antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2013 4 comments

“Урт цагаан”-ы бизнес эрхлэгчид мэргэжлийн хяналтынхныг аргалаад сурчихаж

нийтлэсэн Admin

urt“Урт цагаан” худалдааны төвийн барилгын хуучирч муудсаныг хэн хүнгүй л мэднэ. Аль 1962 онд ашиглалтад орсон гэх

энэ барилгад үйл ажиллагаа явуулж буй олон зуун түрээслэгч байна. Энэ хугацаанд олон хүнийг ажлын байраар хангаж амьжиргааг нь залгуулж буй нь сайн хэрэг. Харамсалтай нь Мэргэжлийн хяналтынхны амыг хааж өдий хүрсэн энэ үйлчилгээний төвийн байранд хүн бүү хэл нохой, гахай ч амьдрахад хэцүү болсон гэлтэй. Уг нь Нийслэлээс “Урт цагаан”-ы урд талбайг “Жуулчны гудамж” нэртэй болгосон. Тэнд жуулчдыг татах олигтой бүтээн байгуулалт огт хийгдээгүй гэхэд хилсдэхгүй. Чанарын шаардлага хангаж чадахгүйд хүрээд буй энэ байр харин өнгө үзэмж муутайгаараа гадна, дотны хүний анхаарлыг татах болж. Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2000 онд “Урт цагаан”-ы энэ байрны өнцөг буланг нь ч түрээслэж байсан бүх түрээслэгч, аж ахуйн нэгжүүд нийлж өөрсдөөсөө 1,5 тэрбум төгрөг гаргаж гадна болон дотор засал хийсэн гэдэг.

Гэтэл 2005 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хувийн хөрөнгөөр засвар хийхийг хориглочихсон юм байх. Нийслэлээс шийдвэр гарсан учир хувиараа түрээслэж буй түрээслэгч нарын ажлын байрны өнгө зүс гундаж байгаа гэх яриа ч байна. Энд сууж амьдралаа залгуулсаар ирсэн түрээслэгчдийн дийлэнх нь гурваас дээш 30 жил түрээслэж буй хүн ч байгаа юм байна. Тэдэн дунд тү­рээслэгч эздээсээ айж, тэдний хэлсэн үнээр cap бүр түрээс төлж ирсэн гэх. Учир нь тэдний амыг дагахгүй бол эндээс хөөгдөж өдрийн хоолоо залгуулах арга тасарна гэсэн айдас, түгшүүрт автсан түрээслэгчид байдаг байна. Тэдний дунд “Манай барилга 1962 онд ашиглалтад орсон нийслэлд байгаа хамгийн чанартай барилга. Энэ барилгын өнгө зүсийг муутган байж нураах шийдвэр гаргах гээд байгаа нь цөөхөн эрх мэдэлтний тус барилгын газарт шунаж буй явдал” хэмээн үзэх түрээслэгч ч байлаа. Түүний хэлж буйгаар 1962 онд ашиглалтад орж, лам нарын артель, талх, нарийн боовны артель, гар урлал, мужаан, алт мөнгөний дархан зэрэг хувиараа хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс ажиллаж байтал 1969 онд хоршооллын хөрөнгийг устгаж, Нийтийн үйлчилгээний яамыг байгуулсан. Ингээд зөвхөн ахуйн үйл­чилгээний салбарыг нь тус барилгад үлдээгээд, талх, нарийн боов зэргийг хориглосон аж. Гуталчин, оёдолчин, үсчин зэрэг зөвхөн ахуйн үйлчилгээг үзүүлэх болсон хэмээв.

Энэ маягаар олон жил болж 1990 оны үед Нийтийн үйлчилгээний яам татан буугдаж, “Урт цагаан” хотын захиргаанд шилжсэн байдаг. Түүнээс хойш Нийслэлийн өмч хэмээн Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлтэй болсон түүхтэй юм байна. Энд ажиллаж буй дийлэнх түрээслэгчид 3-30 жил болчихсон өөрөөр хэлбэл, хуучин засаглалаас шинэ засаглалтай золгож буй хү­мүүс юм, Тэд Дүүрэг бүрт ахуйн үйлчилгээний төв барихаар хөрөнгө мөнгө гаргаж байгаа хэрнээ улсын төсөвт ямар ч дарамт учруулдаггүй “Урт цагаан”-ы байрыг нураах тухай ярьж байгаа нь ойлгомжгүй зүйл хэмээн үзэж байв. Энэ нь түрээслэгч эздээсээ айсан тэдний харцаар хөдөлдөг гэж болох цөөн хэдэн хүний байр суурь юм. Ингээд Нийс­лэлийн өмчийн III байр гэсэн “Урт цагаан”-ы байрны дунд хэсэг буюу хоёрдугаар корпусаар орлоо. Нийслэлийн өмчийг хувийнханд хэрхэн, ямар үнэ өртгөөр түрээслэж буйг мэдэхээр очиж байгаа нь энэ. Гэтэл сард өгдөг түрээснийхээ талаар мэдээлэл өгчих хүн байсангүй.

Үүдээр нь оронгуут өөдөөс харсан гурван эгнээ есөн ширээнд сууж гутал засварлаж буй эмэгтэйчүүд маргааш баярын өдөр хагас ажиллана гэв. Уг нь ганц баярын өдөр бүтэн амарчихдаггүй юм байх даа. За за тэртээ тэргүй түрээсээ нэхдэг л юм чинь ажилласан ч яахав” гэхчлэн яриа өрнүүлж байлаа. Гуталчдын хажуугийн ломбардны хүнээс сард өгдөг түрээсийнх нь талаар сонирхоход цаанаа л нэг дарамттай байдаг нь анзаарагдсан юм. Харин энэ үеэр гутал­чин эмэгтэйчүүдийн хажуугаар өнгөрөх менежер эмэгтэй “Ойрд манай барилгын асуудлаар хэл ам их гарч байгаа тул сонин, сэтгүүлийнхэн ирж янз бүрийн юм асуувал юу ч битгий яриарай. Манай үйл ажиллагаа хэвийн сайн явагдаж байгаа л гэцгээгээрэй” хэмээн үүрэгдэж байлаа. Ингэж түрээслэгч бүртээ шивнэн өнгөрөх менежерээсээ айж балмагдсан хүмүүс ам нээх л юм бол маргааш нь ажлын байргүй болно гэдгээ мэдээд огт юм ярьсангүй.

Ердөө хааш хаашаа 1,5 м.кв талбай бүхий хоёр хүн суух ч зайгүй талбайд сард 220 мянган төгрөг төлдөг маш олон түрээслэгч энд байлаа. Гэхдээ энд зай талбайгаасаа хамаарч биш ямар чиглэлээр ашиглаж буйгаас нь, мөн тухайн хүн хичнээн төгрөгийн орлого олох боломжтой бэ гэдгийг нь харж байж сарын түрээсийн үнэ нэмэгддэг юм байна. УИХ-ын гишүүн Г.Уянга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Ганболд нар хурал хийхдээ ойрын 3-4 жил нийслэлээс энэ “Урт цагаан” төвийн түрээс нэмэгдээгүй гэдгийг хэлсэн байна. Харин ч эсрэгээрээ ойрын хэдэн жил ойр ойрхон түрээсийн үнэ нэмэгдэж, дарамт нь ихэссэн гэх хүн ч байсан. Гаднаа нүдний шил, хувцас захиалга, гуталчин, алт мөнгөний дархан, ломбард гэх мэт хаяг аль эртнийх гэдэг нь мэдэгдхvйц хуучирч гандан шороо тоос дарсан харагдав. “Хөм” ХХК-ийн нэрийн доорх энэ корпус дотроо төөрдөг байшин мэт маш олон өрөө тасалгааг жижиглэн түрээслэдэг аж. Том, жижиггүй өрөө тасалгаа бүрийг түрээслэж буй эзэд хамгийн багадаа 200 мянгаас дээш төгрөгөөр түрээснийхээ мөнгийг cap бүр нэхэж шаарддаг байна. Миний сонирхсон энэ корпуст ойролцоогоор 60-70 түрээслэгч байсан. Энэ олон түрээслэгчийн амьдарч, ажиллаж буй орчны хувьд ярих ч юм алга.

Наад зах нь хүний хуучирч муудсан гуталтай олон Жил ноцолдож буй эмэгтэй­чүүдийн эрүүл мэнд хохирч байгаагаас гадна хажуугийн түрээслэгчдийн эрүүл мэндэд нь ч сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Хуучин гуталны тоос шороо, будаг, цавууны үнэр гэж хамар цоргим хурц үнэртэж байв. Дусаал дусч чийг үнэртсэн, шороо бужигнасан агааржуулагч гэх юу ч байхгүй бүгчим энэ байшинд cap бүр мөнгө төлж суугаа иргэд зундаа агааргүй, өвөлдөө дулаалгагүй байдаг гэдгийг ч хэлж байсан. Өдрийн ихэнх цагаа агаар, салхигүй энэхүү байранд өнгөрүүлж буй хүмүүсийн эрүүл, аюулгүйн байдлыг харгалзаад Мэргэжлийн хяналтынхан яагаад арга хэмжээ авдаггүй нь сонин. Түрээслэгч нараас нь өдий хүртэл ажлын байрныхаа өнгө зүсийг сэргээлгэх тухай нэг ч үг хэлж зүрхлэх хүн олддоггүй гэдгийг ч мэдсэн. Нийслэлийн өмчийг цааш нь дамжуулан түрээслэн дарамтлах ажил хийж суугаад са­рын эцсээр халаасаа түнтийлгэж яваа дарангуйлагч нар нь “Дуугүй түрээсээ өгөөд сууж чадахгүй бол дараагийн чинь хүн бэлэн шүү” хэмээн амыг нь хааж сүрдүүлдэг гэнэ. Ийн олон жил тvрээслэгчдээ сүрдүүлэх ажил хийж суугаад сардаа хэдэн зуун сая, тэрбумын төгрөг халааслаж буй дарга нарт хариуцлага тооцож, хуучин нийгэм дэх дарангуйллын системээс салах цаг болсон байлтай.

Ж.Гангаа

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛ ТАЙМС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 11, 2013 8:58:08 pm )

    Мэрэгжлийн хяналтынхан бол авлигалаар амьдраад сурчихсан хүмүүс шүү дээ. Тэднээс авлига авдаггүй хүн олоход хэцүү дээ.

  • Anonymous (March 12, 2013 11:35:33 am )

    ТИЙМ ШҮҮ ТА ЗӨВ БИЧЛЭЭ ОДООГИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГА ЮУЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ , ХАРИН АВИЛГАЛДП НЬ УУСЧ БНА даа

  • Anonymous (March 12, 2013 4:09:26 pm )

    tiishdee unenshd. 1m languunii turees l gehed 350.000 tug. tgd uvulduu hun bj suuhiin argagui huiten. paar ni halahgui. tgd ter 00, uudnii heseg edriin bj bgaag ni yuun nuguu juulchid irj uilchluuleh. gadnaas ni haraad butsmaar aimar. tiim bjiij tureesee ug chadahgui bol zail, daraagiin chn humuus munguu bariad guij bn geh jisheenii. unen daramttai. jishee ni : 1 kontor dotroo 26 tureeslegchtei blaa gj bodoy. ter hun tus burees dundjaar 300.000 tug,iin turees avdag. getel ter ezen ni gd bgaa hun tsaashaa niisleliin umchiig ashiglasniihaa tuluu dunguj 500.000 tugrug ugdug jisheenii. ingej bolohgui bizdee? ar geriinheniigee avch yavaa uchnuun humuusiig arai l denduu shuldag. ene asuudliig gishuun Uyangaa shiidene gj medegdsen bgaa. ter olon humuust tuslah baih gj huleej bgaa shuu.

  • Anonymous (March 12, 2013 8:27:10 pm )

    мэргэжлийн хяналтынхан гэдэг хамгийн балиар хоёр нүүртэй хүний амьдралаар тоглож шахаж дарамталж янз бүрийн аргаар хахууль авилгал авч баяждаг хэдэн ааш муутай авгай нар байдаг юм.захиалгаар хүнийг ажилгүй болгодог юм.өөрсдөө ажилд орохдоо бөгсөө зарж хахууль мөнгө өгч ордог гэсэн.хогийн авгай нар.тэд нар шударга байсан бол одоо хотийн царай зүс ийм эмх замбараагүй чанаргүй барилгаар дүүрэхгүй байсан шүү

antalya rent a car