Улсын өмчийг хувьд шилжүүлэхэд гарсан маапаанууд ар араасаа дуулиан тарьж эхэллээ.
Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьчлал хуулийн хүрээнд явагдаагүй гэдэг нь тодорхой болж, үүнд нөлөө бүхий улстөрчдийн нэр холбогдох болсон. Үүнийг дагаад кино театрын эргэн тойрны газрын булхай ч цухалзах болов.
Гэхдээ энэ хэрэгт нэр холбогдогсод луйвар булхайгаа дарахын тулд хор найруулж эхлээд байгаа тухай эх сурвалжууд ч мэдээлэх болсон. Энэ нь ч үнэний ортой.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд “Тэнгис”-ийн хэрэг хэмээх шинэ хавтаст хэрэг нээсэн бөгөөд газрын загалмайлсан эцэг гэж олноо алдаршсан М.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү мөн зарим нэгэн гишүүдийн нэр тодроод байгаа аж.
“Тэнгис” кино театрыг 2003 онд хотын дарга байсан М.Энхболд менежментийн хувьчлалд оруулахдаа хуулийн хүрээнд ажиллаагүй гэдэг нь олон нийтэд ойлгомжтой болсон.
Гэхдээ тухайн үед Солонгосын хөрөнгө оруулагчдад 66 хувийг өгч үлдсэн 34 хувийг нь нийслэлийн мэдэлд авч үлдсэн байдаг.
Хамгийн гол нь, хуулийнхны анхаарлыг татсан гол асуудал нь хотын “А” зэрэглэлийн бүсэд оршдог уг театрын барилгыг маш хямдаар үнэлсэн. Харин газрыг нь сохор зоосоор ч үнэлээгүй аж. Мөн нийслэлийн өмчид 34 хувь нь үлдсэн манай талаас кино театрын үйл ажиллагаанд ямар ч хяналт тавьж чаддаггүй гэсэн үг. Товчхондоо нийслэл 34 хувийг эзэмшинэ гэж цаасан дээр гарын үсэг зурсан ч бүх эрх мэдэл нь солонгосчуудын талд байдаг. Түүнчлэн энд гарч буй киноны бүх орлогыг солонгос эрхмүүд хуу хамдаг тухай ч кино урлагийнхан ярьж байсан юм.
Тэгэхээр нийслэлийн эзэмших ёстой 34 хувийн асуудал дашийн шог болно гэсэн үг. Түүнчлэн “Тэнгис” кино театрын урд, хойд талын газрыг хэн гэдэг эрх мэдэлтэн гартаа оруулж авсан нь өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээр байгаа. Уг нь энэ хэсэг газар нийтийн эзэмшлийн талбайд багтдаг юм билээ.
“Тэнгис” кино театрын асуудал олон жилийн өмнөөс хаалттай бүрхэг байсан учраас Нийслэлийн Өмчийн харилцааны газраас уг хувьчлалыг дахин шалгуулж, төрийн буюу нийслэлийн өмчийн 34 хувийг 51 хувь болгохоор хөөцөлдөж эхлээд байна. Эл асуудалтай давхцуулж нийслэлийн нөөцийн газар гэж үзэж байсан “Тэнгис” кино театрын гаднах нийтийн эзэмшлийн талбай хэн гэдэг хүний гарт орсон байна гэх асуудлыг ч сөхөж, шүүхэд хандаж байгаа боловч түүнийг нь АТГ давхар хянаж, шалгахаар болсон гэнэ.
Учир нь анхнаасаа зураг төслөө хийхдээ усан оргилуурын бүтцийг гаргаж байсан боловч ажлын явцдаа өндөр барилга болж хувирсныг хүн бүхэн мэднэ. Энэ мэт хариуцлагагүй үйлдлээс болж нэгэн залуу амиа алдсан гашуун түүх бий. Гэхдээ энэ бүхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболдын оролцоо маш их.
Тус кино театрын эргэн тойрныг өөрийн эдлэн газар аятай бусдад өгч байсан. Тодруулбал, Д.Ганболд “Тэнгис”-ийн баруун урд талын газрыг “Жи Ди” гэдэг компанид өгөх захирамж гаргасан. Эл захирамжийг гаргахдаа дүүргийн номын сан барина гэж хууль бус зөвшөөрөл олгосон байдаг аж.
Харин зүүн урд талын газар нь УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн ах дүү нарын компани болох “Түмэн занги” ХХК-ийн мэдэлд олон жилийн өмнө очсон байдаг.
Ямартай ч АТГ-ынхны сонорт “Тэнгис” кино театрын хувьчлалд Г.Батхүү болон нэр бүхий зарим нэг улстөрчдийг ямар нэгэн сэжмээр оролцсон нь тодорхой гэх хэд хэдэн баримт байгаа бололтой. Тухайлбал Солонгосын хөрөнгө оруулагчид нутаг буцахдаа манай нэгэн компанийн захиралд 66 хувийн эзэмшлийн эрхээ бэлэглэсэн тухай яриа гадуур гарах болсон. Энэ нууц ноёнтоны ард байгаа хүнийг Г.Батхүү гэх юм билээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэд дарга Т.Батдоржоос тус барилгын хувьчлалын талаар асуухад “Кино театрын хувьчлал анхнаасаа буруу явагдсан нь тодорхой байгаа шүү дээ. Товчхондоо хотын өмчөөс 100 хувийг нь “Май, та нар ав” гээд өгсөн болохоор сонин сонсогдож байгаа биз.
Уг нь цагтаа “Ялалт” гэдэг нэрээрээ байхдаа 100 хувь нийслэлийн өмч байсан юм билээ. “А” зэрэглэлийн бүсэд байрлал сайтай газартай байхад хот өөрийн эзэмшлийн хувиа 34 хувь болгож бууруулж болохгүй биз дээ. Угтаа бол 66 хувийг Солонгосын компани эзэмшинэ гэдэг бол илт хууль зөрчсөн шийдвэр.
Манай зүгээс дээрх өмч хувьчлалын хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж бодож байгаа. Нөгөө Солонгосын компани нийслэлийн өмчид хөрөнгө оруулчихаад Монголын хөрөнгө оруулалттай нэгэн компанид эргүүлээд өөрийн 66 хувийг зүгээр л бэлэглэчихсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ хууль бус өмч хувьчлал нэг юм хэлээд байгаа биз.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлагууд энэ асуудлыг ярилцаад эхэлчихсэн. Бид эхний ээлжид хотын эзэмшлийн хувийг 51 хүргэхийг шаардана. Хотын өмч байсан театрын нүүр царайг хувиргаж хувьдаа авсан эрхмүүдийг зохих хуулийн байгууллагууд нь шалгах байх” гэлээ.
Ямартай ч албаны хүний хэлж буйгаар нэр зааж тодорхой яриагүй ч хуурамч хувьчлалаар хувьдаа их мөнгө завшсан эрхмүүд өдгөө ил болоод байгаа. АТГ-аас хууль бус хувьчлалд оролцсон эрхмүүдийг шалгахаар болсон нь зарим нэгэн улстөрч эл хэрэгт шууд татагдах магадлалтай юм билээ.
“Тэнгис”-ийн хувьчлалын асуудлаар нэр бүхий гишүүд болон Г.Батхүүг шалгах бололтой.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 26, 2013 9:36:55 am )
bathuu gahai ichij uheesei tsaddaggui hogiin homhoi zantai novsh ve
-
Anonymous (March 26, 2013 10:01:34 am )
ENE MUU GAHAINAAS YUM YUM GARNA SHU!
-
Anonymous (March 26, 2013 10:48:03 am )
90 ээд онд нэг засварын газартай л байсан ш дээ. Шунхлай гээд би ч гэсэн машинаа үзүүлээд л явдаг байсан. Тэгээд АПУ гын хувьчлалаар гэнэт өрсөлдөөд л тэгээд л томорсондоо би лав ойлгодоггүй
-
Anonymous (March 26, 2013 10:58:08 am )
ÀÍ çîðèã ãàðãàæ íàìûíõàà íýðèéã öýâýðëýõ ë õýðýãòýé ë äýý. Ǻâõºí ÌÀÍ-òàé òýìöýýä áàéñíààñ øóäàðãà ë ¿çýæ äàõèí èéì õýðýã ãàðàõã¿é áîëòîë íü óëñ îðíîî öýâýðëýâýë ÿàñàí þì. Çîðèãòîí øóäàðãà õ¿í áàéíà óó?
-
Anonymous (March 26, 2013 11:53:34 am )
хүний өөрийнгүй бүгдийг нь шалгаад буруутай бол шийтгэх хэрэгтэй,идээ бээрнээсээ салах цаг болсон
-
Anonymous (March 26, 2013 6:57:47 pm )
bathuu yadahgui hagarah ni ashgui ,ashgui.myy uudgui triin abilgachin,oligarhi
-
Anonymous (March 27, 2013 12:21:47 pm )
ÑÀÉÍ ØÀËÃÀ ØÎÐÎÍÄ ÕÈÉ
-
Anonymous (March 27, 2013 2:15:49 pm )
Сайн шалгах хэрэгтэй Шунхлай, АПУ-г бас шалгах хэрэгтэй. Ямар мөнгөөр авсаныг нь . Тендер нэрээр луйвардсан байлгүй. Гэвч АН-ын хүн тул яа ч чадахгүй биз дээ
-
Anonymous (March 27, 2013 2:21:58 pm )
ene 2. g shalgawal ix yum garna da…
-
Anonymous (March 28, 2013 11:55:58 am )
ЭНД БАС ӨНӨӨХ Л М.ЭНХБОЛДЫН НЭР ДУРДАГДАЖ Л БАЙХ ЮМ.ЭНЭ НӨХРИЙГ САЙН ШАЛГААЧЭЭ.
-
Anonymous (March 28, 2013 1:57:57 pm )
Ene Bathuu er ni muuhai hun yagaad muuhai ulsuud turd suudal zaidagnaad baina songuulid gesen budilantai snde ehe gahaug snalgah heregtei baliar snunaltai horboogiin mangasuudiin aav
11 Comments