antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2013 3 comments

М.Сономпил сайд V цахилгаан станцын тендерийг “Сохроор” шалгаруулжээ

нийтлэсэн Admin

10230Эрчим хүчний хомсдолд орсон монголчууд Дулааны тавдугаар цахилгаан станцыг ашиглалтад орохыг олон жил хүлээж байна.

Өмнөх Засгийн газрын үед Д.Зоригт сайд энэхүү станцыг барьж байгуулах төслийг эхлүүлсэн боловч дуусгаж амжаагүй билээ. Ингээд шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулагдангуут энэ танхимд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийг төлөөлж орж ирсэн М.Сономпил сайд уг ажлыг гардан авч хийж эхэлжээ.

Энэхүү төслийг хийж, гүйцэлдүүлэх тендэрийг зарласны дагуу гадаадын мэргэжлийн бус томоохон компаниуд шалгарсан явдал нь өөрийн эрхгүй анхаарал татаж эхлэв. 600 мегаваттын хүчин чадал бүхий уг станцыг барих өртөг нь 1.2 тэрбум ам.доллар юм.

Гэтэл дэлхийн жишгээс харахад 600 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станцыг 900-950 сая ам.долларт багтааж барих боломжтой юм байна. Тиймээс ядарсан улсынхаа халааснаас илүү зардал гарган тендэр шалгаруулж, зөрүү 200-300 сая амдолларыг нь унагах гэж байгаа юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байгаа аж.

Аль болох бага зардлаар, төсвийн мөнгийг хэмнэн чанарын өндөр түвшний шаардлага хангасан тийм л төслийг уг нь М.Сономпил сайд тэргүүтэн дэмжих учиртай байсан ч илүү өндөр өртгөөр энэхүү цахилгаан станцыг босгох гэж байгаа нь хуулийн байгууллагынхны анхааралд өртөж эхэлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: МАШ НУУЦ /№07 /610//


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 01, 2013 12:13:53 pm )

    Za boliochee, tender ntr ni boloochgui bgaa , or yndeslelgui medee tawihaa bolioosoi, hun gutgeed daraa ni hariuzlagaa uurch chadhuu ta nar,

  • Anonymous (April 02, 2013 11:02:17 am )

    ene odoo unen yum bich l de huuliin anhaarald urtluu ch gh shig ugaasaa mungu sain zarj sain l yum barih heregtei shde baga munguur yamr yum bosoh ve hudlaa btgii inge l de setguulchee

  • Anonymous (April 02, 2013 7:21:22 pm )

    jaahan bodittoi yum bichij bai l da

antalya rent a car