ММСУХ-ноос санаачилж Засгийн газрын дэмжлэг, гишүүд, дарга нарын оролцоотойгоор жил бүр зохион байгуулдаг
“халдашгүй” тодотголтой “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд дуулиан шуугиан, хэл амтай болж өнгөрсөн билээ.
Төв аймгийн нутаг Цагаан хөтөлд болсон энэ сүр дуулиантай уралдаан замын бартаа, хацар алгадах хүйтэн жаврыг үл хайхран моринд хорхойтой монголчууд “Дүнжингарав”-т цугладаг. Наадмын үеийн сонин хачин өнөөг хүртэл хуучраагүй. Гэхдээ уралдааны замд мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн талаар ярих хүн ховор юм. Уяачид нь жаяг ёсоороо түрүү магнайгаа мялаан, бооцоо мөнгөө өгч авалцсан ч зохион байгуулалт нь тааруу, дэг журамгүй болсонт наадмыг сонирхогчид бүгд л ам нэгтэй бухимдан ярьж байна. Тэр ч бүү хэл “Сурвалжлан нийтэлж мэдээлдэг эрх бүхий телевизийнхнийг хүртэл хорьж цагдан, үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийг үл тоон хэл амаар доромжилж байсан” гэх яриа ч сонсогдох юм билээ. Уралдааны үеэр 10 орчим хүүхэд мориноос унаж, тав нь хүнд бэртэн ГССҮТ-д хүргэгдсэн юм байна. Гэтэл “Дүнжингарав” наадмыг зохион байгуулагчид нь тэнд очсон хэвлэлийнхнийг “Хүүхэд мориноос унасан талаар ямар ч мэдээлэл гаргаж болохгүй” хэмээн бараг л заналхийсэн сурагтай.
Мориноос унасан таван хүүхэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж гурвынх нь бие сайжирч, эмнэлгээс гарсан байна. Бид энэ талаар сурвалжлахаар ГССҮТ-д очлоо. Биднийг очиход, нэг хүүхэд нь тархины хүнд хагалгаанд ороод сэхээн амьдруулах тасагт шилжсэн байв. Хүүхдийн эцэг эхтэй уулзъя гэсэн боловч “Сэхээний тасаг учраас ямар ч боломжгүй” гээд эмч нар зөвшөөрсөнгүй.
Харин Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Гэрэлтуяа охины эмчлэгч эмч Д.Оюунжаргалтай уулзлаа.
-Унаач хүүхдүүдийн бэртэл хэр хүнд байна?
-Бэртэж гэмтсэн нийт 10 хүүхэд байснаас хүнд гэмтэлтэй таван нь хэвтэж эмчлүүлж байна. Тус тусдаа хүнд хөнгөнөөсөө шалтгаалан бэртэл гэмтэл нь өөр учраас хүүхдүүд өөр өөр тасагт хэвтсэн.
-Гэрэлтуяа охины биеийн байдал ямар байна вэ?
-Гэрэлтуяа нь Төв аймгийн Баянчандмань сумын охин, есөн настай. Биеийн байдал нь сайжирч байна. Энэ сарын 3-нд зүүн атгал ясны зөрүү ихтэй, хугаралттай ирсэн. Гуравдугаар сарын 11-нд хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон. Маргааш /өнөөдөр/ эмнэлгээс гаргаж сумынх нь эмнэлэгт нь шилжүүлнэ.
А.ЧИНЦЭЦЭГ: МОРИНООС УНАСАН ХҮҮГИЙН БИЕ ТААРУУ, УХААНГҮЙ БАЙГАА
Тархины тасагт эмчлүүлж байсан хүүхдүүдийг хүлээн авч, эмчилж байсан Гэмтэл согог, мэдрэлийн мэс заслын их эмч А.Чинцэцэгээс зарим зүйлийг лавлалаа.
-Танай тасагт хэдэн унаач хүүхэд эмчлүүлсэн бэ. Тэдний бие нь ямар байна?
-Нийтдээ дөрвөн хүүхэд хүргэгдэн ирж эмчлүүлснээс Саруул-Эрдэнэ хүү одоо сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Бусад нь эмнэлгээс гарсан. Нямдорж гэж хүү хагалгаанд орсон. Хоёр нь хөнгөвтөр эмчилгээ хийлгээд гарсан. Сэхээнд байгаа хүүгийн хувьд биеийн байдал маш муу, ухаангүй шахам, эмнэлгийн оношоор “ухамсарт ухаан бүдэг” гэсэн оноштой байгаа. Гуравдугаар сарын 4-нд ирж эмчлүүлж байна. Хагалгааны үр дүнгээс нь шалтгаалж эмнэлгээс хэзээ гарахыг шийднэ.
-Эмнэлгээс гарсан хүүхдүүдийн бие бүрэн сайжирч чадсан уу?
-Тэд манайхаас гараад аймгийнхаа эмнэлгийн гэмтэл мэдрэлийн тасагт шилжин эмчийн хяналтад орж байгаа.
-Эмчилгээнд хэчнээн төгрөгийн зардал гарсан бол?
-Мэдээж шаардлагатай тохиолдолд л хувь хүнээс зардал гардаг. Манай эмнэлэг эмчилгээний төлбөрийн 80-90 хувийг хариуцдаг.
-Унаач хүүхдүүд заавал даатгалд хамрагдах ёстой байдаг л даа. Танайд эмчлүүлсэн хүүхдүүд гэнэтийн ослын даатгалтай байсан юм болов уу. Уралдааныг зохион байгуулсан ММСУХ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Я.Болдбаатар “Уралдааны хүүхдүүд бүгд “Практикал” даатгалд хамрагдана” гэсэн байсан?
-Манайд одоогоор тийм мэдээлэл байхгүй. Даатгалын албаны хүмүүс, зохион байгуулагч нар нь л энэ талаар хэлэх байх даа.
МОРИНООС УНАЖ БЭРТСЭН ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ
Эмнэлэгт ирсэн нэг хүүхэд нь уралдаагүй ч гарааны үеэр ам авдаггүй морь унаснаасаа болж унаж бэртээд босч чадахгүй хэвтэж байгаад тэр хавийн хүн, машины тоосонд дарагдсан байна. Бужигнасан шороон дундаас хүүхэд олж хараагүй жолооч хүүг дайрч хүндээр гэмтээснийг ГССҮТ-ийн эмч нар ярьж байна.
Наадам гэх тодотголтой уяачдын бэл, унаач хүүхдүү дийн аз, эзийг сорьсон зугааны баярыг дэмжин ивээн тэтгэдэг гэх Засгийн газрын гишүүд ер нь анзаарч хардаг болов уу. Эгээ л “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг тал еэвэнгийн түүх шиг. Нэг талыг нь харсан хэнэггүйн үлгэр үү.
Энэ хариуцлагаггүй, зохион байгуулалтгүй, дэг журамгүй, ”хүний үнэргүй”, дээдсийн хийрхэл, бялдуучлалыг илтгэсэн энэ сүржин нэрт зугаанаас болж эцэст нь хүүхдүүд л хохирч үлдэх юм. Томчуудыг зугаацуулахын тулд гэм зэмгүй хүүхдийн эрхийг зөрчиж, амь насаар тоглож байна. Үүгээр зогсохгүй өвлийн тэсгим хүйтэнд хурдан морь унуулан замд гаргасныхаа төлөө атга чихэр, арав тавхан төгрөг л өгдөг нь харамсмаар. Хэний ч өөдөөс өөрийгөө өмгөөлөөд ярьж ч чадахгүй, бяцхан хүүхдийн эрүүл мэндийг хэн хариуцах вэ.
Э.Золжаргал
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 18, 2013 10:36:42 am )
арайч дээ баячуудаа хүний нялх үрийн амь насаар дэнчин тавьж баяр бахдxxxаа хангаж байдгаа больмоор юм.Эдгээр хүүхдүүдийн ар гэр нь амьжиргааны түвшин доогуур амьдрxxxxтай хэл ам хийгээд байж чадахгүй тийм л хүмүүс байдаг болохоор хэтэрийх элэг барьж хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж мөнгөны бооцоонд явуулж бах таваа хангаж байдаг баячуудаа арай өөр аргаар амьдарч болоогүй юм уу.Та нарын бэлэн бэнчингын золиос болж байгаа хүүхдүүдэд харамсаж байна.Баячуудаа нэгийг бодмоор юм бишүү
-
Anonymous (March 18, 2013 12:50:42 pm )
Bid Hunii unergui tsevdeg niigem baiguulj baigaa unuu ued huuhdiin erh eruul mendiig suitgesen ireiduud bie daan amidrah chadvargui bolgoj baigaa ene uildeltei hatuu temtseh estoi jumdaa
-
Anonymous (March 18, 2013 12:55:24 pm )
Áàÿí õ¿í ãýõýýðýý àéëûí õ¿¿õäèéí àì íàñààð òîãëîæ áàéæ áîëîìã¿é ñàíàãäàõ þì. ªºðèéíõºº õ¿¿õäèéã îðîíä òàâüæ áîäîîñîé ÿàæ àð÷ààãàà àëäàõ áîëîî. Ìîðü óíàà÷ õ¿¿õäèéí ýöýã ýõ ãýæ áàÿí õ¿íèé ººäººñ ¿ã õýëæ ÷àääàãã¿é ÿìàð àð÷ààã¿é õ¿ì¿¿ñ áàéíà àà.
-
Anonymous (March 18, 2013 1:28:41 pm )
Морь унадаг хүүхдүүд хүний тооноос хасагдсан юм уу хайшаа юм? яагаад хүүхдүүд заавал морь унах ёстой юм бэ? унаж хүндээр бэртсэн тохиолдолд ирээдүйд учрах асар их хохирлыг тэд мэдэхгүй болохоор нь л морь унуулдаг юм байхдаа. Тэрнээс өөр зөв хариулт бна уу та минь ээ
-
Anonymous (March 18, 2013 1:46:35 pm )
mongolchuud araich ingej bayar naadmaa temdeglej baigaagui de suuliin ued mori mashin 2 urxxxxxxxxxxddag bolson shuu de ter huuhdiig dairsan bayanig olood olni nuden deer tsovdloh heregtei uunees hoish ene zasag noed iim naadmig buu zohin baiguul
-
Anonymous (March 18, 2013 2:42:33 pm )
МУУ ШҮҮ
-
Anonymous (March 18, 2013 4:02:54 pm )
ingej zugaatsaahaa boli l doo tom guzeetei hunii oromtsoguud mini ta nar uursdiinhuu huuhdeer morio unuulaad yavuulj chadahgui baij yaduu doroi ard tumnee ingej deerelhej yah gesen yum be
-
Anonymous (March 18, 2013 4:32:55 pm )
turiin tolgoi nar yuu bodoj bnaa. huuhduudeer zugaatsahaa bolioch.
-
Anonymous (March 18, 2013 4:55:58 pm )
Baiguulj buteej baigaa zerleg niigmiin zolios ni ARD TUMEN sagsuu huuruu baychuudiin zugaa tsengeliin zolios ni tednii urs yandaa ene byatshan urs ireeduud ni eruul mend yamar une tseneteig yamar oilgoj medeh bishdee
-
Anonymous (March 18, 2013 4:57:32 pm )
ene talaar hewlel medeelleer sain tsatsaj holbogdoh gazruudar n yawj yamar 1 arga hemjee awahgvi bol bolohgviee . tegehgvi bol hoorhii hvvhdvvd bainga hohirsoor bh bolno
-
Anonymous (March 18, 2013 5:57:04 pm )
Арай дэндэж байна. Төр засаг юу харж байнаа. Бооцоо тавьж мөнгөөр тоглодог энэ баячуудад хүний нялх хүүхдийн амь хамаагүй. Өөрсдөө өндөр үнэтэй бэлгээр өрсөлдөж, хэдэн арван саяар нь бооцоо тавьж тоглодог тэдний бас нэг төрлийн бизнес. Монголын ард түмэн эртнээс эрийн 3 наадамд морь уралдуулдаг байсан болохоос өвлийн хүйтэнд уралдуулж хүүхэд, морины амиар тоглож байсан түүх байхгүй. Нөгөө УИХ гишүүдийн. баячуудын бас нэг мөнгөний төлөө өрсөлдөөн. Магнай энэ асуудлыг харж үзээрэй.
-
Anonymous (March 18, 2013 6:58:59 pm )
Том хүн морь унаж уралдах шинэ журам гаргах хэрэгтэй
Бүдүүн бүдүүн уяач нар өөрсдөө морь унаж уралдвал харин сонин байх -
Anonymous (March 18, 2013 8:42:09 pm )
Энэ бол хүүхдийг мөрийнд тавин тоглож байгаа баячуудын зугаа.Ийм ёс жудаггүй зүйлийг нүдэн балай харж байгаа төр засаг хариуцлага хүлээх хэрэгтэй.Морины уралдаан гэхээсээ машины уралдаан болж хувирсан.Морин уралдааны талаар хууль гаргах цаг болсон байна.Хүүхдийн амиар наадахыг зогсоох хэрэгтэй.Ядаж л морьдоо мориор эргүүлж дээр үеийнхэ уламлалыг хадгалах хэрэгтэй.Хүүхэдэд хайртай хүн болгон энэ асуудалд анхааралаа хандуулья гэж уриалмаар байна.
-
Anonymous (March 18, 2013 10:30:02 pm )
morini uraldaan nereer mashinii uraldaan boldog ym bn lee shdee
-
Anonymous (March 18, 2013 10:33:22 pm )
Хүүхдээсээ үнэтэй морины уралдааныг үзэх та өөрсдөө цуглардаг биз дээ.Хүүхэд хайран биш,морь л хайран энэ бол Монголын онцлогтой ардчилалын ололт мөн.
-
Anonymous (March 19, 2013 7:33:30 am )
хөлдүү газар мориноос унасан хүүхэд яваандаа ажил хийх чадвараа алдана шүүдээ Насаараа өвчтэй тахир татуу хүн болвол яанаа,өрөвдөх хүн баячуудад алгаа
-
Anonymous (March 19, 2013 8:11:36 am )
hvnii amiig vl tooson im hvnii vnergvi golognvvd ter uhaj sendeechij altiig awch bga shoroondoo daragdaj vhwel taarna hurdanii ezed ni bvgd shoroo uhas eh oronoo hariinhand hudaldsan golognvvd bhgvi yu
-
Anonymous (March 20, 2013 5:05:21 pm )
Yadaj etseg eh ni huuhdee ugch uraldyulku bgachee t1 yumnuud hen hen ni uhamsar doroi tasartsan yumnuud hodoonii malnuud! Ur huuhdee ch hairlaj medku erguu yUmnuud hodooniihen butkuiee
-
Anonymous (March 20, 2013 6:31:57 pm )
baychuud bas tiim bj bolohgvi shdee
-
Anonymous (March 21, 2013 8:42:00 am )
ymar hetsyy horboo irsen ym be hyyhedhyrtel amid ybah erhgyi bolj dee ene ybdaliin mynga neteer ,sonin ,zuragtaar yriad yr dynd hyrehgyi baina hyyhediin etseg eh zobshoorohgyi baibal baibal iim hereg garahgyi baih daa hyyhediin lab hycheer mori unuulahgyi ni lab daa mongonoos bolj hyyhedeesee hagtsaj baina shyy dee
-
Anonymous (March 23, 2013 8:31:56 am )
морио уралдуулдаг баячууд өөрсдөө тэр морио унаж давхиж бай,тэгвэл шударга болно.жаахан хүүхэд морь унаж насан туршдаа гэмтэл согогтой болж байна.хөдөлмөрийн чадваргүй болсон хойно нь хэн тэр хүүхдүүдийг насан туршид нь тэжээх юм бэ ? баячуудын зугаа хэтэрхий харгис байна
-
Anonymous (March 27, 2013 2:04:38 am )
Uraldaanii zaig ni bagasgaad tom humuus uralddag baij boldoggui yum uu? Za hen medehev. Arab-n ornuudad temeen deeree hiimel hun taviad l uralduuldag bolson baina lee.
-
Anonymous (April 01, 2013 11:42:44 pm )
Gahai Bathuugeer uuruur ni moriin ni unuulj uralduul judag baihgui novsn bas ih hurald huuli batlaad suugaad baih ym ene hunii es zuig avch heltseh tsag bolson jinhen luivarchin
-
Anonymous (April 02, 2013 3:05:25 pm )
xvnii nilx xvvxedvvdeep toxyypxaj ap gepiin amjipgaa cyl dopoi xvmvvciig ashiglaj vp xvvxedeep ni togloj id baxaa xangaj bgaa byachyydiig bvgdiig ni shopond xii apiich dee dendej bna
-
Anonymous (April 02, 2013 3:07:33 pm )
tapgan bodon shig yachid mopio oopconoo ynj ypaldbal taap ni
-
Anonymous (April 02, 2013 11:21:03 pm )
Өвлийн морин уралдааныг бүр хорих хэрэгтэй . Хэдэн баячуудын зугаа шүү дээ
-
Anonymous (April 02, 2013 11:24:44 pm )
Зочин Өвлийн морин уралдааныг бүр хорих шаардлагатай байгаа юм .Хэдэн баячуудын зугаа шүү дээ
27 Comments