УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр буруутгаж Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ. Эрхэм гишүүний хувьд Хүүхдийн төлөө газрын ажилтан Б.Жавзанхүүтэй хамт “Өгөөмөр” хүүхдийн асрамжийн төвд очиж, тусгай зөвшөөрлийг нь хураан авч ёс зүйгүй үйлдэл гаргасан гэнэ.
Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нар дээрх хэргийн талаар мэдүүлэхдээ З.Баянсэлэнгийн өгсөн даалгаврын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэжээ. Гудамжны тэмцэгчээс гишүүн болж суга дээшилсэн эрхэм хатагтай ийнхүү хэрэг мандуулж явна.
З.Баянсэлэнгийн тухайд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хаяаг бараадсанаар төрийн түшээ болж, зүүдлээ ч үгүй явсан албан тушаалдаа гэнэт очсон нэгэн.Тэрбээр өмнө нь үргэлж жагсаал, цуглаан, хороо, дүүрэг, урьдчилан болон албадан саатуулах байруудаар “эргэлдэж” явсан гэх намтрыг нь хэн хүнгүй мэдэх болж.
Зарим нэг нь Ахмадын чөлөөт холбооны Г.Баасан эгчийн дүү гэж хошигнох нь бий. Юутай ч энэ эмэгтэйг өдгөө жинхэнэ төрийн хүн болж, тушаал гаргаж, төр засгийн шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлтэн болсон. Гишүүн болмогцоо өөрийн гадаад байдал болоод эдлэл хэрэглэлдээ “рестарт” хийж, ойр хавийнхныхаа нүдийг хужирлаад амжсан гэж байгаа.
Намрын чуулганы хугацаанд хаяахан нэг өвчтэй хэмээн бүртгүүлж байсан нь нүдэндээ давхраа оёулж байсантай холбоотой гэгддэг. Чингэлтэй дүүрэгт байрлах хашаа, байшинд амьдарч байсан З.Баянсэлэнгэ гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж орон байрны өргөдлөө холбогдох газарт нь уламжилсны дагуу 230 сая төгрөгийн орон сууц авахаар болсон.
Одоогоос 20 жилийн өмнө УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд байр, сууцны асуудлаа шийдүүлэх эрхтэй болсон юм. Тэр цагаас хойш парламентад сонгогдсон нэлээдгүй хүн орон сууцны асуудлаа шийдүүлж амжсан. Тэр дагуу эрхэм авхай ч орон байраа өөд нь татсан нь энэ. Ямартай ч эксийг дагаснаар З.Баянсэлэнгэ өнгө орж, гэрэлтэн туяарсан.
Тэр ч бүү хэл, намд хуваарилсан албан тушаалын квотын дагуу таван яамны асуудлыг эрхлэх байнгын хорооны дарга сэтэртэй болов. Эхэндээ учраа олохгүй мунгинаж байсан бол өдгөө том том дуугарах нэгэн болжээ. Сүүлдээ эрдэж, сэтгүүлчдийг нүд үзүүрлэж эхэлсэн юм даг.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 19 дүгээр заалтыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед зангаа таниулж, ангийнхнаасаа төдийгүй сэтгүүлчдээс ч зэмлэл хүртсэн юм. Учир нь тэрбээр “Хууль зөрчсөн, ажлын хариуцлага алдсан сэтгүүлчийг нэг жилийн хугацаатайгаар сэтгүүлч байх, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах эрхийг нь хасах хэрэгтэй” гэсэн заалт оруулъя.
Тэгэхгүй бол сэтгүүлчид хэтэрхий задгай байна гэхчлэн сэтгүүлчид рүү дайрч давшилсан санал тавив. Тэнд байсан сэтгүүлчид төдийгүй тохой нийлүүлэн суусан УИХ-ын гишүүд ч мэл гайхаж, цэл хөхрөв. Ямартаа л Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хэрэв тийм заалт орвол хэвлэл мэдээллийн эрх чөлөө бус харин ч сэтгүүлчдийн эрхийг боомилсон хууль болон хувирна. Тэгж болохгүй” хэмээн учирлах нь тэр. З.Баянсэлэнгэ гишүүн гэнэт бантаж, гаргасан саналаа татаж авлаа гэж тэнэгтсэн юм даг.
Түүний тэнэг үйлдэл үүгээр дуусахгүй. УИХ-ын гишүүд хорих ангиудын ажил байдалтай танилцав. Зайсан дахь дамжин өнгөрүүлэх буюу 401 дүгээр хорих ангид очиж хамт явсан сэтгүүлчдээ “хориод” дотогш нэвтэрсэн юм. Янз нь хорих ангийн нөхцөл байдалтай танилцах нэрийдлээр намын даргатайгаа уулзах гэсэн арчаагүй оролдлого байсан бололтой юм.
Юутай ч хамт явсан хүмүүсээ удтал чилээлгэсэн эрхэм гишүүнд хамт явсан нөхөд нь шүүмжлэлтэй хандахад “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа. Ер нь гишүүн хүн хаана, хэнтэйгээ уулзах нь бүрэн эрхийн асуудал биз дээ” гэж даналзах нь тэр. Ийнхүү өөрийгөө хэн болсныг ухаарах болсон нэгэн дээ.
Харамсалтай нь хууль тогтоох дээд байгууллагын ажлын тухайд санал дэвшүүлчихээд дэмжигдэхгүй эсвэл асуудлыг нөгөө тийш нь хазайлгасан болохыг нөхөд нь учирлавал “Өө болохгүй бол эргүүлээд л авчихья” гэх байдлаар ханддаг нь харамсалтай.
За тэгээд, байнгын хорооны даргаар томилогдсон З.Баянсэлэнгэ гишүүн дуудлагын машин унах эрхтэй болсон тул төр, засгийн авто баазаас түүний хэрэгцээнд зориулж “Nissan Teana” маркийн автомашиныг тавьж өгчээ. Гэтэл гишүүн гэртээ харихдаа шороон замаар давхиулдаг тул намхан машин унах боломжгүй хэмээгээд “Range Rover” хөлөглөх болсон гэх яриа ч бий. Одоо байр сав нь өөрчлөгдөөд хүссэн машинаа хөлөглөх болсон байлгүй.
Энэ мэтчилэн томорсон гишүүн сүүлийн үед Н.Энхбаяраас нүүр буруулах болсон тухай намынхан нь шивэр авир хийх болжээ. Нэг үе амиа өгөхөөс буцахгүй явсан түүний зан авир өөрчлөгдөж, аварлын бурханаа мартсан бололтой юм. Нэгэнт нь томрох нь тодорхой, баяжих нь баараггүй болсон тул арга ч үгүй юм даг уу.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2013 2:29:13 pm )
teneg absai er ni abgai nar deesheegaraad deerdehgyi
-
Anonymous (March 11, 2013 2:39:01 pm )
энэ нэг амьтныг байнга чичилж байх юм аа. яасан ч завтай нөхдүүд байдаг юм бэ.
нөгөөх нь ч гоё гар л даа угаасаа. -
Anonymous (March 11, 2013 2:41:12 pm )
Биеэн засаад гэрээн зас. Гэрээн засаад төрөө зас гэдэг үг ямарч хэрэггүй юм байна биеэн засаагүй засаагүй гэрээн засаагүй нөхдүүд л УИХ-д ордог юм байна
-
Anonymous (March 11, 2013 6:35:51 pm )
Эмэгтэй хүнэ баяжиг л дээ. Төрөөс л лав төрөөгүй тэрбумтэн болог. Эмэгтэй хүнтэй юу барьцдаг юм. Юу буруу хийчихсэн юм бэ. Энэ лав л халх хүн, хятадын эрлийкз биш.
-
Anonymous (March 11, 2013 8:28:23 pm )
uul uzeegui hormoi shuuj us uzeegui gutal tailna gej ene de
-
Anonymous (March 11, 2013 8:57:50 pm )
J horoolliinhon bayjij bolohgui yu
-
Anonymous (March 11, 2013 9:04:33 pm )
ээ чааваас энний оронд хөдөөнй малчин эмээ дээр байхаа
-
Anonymous (March 11, 2013 10:04:17 pm )
byy shantar ci shyy
-
Anonymous (March 12, 2013 7:52:42 am )
Баянсэлэнгээ олны уг ортой гэдэг шуу ууртуу дугнэлт хии Пушкины Алтан загасны улгэрийг маш сайн уншиж тунгаан бодоорой
-
Anonymous (March 12, 2013 9:07:37 am )
Хөөрхийдөө багаасаа ядуу тарчиг амьдарч байсан юм байгаа биз, амьдрал нь гэнэт дээшилчихээр яах учираа л олохгүй байгаа биз удахгүй юм үзэж нүд нь нээгдэх байлгүй дээ
-
Anonymous (March 12, 2013 10:09:44 am )
Манайхан нээрээ сонин улс шүү. Дандаа л хүн муулах юм. Хийх ажилгүй арчаагүй улс юм даа. Надад лав Муулаад байхаар зүйл харагдсангүй. Бичсэн сэтгүүлч нь ч гэсэн мэдээ бэлдсэн ухаантай. Чааваас гэж хэлье дээ. Бүгдэд нь
-
Anonymous (March 12, 2013 10:17:36 am )
turuunii boos tolgoid gardaggui gej ….. hoorhii
-
Anonymous (March 12, 2013 10:44:04 am )
ene yostoi medrel huuhen yamar ch yos zuigui yaj ichihgui ih hurald suuj bna
-
Anonymous (March 12, 2013 12:32:18 pm )
yaahaaraa ingej bie bienee muuldag bn bugd ene hun shig anh yuy ch medehgui garch irdeg bizdee ene hun chin harinch huuliin medlegtei hun shuu ehleed yuygaa ch medehgui l baidag shuu dee
-
Anonymous (March 12, 2013 1:48:53 pm )
zugeer,zugeer oldson deer n sain tcohiod ab. dahin songogdoh magadlal baihgui baijiij medne.icheed heregguiee.naaduulaasaa sain suraltc.ontc surdag nohduud naad tanhimaar chini duuren baigaa. yunaas n dutdag ym be.deer n garnashuu… chuu chuu..gov gov
-
Anonymous (March 12, 2013 2:07:11 pm )
namiin jagsaaltaar sonogokh ni buruu gedeg ni haragdaj bna
-
Anonymous (March 12, 2013 7:29:03 pm )
энэ тэнэг авгайн онигоо дөнгөж эхэлж байгаа шүү
-
Anonymous (March 12, 2013 7:41:41 pm )
ардчилалд хулхидуулаад байгааг чинь энэ гишүүн амьдаар нь хэлээд байгаа юм биш үү
-
Anonymous (March 13, 2013 1:56:20 pm )
ymarch l bcan genet bayjican xvmvvc vnen tenegteed tegeed ter ni ix ydlaa gexed 8njiliin nastai daraa ni shaldaa byytalaa dooshoo ordogiin bna lee
-
Anonymous (March 13, 2013 3:12:35 pm )
Яахнав дээ, энэ нэг эмэгтэйг үргэлж янз бүрээр нь хэлж. Гэр хорооллоос гараа л биз, тэр тусмаа л ард түмний амьдралын эрээн барааныг сайн мэднэ биз дээ? Угаасаа, төрөхөөсөө УИХ-ын гишүүн хүн гэж байдаггүй. Аяндаа төлөвшөөд сайн улс төрч болох ч юм билүү? Уг хүн нь цагаахан, санасан бодсоноо ичиж эмээхгүй шулуухан хэлчихдэг гайгүй л хүн шиг санагддаг. Битгий нэгнийгээ ингэж муу муухайгаар гоочилж бай. Өөрсдийн чинь санаа, заяанд муу шүү дээ.
-
Anonymous (March 13, 2013 6:56:00 pm )
Za yadgiin bee huurhii aztai l huuhen b.a kkk bar jiltei ym chin kkkk
-
Anonymous (March 14, 2013 11:56:56 am )
нар
Агуу хүмүүс сэдэв ярьдаг
Энгийн хүмүүс амьдрал ярьдаг
Жижиг хүмүүс хүн ярьдаг
амьддаа бие биенээ хайрлая хүмүүсээ -
Anonymous (March 17, 2013 2:05:12 pm )
uursduu cnadahgui baij buu ataarh anh ih hurald orj baigaa nuhduud 4 jil dugardaggui helgui baij baigaad l buudag nuhduud zunduul baidag.Bolj bna helgui baisnaas duugarcn baisan deeree
-
Anonymous (March 17, 2013 5:29:08 pm )
СЭТГҮҮЛЧ ЭЭ, ЧАМД ӨӨР БИЧИХ НИЙГЭМД ХЭРЭГ БОЛОХ СЭДЭВ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ? ХОНЗОН САНАСАН ХҮН ШИГ Л БАЙХ ЮМ АА.
-
Anonymous (March 18, 2013 3:27:44 pm )
SETGUULCHEE CHAMD UUNEES UUR HIIH BICHIH YUM ALGA UU BUU ATAARHAARAI ATAARHAL US HONZON ALI ALI NI UURT CHINI MUU SHUU
-
Anonymous (March 21, 2013 6:01:09 pm )
haha ali aliniih ni zuw shde haha
26 Comments