antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2013 17 comments

Цагдаад зодуулсны улмаас хараагүй болжээ

нийтлэсэн Admin

426382_349446995164201_661818886_nЦагдаагийн Ерөнхий газ­рын хоёр алба хаагч өнгөрсөн оны сүүлээр нэгэн иргэнийг зодож танхайрчээ. Зодуулсан иргэн хараагүй болсон аж.

Тодруулбал, ЦЕГ-ын хол­­бооны ажилтан ахмад Д.Эрдэнэбаатар, ахлагч А.Бат­­болд нар 2012 оны арван­нэгдүгээр сарын 15-ны 23:00 цагийн үед “Барс” захын хойно байрлах “Эвер грийн” зочид буудлын ка­раокед нэг залуу, гурван эмэгтэйн хамт үйлчлүүлэхээр оржээ. Харин тэдний хажуу өрөөнд Ганбаа гэх залуу дөрвөн эмэгтэйтэйн хамт байжээ.

Хэсэг хугацааны дараа караокены коридорт Д.Эр­дэнэ­­баатар, А.Батболд хоёр хажуу өрөөний Ганбаа гэх залуутай маргалдаж, зодоон үүсгэсэн аж.

Яг энэ үед уг караокег түрээсээр ажиллуулж бай­сан Ө.Мөнх-Эрдэнэ гэгч залуу тэр гурав дээр очсон байна. Гэтэл Д.Эрдэнэбаатар нь түүнийг үгийн солиогүй цохиж, улмаар бүлэглэн зодсон байна.

Энэ явдлаас хойш хохи­рогч Ө.Мөнх-Эрдэнэ нүдний мэс засалд гурван удаа орсон боловч хараагүй үлджээ.

Хамгийн хачирхалтай нь ахлагч А.Батболд нь нэг нүдээ цохиулсны төлөө хажуу өрөөнд үйлчлүүлж байсан Ганбаа гэх залуугаас 2 сая 500 мянган төгрөг авсан байгаа юм. Тэгсэн атлаа хүн зодож, танхайрчихаад утсаа ч авахгүй, уулзахгүй зугтаад байгаа аж.

 

Хараа орох найдваргүй гэж хэлсэн

 

Хохирогч Ө.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.    

 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Өлзийгийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Энэ жил 45 нас хүрч байна.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд яг юу болсон юм бэ?

-Би “Барс” захын хойно “Эвер грийн” зочид буудлын доод давхарт түрээсээр караоке ажиллуулдаг байсан юм. Хэрэг гарах өдрийн 23:00 цагийн үед манай нэг өрөөнд гурван залуу, гурван хүүхэн үйлчүүлэхээр орж ирсэн. Мөн нөгөө өрөөнд нь нэг залуу, дөрвөн хүүхэнтэй үйлчлүүлж байсан.

Хэсэг хугацааны дараа кордиорт хүмүүс шуугилдаад байхаар нь очиход Д.Эрдэнэбаатар, А.Батболд, Ганбаа гурав зогсож байсан. Ганбаа гэх залуу нь миний хажуугаар гүйгээд өрөөндөө орчихсон. Харин А.Батболдынх нь нэг нүд хөхөрчихсөн байсан. Тэр хоёр дээр очоод “Энд юу болоод байна. Зодоон хийж болохгүй шүү” гэж хэлтэл хажуу талаас нэг нь цохиж, улмаар нийлээд намайг зодсон.

-Шууд л цохичихсон хэрэг үү?

-Тийм ээ, шууд л хажуугаас цохисон.

-Тэгээд дараа нь юу болсон юм бэ?

-Намайг юм харахгүй байхад манай бармен ирж өрөөнд оруулаад цагдаа дуудсан. Цагдаа нар ч хурдан ирсэн. Тухайн үед миний хоёр нүд юу ч харахгүй, зүүн гарын шуу хугарсан байсан.

-Таныг юугаар цохисон юм бэ?  

-Тэр хоёрын мэдүүлж буйгаар гараараа цохисон гэсэн. Яг юугаар цохисныг нь сайн мэдэхгүй байна.

 -Ингэхэд та тэр хоёртой гар зөрүүлсэн үү?

-Үгүй ээ, гар зөрүүлэх нь бүү хэл хэрүүлийн шинжтэй нэг ч үг хэлээгүй.

-Эсвэл тэр хоёр согтуу байсан юм уу?

-Жаахан халамцуу л байсан. Тэгтлээ согтоогүй.

-Цагдаа нар гэдгийг нь яаж мэдэв?

-Маргааш нь мэдсэн. Арваннэгдүгээр сарын 16-ны өглөө цагдаа дээр очиход нөгөө хоёрыг явуулчихсан байсан. Тэнд очоод л тэднийг цагдаа гэж мэдсэн. Тухайн үед юу болсныг манай бармен, зөөгч, үйлчлэгч гээд гурван хүн харсан.

-Одоо хэрэг ямар шатандаа яваа юм бэ?

-Хуулиараа бол хэдийнэ шийдэгдчихсэн байх ёстой. Уг нь хэрэг прокурор дээр оччихсон байсан. Гэтэл хэд хоногийн өмнө нийслэлийн Прокурорын газрын дэслэгч Хосбаяр утасдаад “Хэргийг буцаасан, байцаагч дээр ирсэн” гэсэн. Тэгээд  надаас асууж тодруулах юм байна гэхээр нь яваад очсон. Гэтэл нөгөө хоёр цагдаагийн зүйл ангийг өөрчилчихсөн байсан.

-Яаж тэр вэ, тодорхой тайлбар­лахгүй юу?

-Бүлэглэн үйлдсэн гэсэн зүйл ангитай байсан. Хуулиараа тэр хоёр дор хаяж 7-10 жилийн ял авах ёстой. Гэтэл намайг очиж уулзахад Д.Эрдэнэбаатарт нь танхай, А.Батболдод нь зөвхөн хүн зодсон гэсэн зүйл анги үүсгэхээр болгочихож.

Цагдаа нар гэхээрээ л энгийн иргэдээ хохироочихоод зүгээр өнгөрдөг хэрэг үү. Бусдыг ийм байдалд оруулчихаад зүгээр явж болдог юм уу. Тэд хоригдлоо ч орчлонг харах нүдтэйгээ байгаа биз дээ. Цагдаагийн байгууллагад ийм хүн байх ёсгүй гэж бодож байна. Би гурван ч удаа нүдний хагалгаанд орсон. Нүдний солонгон бүрхэвч бяц цохигдсон. Хагалгаагаар нүдний цөцгийг соруулж, гадаргыг нь оёсон.

-Хараа орох найдваргүй юу?

-Найдваргүй. Эмч нар хараа орохгүй гэсэн.

-Д.Эрдэнэбаатар, А.Батболд хоёр тантай ирж уулзсан уу?

-Намайг эмнэлэгт байхад ганц л удаа эргэж ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл таг чиг байна.

-Хэргийн талаар өөрсдөө юу гэх юм бэ?

-Цохисон нь үнэн, буруу юм хийлээ гээд уучлалт гуйж байсан. Би “Хараа л оруулаад өг” гэсэн. “Өө, тэгэлгүй яах вэ” гэж хэлээд алга болчихсон. Хэд хоногийн өмнө Д.Эрдэнэбаатартай утсаар ярьсан. Өөдөөс “Би ч бас амьдралгүй болчихсон байна” гэж хэлж байна лээ. Хүнийг хорвоог харах мэлмийгүй болгочихоод тийм үг хэлээд сууж байдаг.

Уг нь бид цагдаагаар хамгаалуулах ёстой биз дээ. Гэтэл цагдаа нар нь хүний нүд сохлоод, янз бүрийн үг хэллэг хэлээд сууж байна шүү дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (March 13, 2013 9:39:01 am )

    энэ арай дэндэнэ ээ ер нь цагдаа нарт тусд ёс зүйн хичээл оруулж баймаар юм, Зүгээр ажилаа хийж байсан залуу хорвоог харах эрхгүй болж байна гэдэг аймшигтай юм. Хамгаалж журамлах ёстой хүмүүс нь хүн зодоод байдаг яанадаа

  • Anonymous (March 13, 2013 12:37:15 pm )

    bodit yuman deer tsagdaa nar deerelhuu shde mungutei humuusd bl uur

  • Anonymous (March 13, 2013 1:04:41 pm )

    2 novshiin nudiin adilhan bolgoh heregtei shdee

  • Anonymous (March 13, 2013 1:39:09 pm )

    cagdaa iim l baidag

  • Anonymous (March 13, 2013 2:21:32 pm )

    Tsagdaa hund gar hureh ch uneheer bj bolomguibasuudal l daa.Uneheer ehnees ni avahuulaad,tegsnuudiig ni bugdiig ni bolj ugvul eruugiin huuliig 2 dahin urjuuleed yaliig ni uguud bval ch muusain yumnuud dorhnoo l uhamsarlana daa.Muusain hulchgaruud nohoin buusnuud gant gantsaaraa halzagnaval eostou goshnognuud gants ni ch zodoldoj chadahgui lalruud.Sonsogchiin aldart ch ordog hedees ni tsuuhuun l hedhen ni gaigui zodoldoh chadvartai.Busad diilenh ni hudlaa shdee zdakuud uursdiig ni hemhertel ni zodohgui pizda gj!!!

  • Anonymous (March 13, 2013 3:19:52 pm )

    huuli zuin yamand gomdol gargaaaaaaa prokoriin dergedeh mordond og

  • Anonymous (March 13, 2013 8:55:58 pm )

    lalariin tsagdaaanuud
    hujaataigaa zail

  • Anonymous (March 14, 2013 1:26:10 am )

    muu har 2 bandiin shuumar shorond orood ohin bolhoo medeed baigaa mongo bugdiig ni adilhan bandi bolson tsagsaa narta ogood shees ni goojih gd shono noir ni hurehgui aliaga aldaj bga har 2 bandi shorond oruulaad ohin bolgoh heregtei muu narnii ohiduud ali esvel ochood amindana hurtel hutgalah heregtei muu hoyr bandiig

  • Anonymous (March 14, 2013 5:07:40 am )

    ter huuliin baiguulaga in arga hemjee avdaggui yum bol 2 novshiig uursdiinh in nudiig sohlohgui yu esvel hevt hutgalahgui yu huurhun ohiduudiig

  • Anonymous (March 14, 2013 12:36:04 pm )

    er ni ha gazriin tsagdaa nar ys surtahgui nadaas oorchgui gesen het buruu oilgolmoi humuuc bdag shuu dee tsagdaa oorchlolt hiih heregmei

  • Anonymous (March 14, 2013 5:42:50 pm )

    temuujin ireed ch nyamdorjiin ueees deerdehgui bna temuujin er ni baishingiin heruulees oor ajil hiij bgaa yumuu ug ni ih zuil huleej bsan yum san daanch yuch hiihgui ni de yadahdaa hargis tsagdaa nartaa joohon hudal unen hunii niigemd amidarch bgaag ni sanuulmaar yum da

  • Anonymous (March 16, 2013 9:49:55 pm )

    Kill him

  • Anonymous (March 19, 2013 12:28:19 pm )

    Tsagdaad itgeh arga alga eriin muu tsagdaa gej unen ug yadaj tsagdaa nariinhaa es zuig jaahan deeshluulmeer yum solongost bol tsagdaa nar ni jinhene utgaaraa ajildag yum bilee getel manaid esregeeree bh yum aa neg l ih hamgaalj bgaa uls irgedee jaahan halamtsuu yawj baiwal awch yawj nogoo hamgaalaltandaa hiichih geel hurgej ogdoggui yum aa gehed zugeer yawuulahgui eldew torguul ene ter geel haritsaanii soyol ogt bhgui geed l yariad baiwal ih yum garnaa deed shatandaa ch gesen yanz yanziin yum duuldaad l bidnii tatwariin munguur tsalinjij bj bolimoor yum aa jaahan shineCHlel hiimer yum TEMUUJIN SAIDAA

  • Anonymous (March 22, 2013 10:27:27 pm )

    Хүн хийсэн үйлийн үрээ заавал эдлэх болно.Одоо биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт үр хүүхдэд нь муугаар тусна.Шал дургуй хүрчлээ.

  • Anonymous (March 23, 2013 3:05:08 pm )

    eriin muu tsagdaa heleh ch muu ug alga haraaliin hamgiin muu ugnuudiig ene 2 tsagdaad ugii

  • Anonymous (March 26, 2013 7:34:23 pm )

    төрийн хувцас өмссөн хулгайч, луйварчин, алуурчид хэзээ нэгэн цагт өөрсдөө биш юм аа гэхэд үр хүүхэд нь шийтгэгддэг гэдгийг мэддэггүй тэнэгүүдийг цагдаа сонгон шалгаруулж авдаг болж дээ

  • Anonymous (March 29, 2013 8:46:04 am )

    huuli zuin yamand gomdol gargaad temuujin saidtai tsag avaad uulzaa umguulugch avaa yu

antalya rent a car