antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2013 12 comments

Сайхан сэтгэгдэл санааны уг руу, муухай сэтгэгдэл “хогийн сав” руу

нийтлэсэн Admin

Snapshot_2013-03-29_135512Монголчуудын зорчдог нэгэн орон зай нь цахим ертөнц болсныг бүгд хүлээн зөвшөөрч байна. Үүний хэрээр энэ орон зайд сайн сайхан, саар муухай ч зэрэгцэн орших болов. “Сэтгэгдэл” гэдэг дайсантай ч болцгоолоо. Гэвч Монгол хэлний тайлбар тольд энэ нь тийм ч айхтар дайснаар тодруулаад байхаар үг биш ажээ. “Сэтгэгдэл” гэдэг нь нэр үг бөгөөд “Санаанд төрсөн бодлыг хэлнэ” гэжээ. Тийм болохоор сэтгэгдэл гэдэг нь ердөө л Таны, миний санаанд тухайн агшинд юу орж ирснийг л илэрхийлж байгаа хэрэг. Тэр нь эгдүүцсэн, зэвүүцсэн, бахадсан, сайшаасан, хүлээн зөвшөөрсөн гээд сэтгэл хөдлөлүүдээр идэвхжиж байдаг. Нийгмийн хөгжил нь нийтийн сэтгэгдлийн өнгө аясыг дагаж “намирдаг” бөгөөд нийт олноороо аливаад эмоцигүй, үхээнц хандаад эхэлбэл хөгжил зогсдог гэж үздэг байна. Аливаа мэдээ мэдээллийг хүлээж аваад санаанд орсон бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлдөг байх нь. Гагцхүү “Таны эрх бусдын хамрын үзүүрээр хязгаарлагдана” гэдэг үгийг л санаж байхад бүх юм зөв гольдролоороо явж байгаа нь тэр билээ. Иймд бүгдээрээ цахим ертөнцөд тааваараа зорчихдоо соёлтой харилцаж, биеэ зөв авч явцгаая.

Snapshot_2013-03-29_135440_zps3f953799

Бид гудамжинд зөрж өнгөрсөн бүхнээ хараалын үгээр булж өнгөрдөггүй шигээ, бид зөрсөн бүхэнтэй мөргөлдөж, нудралцаж, гар зөрүүлж алхдаггүй шигээ энэ орон зайд өөрийгөө хүндэлж өрөөлд үлгэр дуурайл үзүүлцгээе. Өнөөдөр бид өөрсдөөсөө эхэлж энэ бүхнийг хийхгүй бол маргааш бидний үр хүүхдүүд доромжлол, гүтгэлэг, заналхийлэл дүүрэн ертөнцөд амьдрах болох нь ээ.

Вэбсайтад хэрэглэгчид сэтгэгдэл бичихдээ олон хууль, журмыг санаж байх учиртай. Тухайлбал, садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Эрүүгийн хуулийн 86, 179, 144 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.6, 6.5 дугаар зүйлийг илэрхийлсэн сэтгэгдлүүдийг бичиж болохгүй. Энэ хуулиудаар садар самууныг сурталчлах, гэмт хэрэгт өдөөн турхирах, терроризмыг сурталчлах, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхэд хүргэх, хүүхдийн эрх зөрчсөн аливаа үйлдлүүдийг гаргахыг хориглосон байдаг юм. Ийм хуультай улсын иргэд өөрсдөө хуулиа дээдэлж, цахим ертөнцийн харилцаанд зөв оролцоод эхэлбэл үр хүүхдүүд, хойч үе маань эх сайхан Монгол хэлээ хүндэтгэл төгөлдөр уламжлан хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй ээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Монголын Сайтын Холбоо” ТББ нь албан ёсны гишүүнчлэлтэй 65 вэбсайт, дэмжигч 39 вэбсайтаа хамарсан “Сэтгэгдэл цэвэрлэх аян”-ыг өрнүүлж эхэллээ. Бид “Сэтгэгдэл цэвэрлэх аян”-ы хүрээнд,

  1. Уншигч, хэрэглэгчдээ соёлтой, зөв боловсон, сайхан сэтгэгдэл бичихэд уриална.
  2. Сайт бүрийн сэтгүүлч, админуудад дээрх хуулиудыг зөрчсөн, зүй зохисгүй үг хэллэг бүхий аливаа сэтгэгдлүүдийг шууд устгаж, цахим ертөнцийн ХОГИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ЦЭВЭРЛЭЖ ажиллана.
  3. “Монголын Сайтын Холбоо”-ны гишүүн болон дэмжигч бүх сайтууд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлж ажиллана.
  4. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Хамгийн сайхан 100 сэтгэгдэл”-ийг олон нийтэд зарлаж, үлгэр жишээ болгоно.
  5. Цахим орчин дахь сэтгэгдлийн харилцааг зүй зохистой, оновчтой зохицуулах чиглэлээр Төр засгаас явуулж буй аливаа санаачилга, шийдвэрийг Монголын Сайтын Холбоо дэмжиж, хамтран ажиллах болно.
  6. Уншигч Та ч бас “Сэтгэгдэл цэвэрлэх аян”-д нэгдээрэй. Уншсан, мэдэж авсан бүхнийхээ дор дандаа сайхан сэтгэгдэл үлдээх гэж хичээгээд үзээрэй. Таны үлдээсэн сайхан сэтгэгдэл бусдад урам өгч, аз жаргал бэлэглэж байг. “Соёлт хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн нэгэн үгийг санааныхаа үзүүрт авч явцгаая. Энэ орон зайд бичсэн сэтгэлийн тэр сайхан үгээр тань тэжээгдсэн бусад хүмүүс “Үл таних эмэгтэй”, “Үл таних залуу” таныг үргэлж сайнаар бодож, сайхан бүхнийг ерөөж байг ээ.

Монголын Сайтуудын Холбоо

Snapshot_2013-03-29_135304_zpsa57b5eb2


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 29, 2013 9:37:29 pm )

    за яахав сайн үйл гэж ойлгов гэхдээ байна аа ЖАРГ А Л САЙХАН Б У У Р А Л МОРЬ Ц Ө М И Й Н Х О Г Х А Я Г Д А Л А Р Д Ч И Л С А Н С О Л О Н Г О С гэж яагаад бичиж болохгүй зарим нь бүтнээрээ зарим л үсгээрээ таслагдаад байгаа юм бэ гэж асууя хорих тусам иймэрхүүгээр бичих аргаа олоод л байгаа юм сайтуудын мэдээлэл хэрэглэгчдийг т а л цуулах гол т албар нь болдог гэдгээ бас анхаарна уу

  • Anonymous (March 29, 2013 9:38:06 pm )

    т а л б а р

  • Anonymous (March 29, 2013 10:29:53 pm )

    jargalsaihan

  • Anonymous (March 29, 2013 11:07:19 pm )

    Hutsna biz. bugd 1 zugiig haraad baival haragdahgui bgaa zugt chini chamaig horloj chamaas huilgai hiij bgaag harah bolomjgui l boloh ni dee. yun ch manj yum. hun yugaa yaj bichihiig zaachaad daraa ni ardchilal gj hutsaldana biz

  • Anonymous (March 29, 2013 11:33:58 pm )

    bi ene ayniig demjij bnaa saihan setgeltei humuus mini. ene buzar bulai neg negniigee doosh ni hiij hunii muug uzej, olon hunii amidral bolon setgehuugeer togloj bna ene humuus!!!! uhamsartai baya humuusee

  • Anonymous (March 30, 2013 1:16:10 am )

    jyjigchin dolgoriin zurgiig tavidag ni yadag yum

  • Anonymous (March 30, 2013 6:45:19 am )

    Ingej setgedelee bichih argachlalaa naad setguulch gej neriidsen hunentser nartaa zaa.TVgeer havi orchiniihoo tuhai yrih heleh bolohooroo aimshigiin yrichihaad.unshigch bidniig setgedelee bicheheer daisan bolgodogoo boli!~!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (March 30, 2013 8:59:49 am )

    mundag yumaa ,tegvel taalagdahgui bsan ch,buruu yum hiij bsan ch amaa jimiij,garaa humhij suu gesen ug btoi.Tiim yum bol naad buh saituudinhaa setgegdel bichih erhiig bur haachihaach.zasvartai heden huuhnuud n ger bul uimuulj ersiin uvur damjij bgaag,eh nutgiin mini gazar shoroond gadnihan,hurungutei uls ezen suuj,hotin bid undni usni eh uusver deeree bayachuudin horoolol bosgoj bsan ch,turd turliin alba bii bolj bsan ch nuden balai,chihen dulii suuna gesen uguu

  • Anonymous (March 30, 2013 4:03:41 pm )

    UNEN.MN НЬ УЛС ТӨРЖИЖ БАЙНА. ӨӨРИЙНХ НЬ НАМЫН ХҮНИЙГ ШҮҮЖМЛЭСЭН ӨНГӨ АЯСТАЙ СЭТГЭГДЛИЙГ БОЛ ШУУД АРИЛГАДАГ, МАГТВАЛ ТАВЬДАГ ИЙМ БАЛАЙ, ХОЦРОГДСОН ҮЗЭЛ БАЙДЛЫГ БАЙНГА ГАРГАЖ БАЙГААД ХХЗХ,САЙТЫН ХОЛБООНЫХОН ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАМААР БАЙНА.

  • Anonymous (March 30, 2013 8:18:12 pm )

    49.0.202.24-ийн саналыг 100% дэмжиж байна. Жнь:DNEWS сайт илт захиалгаар ажиллаж байгаад ХХЗХ, бусад бай-ууд нь хянаж арга хэмжээ авмаар юм. Захиалагчийнхаа талд таагүй комментийг шууд устгаад байдаг юм.

  • Anonymous (March 30, 2013 10:06:07 pm )

    дурлал, жаргал, алдрай, тааламж, гал халуун, тал нутаг, сүхбаатарын талбай, алагчилалгүй, алтайн уулс, бал бурам… эдгээр сайхан үгнүүдэд зөвхөн -а-л- гэдэг үг орсоноос болоод л баахан алоор бүрдсэн уншиж боломгүй үгс болсон байна?????

  • Anonymous (April 01, 2013 10:19:03 am )

    ha ho

antalya rent a car