Саяхан юмдаг цайны цагаараа юм идэх санаатай гадуур явж байлаа. Тэгтэл удаан уулзаагүй танилтайгаа таарсан юм. Удаан уулзаагүй байсныг ч хэлэх үү, энд тэндэхийн сонин хачингаас хуваалцаж жаал ярьж зогслоо. Найз маань тамхийг ч ёстой л баагиулдаг хүн дээ. Бага байхаасаа л тамхи татсаар өдийг хүрсэн юм. Түүний ярьж байгаагаар Тамхины хяналтын хууль өөрт нь ихэд гачлантай байгаа гэнэ. Арга ч үгүй дээ зуршил болсон зүйлийг нь хатуу хорьчихоор хэцүү биз. Гэхдээ түүний эрүүл мэндийн төлөө гэдгийг тэр ойлгож байгаа болов уу гэсэн бодол толгойд зурсхийсэн юм. Найзынхаа зовлонг хуваалцах санаатай тамхины талаар яриа өрнүүллээ.
‘Тамхиа авч татаж чадаж байна уу, хаанаас авч байна даа” гэхэд “Хаа сайгүй л зарж байна билээ. Гэхдээ нууцаар худалдаалж байгаа. Гэрийн ойролцоох байнга ордог дэлгүүрийн эгч нар бол нуугаад л өгчихдөг. Хайрцгаар болон ширхгээр худалддаг” гэлээ. Найз маань одоо төгсөх ангийн оюутан. Түүний сургууль гэрээс нь нэлээд хол зайтай. Танил маань нэг удаа хичээлээ тараад харихаар автобусны буудал руу ахалж байсан гэнэ. Тэгтэл тамхи татмаар санагдаад дэлгүүр оржээ. Өнөөх дэлгүүрийг тойрсон олон сургууль, цэцэрлэг байсныг анзаараад “Энэ дэлгүүрт тамхи байхгүй байхдаа” хэмээн бодсон гэнэ. Түүнд унааных нь мөнгөнөөс гадна 300 төгрөг байсан юм билээ.
Дотроо “За даа энэ дэлгүүр ч ширхгээр тамхи зарахгүй байх даа” гэж бодоод дотогш ортол 40 гаруй насны эгч ганцаараа сууж байхаар нь “Тамхи байна уу, нэг ширхгийг өгөөч” гэж хэлсэн гэнэ. Өнөөх худалдагч “Байхгүй тамхи зарахгүй” гээд ширүүхэн хэлэхээр нь өөдөөс нь, Ганцхан ширхэг байхгүй юм уу” хэмээгээд, гарах гэтэл араас нь “Чи яах вэ манай нөхрийн тамхинаас ав л даа” гэж орхижээ. Найз маань энэ үгийг хоёр дахь удаагаа сонсч байгаа болохоор гайхсангүй аваад л гарсан гэдэг. Энэ маягийн яриа өрнүүлсээр бид ч салж явцгаав.
Ер нь түц болон жижиг мухлагууд “Нөхрийн тамхи байна” гэх нэрийдлээр тамхи ширхгээр худалддаг юм гэнэ шүү. Ямар сайндаа ийм арга хэрэглэх вэ дээ. Нэг ширхэг тамхи худалдаад 50 мянган төгрөгөөр торгуулах хүсэлтэй хүн байхгүй нь тодорхой. Тэгээд ч өдрийн орлогын дийлэнх хувийг тамхинаас олдог байсан улс шүү дээ. Ингээд бодохоор “нөхрийн тамхи” хэмээн зарж байгаа ТҮЦ, дэлгүүрийн худалдагчдын нөхрүүд өдөрт хэдэн хайрцаг тамхи татдаг бол доо.
Ч.СУВДАА
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 18, 2013 1:33:02 am )
huuli zabhruulagch shilimusnuud
-
Anonymous (March 18, 2013 10:05:12 am )
tamkhitai temtceheer arkhitaigaa temtceech
-
Anonymous (March 18, 2013 10:51:54 am )
үүнийг бичсэн амьтан тагнуул аятай бялдууч xxxxxxx вэ. аминдаа матаж байгаа санаатай.xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
-
Anonymous (March 18, 2013 11:00:41 am )
huue ene unen shuu esse gedeg tamhiig 2500 bolgood 200 tugrug nemeed nuutsaar baimga zardag um aa ee de ene huuli ayg geherjine sh de
-
Anonymous (March 19, 2013 12:56:25 pm )
manai tur turuus heden terbumaar ni hulgailj baigaa ulsuudaa tolgoig ni ileed esregeere honogiin hooloo argalj suugaa irgeddee huchee uzuulj daramtalj baidagaa boliosoi nuhriin genuu bi uuruu tataj baigaa gene uu yadgiin tegeed zar zar dandaa yadarsan ard irgedee shulj baidag
-
Anonymous (March 24, 2013 6:57:15 am )
khar tamhi arkhitaigaa temzeesei
8 Comments