Ардын намын зөрчил хурцдаж эхэллээ. Мэдээж гадаад бус дотоод зөрчил. Энэ нь лидер хоорондын ашиг сонирхлоос үүдэлтэй. Хэдийгээр өнөөдөртөө тэд олны өмнө “Би, чи”-дээ тулахгүй байгаа ч дотор бол асуудал нь өдрөөс өдөрт хүндэрч буй. Тэр ч битгий хэл Тусгаар тогтнолын ордны хаалга, үүд бүхний цаана өөр, өөр эрх ашгийн тулааны тактик боловсруулагдаж эхэлсэн ч гэж болно. Тэдний олонхи нь Ардын намын дарга Ө.Энхтүвшингийн хаалга хэзээ онгойж, хэзээ нээгдэж, хэн орж, хэн удаж буйг тэмдэглэж суугаа. Сонирхолтой нь давхар, давхрын төлөөлөл нэг дор цуглаж, асуудлаа ярилцсан нь үгүй. Үүнийг зарим нэг нь “Удирдлагын алдаа” хэмээн дүгнэх бол үлдсэн хэсэг нь “Аргагүй хамгаалалт” гэж өөгшүүлэх нь ч бий.
Тэгвэл хэн нь хэнийхээ эсрэг ажиллаж байна вэ. Намынх нь нөхдийн ярьж байгаагаас дүгнэхэд Ерөнхий сайд асан С.Баяр болон С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх нарыг бүх зүйлд буруутгах тактик хэрэгжиж эхэлсэн гэнэ. Улмаар тэдний тойрон хүрээлэгчдийг эд, эс бүхнээр нь буруутгах замаар Ардын намын одоогийн удирдлагууд нэрээ цэвэрлэх зорилготой гэх.
Харин үүнд эсрэг талын нөхөд нь уурлаж, бухимдсанаар асуудал хурцадсан юм байх. Уурлахдаа зүгээр ч нэг уурлаагүй. Урьдын адил залуусаа хөдөлгөж, тэдний хүчийг ашиглах замаар Ө.Энхтүвшин тэргүүтний хүчийг сулруулахыг чухалчилж байгаа аж. Гэхдээ тэр бүх эсэргүүцлээ Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө улам идэвхжүүлэх эсэх нь тун эргэлзээтэй. Намынхаа үлдсэн жаахан карьерийг золиослохыг хүсээгүй бол шууд ингэж тэмцэлдэнэ гэдэг тус намын хувьд аюулын харанга гэсэн үг. Тийм ч учраас зарим нэг нь “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болох их хурлыг хүлээх хэрэгтэй” гэдэг дээр саналаа илэрхийлжээ. Ө.Энхтүвшинг унагах, эсэхээ гэсэн үг.
Харамсалтай нь, өнгөрсөн долоо хоногт Ардын намын дарга Ө.Энхтүвшингийн намынхаа гишүүдэд илгээсэн захидал ёстой л “Даарин дээр давс” гэгчийн үлгэр болгочихож. Намын дотоод асуудлыг ил тодоор зарлаж, зовлонгоо үнэнээр нь тоочсон мэт боловч цаагуураа уснаас хуурай гарахыг хүсэхдээ “С.Батболд болон У.Хүрэлсүх нарыг бүх зүйлийн буруутнаар зарлачихлаа” гэх ойлголтыг шууд утгаар төрүүлсэн юм билээ. Нэг ёсны арайхийн намжих гэж байсан зөрчил уг захидлаас улбаалан улам бүр хурцдаж, үл ойлголцох түвшинд хүрсэн гэж болно.
Тухайлбал, Ө.Энхтүвшин даргын “МАН-ын тэмцэх чадварыг үлэмж доройтуулсан маш том хүчин зүйл нь дотоод эв нэгдэл сүрхий суларсан явдал юм. Ер нь намын дотоодод эв түнжингүй байдал анх яаж үүсдэг вэ гэвэл намын удирдлагын залуурыг атгаж яваа лидерүүдийн хооронд анх үл ойлголцол бий болсноос үүдэлтэй байдаг гэж би ойлгодог…Дарга нарын зөрчлийг мэдэрчихээд дундуур нь гуйж юмуу, аль нэг талд нь багтаж “од шүүрэх” гэсэн авхаалжтай сэргэлэнчүүдийн тоглолт бас нэмэгдэнэ” гэсэн үг нь бусад нөхөд хийгээд бусад нөхдийн дэргэдэх сэргэлэнчүүдийн дургүйг туйлын ихээр хүргэсэн. Арга ч үгүй. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг шиг гэнэт бичсэн уртын урт захидлаас харахад Ө.Энхтүвшин гэгч хүн өөрийгөө гэм, зэмгүй энхийн цагаан тагтаа мэтээр ойлгуулахыг зорьсон нь харагдаж байсан. “Өмнөх удирдлагууд…” ийм тодотголыг дэндүү олон давтсан нь үүнийг гэрчилнэ.
Үүнийг нь ирэх өдрүүдэд уг намд байгуулагдахаар өдөр, хоногоо тоолон хүлээж буй жигүүрийн нөхөд төдийгүй залуус өлгөн авч дараагийн улс төрөө хийнэ. Ингэхдээ юун түрүүнд “Эр зоригтой, дайчин лидер дутагдаж байна” гэх том уриаг гол болгох учиртай. Гэхдээ залуус ч бас хоёр тийшээгээ харчихсан. Нэг хэсэг нь “МАХН-тай нэгдэх хэрэгтэй” гэдэг байр суурийг чухалчилж буй бол нөгөө хэсэг нь “МАХН-тай нэгдэх нь цацсан угаадсан дээрээ хальтирч унаж байгаа хэрэг” хэмээн эгдүүцэв. Эндээс лидер хоорондын зөрчил залуучуудын дунд ч газар авч байгааг батлах бөгөөд нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Ардын намын дотоодод ассан зөрчлийн гал хэзээ ч унтрахгүй гэсэн үг.
Тэгвэл одоогоор онцлогдоод байгаа С.Батболд, У.Хүрэлсүх нар жинхэнэ утгаараа шинэчлэл хийж чадсан уу. Өнөөдөр тэдний “Хамгаалах хэрэгтэй” хэмээн бусдын амаар уламжлуулаад буй тэр шинэчлэл нь чухам юу байсан юм бэ. Ингэж асуухаар ганц л хариулт гарч ирдэг. “Намынхаа анхны нэрийг сэргээсэн нь түүхэн гавьяа” гэх өгүүлбэр. Үүнээс цааш үргэлжлэл байхгүй. Хүчээр үргэлжлүүлэх гээд ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дайснаа болгосон тухай нь онцлохгүй бол өөр онц сайшаал байхгүй гэсэн үг. Иймд тэд намдаа хүч нөлөөгөө эргүүлэн зузаатгалаа гэхэд хамгаалаад зогсох дорвитой шинэчлэл хийгээгүй гэх гэм бурууг давхар үүрэх хэрэгтэй болно.
Тэдний эсрэг талын Ө.Энхтүвшин тэргүүтэй хэсэг нөхдийн тухайд ч тэр адилхан. Нэгэн цагт намдаа жигүүр байгуулж, шударга ёсны тухай домог тэрлэж суусан түүнийг өнөөдөр шинэчлэл хийж чадна гэдэгт хэр олон хүн итгэж байгаа бол. Лав л залуу үе итгэхгүй. Хийх ёстой цагтаа хийгээгүй шинэчлэлээ хичээл эрийн унтамхай хүслээр зоригжууллаа гээд хол явах нь юу л бол. Энэ бол нөхцөл байдал. Тэгэхээр Ардын намын лидерүүд хоёр хуваагдаж, эрх ашгаа хамгааллаа, хамгааллаа гээд ашиг олохгүй болов уу. Харин ч тэрхүү зөрчлийнхөө галд өөрсдийн хүсэл сонирхлоо, намынхаа гавьяатай хамт цучил болгон өргөж мэдэх юм. Нэг ёсны өнөөдөртөө Ардын намд зөрчил шиг хэрэггүй зүйл үгүй гэсэн үг. Тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцэслэн гарахаас өмнө.
Г.Отгонжаргал
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 13, 2013 1:00:51 pm )
iim yum boloh l bsn harin hurdan bolj bn shuu!
-
Anonymous (March 13, 2013 1:46:04 pm )
МОНГОЛ УЛС 1911 ОНД ТУСГААР ТОГТНОН БОГД ХААНТ УЛС БОЛООД ХААНЫ ЗАРИЛГААР ТОМ ЗУРХАЙЧДЫГ ЦУГЛУУЛАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЗУРУУЛХАД 100 ЖИЛИЙН ДАРАА Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛИЙНХӨӨ ЗАМД ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДСЭН БАЙНА. ТҮҮХЭЭ УНШААРАЙ. ОДОО Л КОММУНИСТУУДААС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА ДАА
-
Anonymous (March 13, 2013 1:58:46 pm )
kommunistuudaas iluu AH-iin anirhistuudaas ehelj yaj salnaa l gej bodogdoj bna shuu
-
Anonymous (March 13, 2013 2:36:03 pm )
hehe salmaar baival ene horvoogoos tonilood og tegvel salna hehehe
-
Anonymous (March 13, 2013 2:41:29 pm )
Ugaasaa MAN ungursun sh dee
-
Anonymous (March 13, 2013 5:48:20 pm )
ÍÀÌÛÍÕÀÀ ÍÝÐ Õ¯ÍÄ ÈÐÝÝįÉÍ ÒªËªª ÍÝà ÕΨРÁÈÒÃÈÉ ÕÝË ÍÈËÝÝÄ ÎËÎÍ Õ¯ÍÈÉà ÇÎËÈÎÑËÎÕ ¨ÑÒÎÉ ÃÝÆ ÁÎÄÎÆ ÁÀÉÍÀ. ßÀÕ ÀÐÃÀÃ¯É Ñ.ÁÀßÐ, Õ¯ÐÍËѯÕ, ѯ. ÁÀÒÁÎËÄ 3 ÕÀÐÈÓÖËÀÃÀÀ ¯¯ÐÝÝÄ ÃÀÐÀÕ ÕÝÐÝÃÒÝÉ ÃÝÆ ÁÎÄÎÆ ÁÀÉÍÀ ¯¯Í ÄÝÝÐ ÍÝÌÝÝÄ ÑÀÉÕÀÍÑÀÌÁÓÓÃÈÉÍ ÕÝËÝÝÄ ÁÀÉÄÀà 12 Õ¯Í ªªÐÑĪª ÁÓÐÓÓÃÀÀ Õ¯ËÝÝÃÝÝÄ ÇÀÉÃÀÀ ÒÀÂÈÀÄ ªÃ× ÁÎËÄÎÃÃ¯É ÞÌ ÒÝÄ Á¯ÃÄ ªªÐÑÄÈÉÍ ÝÑ ¯ÉËÄËÝÝÐÝÝ ÍÀÌÛÍÕÀÀ ÍÝÐ Õ¯ÍÄÈÉà ÓËÀÌ Á¯Ð ÓÍÀÃÀÆ ÁÀÉÃÀÀ.
-
Anonymous (March 13, 2013 6:17:55 pm )
tarax xeregtei.
-
Anonymous (March 13, 2013 8:02:18 pm )
Баяр бол жинхэнэ лидер ард тумэн дэмжиж байна !!!!!
-
Anonymous (March 13, 2013 8:39:56 pm )
ХӨӨРХИЙ ДӨӨ. АРДЧИЛСАН НАМЫН ХЭДЭН БУУНЫ НӨХӨД ИХ ХУЦАХ ЮМ ДАА.З.ЭНХБОЛД, С.ЭРДЭНЭЭ НАРЫН ХЭЛДЭГ ХЭДЭН ҮГИЙГ ДАНДАА БИЧИХ ЮМ. ЦААНА НЬ ХЭН ХЭЛЖ БИЧҮҮЛДЭГИЙ НЬ ХҮМҮҮС МЭДДЭГ БОЛЧИХСОН ШҮҮ ДЭЭ. ТА НАР ХҮН МУУЛАЛАГҮЙ ХОР НАЙРУУЛАЛГҮЙ НААД АРД ТҮМНИЙ ӨМНӨ АМЛАСАН АМЛАЛТАА ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ БОДООЧ. УДАХГҮЙ ГУДАМЖИНД ГАРАХАА МЭДЭЖ БАЙГАА БИЗ. ЮМ ЭЭЛЖТЭЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ. БУСДИЙГ МУУЛАХААСАА ӨМНӨ ӨӨРСДИЙГӨӨ ХҮМҮҮЖИЛ. БИТГИЙ ХУДЛАА ЯРЬ, БИТГИЙ ХУЛГАЙ ХИЙ, БИТГИЙ САГСУУР, БИТГИЙ АРХИД, БИТГИЙ ЯНХАНД ТӨРИЙН АЖИЛ ХИЙ. АРД ТҮМЭН УДАХГҮЙ ТА НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ ИРНЭЭ.
-
Anonymous (March 13, 2013 9:19:25 pm )
МАН -Д НЭР ЦЭВЭР МОНГОЛОО ГЭСЭН ХҮН ЕР НЬ БНА УУ ИНГЭХЭД
-
Anonymous (March 13, 2013 9:20:53 pm )
энэ нам ч өнгөрч байх шив ум мааны бад ми хум,,,
-
Anonymous (March 13, 2013 9:22:42 pm )
С БАЯР ЖИНХЭНЭ РЕДИЛ ХА ХА
-
Anonymous (March 14, 2013 6:48:10 am )
Odoogiin MAN ii hund ued ev negdel hugaraagui noen nuruu heregtei dee zaluus mini…..Enhtuvshin harin ih gaigui Hun shig haragddag
-
Anonymous (March 14, 2013 11:29:05 am )
Um maanii badmi hum
-
Anonymous (March 14, 2013 1:49:56 pm )
МАН минь зудрэлгуй шиг яваасай даа ум мааний пад ний хум
-
Anonymous (March 14, 2013 10:27:13 pm )
naad uul chin bugdeeree eh ornoo hudaldaj idsen humuus udahgui shorond orno golognuud.
-
Anonymous (March 14, 2013 10:37:27 pm )
uurusdiiguu huulias deegvvr gej bodood hvssenee hiij yawsan heden darga naraas bolj nam maani dendvv dooshoo orloo odoo buruutai udirdlaguudiig yallaad stoo shine zaluusiig gargah heregtei neree namaa stewerlie zaluusaa
-
Anonymous (March 14, 2013 10:40:19 pm )
manii heden dargiig harahaar vneheer uur hvrch uuriinhuu garaar almaar baina
-
Anonymous (March 14, 2013 10:44:42 pm )
enhtvwshin gaaliin baataraas 2 uruu bair awilgad awaad huraagdaj baisan nuhur nam udirdaj yaj chadaj bnaa icheech awilgiin hergeer shorond suuj baih yostoi hvn
-
Anonymous (March 20, 2013 6:36:41 pm )
batuul yu xiij bga hudal
20 Comments