antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2013 7 comments

Оюутолгой бужигнаж эхлэлээ

нийтлэсэн Admin

d74a4b052b6548b4original“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал өнөөдөр өөрийн  компанийн байранд 14 цагт болох гэнэ. Харин хурал цагтаа эхлэх үү хойшлогдох уу гэсэн асуудал олон хүний дунд хүлээлт үүсгээд байна.
Хориод хоногийн өмнө Их тэнгэрийн амыг “эзэгнэн” хуралдсан Оюутолгойнхон зарим асуудлаар харилцан тохиролцолд хүрээгүйгээс гурван өдөр Монгол улсын Засгийн газартай маргалдсан билээ. Энэ бүхний дараа их хурлын гишүүдийн дийлэнх буюу 40 гаруй гишүүн Оюутолгойн гэрээний талаар эргэн сөхөж хэлэлцэх асуудлыг гарган ирж санал хураан гарын үсэг цуглуулаад байгаа юм. Тэгээд ч Оюутолгой Монголын талд урьдчилан өгсөн 250 сая доллараа эргүүлэн нэхсэн тухай мэдээлэл ч цацагдсан. Энэ удаагийн Засгийн газар дэлхийн банкнаас их хааныхаа нэрээр авсан зээлнээсээ хэрвээ Оюутолгой “дургүй хүргээд” байвал төлж л орхих байр суурийг цухуйлгаад авсан. Одоо харин Оюутолгойг нэг мөр эцэслэн цэгцлэж байж ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах эсэх нь Засгийн газарт тулгараад байгаа учир хөрөнгө оруулагч гадны компаниудтай “нууц” хэлэлцээр хийж байгаа сураг ч байна. Оюутолгой урд урдын засгийн газруудтай тохиролцолд хүрч нилээн хэдэн жил Монголын баялагийг элдэв шалтаг заан одоохондоо ашиглаагүй дээж авч үйлдвэр барьж байна боловсруулахаараа тодорхой хэмжээний хувьцааны ашиг өгнө гэж мадалсаар сонгуулийн амлалтаа биелүүлэх гэсэн улс төрчдийн амыг хааж байсан бол энэ удаа нилээн хэцүүхэн асуудалтай тулгарах нь тодорхой болжээ. Оюутолгойн хувьд сүүлийн ганц сарын хугацаанд өөрсдөөс шалтгаалсан хэд хэдэн ослоо нуун дарагдуулахыг хичээж байгаа ч булавч бултайна гэдгийн үлгэрээр мэдээллийн эх сурвалжуудаас улам л тодорхой баримттайгаар дэлгэгдэн гарч ирж байгаа учир хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд, сэтгүүлчдийг утсаар загнах нь ч ихэсчээ. Өнөөдөр болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар чухам юугаа хэлэлцэх талаар ихээхэн нууцалж байгаа бөгөөд хэрэв Оюутолгой сүүлийн үеийн байдлаа тэр дундаа Монгол ажилтан ажилд авахгүй түр харзнаж эхэлсэн, осол их гарч байгаа, ажилчдын цалин хөлсний эрс тэс зөрүүний талаар хэлэлцэх нь тодорхой хэмээх бор шувуу жиргэж эхэллээ.

Д.Батсүх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 20, 2013 12:26:19 pm )

    gereeg dahin uzeh estoi. Bayartsogt budilaan hiisen ni batlagdsan. Ganbaatar 100 huwi notolson shu de!

  • Anonymous (March 20, 2013 11:03:39 pm )

    gereeg daxin vzex estoi bid nar 20 jiliin daraa bgach vv vgvi vv

  • Anonymous (March 21, 2013 10:24:00 am )

    gereegee tsutslah heregtei manai uul uurhain tal deer gadniihantai hamtran ajillah turshlaga sul baisniig ashiglan Manai ulsiig luivardsan uchiraas luivarchidiig darui barij horiod ene luivriig zogsooyo

  • Anonymous (March 22, 2013 5:44:20 pm )

    Gereeg shinechlex xeregtei tsutsalsan ch bolno sh dee Manai baylag baij l bna

  • Anonymous (March 23, 2013 12:27:19 pm )

    Оюу толгойд Монгол улсын хууль, дүрэм хэрэгжих гэж байдаг юм шүү.Зүүн өмнөд ази болон бусад газраас цуглуулсан хямд үнэтэй хөлсний этгээдүүд европ эздийнхээ хий гэснийг л хийгээд явдаг юм.

  • Anonymous (March 25, 2013 9:22:19 pm )

    oyutolgoig haah heregtei.mongolchuud dangaaraa uursduu ezemshih eostoi.chadahgui bgaa bol hoich uedee uldee.ted ireeduid ashiglag.

  • Anonymous (April 02, 2013 4:10:51 pm )

    Батхүлэг авто сервис:
    Манай компани бүх төрлийн авто машины хэвлэмэл хулдаасан шаллагаа,жийп тоноглол сапари хоолой,доторлогоо,тоноглолдоо 10-20%-ийн хямдрал зарлалаа!!!
    Манай хаяг:Цайз захын петровисын колонкын замын урд талд Батхүлэг авто сервис
    Утас: 91918314,88023375

antalya rent a car