antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2013 12 comments

Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг ч бэлэглэчихсэн нь дээр

нийтлэсэн Admin

522737_349447221830845_943152449_nМАН бас дахиад л хүнд­хэн асуудалтай тулгарах нь. 2012 оны УИХ-ын сон­гуульд ялагдсанаас хойш сөрөг хүчнийхээ дүрд орж чадахгүй сандарч, хүндхэн үеийг туулж яваа энэ намд гадны болон дотоодын олон хүнд асуудал тулгарч, хөл толгойгоо олохгүй байсаар өдий хүрсэн нь үнэн.

Учир нь тэд “Бид хэзээ нэгэн цагт сөрөг хү­чин болно” гэж огтхон ч тоо­цоолж байгаагүй юм. 1996 онд УИХ-ын бүх суудлын гуравны нэгийг авч сөрөг хүчин болсон ч тухайн үеийн Үндсэн хуулийн заалтын ачаар эрх баригч намаасаа илүү эрх мэдэлтэй, эвгүй хандвал яаж ч мэдэх сүр хүч ихтэй, сөрөг хүчин байсан юм.

Эр чадалдаа эрдсэн энэ сөрөг хүчин АН-ын гурван ч Засгийн газрыг унагаж, дөрөв дэхээр нь даажин тохуу хийсээр хуулийн хугацааг нь өнгөрөөж эцэст нь өөрсдөө 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулж байсан түүхтэй.

Гэтэл цаг өөр болж 2012 оны УИХ-ын сонгуулиар жинхэнэ сөрөг хүчний байр суурин дээр ирсэн ч энэ байдалдаа  төдийлэн  дасах­гүй, хүчтэй сөрөг хү­чинтэй цөөнхийн засаг­лалыг бий болгож чадахгүй байгаа нь “туршлагагүйн балаг” гэхээс өөр юу гэлтэй.

Хэрэв зөв дуугарч, зөв хөдөлж чадвал МАН-ын хувьд дахин эрх баригч бо­лох ирээдүй бий төдийгүй, хонгилын үзүүрт гэрэл ха­рагдах нь  битгий хэл, нар ч мандаж мэднэ.

Харамсалтай нь МАН-ын хувьд “уруудвал доройтно” гэгчийн үлгэрээр улстөрийн тавцан дээр цаанаа л нэг өнгө зүс муутай, өөдтэй дуу хоолойгүй, уруу доройхон харагдах болсоор нэлээдгүй хугацааг өнгөрөөлөө.

Ерөнхийлөгч­ийн сон­гууль хаяанд ирчихээд бай­хад, дотоодод нь элдэв фракцууд ээлж дараалан мэдэгдэл хийн мэндэлж, УИХ-ын бүлгээ ч олигтойхон ажиллуулж чадахгүй, улс орныхоо эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц даацтай санал, санаачилга гаргаж чадахгүй байгаа нь сөрөг хүчний байр сууриа олж чадаагүйтэй холбоотой гэхээс өөр яалтай билээ.

Улстөрийн тавцан дээр олон хэцүү асуудалтай тул­­гар­чихаад байгаа ийм хүндхэн үед нь өмчийн мар­гаан дэгдэж буй нь МАН-ын нэр хүнд сэвтэхэд нэрмээс болно уу, гэхээс нэмэр болохгүй нь ойлгомжтой юм. Өөрсдийнх нь мэдэлд байсан Лениний музейн байрыг төр мэдэлдээ авч музей байгуулах шийдвэр гаргасан нь МАН-ыг Төр засагтайгаа өмчийн маргаан дэгдээхэд хүргэх нь нэгэнт тодорхой боллоо.

Энэ маргаанд хэн ялах вэ… гэсэн асуулт аяндаа урган гарна. Мэдээж төр хүчтэй. Төр авна гэсэн бол авч л таарах биз. Шийдвэр гүйцэтгэх бүх хүчний бай­гуул­лагууд төрийн мэдэлд бий.

Төрийн хүч гэдгийн цаана ард түмний хийгээд улс орны эрх ашиг зогсож байдаг. Тийм болохоор эх орон, ард түмнийхээ төлөө төр юу хийе гэснээ л хийнэ. Тэгээд ч “Төрийн төмөр нүүр”, “Төрийн төмөр нударга” гэх мэтийн үг хэллэгүүд, монгол хэлний үгсийн санд хэдэн зуун жилийн өмнө ч байсан, одоо ч байсаар л байгаа. Бүхэл бүтэн нэг улс гүрэн, дэлхийд данстай нэгэн үндэстний эрх ашгийн төлөө ажиллаж байгаа төр гэдэг хүчтэй байхгүй бол энэ улс орон, ард түмэн юу болохсон билээ.

Дашрамд сануулахад төр гэдгийг АН гэж бодож огтхон ч болохгүй. Ямар улстөрийн хүчин сонгуульд ялахаас үл хамааран төр оршин тогтносоор өнөөг хүрсэн.

МАН-ыг Засгийн эрх барьж байхад ч төр байж л байсан. Тэр үед АН-тай ийм асуудал тулгарсан бол эцсийн эцэст Төр л ялах байсан нь гарцаагүй.

АНУ-д хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн араг яс Монголынх болох нь тогтоогдож хэзээ мөдгүй эх орондоо авч ирэх гэж байгаа нь  Засгийн  газрыг хөдөлгөөнд оруулж, өөрт байгаа болон өрөөлөөс буцааж авах үлэг гүрвэлийн яснуудаа нэг дор бөөгнүүлэн Үлэг гүрвэлийн музей байгуулах шийдвэр гаргахад хүргэсэн. Засгийн газар энэ музейгээ зүгээр ч нэг байгуулъя гэсэнгүй, харин ч бүр сөрөг хүчнийхээ мэдэлд байдаг гэх Монгол Улсад цорын ганц музейн зориулалттай  барилга гэгд­дэг Лениний музейн байрыг төрийн мэдэлд авч, музейг байгуулахаар болж тун саях­наас цоожтой хаалгыг нь угзрав.

Улстөрийн  эгзэгтэй энэ үед УИХ-д суудалтай  нэг нам нь  төртэйгээ  өмчийн  маргаан хийх нь сайн нэр хүндийг авч ирэхгүй нь мэдээж. Тэгээд ч улсдаа ганцхан бай­даг музейн зориулалттай байрыг улстөрийн нэг нам эзэгнэчихээд байгаа нь, одоо ч олон нийтэд таатай сон­согдохгүй байгаа.

“Үлэг гүрвэлийн музей байгуулах гэсэн МАН Ле­ниний музейн барилгыг өгөхгүй байна” гэсэн мессэж бүх  хүнд  хүрч, энэ нь сүүлдээ дуулиан шуу­гиан  болон дэгдвэл МАН-ны нэр хүндэд яавч сайнаар нөлөөлөхгүй.

Үлэг гүрвэлийн музей байгуулвал, улс эх орон, цаашлаад Монголын нийт ард түмэнд хэрэгтэй. Харин Лениний музей МАН-ын мэдэлд байгаад тэд бусдад түрээсэлж их ашиг олдог гэсэн ойлголт олон нийтэд тархсаар байх юм бол үүнийхээ балгийг МАН л үүрнэ. Гэхдээ нэр хүндээрээ хохирол амсаж үүрнэ үү гэхээс мандан бадарч үүрнэ гэж лав байхгүй.

Яагаад гэвэл хоёр сар гаруйхан хугацааны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. УИХ-ын сонгуулиар 76 хүнийг сон­годог бол Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг л хүнийг сонгоно. Хэрэв МАН, Ле­ниний музейн барилгыг төр засагтаа өгөхгүй гүрий­сээр тэр чигээрээ Ерөн­хийлөгчийн сонгуульд оролц­вол нэр дэвшигчийнх нь нүүр олонтаа улайж, чих нь байнга халууцах нь ойлгомжтой юм.  “Яагаад энэ барилгыг өгөхгүй байгаа юм бэ, энэ чинь Монголын ард түмний өмч биз дээ” гэж үнэхээр гайхсан нэг хэсгийн хажуугаар, үүгээр нь далимдуулж гайтуулах гэсэн нөгөө хэсэг нь МАН-ын нэр хүндийг шороотой хутгах вий.

“АН-д хатиг гарвал гадагшаа харсан толгойтой хатиг гардаг, харин МАН-д хатиг гарвал дотогшоо харсан толгойтой хатиг гардаг” гэж гадуур ярих болсон байна лээ. Гадагшаа харсан толгойтой хатиг удалгүй хагарч эдгэрнэ. Харин дотогшоо харсан толгойтой хатиг дотроо идээлнэ, буглана. Тиймдээ хүрвэл мэс засал хийхээс өөр эмчилгээ байхгүй. МАН-ын улстөрийн байдал яг үүн шиг дотроо бугшиж “Лениний музейг ССАЖ-ын яаманд өгөх үү, яах вэ” хэмээн бухимдлаа нууж ядан учир битүүлэг бүгэж байна. Магадгүй янз бүрийн тооцоо хийж байгаа биз. Гэхдээ бүтэлтэй юм болохгүй л болов уу.

Ер нь ч тэгээд МАН-ын хувьд “Бид уначихсан юм чинь” гээд уурлаад байх биш, “Бид сөрөг хүчин юм чинь гээд эрх баригч хүчнийхээ хэлсэн, хийсэн болгоныг сөрж зөрүүдлээд, үгүйсгэж муйхарлаад байх бус, харин ч ард түмнээсээ нэг удаа ч гэсэн “ОК” үнэлгээ авах ажлыг өөрсдөө санаачлан хийх хэрэгтэй.

Тэгээд ч ард түмнийхээ өмнө нүүрээ улайлгалгүй бардам байя гэвэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүндтэй оролцож, олон нийтийнхээ саналыг ахиухан шиг авъя гэж байгаа бол Лениний музейг төр засагтаа эргүүлээд өгчих хэрэгтэй. Өгөх өгөхдөө бүр сүр дуулиантайгаар, ёс төртэйгээр хүлээлгэн өгчихөд юу нь буруу гэж. Юуны төлөө “Ард”-аараа овоглосон нам билээ. Жинхэнэ Ардын нам гэдгээ одоо л үзүүлэх хэрэгтэй. Нэг их шахаж шаардуулаад байх ч хэрэггүй. Тэр тусмаа Лениний музейн өмнөх тал­бай дээр олон нийтийг ха­марсан жагсаал цуглаан зохион байгуулаад, төр зас­гийн эрх мэдэлтнүүдтийг нь урьж залж авчирч байгаад түлхүүрийг нь нэр төртэйгээр гардуулчихсан байхад лав буруудахгүй. Тэгэхдээ бүр уриалга мэдэгдэл гаргаад “Төдөн сарын дотор Үлэг гүрвэлийн музейг байгуулж, олон нийтэд зориулан нээлтийг нь хий” гэх мэтээр үүрэг даалгавар өгсөн байлаа ч гаж буруу сонсогдохгүй.

Төр хүчтэй гэж түрүүнд хэлсэн. Шүүхээр заргалдлаа ч гэсэн хэрэв төр засгийн талд шийдвэр гарвал шийдвэр гүйцэтгэлээр хүссэн ч, эс хүссэн ч энэ барилгыг төр өөрийн мэдэлд авах л болно.

Адгийн зарга 10 хоног гэсэн үг бий. Ер нь ч тэгээд шүүх цагдаагаар явж, зарга заальхай үүсгэн заалдах  яавч сайны дохио биш. Төр засагтайгаа байшин булаацалдан маргалдаж байх хооронд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр үед “Лениний музей бол манай намын өмч. Бид энэ барилгыг Үлэг гүрвэлийн музей болгохгүй, түрээсэлж, мөнгө олоод намаа санхүүжүүлнэ.

Харин миний ард түмээн, та бүхэн  Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намын нэр дэвшигчийг дэмжээрэй” гээд зогсож байвал МАН-ын нэр дэвшигч сонгогдоно гэж үү.

1996 онд АН эрх баригч болсны дараа тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан Лениний музейг Дүрслэх урлагийн музей болгох гэтэл Н.Энхбаяр өгөөгүй юм гэдэг. Тэгээд 1997 онд шүүхээс Лениний музейг МАН-ын өмч гэсэн шийдвэр гарсан бололтой. Түүнийг нь үндэслээд “Үндсэн хуулийн Цэц Лениний музейг МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргалаа” гэсэн мэдээлэл сонин хэвлэлүүд дээр гарсан. Тэгвэл сайн л биз. “Шүүх болон, Үндсэн хууль цэцээс Лениний музейг үнэхээр МАН-ын өмч мөн гэдгийг нь баталгаажууллаа.

Гэсэн ч бид энэ музейн барилгаа Үлэг гүрвэлийн музей байгуулахад нь зориулаад ард түмэндээ бэлэг­лэж байна” гээд ёс төртэйхэн хүлээлгээд өгчихвөл Бай­галийн түүхийн музейн Үлэг гүрвэлийн танхим ха­риугүй нурах гэж байгаа, Дүрслэх урлагийн музейн эд агуурсын 70 хувь зооринд хэвтэж байгаа энэ хүнд үед бэлэн зэлэн музейн барилгаа бэлэглэсэн МАН, ард түмнээсээ мөн ч том үнэлгээ авна даа.

Харин Лениний музейг өгөхгүй харамлаад зарга зааль­хай хийж байх хооронд чинь Байгалийн түүхийн музейн Үлэг гүрвэлийн танхим нураад байгаа хэ­дэн араг ясаа хэмхчээд хая­чихвал, Дүрслэх ур­лагийн музей модон байшинд ус алдах ч юм уу, гал алдаад түү­хийн ховор үнэт үзмэрүүд устчихвал МАН-ын нэр төрд хусаад ч үл арилах хар толбо үүрд үлдэж мэднэ шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 13, 2013 11:13:50 am )

    MAN-n bairig hucheer awla gehed, Uleg gurwelin yasnuud bagtahgui shu de. Mongol gazargui bish, zaiduu tom sawand hiih heregtei

  • Anonymous (March 13, 2013 11:20:42 am )

    МАН ард түмний өмчийг булааж дээрэмддэг араншингаа болих хэрэгтэй. Төрийн өмчийг төрд нь буцааж өгөхийг МАН-аас хатуу шаардаж байна.Энэ ард түмний эрх ашгийг хамгаалдаг хууль хүчний байгууллага байдаг бол одоо тэр музейг ард түмэнд ньв эргүүлж авч өг.МАН цаашид ч эрүүл нам болж чадахгүй.

  • Anonymous (March 13, 2013 11:43:30 am )

    man-n bairiig awah eostoi man bol hulgaich aluurchid luiwarchidiin vvr uurhai shatsan bairaa yaj yamar munguur hurdan barilaa daa 5 zaluugiin tsus ni hataagvi baihad bosgoson ter bairandaa sambaaraldwal taarna

  • Anonymous (March 13, 2013 12:09:12 pm )

    зориулалтын байшин байсаар байхад дээр бичсэн хүн шинэ байшин барих талаар юу гээд хуцаад байнаа, нам чинь өөрөө түрээслэх барилгаа барина биз, музейн барилгыг аваад байхдаа яахав дээ, яснууд багтахгүй байлаа ч хоосон байснаас зориулалтын байранд хийсэн дээр байлгүй дээ

  • Anonymous (March 13, 2013 12:27:44 pm )

    төрийн нэрээр дээрэм хийж эхэллээ дэ тэр байранд хэдэн яс багтах вэ сайндаа гол үүдэнд нь нэг л багтана өлөнгүүдийн ходоод хэзээч цаддагүй гэдэг юм билээ

  • Anonymous (March 13, 2013 1:05:12 pm )

    ардын нам бишээ авилгачдын нам шүү дээ.ленинд зориулж музейн байшин барьсан болохоос авилгачдын намыг доторх үзмэрийг нь зөөж хураачхаад түрээслэж мөнгө олж байгаарай гэж лениний сүнс хэлсэн юм уу.төрд хурдан буцааж өгөөч ээ, бид нар монголынхоо гайхамшиг болсон үлэг гүрвэлийнхээ цуглуулгыг үзмээр байна

  • Anonymous (March 13, 2013 8:16:50 pm )

    ман энэ байшинг ард түмнээс нь харамлаж байвч цаана нь нэр хүнд нь бүр шаварт,,,,,,,,,,

  • Anonymous (March 13, 2013 8:17:43 pm )

    МАН -н ҮНЭН ТӨРХ

  • Anonymous (March 13, 2013 8:20:28 pm )

    ард гэдэг үгээ авч хая за ,ард түмнээсээ нэг байшин харамлаад байж ард гэдэг үгийг хэрэглэх төлөөлөх эрх бхгүй

  • Anonymous (March 13, 2013 8:40:58 pm )

    bid dahiad neg musie baiguulah bel benchin her bilee, ternii orond belen bairaa avaad, orond ter musei baiguulah munguuruu , ganst gesen emneleg surguuli barisan n deer shdee humuusee

  • Anonymous (March 14, 2013 11:20:15 am )

    ogoxgyi za, namaig alaad avaarai

  • Anonymous (March 19, 2013 12:20:23 am )

    МАН-МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХЭЗЭЭ Ч БОДОДГҮЙН ТОД ИЛРЭЛ

antalya rent a car