antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2013 15 comments

О.Цолмон МАХН-д Н.Энхбаярыг орлох болжээ

нийтлэсэн Admin

1_1336443688Засгийн газарт намаа төлөөлж байгаа сайд

 нарыг намынх нь даргын эхнэр загнаад л. Загнасных нь зоргоор нэг сайд нь албан тушаалаа хүлээлгэж өгнө гэж гүйгээд л. Амар ч юм уу.

Энэ бол өнгөрсөн ням гарагт болсон МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлын үеэр өрнөсөн жүжиг. МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдаанд экс тэргүүн хатагтай О.Цолмон намын даргын үүрэг гүйцэтгэсэн юм байх. Тэр үеэр экс тэргүүн хатагтай МАХН-аас сонгогдсон Засгийн газрын сайд нарыг толгой дарааллан загнажээ. Тэрбээр сайд нарт хандан “Шударга үнэний төлөө тэмцэж явсан хүн хэлмэгдчихээд байхад та бүхэн юу ч хийсэнгүй. Та бүхнийг өдий зэрэгтэй болгосон хүн бол Н.Энхбаяр. Түүний биеийн байдал маш хүнд байна. Оношийг нь зөв тодорхойлохгүйгээр эмчлэх бололцоо алга. Ийм хүнд үед та бүхэн гадаадад эмчлүүлэх арга тал бодолцож, хөөцөлдөх ёстой. Бүр бүтдэггүй юм бол гадаадаас эмч авчирч үзүүлж, оношийг нь тодруулах чиглэлээр сэтгэл гаргах ёстой” хэмээсэн гэнэ.

Харин энэ бүхний дараа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаа хүлээлгэж өгөх хүсэлтээ намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад өгөх гээд гүйж байсан юм байх. Дээрх мэдээллийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өөрөө үгүйсгэж байгаа ч түүнийг өргөдлөө өгсөн гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм. Уг нь Э.Эрдэнэжамъян намынхаа даргыг улаан цээжээрээ хамгаалдаг хүмүүсийн нэгд яах аргагүй багтдаг. Улс төрийн албан тушаалд очсоныхоо дараа “Даргыгаа суллуулахын төлөө юу ч хийсэн чадна” гэсэн утгатай зүйл ярьж, олны эгдүүцлийг хүргэж байсан удаатай хүн шүү дээ. Гэтэл ямар учраас ийм үйлдэл хийв гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Түүнийг намынхаа удирдлагуудын дарамтыг тэсэж чадсангүй ийм үйлдэл хийлээ гэсэн утгатай мэдээлэл гарч байгаа ч харин ч эсрэгээрээ зохион байгуулалттайгаар хийж буй үйл ажиллагаа ч байж болох талтай. Учир нь МАХН-ынхан МАН-тай эвсэх тухай асуудал яригдаж эхэлсэн энэ үед Засгийн газрыг аль болох тогтворгүй болгох нь хэнд ашигтай вэ. Мэдээж МАХН-д. Тиймээс МАХН-ын сайд нартай холбоотой иймэрхүү мэдээллүүд тун удахгүй газар авахыг үгүйсгэх аргагүй юм. Аль эсвэл Н.Энхбаяртай холбоотой. Тухайлбал, өчигдрийн байдлаар л гэхэд экс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдал муудаж, сахиур авахаас өөр аргагүй болсон гэдэг мэдээлэл гарч эхэлсэн байх аа. Нөгөөтэйгүүр, сайдыг намаас биш Засгийн газраас томилдог, томилгоог цуцлах эсэхийг ч Засгийн газар шийднэ гэдгийг МАХН-ын сайд нар тэр дундаа хуульч мэргэжилтэй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян мэдэж л баймаарсан. Сайдын албан тушаал бол хэн нэгэн экс тэргүүн хатагтайд загнуулсандаа хүлээлгэж өгчихдөг тоглоом биш, намын даргын эрх ашигт нийцүүлж, гишүүдийн хүслийг харгалзсаны үндсэн дээр ажлаа хийдэг юм биш гэдгийг МАХН-ын сайд нарт сануулахад илүүдэхгүй биз ээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба намынхаа ээлжит Бага чуулганы наймдугаар хуралдааны үеэр “Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа намын хувьд төрийн албан хаагчдын орон тоо манай намд байна. Харамсалтай нь манай намын гишүүдээс шаардлага хангах хүн тун ховор байна” гэж байсныг ч санах хэрэгтэй болов уу.

Мөн экс тэргүүн хатагтай О.Цолмонд хандаж МАХН-ыг “Н.Энхбаярын гэр бүлийн” гэсэн тодотголтой нам болговол ямар вэ гэсэн саналыг хэлэх гэсэн юм. Яг л хүүхдүүдээ загнаж байгаа юм шиг сайд нараа загначихдаг юм чинь. Тэр нь дээр ч байж мэдэх юм. Өнгөрсөн ням гарагт болсон шиг үйл явдал болох юм бол хэн ч дахиж юу ч хэлж чадахгүй шүү дээ.

 

Р.Сарангоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (March 13, 2013 1:16:27 pm )

    ene ania aimaar egch te!!!

  • Anonymous (March 13, 2013 1:27:01 pm )

    ARHICHIN SHUNALTAI HORCHIN AVGAIGAAR UDIRDUULAJ BGAA AVILGALCH YALTANII NAM GANTSHAN MONGOLD L ULS TURD BSAAR BN!!!! ENE BOL GUTAMSHIG!

  • Anonymous (March 13, 2013 3:29:21 pm )

    Noxriinxoo ner xundiig exner ni l ix unagasan daa.
    Odoo ajild ni oroltsoxoo bolichixvol sain san.

  • Anonymous (March 13, 2013 3:59:45 pm )

    ugaasaal ger bvliin nam shvv dee

  • Anonymous (March 13, 2013 6:09:02 pm )

    ÌÎÍÃÎËÄ ÕÓÓËÜ ÕÝÐÝÃÆÄÝà ÁÀÉÑÀÍ ÁÎË ÌÀÕÍ ÃÝÆ ÍÀÌ ÁÀÉÕ ¨ÑïÉ. ÒÝÃÝÝÄ × ÍÝà ÀËÁÀÍ ¨ÑÍÛ ÁÓÑ ÀÂÃÀÉÃÀÀÐ ÓÄÈÐÄÓÓËÆ ÁÀÉÃÀÀ ÍÀÌÛà ÍÝà կÍÈÉ ÃÝÐ Á¯ËÈÉÍ ÕÓÂÈÉÍ ÍÀÌ ÃÝÕÝÝÑ ªªÐ ÞÓ ÃÝÕÂÝÝÄÝÝ.

  • Anonymous (March 13, 2013 8:41:48 pm )

    zaaa tsolmon avgai moodnoos garaad udaj baga sh te zailaa

  • Anonymous (March 13, 2013 11:57:38 pm )

    Энэ авгай чинь хоригдол Энхбаярыгаа байхад нь дарга нь байсан юм биш үү

  • Anonymous (March 14, 2013 10:50:57 am )

    ene avgai chin hornii ih uur shuu dee?

  • Anonymous (March 14, 2013 2:23:16 pm )

    СОЛИОТОЙ АВГАЙ. МАХН ГЭДЭГ НАМ ЧИНЬ ЭНХБАЯРЫН ГЭР БҮЛИЙН НАМ ШҮҮ ДЭЭ. ИЙМ НАМД ГИШҮҮН БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ. МАХН -Д ЭЛСЧИХЭЛГҮЙ БАЙЖ БАЙГААД ҮХЭХ ЮМСАН. УДАХГҮЙ НҮД АНИХ НАМДАА.

  • Anonymous (March 14, 2013 10:22:14 pm )

    neree soliod enhbayariin ger bvliin nam gedeg nertei bolwol yasan yum be mahn-iihaan

  • Anonymous (March 15, 2013 11:37:01 am )

    orolson ch yadiin medlegtei hun iim bdiin. Chadhguin bj bitii hun muultsgaa

  • Anonymous (March 16, 2013 1:34:11 pm )

    Зочин: Энэ ёстой танхай архичин агсан зодоонч муухай бүдүүлэг авгай даа.Тэр дуу хоолой,нүдний харц, ярьж хэлж байгаагийнээ, яагаад сэхээтэн айлын хүүхэд ийм тамтаггүй хүмүүжчихдэг байнаа. Эр хүн муу авгайтай болохоор ингэж баларч байгаамдаа, нөхрөө буруу юм хийгээд байхад нь хазаарлахын оронд улам шордож шөвөгдсөөр байгаад баларлаа даа. Шуналд хязгаар хэрэгтэй, амьдаараа бирд болчихсон амьтан.

  • Anonymous (March 19, 2013 11:26:33 am )

    МОНГОЛ УЛС 1911 ОНД ТУСГААР ТОГТНОН БОГД ХААНТ УЛС БОЛООД ХААНЫ ЗАРИЛГААР ТОМ ЗУРХАЙЧДЫГ ЦУГЛУУЛАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЗУРУУЛХАД 100 ЖИЛИЙН ДАРАА Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛИЙНХӨӨ ЗАМД ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДСЭН БАЙНА. ТҮҮХЭЭ УНШААРАЙ. ОДОО Л КОММУНИСТУУДААС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА ДАА

  • Anonymous (March 19, 2013 3:50:50 pm )

    Орлох хэрэгтэй дээ.

  • Anonymous (April 02, 2013 10:29:54 pm )

    dandal engj baih ym yagad zawal tsolwon gej

antalya rent a car