цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгийн зарим газраар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэйг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
2, 5-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
Холбоотой мэдээ
Comments are closed.