antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

“Эрдэнэс МГЛ” комппани “Хүний хөгжил сан”-д 114 тэрбум төгрөг оруулжээ

нийтлэсэн Admin

УИХ-ын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Тавантолгойн нүүрсний ордын Ухаа худагийн хэсгийг “Энержи ресурс” ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаарх асуулга”-ын хариуг сонслоо.
Асуулгын хариуг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцууллаа. Тэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан нь шинээр өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг зохицуулж байгаа болохоос бус хуучин мөрдөж байсан хуулийн дагуу олгосон лицензийг хүчингүй болгож шинээр сонгон шалгаруулалтаар олгох тухай асуудал биш юм. Өмнөговь аймгийн ИТХ-аас 2003 оны 12 дугаар сарын 23-нд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын саналыг үндэслэн 8/6 тоот тогтоол гаргаж Тавантолгойн нүүрсний орд орчмын 184.6 мянган га газрыг “стратегийн хувьд онц ач холбогдолтой” бөгөөд “Оюутолгой ордыг ашиглах төсөл судлагдаж байгаа энэ үед тус ордын эргэн тойронд хайгуулын лиценз олгогдсоны улмаас энэ стратегийн өндөр ач холбогдол бүхий ордыг ашиглах нөхцөл боломж хаагдаад байгааг шийдвэрлэх” зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан гэсэн бөгөөд тухайн шийдвэрийг гаргахдаа уг талбайгаас орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбай чөлөөлөгдсөнийг дурдсан ба бусад аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг заагаагүй орхисон байна.
Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай “ УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд “Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосныг баримтлан Засгийн газраас 2007 оны 12 дугаар сард удирдамж гаргаж, ажлын хэсэг томилон “Энержи Ресурс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Тавантолгойн орд газарт төрийн оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлцлийг 4 сар орчим хийж маш олон хувилбараар хэлэлцсэний эцэст “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшилд байсан 6 лицензээс 5 лицензийг төр өөртөө шилжүүлэн авч Тавантолгойн нүүрсний ордоос салангид биет болох Ухаахудаг талбайд ашигт малтмалын ашиглалтын нэг тусгай зөвшөөрлийг үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын 2010 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан бөгөөд Төрийн өмчийн хорооны 2010 оны 425 дугаар тогтоолоор баталсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дүрэмд уг компани нь нийт 15.0 тэрбум ширхэг хувьцаатай байхаар заасан.
УИХ-ын 2010 оны 39, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд: Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, Хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах, Хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалт татах. Засгийн газар 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. ..” гэлээ.

А.Солонго www.uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car