжил шаардсан өндөр албанд томилож, улс орон авч явах зориг эрмэлзэлгүй дээр нь бас юм үзээгүй хүмүүсийг төрийн дээд тушаалд суулгаж ирцгээлээ.Хоосон үг ярианд хууртагдаж, амны урлагтай хүнийг мундаг гэж, үлгэр домог ярьсан хүнийг таалж явсаар бүдүүлэг, ичихгүй, хувиа хичээсэн, өөрийнхөө төлөө хэнийг ч яахаас ч буцахгүй хүмүүсийн ёстой нөгөө эзэгнэл гэдэг чинь Монгол оронд нүүрлэлээ.
Төр сулрахаар анархизм гаарч зөвхөн нударганы хууль үйлчилдэг болохыг бүгд л мэдэрсэндээ. Ардчилалын гэх нэртэй жилүүдэд Монгол оронд хэдийгээр улстөрийн лидер болох боломжтой хүмүүс байсан хэдий ч тэд боломжоо ашиглаж олигтойхон лидер болж чадалгүй доройтоцгоолоо.Бусдын тус дэмэнд дулдуйдаж хэт их хувиа хичээж арчаагүй зан гаргасан тул энд ярих гэж буй 5 хүний хэн нь ч лидер болох боломжоо ашиглаж чадсангүй. Тэдэнд гаднах нөхцөл бүрэлдсэн байсан хэдий ч дотоод нөхцөл бүрэлдсэнгүй.
 Энэ хүмүүс улстөрийн боловсролгүйгээ хүлээн зөвшөөрч мэдлэг боловсролдоо анхаараагүй тул хоосон хэвээр үлдэж өндөр албанд очсон хойноо яахыгаа мэдэхгүй будилцгаасан. Лидер хүн барагцаагаар эсвэл таамгаар улс орныг удирдаж яаж болох вэ дээ.Хоосон л бол хоосон шүү дээ. Ядаж хажуудаа зөвлөгч нэрийн дор хүн авч түүнийгээ ч улстөрийн онолоор бэлтгэж чадсангүй өөртөөгэй адил бас л хоосонуудыг цуглуулсан. Ингээд ухаангүй ноёнд урагшгүй албатууд олширч Монгол орон лидергүй 20 жил явж ёстой л хээр морь болцгоох шивдээ.Сүүлийн 20 жилд ажиглагдсан хачирхалтай нэг үзэгдэл бол хүмүүс хөөргөх бүрд даруухан зан гаргаж дагаж хөөрөхгүй татгалзаж, өөрийнхөө чадахгүйг нуулгүй хэлэхийн оронд дагаад хөөрөх юм. Засаад янзлаад авбал овоо нэг лидер болчихмоор хүмүүс ядаж хэл усгүй.Овоо хэл устай гээд буйгий нь засаад зөвлөөд урагш нь зүтгүүлэх гэхээр хоёрын хооронд мэдлэгт итгэхээсээ илүү хагас дутуу мухар сүсэгт итгэж номын дуу сонсохоороо толгой нь эргэж тархиа цэнэглэх зориг хатуужилгүй.Уул нь хүний тархи 70 байтугай 80 нас хүртэлээ сайхан сэлүүхэн ажиллана шүү дээ. Тархи судлаачид хөгшрөх тусам хүний тархи сайжирах жамтай гэж бичжээ. Саяхан алс холын Америкаас С. Баяр гэж хүн ярилцлага ямар ч зорилготой юм бэ бүү мэд өгсөн дуулдлаа. Би ярилцлагыг нь уншаагүй. Ер нь унших ч сонирхол алга.
 Гэхдээ энэ хүний тухай гэнэт яриа өрнөөд эхлэхээр өөрийн санамж дотор минь байсан олон зүйлс гэнэт сэргэсэн тул ганц хоёр тодхон санагдсан бодлоо энд буулгалаа. Энэ хүнийг Монголын улстөрийн тавцанд юу хийж бас юу хийгээгүй тухай энд би дүгнэсэн зарим дүгнэлтүүдээ бичлээ.
 С. Баярыг олон улсын хэллэгээр “алдагдсан хүү” гэж нэрлэхээр хүн ажээ. Алдагдсан хүү гэж гэр орноо хаяд явсан, аав ээждээ тус болох нь өнгөрсөн, ах эгч дүү нараа бараг л танихаа больж тэднийгээ хайрлахаас илүү үзэн яддаг ийм л нэгэн хүүг нэрлэдэг.
 Алдагдсан хүү тэгэхээр гэрээ мартсан биш. Яагаад гэвэл тэр хүн чинь бас мартуулахгүйг хичээгээд холоос ч гэсэн дуу чимээ өгөөд байна шүү дээ. Алдагдсан хүү хэзээ гэртээ ирэх юм бэ бүү мэд. Ерөөсөө ирэх ч юм уу.
 С. Баяр гэж хүн өнөөгийн бүхий л дундаж насны энэ улс орныг авч яваа Монголчуудтай адил социализмын үеэс төрж гарсан нэгэн. Тэр хүн улс орныхоо ачаар Орос оронд суралцжээ. Дараа нь бас Орос оронд төрийнхөө даалгавраар элчин сайдын ажил хүртэл хийж явсан.
 Өнөөдөр түүнийг төрийн хүн гэх нэгэнт боломжгүй болсон тул зүгээр л дурсан ярих төдий бараг л энд бичиж буй өгүүлбэрүүд өнгөрсөн цаг дээр л бичигдлээ. Хэдийгээр С. Баярын тухай бичиж буй өгүүлбэрүүд өнгөрсөн цаг дээр бичигдсэн ч тэр хүний хариуцлага өнгөрөөгүй шүү дээ.
Муу хэлдэг социализмын үеийн хөгшчүүд 90 онд Сүхбаатарын талбай дээр олон залуус гарч ирж огцор огцор гэж хашгирахад хүний урманд ганц ч залуугийн нүүр шалбараагүйгээр Монголын төр огцорч төрийн ордоноо тэр залуучуудад май ав гээд өгсөн.
 Тэгвэл 7 сарын 1 гэж нэрд гарсан тэр өдөр 5 сайхан Монгол хүнийг яг янзага буудаж алахтай адил элдэж байгаад буудаж алсан. Алуурчинийг хэн ч олж тогтоосонгүй. С. Баяр энэ тухай Монголын ард түмэнд мэдээлэл хийх өртэй. МАХН-ын байр шатсан болохоос Монголын төрийн ордон шатаагүй.
 Намын байр гэдэг тухайн байгууллагын байр болохоос төрийн мэдлийн байр биш. Монголын алдагдсан хүү С. Баяр эх орноо орхиж, ард түмэндээ тус болохгүй өвгөд хөгшдөө түшиж торниж, залуу үеэ хайрлаж, сурган хүмүүжүүлж, улстөрийн мэдлэг туршлагаа өвлүүлэн үлдээлгүй алсын Америк гэдэг хүн хүндээ чоно болсон хөрөнгөт ертөнцийг сонгожээ.
 Нэгэн цагт Америк болон Орос орон хоёр дэлхийн хоёр туйлыг барьж улстөрийн хүчний харьцааг тэнцүүлж байсан үе саяхан. С. Баяр залуу зандан насаа Орос оронд өнгөрөөж Америкийн эсрэг хүмүүжсэн атлаа өнөөдөр яагаад Москва хотод амьдрахгүй Америкийг сонгов. Залуу насандаа үнэнч бишүү.
 Яаж л бол яаж ч хувирч хаашаа л бол хаашаа ч бултахад бэлэн үү. Ази, Африкийн орнуудын улстөрчид ард түмнийхээ хөрөнгөөс хумслаж баяжаад Европ руу эсвэл Америк руу зугатаадаг олон жишээнүүд шинэ биш хуучин. 60–аад оноос л эхэлсэн дэлхийн жишээнүүд.
 Тэндхийн улстөрчид өөрсдөө зугатаадаггүй юмаа гэхэд авгай хүүхдүүдээ Европд сайхан амьдруулж эсвэл Америкт баян тансаг байлгадаг жишээнүүд бол Англи, Америкийн колони байсан орнуудын удирдагчидийн байдаг л нэг эмгэнэлтэй үйл явдалууд.
 Хүний мууг дууриахгүйгээр эх орныхоо төлөө ажиллаж амьдарч авгай хүүхдүүдээ даруухан ёс жаягтай байлгаж дур шуналыг нь хазаарлаж хязгаарладаг ядуу орнуудын улстөрийн зүтгэлтэнүүдийн жишээ бас цөөн биш олон.
 Английн Лондон хотод их л олон Монголын хуучин болоод шинэ улстөрчидийн байрууд зэрэгцээд оршдог сурагтай. Бусдын мууг нь дууриахаар сайныг нь дууриаж чадвал ёстой л үлгэр жишээтэй гэх болов уу. Ер нь ард түмнээ ядууруулаад өөрсдөө баяжих ямар хүний ёс вэ? Энэ Монгол ёс мөн үү?
 Яагаад С. Баярын тухай нилээд няхуур бичиж буй вэ гэхээр түүнийг 2008 онд ерөнхий сайдын албанд томилогдоход Монголын ард түмэн түүнээс ямар их зүйл хүлээж байсаныг эргэн санаж бухимдалаа бараг л уураа гаргаж бичиж буй минь энэ.
 Тэр үед С.Баярыг хараад нийт олон ямар их баярлаж түүнээс ямар их зүйлийг найдаж байсан гээч. Нэгэнт л С.Баяр ааш муутай хямсгануур харагддаг тул түүгээр нь хүмүүс түүнийг хатуу ширүүн хурц гэж найдаж одоо л энэ ардчилалын үеийн муу муухайг цэвэрлэж сайхан болохнээ гэж найдсан.
 Тэр найдлага талаар өнгөрсөн. Ааш муутай хямсагнуураас цаашгүй байжээ. Монголын ард түмний итгэл найдварыг эвдэх тийм ч сайхан зүйл биш шүү. Ард түмэн энэ удаа биш гэхэд хэзээ нэгэн цагт олигтойхон лидертэй болох л болно.
 Инээсэн, малийсан, бялдууч, үгээр аргалах гэсэн бас сайхан ярьж өнгөрөөх гэсэн тийм урваач шарваач хүмүүсийн цаг төгсгөл болох л жамтай. Монгол  орны төр ямар байх ёстой болон цаашид ямар улстөрийн онол дээр улс орноо авч явах гэсэн асуултанд хариулж би жил гаруйн өмнө “Монголчуудын хар хайрцагны бодлого” гарчигтай төрийн тухай ном бичсэн.
 Энэ номондоо цаагуураа Монголын улстөрийн тэргүүлэх хүмүүст зориулж улстөрийн онол хэрэгтэй шүү гэж зөвлөсөн. Яагаад гэвэл намуудын дарга нар барууны улстөр болон зүүний улстөрийн ялгааг мэдэхгүй байдаг шүү дээ. Онолгүйгээр цааш улс орныхоо төрийг авч явах ямар ч боломжгүй шүү дээ.
 Зүгээр яахав зөнд хаях гэвэл өөр хэрэг. Социализм эсвэл ардчилал ч гэсэн бүгд л сайн сайхан онолууд. Мэдээж зөв ойлгож зөв хийж чадвал социализм ч сайхан үүнтэй адил бас ардчилал ч сайхан асуудал шүү дээ. Гэтэл олон зүйлийг ойлгохгүй буруу хийж алдаа гаргасаар л байна.
Би магад танил зүйлсийг давтсан байж. Гэхдээ ойлгох чухал шүү дээ. Дэлхийн улстөрийн хүчний харьцаанд хэдийгээр том өөрчлөлтүүд явагдсан хэдий ч энэ дунд өөрсдийгөө авч чадаж буй жижиг орнуудаас суралцах хэрэгтэй. Жишээлбэл Өмнөд Африк гэсэн нэртэй орон 6 ширхэг Атомын бөмбөгтэй тул юунаас ч айхгүй болжээ.
 Монгол орон өөрийгөө хэрхэн авч явах тухай олон зүйлийг бодож ухаалаг хандахгүй бол уралдаж баяжих гэсэн жижигхэн дур хүсэлтэй хүмүүс Монгол үндэстэний ирээдүйг баллахад бэлэн болжээ. Ямар ч үнээр хамаагүй улс орноо зараад Азийн хамгийн баян хүн гэдэг зэрэг цол авах гэсэн эрхэмүүд олширчээ.
 Тэд нэгэнт өөрсдийн үр хүүхдийн амьдралыг баталгаажуулсан тул мөн эх орон гэсэн ойлголтгүй болсон тул юуг ч тоохгүй байна шүү дээ. Сүүлийн 20 жилийн анхны ерөнхийлөгч Очирбат нөгөө л зальжин зангаараа тэгс ингэс гэж аргалаад мөнгө төгрөгтэй болж аваад бултаад алга болох шивдээ.
 Түүний дараах Багабаньд бас л мөнгө төгрөг хөөж юухан хээхэн хийж титэм үгс хэлж зурагтаар ганц хоёр л үзэгдэх хирээний. Тэр титэм үгсээ намын гишүүддээ айлдсан бол өнөөдөр юу гэж ингэж аль ч үгүй үлдэх вэ. Багабаньдын удаах хүн бол 3 дахь ерөнхийлөгч гэж нэрлэх дуртай Н. Энхбаяр.
 Энэ хүн 3 гэдэг зөвхөн тоондоо дуртай юм байлгүй. Бас л нэг мухар сүсэг. Хувь хүн мухар сүсэгтэй байж болно. Харин нийгмээ бас улс орноо мухар сүсэгт түлхэж бүр уриалж л болохгүй. За иймэрхүү л хэдэн лидер болох ёстой даан ч лидер болж бас байж чадаагүй хүмүүсийн өнгөрсөний тухай дурьдлаа.
 4 дэх ерөнхийлөгч Элбэгдорж гэж хүний тодорхой дүр зураг харагдахгүй л байна. Яагаад ч юм бэ юу хийгээд ч юм бэ энэ хүн л үлдчихсэн л байх юм. Үгүй мөн хачинаа л гэхээс өөр юу хэлэх вэ дээ.
 Мөнгө төгрөг яах вэ? Баян тарган болоо л биз. Дансанд байгаа хэдэн төгрөг барьж босгосон хэдэн барилга бол хаа ч байдаг л зүйлс. Мэдээж зөв замаар биш буруу замаар л олсон шүү дээ. Тэр яахав. Хамгийн чухал юу вэ гэхээр төр улсын түүхүүдийг харахад баян тарган хүмүүс хэзээ ч улс орныг удирдаж авч явсан түүх алга.
 Харин шударга шулуун, эрч хүчтэй, зориг эрмэлзэлтэй хурц ширүүн тийм л хүмүүс ард түмнээ элгэндээ тэврэн хүний ёсыг барьж хүн чанраа алдалгүй авч явж иржээ. Чингис хааны дансанд ямар л их мөнгө байсан аждаа.
 Ер нь улстөрч хүн болгон лидер болох чадваргүй ч гэсэн тэднийг олигтойхон бэлдэж сургаж чадвал болох боломж бий шүү дээ. Түүнээс биш хэдэн арван жилийн өмнө Орос оронд авсан дипломоо одоо хүчинтэй гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй.
 Ерөөсөө л хуучин мэдлэгээ шинэ мэдлэгээр сольж чадаагүй тул өнөөдрийг хүртэл Монгол оронд улс орон ард түмнээ аваад явж чадах зиндааны хүн бэлтгэгдсэнгүй. Сүүлийн 4 ерөнхийлөгчөө бараг хүчээр л төрийн хүн гэж муухан нэрлэж сулхан дэмжсэн дээ.
 Одоо тэгээд 5 дахь ерөхийлөгч бас л сулхан хүн гарч ирвэл ерөнхийдөө Монголын асуудал шийдэгдэж алтан дээр суусан гуйлагчин Монгол алтаа зарсан хойноо ч гуйлгачин Монгол болж үлдэхнээ.
Лидер хүнийг бэлтгэдэг олон жишээ бий. Хятадууд ямар олон шат дамжлагаар дамжуулж байж нас бие гүйцсэн 60 настай эрийг ерөхийлөгч болгов. Оросын Путинийг бас л Ельцин хажуудаа авч бэлтгээд шууд л улс орныхоо маш эгзэгтэй үед ерөхийлөгчөөр тавьсан.
 Германы канцлер эмэгтэй бол физикийн салбарт докторын цол хамгаалсан хүн. Энэ эмэгтэй монголчуудын хэлдэгээр бараг номын цагаан ч бас хар ч солиотой. Америкийн ерөхийлөгчид бүгдээрээ л хамгийн нэртэй их сургуулиа төгсөж дүүргэсэн хүмүүс.Тиймээс хэзээ ч хэнийг ч тохиолдолоор эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөөр ерөнхийлөгч болгодоггүй ажээ. С. Баяр гэж хүн лидер болох боломжоо алджээ. Алдагдсан хүү тэгээд хэзээ нэг гэрийнхээ үүдээр юу ч хийгээгүй юм шиг бас юу ч болоогүй юм шиг гудийхгүй ороод ирэх бол гэж буурал Монгол чинь хүлээж сууна.
 Зуун зууныг давж Хойд Азийн энэ их өргөн тал нутагт өөрсдийгөө олон ч тэмцэл хуйвалдааны дунд авч үлдсэн сайхан нутаг дээрээ Монгол олон чинь хүлээж сууна. Чамаас асууж лавлаж тодруулах зүйл их л байна даа. Алсын Америкт чи баян тансаг амьдарч байгаа дуулдсан.Аршаантын 18-ын боорцог идэж ардчилалынханд дормжлуулсан боорцогтой Монгол чинь боорцогоо бариад угтах л болно. Америкийн бялуу тортноос Монголын боорцог дутахгүй л дээ. Ядаж боорцог эрүүл шүү дээ.
 Ид нас бие гүйцэж, юм үзэж нүд тайлж, өгөөмөр сайхан сэтгэлтэй болж, эх орондоо ихийг бүтээж, хор найруулахгүй, муу санахгүй сэтгэлийн тэнхээ зориг хатуужилын эрдэмээр улс орноо авч явах хүүдүүд маань оргож зугатааж, тэтгэвэрт сууж, шоронд орж, шоронд оруулж явах юм даа.
Америкийн ерөнхийлөгч Рузвелт гэж Америкийн домогт хүү алхаж гишгэж чадахгүй тэргэнцэр дээр сууж байгаад л улс орноо удирдсан шүү дээ. Монголын алдагдсан хүү минь. Хүүдүүд минь.
Нийгмийн болон техникийн шинжлэх ухааны доктор  С.Молор-Эрдэнэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • Anonymous (April 01, 2013 11:36:45 am )

    Эх орноо худалдсан энэ новшийг хэн сонсох юм. Эрхүүд төрсөн тэр хичнээн монгол охидыг бузарлав. Мөн төрд гарч бидний баялгийг яаж самарав??

  • Anonymous (April 01, 2013 12:02:36 pm )

    Ter chigeeree tonilvol taarna manai namiig sain horolson novshdoo

  • Anonymous (April 01, 2013 12:19:10 pm )

    молор-эрдэнэ гэж нэг мэдрэл муутай биеэ тоосон нөхөр байх юм аа

  • Anonymous (April 01, 2013 12:22:12 pm )

    s. Bayariig shuud tsaazaar avah yostoi shuu. Muu aluurchin, avligach eh ornoo hudaldsan novshiig

  • Anonymous (April 01, 2013 12:30:15 pm )

    uy bichih geed uy bicheed bna Bayariig dyydaad bga uymyy yagaad bgain chi l 1 Bayariig songon biz , bi lav songohgui olon ch humuus nadtai adil sanaltai biz , mongolchyyd yls eh ornoo , ard tumnee hyyrsan huniig hezee ch yychlahgui medseer baij uy bicheed bgaam de , ter hun tendee taivan amdran biz bid mongoldoo yychraa olon biz , Bayaraas dytahgui yhaantai bolovsroltoi humuus zondoo l bgaashde bolon biz de

  • Anonymous (April 01, 2013 12:47:59 pm )

    Unen l yum bichsen bnsh de.Mongoliig mn avaad yavchih chadaltai udirdagch garch irj chadahgyi l bgaa biz dee.Zasgiin erhend garsan hymyys n bygd l har amia hoohoilj doodhoo bolgoj dovoo sharluulsan budlianii ezed bnsh de.Bid hend yund itgej amidrahaa medehgyi bn,ynenees deer tenger door gazar l bn…

  • Anonymous (April 01, 2013 12:58:41 pm )

    БАЯР ҮНЭН Л ЮМ ХЭЛДЭГ. ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨШӨӨТЭЙ, ҮХЭР УНАСАН ХҮНД .. ГЭЭД ҮГ БИЙ ДЭЭ. ЭНЭ МОЛОР-ЭРДЭНЭ ЮУ СОЛИОРООД БАЙНАА.

  • Anonymous (April 01, 2013 1:06:11 pm )

    ene huniig odool taniv.zuvhun hii tsetserhegch ajee.

  • Anonymous (April 01, 2013 1:12:52 pm )

    ymarch ajil buteeh chadvargui onoldoj tsetserhseer nasaa barj yavaa molorerdene, dashtseveg,m.enkhsaikhan,s.demberel,erdenetuul,bagabandi,….

  • Anonymous (April 01, 2013 1:28:27 pm )

    З.Энхболд гишүүн Дорнотын матад хавьцаа газрын тосны хайгуул хийдэг хувийн компанитай юм байна лээ өнгөрсөн жил хятадууд тэр ажлыг хийж байсан,худлаа шударга дүр эсгээд өөрөөсөө бусдыг идэж уудаг гээдэг байдаг хүн ш дээ

  • Anonymous (April 01, 2013 1:33:13 pm )

    С.Баяр юм хийсэн шүү.Элбэгдоржийн хэлдэгээр алдаагүй хүн гэж байхгүй хэлэх гэснээ хэлдэг намчирхаад би ялсан гээд байдаггүй хамтраад болох талаас нь хийх гэж хичээсэн үр дүн ч гарсан бөөрөнхий Алтанхуяагийг бодвол эр хүн ш дээ би энэ ерөнхий сайд, намын дарга байсан гэдгээр нь таних болсон

  • Anonymous (April 01, 2013 2:29:46 pm )

    shiruun bishee dandaa sharttsan baidag baisan yumaa

  • Anonymous (April 01, 2013 4:31:20 pm )

    С. Баяр Эдийн засгийн ба таван хүн амины хэрэгтэн одоохон баривчил эс тэгвээс…

  • Anonymous (April 01, 2013 5:27:54 pm )

    хэ хэ юу гэх гээд байгаа нь үл мэдэгдэх энэ нийтлэлд ямар сэтгэгдэл бичиж байгаагаа мэдэхгүй Монголчуудыг талцуулан нүдэлдүүлэх ажлыг боливол яасийн

  • Anonymous (April 01, 2013 5:42:56 pm )

    Молорэрдэнэ гуай Баяр шиг улс төрч монголд ойрын арван жилд төрөхгүй, Баяраас усл төрчид яасан их айж байна бас захиалгаар их бичүүлж байна. Баяр бол мундаг улс төрч болоод үнгэлзэхээ хагартал айж байна даа

  • Anonymous (April 01, 2013 6:22:20 pm )

    Удирдан манлайлах чадвар байхгүй, хувиа хичээсэн хүн яаж ард түмнийг удирдаж чадах вэ?

  • Anonymous (April 01, 2013 8:42:48 pm )

    Яагаад С. Баярын тухай нилээд няхуур бичиж буй вэ .zugeer baihad n oroldood uhehnee ene humuus

  • Anonymous (April 01, 2013 8:47:12 pm )

    Bayaryg demjij baina.

  • Anonymous (April 01, 2013 9:07:41 pm )

    nudend huiten ene hunees sain yum garahguiee

  • Anonymous (April 01, 2013 10:23:22 pm )

    manai turd xeregtei zaluu daa bayriig magtaad baigaa xyn xen ve tiim l cain yum bol mgl iim baixuu cain bod xarin ene molor erdene niig gargaad yzyyl yaciin

  • Anonymous (April 01, 2013 10:27:26 pm )

    yax argagui ynen medeelel bichij dee uxaantai xynii yzen yadnnaa zovox geed mgl chuud noxoi amdralddaa durtai
    ug ni ene zaluug gargaad yzex yum can

  • Anonymous (April 01, 2013 11:17:34 pm )

    Bayp wu hiisen

  • Anonymous (April 01, 2013 11:39:49 pm )

    Bayp wu hiisen gej baahan horl nairula bizde udirdagch baij chadagui 7-1 tei mash ih holboitoi hun de ternd odo ydarsan mongolchuud hamagui mongoloos avah wma avchihsan odo ger bul ur huuhduud chuhal

  • Anonymous (April 02, 2013 12:12:45 am )

    yariltslagyg ni unshchihaj chadahgui baij yu soliorood baigaa amitan be. Bi Bayart durgui. Gehdee l Bayar chinii hajuud eruul uhaantai mongol hun shuu. Aldaa onootoi er hun.

  • Anonymous (April 02, 2013 1:19:58 am )

    Molor-Erdene ta uuruu yu hiisen be? Ta S.Bayar, Elbegdorjtoi nas chatsuu shahuu hun? Ta tegeed haana baiv? Yuu hiiv? Buteev?

  • Anonymous (April 02, 2013 8:06:36 am )

    Unen, unen, unen. Tseejnii bangaar tor barihgui.

  • Anonymous (April 02, 2013 8:13:14 am )

    С.Молор-Эрдэнэ гэгч энэ залуугийн оюуны ертөнц ийм өчүүхэн,ядуу байсан юм уу,хөөрхий дөө…Бас тэгээд өөрийгөө нэг их өндөр үнэлчихсэн амьтан байх юм.Ядаж монгол хүн байж монгол хэлээрээ өөрийнхөө санаа бодлоо ойлгомжтой илэрхийлчих чадваргүй юм байна.Монгол хэлний найруулга зүйн талаар төсөөлөл үгүй залуу юм байна.Хоосон номчирхохоос өөр юмгүй шив дээ.Санжийн Баяр гэдэг хүний үнэндээ монголын улс төрд ойрд гараагүй лидер хүн.Түүнээс ямар их эмээж байнаа,өнөөгийн улс төрчид…Тэд айхдаа,түүнийг зүсэн зүйлээр гутаан доромжлодог …Үүний нэг нь С.Баярын чигчий хуруунд ч хүрэхгүй С.Молор-Эрдэнэ гэгч өрнөдийн хоосон цэцэрхлээр цээж дүүрэн,монголын хөрснөөс,амьдралаас хөндий,өөрийгөө үнэлж гайхуулсан өрөвдөлтэй нөхөр гарч иржээ.Санжийн Баяр бол монголын нийгэмд гарсан ер бусын үзэгдэл.Түүн шиг эр зоригтой,эрч хүчтэй,шийдэмгий улс төрч одоохондоо монголын хэмжээнд үнэндээ алга…Ийм хүний амь насанд нь хүрэх л ганц арга замыг түүнд атаархсан улс төрчид сонгодог…

  • Anonymous (April 02, 2013 9:22:53 am )

    Onoodor S.Bayar shig alsiig hardag uls torch bhgui molorerdene muu hig shaar henii zahialgaar yu hutsaad bn aa novshooooooo chi yum yrij chadaj bgaa yum uu

  • Anonymous (April 02, 2013 12:28:20 pm )

    Huue bayar cham shig l nam dagj 1 yavaad nam baiguulj 1 yavaad NAMBARIIN HUUG dagj yavaagui tuushtai uls turch CHI henii zahiaklgaar heden tugrug avch bicheed bna aa

  • Anonymous (April 02, 2013 6:30:22 pm )

    Ene Molor-Erdene iimerhuu yum bichine dee. MAN Bayar 2-oos heden tugrug absan yum boldoo zailuul. Ter ni zub shingih boltugai daa

  • Anonymous (April 02, 2013 6:38:54 pm )

    Баяр бол төрийн жинхэнэ хар хүн за

  • Anonymous (April 02, 2013 7:44:28 pm )

    Molor erdene doktor gechijjee,ooroo oligtoi baij oor hunii talaar dugnelt hii minii huu,S.BAYAR chono shig mash sain uls torchiig bichij bitgii ooriigoo doromjiloo.

  • Anonymous (April 02, 2013 8:21:10 pm )

    Urbagch shuu dee.oyutolgoig zarsan.uunii tuld enhbayariig zamaasaa zailuulsan.ergeed hamt unah gej AH-hantai hamtarsan!

  • διαχείριση κτιριών (September 08, 2013 3:32:07 am )

    605867 862301really excellent put up, i undoubtedly enjoy this internet web site, maintain on it 949289

  • splinter cell blacklist free download (September 10, 2013 11:35:36 pm )

    235196 375838Yeah bookmaking this wasn

antalya rent a car