Watan сонины мэдээлснээр нэрээ хэлэхийг хүсээгүй Оросын нэгэн нэртэй шинжээч Сиртед болсон тулааны үеэр босогчдын гарт зэрлэгээр тамлагдан үхсэн хүн бол Каддафи биш, харин байгалийн ихэр нь хэмээлээ. Тэр хүнийг Ахмийд гэдэг, зүгээр Ливийн удирдагчийн дууриамал хуулбар нь гэсэн мэдээллийг уг шинжээч хийлээ. Үүнийгээ тэрээр дэлхий нийтээр цацсан. Түүний батлаж байгаагаар дарангуйлагчийг барьсан тэр өдөр Сиртэд бороо орж байсан, харин бичлэг дээр халуун нартай, элсээр шуурч байгаа нь илт байгаа гэнэ. Мөн тэр алуулж байгаа хүний үсний өнгө нь кофений өнгөтэй адил байсан бөгөөд удирдагч хав хар өнгийн үстэй гэжээ.
Мөн шинжээчийн бас нэг мэдээлэл бол эмнэлэгт хүргэгдсэн цогцост хоёр ч сумны шарх байгаа. Чихний дээд талд мөн хэвлийн хэсэгт. Гэтэл бичлэг дээрхээс харахад тэр зодуулж байгаа хүн толгойндоо том шархтай байгаа нь харагдсан гэнэ. Түүнчлэн Ливийн удирдагч өнгөрсөн онд гэдсэндээ томоохон хэмжээний мэс засал хийлгэсэн бөгөөд тэр орчимд нь том сорви, шарх байх ёстой ажээ. Гэтэл нөгөөх цогцсонд тийм шарх огт байгаагүй нь хачирхалтай сэжиг төрүүлж байгаа гэсэн байна.
Өмнө нь Муаммара Каддафиг Сирте хотод 10.20-нд хороосон гэж мэдээлсэн. Эхний хувилбар нь түүнийг босогчид буудсан гэж байгаа. Харин нөгөө хувилбар нь тэрээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан гэсэн. Иймэрхүүү олон тооны сэжиг бүхий таамаглалууд байгаа тул Каддафигийн үхлийн шалтгааныг үнэн зөв тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг тэрхүү шинжээч гаргаад байна. Удирдагчийг Коран сударт тангараг өргөсөн дөрвөн хүн оршуулсан бөгөөд нутаглуулсан газрыг хэзээ ч бусдад зааж өгөхгүй байх амлалт өгсөн гэнэ.
Бэлтгэсэн Р.Слава
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 31, 2011 6:46:46 pm )
minii muu ah amid l bgasai
1 Comment