antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2013 4 comments

МОНГОЛЫН ТАЛ АЙДСЫГ АРИЛГАХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА

нийтлэсэн Admin

big_web-rio-tinto-mineralsqqwСИДНЕЙ. Рио Тинто болон Монголын Засгийн газрын маргаан нь зургадугаар сард эхлэхээр төлөвлөсөн бүтээгдэхүүн

үйлдвэрлэлийг зогсоохвий гэсэн айдсыг арилгахаар Монголын албаны хүмүүс хичээж байна.
Уул уурхайн хөрөнгө оруулалтыг татахын тулд Монголын тал эзэмших хувиа нэмэх хүсэлтэй байгаа бол, Рио Тинто болон түүний шинэ захирал ган хайлуулахад ашиглагддаг төмрийн хүдрээс өөр салбараас ашиг олохоор ажиллаж байгаа юм.
2009 онд байгуулсан гэрээний дагуу ордын үйл ажиллагааны эхний 30 жил өнгөрч байж Монголын тал хувьцааны хэмжээгээ 50 хүртэл хувь болгон нэмэх боломжтой ажээ.

Түүнчлэн Засгийн газар борлуулалтын таван хувьтай тэнцэх роялти авахаас гадна компанийн үр ашгаас хамааруулан 25 хувийн татвар авахаар гэрээ байгуулсан юм.
Харин Монголын Засгийн газар өртөг өссөнтэй холбогдуулан хувьцааныхаа ашгийг хүртэлгүй, ядууралд өртсөн ард түмнийхээ төлөө ашгаа нэмэх арга замыг хайж байна.

Рио Тинто Монголыг ашиглаж байна гэж үзэж буй үндсэрхэг үзэлтэй улс төрчид уурхайн үйл ажиллагаа, өртгийг хянах бие даасан мэргэжилтнүүдийг ажиллуулах хүсэлтэй байгаа билээ.
Л.Урангуа

 

ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧИД БА РИО ТИНТО МАРГААНАА ШИЙДВЭРЛЭНЭ

НЬЮ-ЙОРК. /Блүмберг/. Хувь нийлүүлэгчид болон Рио Тинто компаныхан энэ сарын 20-нд дахин уулзаж, “Оюутолгой”-н талаарх маргаанаа шийдвэрлэнэ.
Энэ маргаанаас үүдэн дараагийн шатны хөрөнгө оруулалтын асуудал гацаад байна гэж Монголын Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр хэлжээ.
Одоогийн байдлаар Рио Тинто өөрийн хөрөнгөөр тус уурхайг санхүүжүүлж байна. Рио Тинто нь өөрийн гүйцэтгэгч Turquoise Hill Resources Ltd (TRQ) компаниар дамжуулан “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувь нь Монгол Улсын эзэмшилд байдаг.
Монголын мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн мэдээлж байгаар, сайд Батбаяр болон хувь эзэмшигчид зургаан асуудал хөндөх бололтой. Эдгээр асуудлын нэг нь төслийн зарлага өссөнтэй холбоотой. Учир нь Монголын Засгийн газрын хэлж байгаагаар, зарлага 40 хувь нэмэгдсэн байна. Харин Рио Тинто 18 хувь гэж үзэж байгаа аж.
Монголын тал төслийн дараагийн санхүүжилтийг хоёрдугаар шатны ажлын ТЭЗҮ судалгаа бэлэн болсны дараа баталгаажуулах бололтой.
Б.Ариунбаяр

Montsame


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 27, 2013 12:15:58 pm )

    МОНГОЛ УЛЫН ХУУЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БҮХ ЗҮҮЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЯВАГДАХ УЧАРТАЙ УЧАР НЬ ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТАГ МОНГОЛЫН ХУУЛИЙГ
    ДАГАЖ МӨРДӨЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ҮҮЛ АЖИЛГААГ НЬ ЗОГСООЖ ОЛОН УЛСАД БҮХ ЗҮҮЛИЙГ ҮНЭН МӨНӨӨР НЬ ЗАРЛАХ УЧАРТАЙ

  • Anonymous (March 27, 2013 5:24:52 pm )

    ЕР НЬ БОЛ ОЮУ-ТОЛГОЙГ ЦАРЦААЧИХАД МОНГОЛ НЭГ ИХ ХОХИРООД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ 3-ХАН САЯ ХҮНИЙГ ТЭЖЭЭЧИХ ЗӨНДӨӨ ОЛОН ОРД МОНГОЛД БАЙНА. МОНГОЛД АШИГТАЙ БОЛТОЛ НЬ Л ГЭРЭЭГЭЭ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ.

  • Anonymous (March 28, 2013 8:52:13 am )

    Er ni ih idsen ch omhii baga idsen ch omhii gdg shig jiriin ard irgediin gar deer halamj bdlaar 21 000 tugruguus uur yum ogoogui hirnee deedchuud yaj tansaglaj bna. Oyutolgoi ard tumnii omch bolohoos heden shunaltai nuhdiin hool boloh yosgui. hereb ene asuudal zamhraad oyutolgoi dahi rio tinto-iin noyrhol behjvel ard tumen boslogo gargahad belen bh shuu. tiimees erhem turiin tusheed eh oron bolood ooriinhoo ireeduig sain bodoj onoodriin uushgaas margaashiin ooh iluu gdgee bodoj turiin noyon nuruugaa aldalgui ajillaarai daa. odoo idej uuj hanasan biz dee. Eronhiilogch guai ta ene buhnii oroid bgaa shuu

  • Anonymous (March 31, 2013 11:10:26 pm )

    mongoliin tor 51s deesh ezemshih erhtei ygyi bol ene ajliig hedench jil carcaah erh mongliin ard tymend bii tor bidniig es oishoovol bid jigsaj cuglaj temclee daraa daraagiin shatand oruulah byren ertei

antalya rent a car