antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Албадан саатуулах газар шорон биш. Шорон байлаа ч…

нийтлэсэн Admin

Дэнжийн мянгын албадан саатуулах төв буюу Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төв нь шүүхийн шийдвэрээр баривчлах арга хэмжээ авсан хүмүүсийг ял шийтгэлийг нь эдлүүлдэг газар.

Тус төв нь 114 хүнийг баривчлах, 78 хүнийг албадан саатуулах багтаамжтай. Гэвч одоогоор өдөрт дунджаар 250 гаруй хүний ял эдлүүлж байна.
Уг төвийн барилга 1970 оны сүүлчээр ашиглалтад орсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын олон удаагийн шалгалтаар барилгын ашиглах хугацаа дууссан гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй,  агаар муу,чийгшилт өндөртэй гэсэн дүгнэлттэй.  Харин ЦЕГ-ын даргын 2010 оны 46 дугаар тушаалын баривчлах шийтгэл эдлэгчийн биелүүлэх журамд хүн бүрийг ор дэвсгэр, хучлагаар хангах ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэхүү журам биелэгддэггүй бөгөөд одоогоор шаардлага хангасан 88 ортой.

Нийт баривчлах шийтгэл эдлэгчдэд тус ор хүрдэггүй.  Хоёр гурваараа өвөртөлж унтахад хүрдэг. Харин ЦЕГ, Улсын Ерөнхий Прокурортой зөвшилцөн гаргасан нэг хүнд ногдох талбай  хоёр ам метр.квадрат байх ёстой боловч 0.8 ам метр оногдож байна. Энэ байдал нь хүний эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг байна.

Өнөөх алдарт 7 сарын 1нээс хойш эчнээн танил болоод байгаа Дэнжийн мянгын албадан саатуулах байрны өнөөгийн байдал ийм л байна. Албадан саатуулах байр бол шорон биш, шорон байлаа ч ийм байдлаар иргэдийг хорих эрхгүй. Баячууд хаустаа гэрийнхнийгээ олохгүй төөрч байхад барлагууд ийм л байранд хэргээр болон хилсээр саатуулагдаж байна. Арай л биш ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car