antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

Ухаахудагийн нөөц тодорхой хугацааны дараа дуусна гэж ЭБЭХ-ий сайд мэдэгдлээ

нийтлэсэн Admin

УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Ерөнхий сайд С.Батболдод тавьсан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг “Энержи ресурс” ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаарх асуулгын хариуг сонссон юм. Ерөнхий сайд эзгүй учир Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсан юм.
Д.Зоригт сайдын мэдээлснээр Засгийн газраас 2007 оны арванхоёрдугаар сард удирдамж гаргаж, ажлын хэсэг томилж “Энержи ресурс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Тавантолгойн орд газарт төрийн оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлыг дөрвөн сарын турш хэлэлцжээ. “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшилд байсан зургаан лицензээс тавыг төр өөртөө шилжүүлэн авч, Ухаахудаг ордын ашиглалтын нэг тусгай зөвшөөрлийг үлдээхээр шийдвэрлэсэн байна. Ухаахудагийн ордын тусгай зөвшөөрлийн талбайд ноогдох нөөц нь Тавантолгойн нийт нөөцийн дөрвөн хувьтай тэнцдэг аж. “Энержи ресурс” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр Ухаа худагийн 20 хувиар хувьцаа гаргаж, 700 сая ам.доллар босгож чаджээ. ЭБЭХ-ий сайд Д.Зоригтын хэлснээр том Тавантолгойгоос жилдээ 15-20 сая тонн нүүрс олборлох юм байна. ”Энержи ресурс”-ийнхан ч жилдээ 15 сая тонн нүүрс олборлох бөгөөд тодорхой хугацааны дараа нөөц нь дуусах гэнэ.   “Эрдэнэс МГЛ” компанийн талбайд 600 сая, Ухаа худгийнх 411 сая тонн нүүрс, орон нутгийн өмчит жижиг Тавантолгойн мэдлийн талбай  110 сая тоннын нүүрсний нөөцтэй аж.
Сайд Д.Зоригтын мэдээлэл, тайлбар зарим С.Эрдэнэ гишүүнд хангалтгүй санагджээ. Тэрбээр, Тавантолгойн асуудлыг бид удаа дараа тавьсан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Тавантолгойн асуудалд тун хариуцлагагүй хандаж ирсэн. Бид Оюутолгойг тавиад туучихсан. Тавантолгойг ч бас гадаадынханд өгөх үү. Энэ ордын хамгийн ашигтай гэсэн хэсэг дөрөв, тавхан гэр бүлийн өмч болсон нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Ерөнхий сайд нартай холбоотой учраас хариуцлага тооцох ёстой гэв.
Г.ЭНХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car