Хотын Засаг дарга, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтнуудын хар гайгаар манай улсад хоёр тэрбум
төгрөгийн хохирол учраад байна. Хотын экс дарга Г.Мөнхбаяр 2010 онд Солонгосын “Туул ривер контри сайд” компанид Хан-Уул дүүрэг Биокомбинатад 60 га газар олгох шийдвэрийг гаргажээ. Гэтэл “Туул ривер контри сайд компанид 2007 онд Баянзүрх дүүрэгт Засаг дарга байсан Э.Мөнх-Очир Туул голын хөвөөнд 50 га газрын зөвшөөрөл олгосон аж. Чингэхдээ Туул голын яг хормойнд нь буюу цэвэр усны ундарганы эх үүсвэр дээр олгосон нь дүүргийн Иргэдийн хурлаас гаргасан шийдвэрийг үл хайхарсан хэрэг юм. Тухайн үеийн дүүргийн хурлаас үзэхдээ гольфийн талбайн зориулалтаар олгогдох энэхүү газрыг Туул голын ирмэг дээр биш уулын хормойд олгох тухай шийдвэрийг гаргаж байсан аж. Хотын дарга, дүүргийн Засаг ноёдоос Монголын газар нутгийг гуядаж байгаад авсан солонгос компанийн байгаль орчинд учруулсан хохирол өнөөдөр асар их. “Туул ривер контри сайд” ХХК гольф байгуулах нэрийдлээр залуу мод бургасыг хайр найргүй хяргаж огтолҗ, газрын хөрсийг юу ч үгүй сэндийлж орхижээ.
Баянзүрх дүүргээс анх 50 газар авахдаа Солонгосын хөрөнгө оруулагчид уг компаниа байгуулаа ч үгүй байсан байгаа юм. Тухайн газрыг таван тэрбум төгрөгийн хахуулиар авсан гэх яриа ч гарч байсан. Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо болон Туул голоо гэсэн сэтгэлтэй нутгийн иргэд зарга үүсгэж явсаар энэхүү луйврын хэрэг илэрч эхэлжээ. 2007 онд Баянзүрх дүүргээс олгосон 50 га газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхээс 2009 онд хүчингүй болгож байсан бөгөөд дарга нараар бамбай хийсэн солонгос компани давж заалдах өргөдөл гомдол гаргасаар яваа. Тэд үзэхдээ “Гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн” гэдэг. Гэтэл гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт нь бодит байдал дээр газрын хөрсийг онгичиж байгаль орчинд хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулснаас өөр зүйлгүй байгаа аж. Магадгүй гурван сая ам.доллар нь газраа хууль бусаар авахад хахуульд зарцуулагдсан байх. Туул гол дээр олгогдсон шүүхийн зарга удтал үргэлжилж байх завсар хотын дарга Г.Мөнхбаяраар шийдвэр гаргуулж 2010 онд өөр дүүрэгт 60 га газар авч чадсан нь гадныхан мөнгөөр далайлгаж Монголын хуулийг хэр зөрчиж чаддагийг харуулсан хэрэг юм. Дүүрэг дүүрэг шилжин Монголын байгаль орчинд хохирол учруулдаг “Туул ривер контри сайд” компани эдүгээ Монголын шүүхийн өмнө дахин очиж байна. Энэ удаа “Туул ривер контри сайд” ХХК гурван сая ам.доллараа нэхэмжлэх биш харин хоёр тэрбум төгрөг төлөхөөр болж байх шиг байна. Учир нь компаниа саяхан татан буулгажээ.
Энэхүү хууль бус газар олголтын цаана авлигын шинжтэй дарга, албан тушаалтнуудын хууль бус үйлдэл илэрхий харагдаж байгаа бөгөөд үүнийг шалгаж эхлэх тухай мэдээлэл байна. Туул голын хөвөөнд цэвэр усны хамгаалалтын бүсэд илтэд орсон байтал тухай үед Баянзүрх дүүргийн Газрын албанаас тодорхойлохдоо “Ундны усны хамгаалалтын бүсэд ороогүй. Хөрсний нэлээд бохирдолтой. Үйлдвэрлэлийн хог хаягдлаар бохирдсон. Нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар” гэсэн бодит бус дүгнэлтийг гаргаж байжээ. Яахаараа Туул голын хөвөөнд ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй онгон дагшнаараа байгаа газар ийм дүгнэлтэд багтдаг билээ. Одоо харин ч солонгосын компани гольфийн талбай байгуулах нэрийдлээр химийн бодис ихээр хэрэглэснээс болж хүн, малын өвчин гарч байгаль орчинд үлэмж их хэмжээний хохирол учирсан билээ. 2011 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Ойн газраас хийсэн шалгалтаар Туул ривер контри сайд” ХХК гольфийн талбай байгуулахаар хүчит машин механизмаар газар шорооны ажил хийх үедээ 225 ширхэг залуу улиас модыг шилжүүлэн суулгах зориулалтаар ямар нэгэн зөвшөөрөлгүй ашигласныг нь хууль бус мод бэлтгэл гэж үзэхээс аргагүй юм. Зөвхөн энд экологийн үнэлгээгээрээ 45 сая өгрөгийн хохиролтой гэдгийг тогтоосон. Улмаар тус компани олон тооны мод устгаж, “Ойн тухай” хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан байна. Солонгосын хөрөнгө оруулалттай “Туул ривер контри сайд” ХХК компаниа газраа авсны дараа компаниа байгуулж бүртгэлийн гэрчилгээгээ авсан бөгөөд үүний дараа байгаль орчны ерөнхий үнэлгээнээс эхлээд олон хуурамч бичиг баримт бүрдүүлж иржээ. Гольфийн талбай байгуулах барилга баригдах зураг төсөлгүй. Ус ашиглах мэргэжлийн дүгнэлтгүй. Нарийвчилсан үнэлгээний тайланд тусгаснаар хөрс хуулах, мод унагаах тухай тусгагдаагүй байтал тус компани 13 га газрын хөрс хуулсан, олноор мод унасан зэрэг зөрчил хууль тогтоомж зөрчсөн үйлдэл өдий төдий байгаа аж.
Энэхүү хууль бус газар олголтын цаана гадны хөрөнгө оруулагчид хохирч байгаа юм. Хэдийгээр “Туул ривер контри сайд” ХХК хууль зөрчсөн тухай өнөөдөр яригдаж буй ч хууль зөрчих эрхийг нь олгосон албан тушаалтнуудын харгайгаар Монгол Улсын байгаль экологи, солонгос компани хөрөнгө мөнгөөрөө хохирч байна. Тиймээс Г.Мөнхбаяр, дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир нарыг Авлигатай тэмцэх газарт дахин шалгах магадлалтай байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Дондог газрын зөвшөөрөл авч өгнө хэмээн хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Гэтэл Г.Мөнхбаяр, Э.Мөнх-Очир нарын хууль зөрчиж солонгос компанид газар олгосон гэх үндэслэл нь тэднийг шалгах сэжим нь болох бололтой. Г.Мөнхбаяр даргын хувьд гэхэд газрын эхний маргаан нь шүүхээс эцэслэсэн шийдвэр гараагүй байхад “Туул ривер контри сайд” ХХК-д өөр дүүрэгт шинээр газар олгож л байдаг. Ийм нэг хууль бус газар олголтын хэрэг араасаа албан тушаалтнуудыг хэрэгт чирэх нь бололтой.
Одоо Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос байгаль экологид учирсан хохирлыг “Туул ривер контри сайд” компаниас нөхөн гаргуулах ёстой гэж үзэн шүүхэд гомдол гаргаад байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу газрын хэвлийд учирсан хохирлыг хоёр дахин, хөрсөнд учирсан хохирлыг гурав нугалж төлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Б.Саруул
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛ ТАЙМС СОНИН
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 25, 2013 11:23:57 am )
Solongoschuud ajlaa buteehiin tuld yu ch hamaagyi hiine dee.
-
Anonymous (March 25, 2013 11:37:20 am )
энэ нөхөр хууль зөрчиж их газар олгосон шүү хэзээ нэг өдөр шоронд орх л доо олон ч хүний гомдол байдаг өөрөө хөлдүү толгой дандаа л хахууль авсан гэсэн
-
Anonymous (March 25, 2013 12:25:34 pm )
төрөөс төрсөн баячууд гэдэг чинь ийм л хулгайч нарыг хэлээд байгаа юм хулгайч луйварчадыг шоронд явуулхуу шүүх хуулийн байгуулаг минь хараат бусаан үзүүлээч
эрхээн эдлээч шудраг байгаач хуулийг гууль бүү болгооч ард түмэн хараж байна
шоронд явуулаж чадахгүй бол монгол төр луйварчадын төр болсоний тод жэшээ мөн -
Anonymous (March 25, 2013 12:55:52 pm )
Энэ хоёр солонгосчуудаас авилга авч газар олгосон гэдэг нь илэрхий Тэднийг АТГ шалгах хэрэгтэй.Ийм замаар МАН-ын эрх мэдэлтнүүд баяжин олигарх болсон бөлгөө.
-
Anonymous (March 25, 2013 1:20:40 pm )
Идэж уухын хэнээ туссан ийм нөхдийг сайтар шалгаж хуулийн дагуу хариуцлага үүрүүлж бусдад нь сургамж болгох хэрэгтэй.Аль нэг шатандаа бүү замхараасай.Тэгвэл урдны засгийн газраас ялгагдах зүйлгүй болно.
-
Anonymous (March 25, 2013 1:52:38 pm )
энэ дарга нар яг цэвэр усныхаа ойрхон газар өгөөд байдаг нь ямар учир байна уух усгүй дараа нь хаанаас ус татах вэ гэж толгойгоо гашилгаж суухаа бодохгүй юм тул голоо л тойроод байх юм өгмөөр түрээсэлмээр байгаа юм бол хамгийн таарууу газраа өгчөөд түрээс дуусхад бүх юм шийдчихсэн сайхан газар авч болдоггүй юм байхдаа
-
Anonymous (March 25, 2013 2:06:06 pm )
zochin Monxbayr dvv mongol vndecnii tvd ajilladag dvvdee gazar belegleed l dvv ni zarj ideed l moriitoi toglood byryy gariin baychyydaa gej
-
Anonymous (March 25, 2013 2:06:32 pm )
Monxbayr dvv mongol vndecnii tvd ajilladag dvvdee gazar belegleed l dvv ni zarj ideed l moriitoi toglood byryy gariin baychyydaa gej
-
Anonymous (March 25, 2013 2:07:40 pm )
Monxbayr mongol vndecnii tvd ajilladag dvv Chogloonamjildaa gazar belegleed l dvv ni zarj ideed l moriitoi toglood l byryy gariin baychyydaa gej
-
Anonymous (March 25, 2013 2:16:41 pm )
МАНыхан бүгд дээлээ нөмрөхөө бэлдэж бай өөр зам та нарт үлдсэнгүй харин очирбат багабанди мэтийн урвагч нар ямарч ялгүй үлдэнэ дэ
-
Anonymous (March 25, 2013 3:34:07 pm )
Сайн байна
-
Anonymous (March 25, 2013 3:34:34 pm )
За
-
Anonymous (March 25, 2013 4:43:39 pm )
за ашгүй г мөнхбаяр илчлэгдлээ муу хулгайч хотын дарга байхдаа юу ч хийгээгүй мөнгө авч баахан газар олгож ард түмнийг зовоосон доо нүгэл нь нүдээр чинь цусаар гоожоосой муу хулгайч АН-д баяраллаа
-
Anonymous (March 25, 2013 6:15:10 pm )
хоорхийдоо хамгийн гэмгүй нь энэ Монхбаяр шуу дээ.
-
Anonymous (March 25, 2013 8:55:11 pm )
УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир нарыг Авлигатай тэмцэх газарт дахин шалгах магадлалтай байгаа аж. АТГ энэ бандийг яг л дийлж харагдаарай.
-
Anonymous (March 26, 2013 8:56:39 am )
sain shalga,baruun solgoigui tsatsfag ih mungu taridag uls shig l songuuliin ued aashildag yum bilee,bodvol mungunii tarialan erheldeg biz
-
Anonymous (March 26, 2013 9:16:10 am )
íîâøóóäûã øîðîíä õóóëü çºð÷ñºí õýí ÷ áàé ÿëàà ýäëýõ ¸ñòîé
-
Anonymous (March 26, 2013 11:24:25 am )
ìîíãîëûí áàéãàëü îð÷íû òºëºº õóóëü÷èä áàñ òóóë ãîëûã îëîí æèëèéí òóðøèä õèìèéí áîäèñîîð õîðäóóëæ áàéãàà àðüñ øèð áîëîâñðóóëàõ ¿éëäâýð¿¿äèéí ýñðýã ø¿¿õýä íýõýìæèëýë ãàðãàõ áàéõ ãýæ íàéäàæ áàéíà.
-
Anonymous (March 26, 2013 2:59:46 pm )
Gazar zarj bayjina bas zam zasaj bgaa nereer zamiin companuudtai niilj mash ih mungu ugaasan shvv enenii hiisen zam 3 han sariin nastai zamuud bolson
-
Anonymous (March 26, 2013 6:06:53 pm )
horongiig ni huraagaad shorond ni yavuulaach ee
-
Anonymous (March 27, 2013 8:35:39 pm )
тэгээд том юм ярьж ярьчихаад ахиад л сонгодог ш дээ энэ нөхдүүдээ аан монголчуудаа
-
Anonymous (April 10, 2013 2:42:29 pm )
МөнхОчир бол жинхэнэ луйварчин бас рэкэтчин шүү дээ Дийлэх үү БЗДийн сургууль цэцэрлэгийн газруудыг шалгавал түүний луйвар бас нэмэгдэнэ дээ Баабар Туул голын хөвөөний хөрсийг эргүүлж байхад зогсоолгосон иргэдийг өмхий үгээр утаад хөгжил мөгжил яриад байсан бас л солонгосчуудтай холбоотой биз Хаа очиж Мөнхбаяр арай зочих булчирхайтай байсан нь Тэр унавал МАНхан бүгдээрээ унана Алсын зайны хөдөлгөгч Жунайгийн оролцоо маш ихээ Мөнхбаярын үед цаана нь Жунай хуруугаа хөдөлгөж байсан дөө
22 Comments