“Жигүүр Гранд”группийн хамт олонхүнд өвчинд шаналж буй 12 настай Д.Жигүүр хүүд туслах аяныг санаачлан,хандивын мөнгө цуглуулж, хагалгааны зардлаас нь багаханхэсгийг нь хуваалцжээ.
Нэр нэгт Жигүүр хүүгийн хагалгаанд нь зориулан “Жигүүр гранд”группийн хамт олон нэг өдрийн цалин буюу 15.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон ба өнгөрсөн амралтын өдрөөр хүүг эмчилгээнд явахын өмнөхөн гардуулан өгсөн байна.
Хандивыг хүлээн авсан Жигүүр хүүгийн эх “Жигүүр гранд группийн хамт олноос хүнд өвчтэй хүүгийн маань хагалгаанд зориулан мөнгө хандивласанд бид их баяртай байна. Энэ мөнгөөр бид хүүгээ хөл дээр нь босгоно гэдэгтээ итгэлтэй байна. Энэ группийн хүмүүсийг хандив өгөх сургаар зарим нь хүүг маань “Жигүүр гранд аа” гэж дуудаж байсанд бид их билэгшээсэн. Нуух юу байхав. Нэр нэгтийн чих нэг гэдэг. Хүмүүсийн хүүг маань ийн дуудахыг сонсоод энэ олон түмнийхээ тус дэмээр хүүгээ хөл дээр нь босгож чадах юм байна гэсэн итгэл улам нэмэгдэж байсан. Одоо бүр ч их итгэлтэй боллоо. Танай хамт олонд их баярлалаа. Та бүхний тус дэмийг бид хэзээ ч мартахгүй хэмээн хэлсэн юм.
“Жигүүр гранд” групп нь сүүлийн жилүүдэд барилгаас гадна хүн ардын эрүүл мэндийн чиглэлээр багагүй ажил хийж байгаа аж. Тус группийн харьяа “Гранд Мед” эмнэлэг ньорчин үеийн шилдэг шийдэл PACS системийг удахгүй нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд ингэснээр өндөр зэрэглэлийн техник технологитой дэлхийнөнцөгбуланбүртбайгааямар ч эмнэлэгтэй алсынзайныоношилгоо, эмчилгээгхарилцан хийх, солилцох бүрэн боломжтойболох юм байна.
Мөн вакумжсан хагалгааны өрөөг бий болгох гэж байгаа нь дэлхийн өндөр зэрэглэлийн эмнэлгийн техник технологийг Монголд нэвтрүүлэханхны шанг татах байгууллагын нэг болж чадаж ажээ.
Барилгаас гадна хүн ардын эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаагийн ээлжит багахан ажил нь ийн Д.Жигүүр хүүд өөрсдийн боломжийн хэрээр тусалсан явдал болжээ.Энэхүү багахан хэмжээний хандив нь Д.Жигүүр хүүгийн хагалгаанд шаардлагатай мөнгийг бүрэн нөхөж чадахгүй байгаа. Тиймд Монголыннийт ард иргэд, байгууллага хамт олныг Жигүүр хүүд туслан хандиваа өргөн, сэтгэлийн дэм өгөхийг “Жигүүр гранд” группийн хамт олон уриалж байгааг энэ дашрамд нь дуулгая.
Жигүүр дүү минь хүнд өвчнөө ялан дийлээд, эрдэм мэдлэгтэй, элбэрэл ачлалтай, эх орондоо хэрэгтэй сайн хүү болоорой хэмээн Монголын мянга мянга эцэг, эхчүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөе.
Д.Төв
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 26, 2013 9:00:16 am )
Жигүүр Грандын хамт олонд талархал илэрхийлье үнэхээр мундаг компани шүү олон олон ихийг хийгээрэй
-
Anonymous (March 26, 2013 9:20:58 am )
монголчууд цөөхүүлээ нэгэндээ туслацгаая
-
Anonymous (March 26, 2013 10:47:43 am )
Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг юм. Сайхан буянтай ажил хийжээ. Хүү эдгээд хөл дээрээ босох байх аа.
-
Anonymous (March 26, 2013 12:59:49 pm )
сайхан үйлс байна та бүхнээр бахархаж байна
-
Anonymous (March 26, 2013 4:09:25 pm )
bayarlalaa bayarlalaa jigvvr grandiin ailtan hamt olond jigvvr hvvd tusalsand ulam ih ajliin amjilt hvsie.Mongoliin tolgoi bayachuud geed baidag hvvhen shound munguu vrdeg Nomtoibayar,delhiin brendeer biye goedog geed bdag UIH-iin gishvvn SODBILEG-iin ehner TUUL ta nar hend ch herggvi zvild munguu vrj baihaar JIGVVR hvvgiin emchilgeend baga ch gesen setgeleesee handiw ugwul ergeed uursdud chin buyan boloh bui za.
-
Anonymous (March 26, 2013 4:17:36 pm )
Ene hamt olond bayarlaj baina Saihan baina Aztai baina
-
Anonymous (March 26, 2013 7:31:22 pm )
Ovoo doo. Jiguur huudee hurdan edgerehiig, Jiguur grand in hamt olond ajlin amjilt husie. Tsuuhun MGL – chuud bid bie biendee tuslah l heregtei!
-
Anonymous (March 26, 2013 10:58:37 pm )
bayarlalaa jiguur grand. bugded ni sain saihniig husie. jiguuree hurdan edgeerei
-
Anonymous (March 27, 2013 8:48:53 am )
Оо, “Жигуур гранд” компани гэхээр нь очоо дооо гэж бодсон чинь компани нь биш хоорхии оорсдоо хоолныхоо монгииг яая да гэдэг хэдэн барилгачдынхаа 1 одрииг цалинг хасч огчихоод дээр нь компанаа рекламдчих юмаа, эзэн нь ичээсэи
-
Anonymous (March 27, 2013 4:31:11 pm )
jigvvr grandin hamt olond bayarlla.jigvvr dvvgee hurdan edgeerei gej zahida.bi hvvgee avad emnelegt 3 4 udaa hevtej bsan jigvvr barag tanij bga davkagiin eej ni bna.erdenet
10 Comments