УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нам бүрийн хүсэл сонирхол нь хамгийн түрүүнд “Эрдэнэт” үйлдвэрийг онилдог. Улмаар тухайн нам дотроо аль фракц, бүлэглэл нь “Эрдэнэт”-ийг захирах вэ гэх “тулаан” өрнөх нь ч бий.
Ингэх шалтгаан нь “Эрдэнэт”-ээр дамжуулан эд хөрөнгөө зузаатгах хүсэл. Зөвхөн нэг хүний бус нэг хэсэг хүний, нэг намын ч санхүүгийн эх үүсвэр болж чаддаг учраас тэр. Үүний баталгаа нь өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад арав орчим тэрбум төгрөгийн “хог, хаягдал” агуулагдаж байгаа гэх мэдээллээр тайлбарлагдана. Гэхдээ яг ч бас хог, хаягдал гэж хэлж болохгүй.
Учир нь “Эрдэнэт”-ээс бусад газарт хэрэглэх боломжтой атлаа тус үйлдвэрт ямар ч хэрэггүй тоног төхөрөөмжүүд аж. Тэдгээрийн өртөг нь 10 тэрбум. Аймар байгаа биз. Ашиггүй, хэрэггүй тоног төхөөрөмжийн шахаа нь 10 тэрбумаар хэмжигдэнэ гэдэг яаж ч бодсон хэр баргийн хүний тархинд буух тоо биш. Харамсалтай нь энэ шахаа тус үйлдвэрийн үе, үеийн удирдлага хийгээд хууль бус нийлүүлэгчдийн санаанд багтсаар ирсэн нь энэ.
Уг мэдээллийг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Даваацэрэн дэлгэсэн. Улмаар “Арваад тэрбум төгрөгийн үйлдвэрт хэрэглэгдэхгүй материал, тоног төхөөрөмж байна. Хэн хэзээ нийлүүлсэн, хэн захиалсан, яг хэний буруугаас ийм байдалд үүссэнийг тогтоож хариуцлага тооцно” гэсэн байна билээ. Түүнчлэн “Гадаадаас 100 төгрөгөөр нийлүүлчих зүйлийг 150-200 төгрөгөөр нийлүүлдэг асуудлууд байдаг юм байна. Үүнийг цэгцэлж байгаа. Иймд ханган нийлүүлэлтийн ажлыг бид өөрсдөө хийхээр хичээж байна. Ямартаа бид эхнээс нь үнийг буулгаж байгаа” гэж.
Үүнтэй холбогдуулаад нэгэн улстөрчийн яриаг хүргэе. Гэхдээ нэрийг нь нууцлая. Тэрбээр “Улс төрд ороход танилын хүрээ нэмэгдэхийн хэрээр хувийн бизнес рүү ирэх дарамт, шахалт ихэсдэг юм байна. Наад зах нь 20 мянган төгрөгийн дугуйг 50 мянган төгрөгөөр шахах гэж дайрч байх жишээний. Тэгээд “Яагаад ингэж байгаа юм бэ” гэхээр “Ах нь, эгч нь чамайг дэмжинэ. Ийм юм байх шүү дээ. Би чиний ард шүү” гэх мэтээр худлаа яриад эхэлдэг” хэмээж байсан. Тэгэхээр иймэрхүү харилцаа зөвхөн улсын “Эрдэнэт”-д төдийгүй хувийн компанид ч байдаг шиг байгаа юм.
Гэхдээ монголчуудын хувьд “Эрдэнэт” нь нэг хүний компаниас хамаагүй илүү үнэ цэнэтэй үйлдвэр. Яагаад гэвэл улсын хөрөнгөөр босгосон учраас тэр. Гэтэл улстөрчид “Эрдэнэт”-ийг хувийнх юм шиг ашиглахыг чухалчилдаг. Уншигч та бодоод үзээрэй. Зөвхөн агуулахад нь гэхэд 10 тэрбумаар үнэлэгдэх “Эрдэнэт”-д хэрэггүй тоног төхөөрөмж хийгээд төмрийн хаягдал байна гээд тооцоод үз. Яаж ч бодсон энэ бол шударга бус үйлдэл. Иймд Ц.Даваацэрэн захирал хувь хүнийхээ хувьд дээрх мэдээллийг дэлгэж чадсан шигээ шалгуулж чадвал тэр нь ёстой гайхамшиг болж мэдэх юм. Гол нь хэлсэндээ хүрвэл шүү дээ.
Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн үе, үеийн удирдлагуудыг шалгуулах хэрэгтэй болно. Гэтэл тэдний нэг болох Д.Дорлигжав нь өдгөө улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа. Тэгэхээр шалгалт Х.Наранхүү, Ч.Ганзориг нарыг чиглэх магадлалтай юм. Нэг ёсны шударга ёсыг тогтоох шалгалт жинхэнэ утгаар нь үнэнийг олох нь юу л бол. Ямар Д.Дорлигжав прокурор өөрөө, өөрийгөө шалгалтай биш дээ. Гэсэн ч “Эрдэнэт”-ийн агуулахад 10 тэрбум төгрөгийн “хог, хаягдал” хэвтэж буйг мэдээлсэн тус үйлдвэрийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчид энэ удаадаа талархал илэрхийлэхэд буруудахгүй биз ээ. Дээр нь шалгалт нь бодитой, шалгаруулагчид нь тэгш үүрэгтэй байгаасай билээ.
Г.Отгонжаргал

Холбоотой мэдээ
-
Anonymous (March 21, 2013 5:10:08 pm )
Ç¿éòýé.Áàñ Öàõèëãààí ñòàíöóóäàä øàõñàí õîã õàÿãäëûí ýçäèéã òîäðóóëàÿ.
-
Anonymous (March 21, 2013 5:29:09 pm )
ÿã çºâ
-
Anonymous (March 21, 2013 6:11:48 pm )
ху-гийнхан хуйгаар явах байхдаа
-
Anonymous (March 21, 2013 6:15:33 pm )
Тэр хогийг нь Ху-гийнханд өгөөд оронд ньЦагаан ордныг авчих. Хэдийгээр төрийн юм ч гэсэн Одоо яахав. Авилгалын хэргийг Эрдэнэт, Оюу-Толгой, Таван толгой, Багануур, 4-р цахилгаан станциас эхлэхгүй бол авилтай тэмцэж байна гэж яагаад чхэлж болохгүй. Яагаад энэ рүү халдахгүй байна. Бүгд хутгалдсан уу. Тэгвэл хэн авилгалтай тэмцэх юм.
-
Anonymous (March 21, 2013 8:14:05 pm )
öàãäààãèèõàí øàëãàà÷ äýý þóã í õ¿ëýýãýýä áàèãàà þì áý.Ýðäýíýò ¿èëäâýð ÷èíü çºí人 èõ ºðòýè áàèíà ãýñýí çýýë àâ÷ öàëèíãàà òàâüæ áàèãàà ãýæ ñîíñîãäîõ øèã áîëñîí ø¿¿
-
Anonymous (March 22, 2013 12:44:36 am )
dorligjavaas ih ym garna daa
-
Anonymous (March 22, 2013 5:20:55 am )
byx ulciin gecen gazar iim l baidag shyy dee shaxaa gej shaxdag ulcuud balar chee
-
Anonymous (March 22, 2013 6:30:14 am )
Naranhuu, Ganzorig nariin yum ih garnaa. Yalanguya Ganzorigiin yed jinhene tsetsegluulsen dee. Enhbayar guai ch ih hereggui yum shahsan daa. Hurdan olj uildveriig shinechileh heregtei shuu!!!!!
-
Anonymous (March 22, 2013 11:16:08 am )
Odhuug ch gesen shalga. Bi baga idsen geed gomdood baigaa yum shig baina.
-
Anonymous (March 22, 2013 11:18:31 am )
Dorligoo hayalga sain hurtsen gee biz dee. Sain duraaraa shalguulj, shudarga yosny ulger duurial bolooch ee.
-
Anonymous (March 22, 2013 2:36:31 pm )
Энэ амьтан юугаа мэдэх вэ дээ. мэдэх цаг хугацаа ч болооогүй. Хэн нэгний хүргэсэн алтан хошууг цааш нь сунгаж байгаа царай нь. Худлаа байвал өөрөө эвгүй байдалд орно, гэхдээ АН-ынханд улаах нүүр байх биш дээ. Одоо энэ сүр дуулиантай хэргүүдээ болиочээ. Байдаг юм бол ингэж сүр бадруулахгүй шалгаж, үнэн мөнийг нь тогтоосны дараа олон түмэнд хүргэж бай. Тэгэхгүй бол Монголд гэмт хэрэг үйлдээгүй нэг ч хүн үлдэхгүй. Бүгд адилхан арга замаар баяжисан мөртлөө нэг нэгийгээ устгах гээд байгаа нь жинхэнэ улс төрийн төдийгүй, эдийн засгийн ноёрхол тогтоох сонирхолыг агуулж байна.
-
Anonymous (March 23, 2013 9:12:10 am )
Хамгийн гол нь Эрдэнэт, Оюу-толгой, Таван толгой, 4-р станц, Бага нуур зэрэг том аж ахуйн нэгжид санхүүгийн аудит, Хөрөнгө бизнесийн хөндлөнгийн шалгалтыг багаар оруулах хэрэгтэй. Жишээ нь Эрдэнэт зэрэг дээр нэр дурдсан компаниудын тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийн худалдан авалтыг шалгавал үнийн зөрүү нь их наядаараа л тооцоологдоно. Зарим мнь тухайлбал Эрдэнэт гэхэд тэр заваан юмаа өндөр хөлс төлж Монгол-Оросын үнэлгээний байгууллагаар “баталгаажуулсан” байгаа. Энэ үнэлгээнд нь экспертиз хийхэд л хангалттай.
-
Anonymous (March 23, 2013 3:32:41 pm )
ГОК-ч үнэхээр хэцүүдсэн газар шүү.Шалгаж чадвал ч их “хүн” “юм” гарна даа.Е..п..Д.Дорлигжав залуу насандаа зорьж явсан ажлаа энэ шалгалтын үр дүнгээр л харуулах естой.Захирал байх үед чинь энэ наймаа байсан.Та хүртээгүй л бол шударга бай!
-
Anonymous (March 24, 2013 11:36:59 am )
Би л буруу сонсоогүй бол Тэмүүжин сайд Эрдэнэтийг шалгах болоогүй,цаг нь ирэхээр гэсэн утгатай юм хэлсэн биз дээ? Бүх зүйлийг нэг дор шалгаад байвал ЗГ-н нэр хүндэд халтай байна гэж л сайд хэлсэн,ингэж л хүмүүс ойлгоод байгаа шүү дээ..
-
Anonymous (March 25, 2013 1:04:13 pm )
Зохион байгуулалттай бүлэг залиллан Цагдаа Шүүх хаана байнаааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
-
Anonymous (March 26, 2013 8:28:58 pm )
yun 10 terbum. naaduuliin chini tsainii l mongo bna sh dee. idej uusan tomchuud ni haraad ineed ni hurch bgaa bh daa. ene togoonoos hool ideegui gj Dorligjav lav helj chadahgui bh. idej uusnaa yarival erh barij bsn 2 nam 2ulaa hangalttai idej uusan. erdenetiig toirson erdenetiig dagaj amidardag olon uildver erdeneted bii. tendees l haih heregtei
16 Comments