antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2013 Comments are off

Тендертэй холбоотой луйврыг Тэрбишдагва л гоё янзалдаг гэв үү

нийтлэсэн Admin

terbishdagva_(2)_copyМАХ намын хамтрагчдын ханш болон махны махны ханш хоёр өсч байна. МАХН бол бөөн залины тулам. Н.Энхбаярын нохой. Нохой эзнээ дуурайдаг гэж үнэн аж.

Эзэн нь нохойгоо турхирдаг шиг Энхбаяр намынхнаа зодож нүдэж “туу” хэмээж байгаа нь нууц биш л дээ.  Экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн МАХН-д бичсэн захидал хүчтэй байв. МАХН-ын албан тушаалын бялуу хүртэгсэд энэ захиаг үзмэгц бөөн сандралд орж, зарим нь албан тушаалаасаа татгалзах ухааны юм ярьж элий балай болон самуурав. Үүнээс илүү байж ядалт, арга баралт гэж юу байх вэ. Түүний дэргэд МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн гишүүд дэмжигчдэдээ бичсэн захидалд хэн ч баярласангүй билээ.

Нэг үгээр хэлбэл гишүүд дэмжигчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж, урмыг нь сэргээж чадаагүй юм. Тэгвэл О.Цолмон хатагтайн захидал МАХН-ын сайдуудыг түргэн жагсаалд оруулж орхив. Н.Удвал сайд намын даргаа өвчний улмаас ялаас чөлөөлөх аятай таатай нөхцөл бүрдүүлэх амлалт авсан нь тодорхой. Хөөрхий амьтан Н.Энхбаярыг шоронгоос салгах гэж шар махтайгаа хатаж байна даа. Бас Гүйцэтгэх зөвлөл хэмээх даргын гар хөлнүүд нь яаж зовж байгааг нь мэдсээр байж байнга дарамтлах юм. Нөхцөл байдлыг хардаггүй харалган юмуу эсвэл хүний зовлонгоор ингэж жаргал хийдэг хоббитой ч юмуу бүү мэд дээ. Тэрбишдагвыг бас л даргын дохио зангаа чангахан оносон нь тодорхой.

Гишүүдээс З.Баянсэлэнгэ баахан ээж нарыг (мянган ээж гэсэн байх аа) цуглуулж Мартын 8-наар шоудаад Н.Энхбаяр гэдэг хүн уртаашаа 1001 ээжтэй болж байгаа юм. “1001 шөнийн үлгэр” гэж л мэдэхээс биш 1001 ээжтэй хүний үлгэр гэж хэн бугай ч сонсоогүй. Үзээгүйг үзүүлж, сонсоогүйг сонсгож орхисон гайхамшигт шоучин З.Баянсэлэнгээс дарга нэг хэсэгтээ л сюрприз нэхэхгүй. Даргынхаа төлөө бол ямар тэнэг үйлдэл байсан ч хийж дуугарч байхгүй бол болохгүй. Дарга ч тэгж бодож байгаа. Тэгэхгүй бол Н.Энхбаяр гэдэг хүн мартагдана. Шорон заяатайгаа эвлэрээд шогийн амьтан болж хувирна. Хэлмэгдсэн удирдагч бол хэлмэгдсэн омгийн удирдагч байх ёстой байтал хууль эсрэгээрээ үйлчилж ёстой сонин байдал үүсээд байгаа. Н.Энхбаяр удирдагч аа гэж! За хамаагуй тэр хэлмэгдсэн болог ээ.

Харин омгийнхон нь буюу МАХН-ын гишүүд бүгдээрээ сайд дарга хийгээд сайхан л байна ш дээ. Гэхдээ дарга дараагийн нүүдлээ Дагва руу түлхэж орхисон. МАХН-ын дэд дарга л гэнэ. Шадар сайд л гэнэ. УИХ-ын гишүүн л гэнэ. ОБЁГ, МХЕГ, Оюуны өмчийн газар, Тендерийн хороо гээд түүний халаасанд яасан ч их юм багтана вэ. Тийм байтлаа даргаасаа нүүр буруулна гэнэ ээ. Яасан хүний үнэргүй, даргын үнэртэй нөхөр вэ. Ийм жихүүн салхи хаврын хавсарга лугаа Тэрбишдагвын хавиргыг нэвт үлээсэн хэрэг. Тэгээд л даргадаа зориулсан МАХН-ынхны бас нэг тэнэглэл үүсч байна. Энэ бол МАХН ТББ-уудтай Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж орно гэсэн шоу. Терийн бус байгууллагатай эвсэнэ гэсэн нь улс төрийн бус зангийн илрэл. Нам намтай л эвсдэг дээ. Тэрхүү ТББ нь хэн бэ. “Даяар монгол” ТББ, “Эрс шинэчлэл” ТББ, “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” ТББ, “Үндэсний хас хөдөлгөөн”, “Тусгаар тогтнол эвсэл” ТББ, “Тусгаар монголын төлөө нэгдэгсэд”, “Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо”, “Талын цөөвөр чоно”, “Алтан ураг Чингүнжав сан”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Олон нийтийн хяналт” ТББ, Шударга ёсны Хувьсгалт Монголын үндэсний оюутны холбоо гэж байгаа юм даа. Аймаар сонсогдож байгаа биз. Энэ олон эвсэл холбоо, хөдөлгөөний цаана хэдхэн хүн сууж байдаг юм гэнэ лээ.

Тэгэхээр Тэрбишдагва шоронд буй даргынхаа нүдийг хуурах гэхдээ арав, магадгүй хорин хүнтэй л эвсэл байгуулсан хэрэг. Энэ мундаг нэрнүүдийн цаана хамгийн хүчтэй фашистлаг сонстож байгаа нь яах аргагүй “Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо” юм. Гэхдээ энэ мундаг айдас хургуулсан холбооны “командлагч” нь МАХН-ыг байгуулах хурал дээр дүрэмт хувцас өмсөөд ирчихсэн сууж байсан нөхөр юм гэнэ лээ. Эндээс харвал МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа гишүүнтэйгээ эвсэл байгуулж орох нь л дээ. Энэ ямар аугаа их сүр хүчийг харуулж байгаа хэрэг вэ. Тэрбишийн даргыгаа панаалдаж нэг хэсэгтээ тайвшруулж байгаа үйлдэл энэ. Ингээд зогссонгүй.

ТВ-9-ээр хууль эрхзүйн сурталчилгаа хийх 90 ангит киноны эрхийг шууд өгчихөж. Энэ нь Тэрбишдагва сайдын хариуцсан ажлын хүрээнд багтдаг ТенДёрийн хороогоор дамжих ёстой ажил. Бусад телевизүүдэд мэдэгдэж албан ёсоор тендер зарлах байж. Тийм байтал тэгсэнгүй. 90 ангит кино гээд 150 сая төгрөг ТВ-9 рүү хаячихсан байгаа юм. Даргыгаа тайвшруулах гэсэн Дагваа сайдын сэтгэлийг ойлгож болно л доо. Гэхдээ цаана чинь хууль завхраад байна ш дээ. Үүнээс цаашлаад тендертэй холбоотой луйврыг Тэрбишдагва сайд гардан хийдэг муу жишиг тогтчихвол ёстой баларна биз дээ. Хайран сайхан намын нэр хүнд. Эсвэл дарга нь “хэлмэгдсэн” юм чинь дараачийнх нь нөхөр бас хэлмэгдэж 1001 ээжтэй болох гээд байгаа юм болов уу.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ДАЛД АМЬДРАЛ /2013 №04/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car