antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2013 13 comments

Зайсанг бүхэлд нь бэлэглэсэн Д.Шинэхүү дарга шалгагдах уу

нийтлэсэн Admin

527-1363745828pictureБайгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж Богдхан уулын дархан цаазат газрын газар

ашиглалтын байдалд шалгалт хийсэн тухай тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, мэргэжилтэн М.Мөнхзаяа нар уржигдар мэдээлэл хийсэн билээ.

 

Тэдний мэдээллээр 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Загджав тус дүүргийн XI хорооны 237 иргэнд газар эзэмших зөвшөөрлийг олгосон нь хууль бус үйлдэл гэдгийг зарласан.

 

Хачирхалтай нь Зайсан орчимд аялал жуулчлал нэрээр эрх аваад өөр үйл ажиллагаа явуулж буй эрх мэдэлтэй аж ахуйн нэгжүүдийн тухай ганц үг ган хийлгэсэнгүй. Өнөөдөр бодит байдал дээр Зайсан орчимд газ­рын гэрчилгээтэй иргэд тун цөөн.

 

Харин албан тушаалтан, дарга нарын нөмөр нөөлгөөр хууль зөрчиж хэдэн арван га газар авсан аж ахуйн нэгж олон. Богдхан уулын дархан цаазат газар буюу Зайсангийн орчимд хуульд зааснаар зөвхөн аялал жуулчлал, шашны, сургууль, цэцэрлэгийн гэсэн хэдхэн үндсэн нөхцөлтэйгөөр газрын зөвшөөрөл олгогдоно гэж заасан.

 

Хан-Уул дүүрэг буюу Зайсанд газар олгох зөвшөөрлийг дархан цаазат гэдэг утгаар нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газар зөвшөөрөл олгох эрхтэй. Гэтэл иргэдээс хамгаалаад байдаг дархан цаазат газар нь эрх мэдэлтэй томоохон компаниудын эзэмшлийнх болсон.
Газрын зориулалтыг өөрчилж барилга байгууламж барьж буй иргэн, аж ахуйн нэгжүүдээс дурдъя. Тухайлбал, “Анома” ХХК 2004 онд аялал жуулч­лал нэрээр таван га газрын гэрчилгээ аваад орон сууц, зочид буудал барьсан байгаа аж. “Мантууш” ХХК мөн 2004 онд аялал жуулчлал нэрээр зөвшөөрөл аваад орон сууц барьсан.

 

“Номин холдинг” ХХК аялал жуулчлал нэрээр нэг газар аваад 28 айлын орон сууцны барилгын ажлаа эхлүүлсэн. Иргэн Н.Батдорж аялал жуулчлал нэрээр 1.5 га газар аваад мөн орон сууц барьж байгаа гэх мэтчилэн хуулийг гууль болгосон асуудал тэр чигтээ.

 

Зайсангийн ам, Богинын ам, Залаатын ам, Нүхтийн ам, Чандманын ам тэр чигтээ хууль зөрчиж олгогдсон газрууд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын дарга Д.Шинэхүү даргад хамаатай болчихоод байгаа юм. Мөн тэр орчимд хашаа төдий барьчихаад хав дарж буй газрууд бий.

 

Тухайлбал, “Женко тур бюро” ХХК 2005 онд аялал жуулчлал нэрээр есөн га газар аваад өнөөдрийг болтол үйл ажиллагаа явуулаагүй байна. “Тосон өргөө” ХХК аялал жуулчлал нэрээр үйл ажиллагаа явуу­лаагүй байна. Богдхан дар­хан цаазат газар тэр чигтээ сүйхээтэй аж ахуйн нэгжүүдийн хувийн өмч болсон бай­на.

 

Бодит байдал ийм байхад өнөөдөр Богдхан уулын дар­хан цаазат газар 237 иргэнд 0.07 га газар Хан-Уул дүүргээс өгсөн гэдгийг шогшрон гайхаж бас иргэдээс газрыг нь булааж авна гэдгээ мэдэгдэж байна. Богдхан уулын хязгаарлалтын бүсэд 2002 оноос хойш 662 зөвшөөрөл олгогдсон гэж байгаа.

 

Гэтэл үүнээс 65 нь л зөвшөөрөл авсан зориулалтынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстойг Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Л.Отгонбаатараас тодруулахад “Манай дүүргээс Байгаль орчны яам руу газрыг зориулалтын бусаар ашиглаж байна гэдгийг удаа дараа мэдэгдэх хуудсыг хүргэсэн.

 

Яамнаас Тусгай хамгаалалт­тай газар нутгийн тухай хуулийн 36.1 дүгээр заалтын дагуу ажиллаж байгаа гэсэн хариу ирүүлсэн. Хэрэв гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Богдхан уулын хамгаалалтын захиргаа нөхөн төлбөр гаргуулж, хариуцлага тооцох үүрэгтэй.

 

Харин зөв­шөөрлийг хүчингүй болгох асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зохицуулах ёстой. Үнэндээ дүүргийн За­саг дарга болон Газрын харилцааны алба эрх мэдэлгүй шүү дээ. Зайсанд газар олгохдоо дүүргээс санал асуух ёстой гэж хууль заасан ч асууж байсан удаа нэг ч байхгүй” гэдгийг хэлж байв.

 

Зайсан орчим буюу дар­хан цаазтай газрыг эрх мэдэлтэй аж ахуйн нэгжүүдэд “бэлэглэсэн” хэргийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын дарга Д.Шинэхүү даргаас асуух нь зүйтэй болов уу. Тэднийх Зайсан дахь эмх замбараагүй газрын зөвшөөрлийг олгосон.
Одоо ч хүртэл Богдхан уулын хамгаалалтын захиргааныхан хэдэн арван га газраар нь авсан аж ахуйн нэгжүүдтэй биш насаараа амьдран суугаа иргэдийн ямххан газрыг хураана гэж айлгаж байна. Иргэдийг хөөж туудаг. Энэ нь ч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газраас хийсэн саяны хэвлэлийн хурлаар харагдлаа.

 

Ийм нэг авлигын тор Улаанбаатарчуудын нүдэн дээр цэцэглэж байхад холбогдох газруудаас хэн нь ч хараагүй мэт царайлж ирсэн нь авлигын салхийг үнэртүүлж байгаа хэрэг биш үү.

Г.Баярцэцэг

Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (March 20, 2013 11:00:02 am )

    zaisand zusdag bs ardiig huuj nuulgen shiljiilchiheed araar ene muusai nar ingej tom tolgoi gargadag yu ym be?Tsaazaar avbal taarna uneheer durgui hureh ym

  • Anonymous (March 20, 2013 12:26:38 pm )

    ard irgeded n omchilj uguusei ter gazriig n dawartsan darga nar er n mongogui negniig togloj bnada

  • Anonymous (March 20, 2013 12:35:34 pm )

    шинэхүүгийн толгойг аваад өгөх үү

  • Anonymous (March 20, 2013 1:45:53 pm )

    Хөөе. Их тэнгэрт чинь юуны зориулалтаар орон сууцуудыг барьсан юм бэ. ТЭнд байгаа төрийн 3 өндөрлөг чинь тэгээд аялагч, жуулчин юм уу. Эхлээд үүнийгээ шийдээч. Төрийн өндөрлөгүүд жуулчдын дунд амьдарч байх ёстой юм уу??? НҮХТ, АРЦАД, ЗАЙСАН, БАГА ТЭНГЭР бүгд орон сууц болсон тэгээд яахав трактораар түрэх үү. Барьсан хүмүүсийг яллах юм уу??? Аялал жуулчлал байна гэж анхнаасаа тэнэг шийдвэр гаргасан тэр нөхрийг яллах юм уу??? одоо галт тэрэг нэгэнт явчихсан. Харин ч байгаль хамгаалах мөнгөтэй хүмүүсийн хаус хорооллыг Богд уулын араар сийрэгдүүхэн байрлуулж, тэдний хөрөнгөөр цэцэрлэгт хүрээлэн босговол наад уулыг чинь хамгаалах гол арга болох байх шүү. Богд уулаа хамгаалъяа гээд л хашгираад байдаг атлаабугыг нь буудан алж идээд, модыг нь огтолж түлээд байдаг товарищуудаас л болгоомжил

  • Anonymous (March 20, 2013 6:39:52 pm )

    tiim ih gazar zarchaad gedes ni xagardagvi ym bxda cj

  • Anonymous (March 20, 2013 8:36:15 pm )

    Zovloltiin daichdiin hoshootei tolgoig baruun talaad ni uhaad barag tald ni orchihson bn leeshdee. Udahgui ter hoshoo alga bolood orond ni oron suutsnuud barigdah baih shuu harah neg ni harsan l bauh daa. Duugartsgaagaachee MGL chuud minee!!!

  • Anonymous (March 20, 2013 8:42:10 pm )

    gaihaltai ain

  • Anonymous (March 20, 2013 8:58:59 pm )

    baychyydaa exleed xoogoorei se xo jiriin nanid bol toriin xyylig ytgaar n vzvvlex bx sa

  • Anonymous (March 21, 2013 1:04:40 pm )

    Шинэхүү авилгалын мөнгөөрөө гадаад зугаалж явна гэнэ шүү

  • Anonymous (March 21, 2013 1:34:48 pm )

    Зөвшөөрөлгүй юм бол бүгдийг татан буулгах хэрэгтэй. Бат-Үүл дарга зөвшөөрөлгүй баригдсан барилгыг татан буулгаад байгаа биздээ

  • Anonymous (March 21, 2013 8:40:21 pm )

    Naad zaisangiin ailuud chin uursduu gazar zarah zaliig garguur hiideg uls. Negiig zaraad zyyn tiish 20-40 shiljij buugaad dahin zarna. Odoo hymyysee ta nar sanamsargyigeer gazar zarahuu geed tednees nuutsaar asuugaad yzdee IIM L ULS UURSDIIGEE UUGUULGEDEG UM BILEE.

  • Anonymous (March 22, 2013 4:07:06 am )

    Ailuudin zuslang nuulgeed huulindaa ayalal juulchlal gesen togotgol oruulsnaaraa buruu shiidver gargasnig tsag hugatsaa haruulj baina. Omno ni gants davhartai modon baishintai baisan irged zovhon zuni ulirald gardag baisan bol onoodor jiliin 12 sar baigaliig bokhirduulj baina.

  • Anonymous (March 22, 2013 5:28:55 pm )

    hotod 07g avah geheer ogohgui gazar bhgui gdg bj.hun bur huulin omno tegsh erhtei bizde.huuli busaar gazar olgoson humuusig hiih ystoi gazar n hiij.barisan barilgin suvilal ch yumu esvel aylal juuchlalar n ashiglah heregtei.mdj nohon tolborin ogood.

antalya rent a car