antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

“БАЯЛГИЙН ХАРААЛ” ХИЙГЭЭД СЭТГЭЛГЭЭНИЙ ТӨӨРӨГДӨЛ

нийтлэсэн Admin

Нэгэн зүйл:Дэлхий дээр баян орон, баян бүс нутаг тийм ч олонгүй. Өнөөдөр газар дэлхий дээр 200-гаад улс, 2000 орчим үндэстэн оршин тогтнож, аж төрж байгаа билээ. Гэтэл хамгийн сонин нь баялагтай нь ядуу, барим тавим юмгүй нь чинээлэг амьдарч байгааг бид харж, мэдэж байдаг. Энэ нь нийгмийн байгуулал, хүчээр түрий барих, булаан дээрэмдэх, хүчирхэг орнууд буурай орнуудыг сүрдүүлэн тонон мөлжих, тухайн орнуудын удирдлагыг хахуулиар өөрийн гар хөл болгох, эдийн засгийнхаа нөлөөний хүрээнд татан оруулах, хууран мэхлэх, худал цуурхал тараах зэрэг байж болохоос болохгүй хүртэлх бүх аргаар монопольчилж байгаагийн бодит үр дүн. Шуудхан хэлэхэд монопольт капитализмын балаг юм. Бид ийм нэр томъёог өнгөрсөн зууны 90-ээд оноос өмнө өдөр болгон амны уншилга болгож байсан гэвэл эс хэтрүүлсэн болох билээ. Энэ бол нийгмийн байгууллын тухай асуудал гэхээсээ илүү онолын асуудал байсан юм. Онол номлол гэдэг бол оргүй зүйл биш.

Хүн төрөлхтөн, түүний төрүүлсэн их сэтгэгчид балар эртнээс авахуулаад өнөөдрийг хүртэл орчлон ертөнцийн тухай, нийгмийн формацын тухай гүн ухааны бодролуудыг боловсруулж, номлон тайлбарлаж, бүхэл бүтэн нийгмийн сэтгэлгээний тогтолцоог бий болгожээ. Хамгийн харамсалтай нь өнөөдөр тэр гүн ухааны, хийсвэр сэтгэлгээний өв уламжлалыг хөсөр орхисон нь шинэ цагийн баахан базаахгүй араншин болжээ гэж хэлэхэд хүргэж байна. Цаг хугацаа XXI зуунд шилжиж, орчлон ертөнц орвонгоороо эргэсэн байхад монопольт капитализм, марксизм ленинизм гэж ярьж суудаг инээдтэй амьтан байна гэж намайг хэлэх байх. Харин энэ бол галав юүлсэн ч ярих ёстой асуудал гэж үүнийг тэрлээч тэрслүү хүн би бодно. Онолын сэтгэлгээгүй орчлон гэж байж таарахгүй. Гүн ухааны уламжлалгүй гүрэн орон гэж лав байхгүй. Гэтэл өнөөдөр элдэв онол номлол хэрэггүй болж, эрх ашгийн төлөө үхэн тэмцэлдсэн тулааны талбар л байна гэж хэлэхэд хүрч байна. Хүн хэмээгч байсан цагт хөрөнгийн тухай ухагдахуун байж л таарна. Энэ бол ойлгомжтой асуудал. Үүнийг хэн ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй билээ.

Эд бодисын төлөө өрсөлдөөн тэмцээн бол эрт урдаас үүдэлтэй, хөрөнгийн төлөөх булаалдаан хүн бий болсон цагаас тасалдалгүй явсаар өнөөг хүрсэн байх бөгөөд эцсийн бүлэгт хүч түрэх дайн байлдаан хийх замаар шийдсээр иржээ. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтөн харьцангүй ухаан суусан, дэлхийн олон нийт илүү шударга болсон зэрэг шалтгаанаас юу юугүй зэр зэвсэг хөдөлгөж түрэмгийлэл үйлдэж, булаан дээрэмдэх арга хэрэгсэл өдрөөс өдөрт явуургүй болсон тул хуурч мэхлэх, худал цуурхал тараах, дарамт шахалт үзүүлэх, далдуур хорлох, өөрийн уяаны нохойтой болох, өөр бусдаар хатгуулах зэрэг арга заль хэрэглэх болжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгийн утгаараа дэлхий ертөнц улам бүр шударга биш болж байна.

Нэгэн зүйл: Өнөөдөр Африк гэдэг хар тивд 54 улс орон байдаг. Африк бол тэр чи гээрээ дэлхийн ядуу гуцуу бүс нутаг, “баялгийн хараал тус сан орнууд”. Өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн барууны хө рөн гөтөн орнууд энэ асар их баялагтай мөртлөөн аргаа ядсан улс орнуудын баялгийг цөл мөн дээрэмдэж африкчуудын “хосыг нь сугалж” аваад гарч явжээ. Анх орж ирцгээхдээ Африкийг Америк шиг болгоно гэж амласан байдаг. Гэтэл бүх баялгаа тавьж туугаад африкчууд эцсийн бүлэгт уух усгүй, ороод суух оромжгүй хоцорсон байна. Хамаг баялгийг нь хуу хамж, байгаль орчныг нь баллаж, цөлмөн дээрэмдээд гарахдаа мөнөөх “луйварчид” “Баялгийн хараал гэж юм байдаг юм. Та нарт тийм хараал тусчихжээ.” гээд арилж өгчээ. Барууныхан “Алтыг нь авчихсан юм чинь авдраар нь яах билээ” хэмээн дайжин оджээ. Оронд нь “Одоо та нарыг бид л өөд нь татахаас биш” гээд шинэ зуун эхлэхэд Хятад улс “Хятад-Африкийн форум” хуралдуулж, уг форумд Африкийн 48 орны төр засгийн тэргүүн нар оролцсон юм. Үлдсэн хариугүй хоцрогдсон зургаан улс нь ядуугийн эрхэнд Тайваниас хөрөнгө мөнгөний тусламж авч түүнтэй дипломат харилцаа тогтоосон тул тэднийг уг форумд урьж оролцуулаагүй юм. Хятад улс Африкийн орнуудын бүтээн байгуулалтад хөрөнгийн туслалцаа үзүүлэх бүхэл бүтэн Африк дундын банк байгуулж өгөөд, эхний ээлжинд уух устай болгож өгье хэмээн мэргэжилтнүүдээ илгээж элсэн цөлд “худаг өрөмдөх” болсон юм.

Нэгэн зүйл: Бусдын баялгийг булаан дээрэмдэж сурсан барууны орнууд “За одоо тоночихмоор баялагтай бас хоцрогдсон улс орон хаана байна вэ гэтэл Төв Азийн шинэ тутам хөгжиж байга орнууд юуны өмнө шуналын харцанд нь өртөв. Баялагтай ч бусдад булаалгамгүй хөгжилтэй ор нууд руу тэд харцаа шилж үүлээд ч нэмэргүй гэд гийг мэднэ. Олигтой баялаг гэхээр юмгүй улс орон, бүс нутаг руу харсан ч үгүй. Хуучин ЗХУ-ын буулганаас салж тусгаар тогтносон Төв Азийн орнууд нэг талд хоцрогдсон, нөгөө талаар баялагтай атал Казахстан зэрэг орон лавтайя луйвардуулахгүй нь тодорхой байжээ. Харин Кыргызстаны асар их нөөцтэй алтны ордыг Австрали-Канадын хамтарсан том корпораци хэдхэн жилийн дотор цөлмөөд гарсныг бид мэднэ. Тэнд “баялгийн хараал” энэ тэр гээгүй ч удирдлагуудыг нь хуу хахуульдаад гарсан байдаг. Кыргызчүүд ядуу татуу бахь байдгаараа үлдэж, нийгэм нь самуурч манан будан болжээ. Барууныхан баялгийнх нь ганцхан хувиар хэдэн даргыг нь хахуульдаад 99 хувийг нь авч арилав. Уур нь хүрч уушги нь сагсайсан кыргызчүүд турхиран босож төрөө таягдан хаяад шинэ шударга нийгмийн төлөө урт удаан хугацааны тэмцэл өрнүүлсэн билээ.

Нэгэн зүйл: Дараа нь хэнд юу байна, хэр зэрэг хоцрогдсон орон улс байна гэтэл манай Монгол гэдэг энгүй баян атлаа эв найргүй, ардчилал гэдэг нэрээр нүүрээ бүтээж нүдээн тагласан улс байх нь тэр. Үгүй энэ чинь үнэн л байгаа даа гээд үзтэл элсэн дороо энгүй их эрдэнэ баялаг нуусан, хөрсөн дороо хөдөлшгүй их үүц дарсан үлгэрийн юм шиг баян орон байв. Удирдлагуудыг нь урьж айлчлуулаад Монгол бол Азийн орнууд дундаан, хөгжиж байгаа улсууд дотроо ардчиллаар үлгэр дуурайл үзүүлж байгаа, хөгжлийн их ирээдүйтэй орон хэмээн хөөрөгдөж хөлд нь сууж эхлэв. Төр засаг нь хахуульд идэгдсэн улс орон гэдгийг тэд сайн мэдэж байлаа. Энэ бол Монгол руу нэвтрэх орц, тэр их баялагт нь хүрэх зам мөн гэдгийг сурсан улс хэрхэн андаа аж. Олон улсын хэмжээнд арга ухаан гаргаж, хөрөнгө босгож, хор найруулж гаршсан “дээрэмчид” Өрнөдөд мундахгүй байгаа нь мэдээжийн  доторх хэрэг. Тэдний нэг нь Фрийдланд гэдэг “хүн” байлаа. Тэр толгойлж бүх арга ухааныг боловсруулж, хамаг хорыг найруулаад Оюутолгойд орж ирэв. Хэдэн жил “хөөцөлдөөд” эцсийн бүлэгт хэргээ бүтээж санасандаа хүрэв. Харин Африкаас гарах даа “баялгийн хараал” гэж хэлээд гарсан бол манайд орж ирэхдээ “баялгийн хараал” гэдэг юм байдаг юм шүү гэж “анхааруулаад” орж ирэв. Мөн аймаар юм байдаг юм байна гэж “манайхан” дээр доргүй аюумсан хирдхийв.

Нэгэн зүйл: Хараал гэж юуг хэлнэ вэ? Тийм юм байдаг уу? Байдаг бол түүнийг хэн хийдэг юм? Тэгээд хэнд хүрдэг юм? Тэгвэл хараал гэж байдаг ажээ. Байх байхдаа бүр бодитой байна гэх болов. Орчин үеийн нарийн шинжлэх ухааны нотолж байгаагаар бол хараал гэдэг бол хамаг хар эрчмийг (энергийг) хурааж нягтруулаад тодорхой орон зайд хүргэж үйлчлүүлэхийг хэлж байгаа юм гэх болов. Хараал гэж байна гэвэл хэн нэгэн түүнийг үүтгэж байж таарна. Тэр нь тэнгэр бурхан гэхээсээ өмнө бодгал хүн байх ёстой. Түүнийг хараалч гэнэ. Гэтэл эргэцүүлж төнхөж үзвэл “баялгийн хараал”-ыг хэн хийдэг болж байна. Хүнийг харааж хорлож болдог юм гэхэд баялаг нь эзнээ яаж хараах болж байна? Эсвэл бидний баялаг биднийг хараана гэхэд хэн итгэх болж байна. Бид эх орныхоо баялгийг лав хараахгүй, бурхан тэнгэр хайрласан хишиг буянаа бузарлахгүй. Тэгээд бодвол мөнөөх барууны шуналтнууд алт эрдэнэсийг нь авчихаад адагт нь хараал хийчихээд явдаг болж байгаа юмсан уу! Их хурлын ордонд, айл гэрийн хойморт зурагтын дэлгэц дээрээс “баялгийн хараал” байна байхгүй, байсан байгаагүй гэж ярьж ярвайж сууцгаах болов. Хуучин цагт бол эмгэн чавганц нарын амны зугаа хийж суудаг зүйлийг өнөөгийн төрийн түшээд төнхөж үмхэж суух болцгоов. Төр улс, хөгжил дэвшил гэдэг бол шинжлэх ухаанд түшиглэдэг. Үүнийг шинжлэх ухаанч хөгжлийн номлол гэж байна. Барууны хөгжсөн орнууд нь орчин үеийн шинжлэх ухааны манлайд яваа улсууд. Гэтэл яахаараа Африкт очихоороо, манайд ирэхээрээ “хараал мараал” гэж ярьж явдаг юм. Биднийг харанхуй мунхаг гэж даажигнаж байгаа юм уу! Хүн тэгж яваа юм бол бид яахаараа түүнийг нь тосож аваад хөөрөгдөж байдаг юм. Энэчлэн эргэцүүлбэл “баялгийн хараал” гэж байж таарахгүй, барууныхны заль мэх, цуу үг, цуурхал болно. Харин эх байгалийн эмгэнэл гашуудал гэж байна гэвэл үнэнд илүү ойр очно.

Нэгэн зүйл: Оюутолгойг цөлмөж дуусвал тэнд онгорхой нүх үлдэх нь ойлгомжтой. Хот хүрээ байгуулахгүй гэнэ. Бүхий л байгууламжуудыг зөвхөн ашиглалтыг дуустал хэрэглэхээр барьж байгуулж байна. Мөнөөх л Африкт хэрэглэсэн аргаа ашиглаж байгаа нь тэр. Бид Африкийн араас орж, алийгаа алдаж эс болохын утга учир үүнд оршино. Өч төчнөөн хөрөнгө орууллаа гэж байна. Түүнийг хэчнээн хэмжээтэй болохыг Монгол улсад хянаж байгаа ямар газар байна. Хил гааль үүнийг хянаж чадахгүй. Юмаа үзүүлсэн ч жинхэнэ үнийг нь хэлэхгүй. Гааль дээр татвараас зайлсхийх гэж бага хэлж болно. Харин хөрөнгө оруулалтын тайлан гаргахдаа хэдэн зуу мянга дахин өсгөдгийг хэлэхийн аргагүй билээ. Тэд тэгж сурсан улс. Харин бид Африкийнхан биш гэдгийг тэдэнд мэдүүлбэл таарна. Өөрийнхөө юмыг хүнд өгч орхиод хагас хугасыг нь эргүүлээд гуйж сууна гэдэг бол хэтрүүлэлгүй хэлэхэд үндэсний эмгэнэл юм. Үлгэрлэвэл хөдөөгийн малчин айлын хотноос үнээ малынх нь ар гал хорголыг түүгээд мөнөөх айлд тал хагасыг нь танайх ав бал ав гэсэнтэй агаар нэг болно. Түүхийг нь чи түүжээ, талыг нь өгчих гэвэл бас яахав гэхсэн. Харин мөнөөх “аргалчин” шуудайгаар нь би авлаа, хүүдийгээр нь чи ав гэвэл арай дэндэх байх аа. Эцэст нь тэмдэглэхэд гүн ухаангүй улс төр бол ёстой нөгөө “амьгүй албат” юм. Онолгүй орон гүрэн бол “морь унасан толгойгүй хүн” юм. Гүйлгээ ухаан гэж байхад гүн ухаан гэж байх. Олон ургалч үзэл гэж байхад онолын сэтгэлгээ гэж байх.

Ц.СҮРЭНЖАВ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car