МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Бид юуг шинэчлэх ёстой вэ гэж гишүүд дэмжигчиддээ хандан илгээмж явуулжээ”. Мөн мандан бадарч явахдаа хэнийг ч тоодоггүй МАН, гундан доройтохдоо хэнтэй ч ханилахад бэлхэн гэдгээ илэрхийлээд амжлаа. Хувааж идэх, хуйвалдан талцахаа гишүүдээсээ асуудаггүй мөртлөө харин унаж доройтхоороо гишүүдээ сая санагалзав.
Шинэчлэл гэдгийг энэ нөхөр ойлгож байгаа болов уу? Хоосон уриа лоозон, хоёр гуравхан үг хэлээд л, МАН шинэчлэгдлээ гэж орилоод л шинэчлэгдчихсэн гэж эндүү бодоод байх шиг байна. Эсвэл шинэчлэл нэрийн дор бүх бузар булайгаа нуух гэсэн башир арга бодоод байна уу. МАН-ын удирдлагууд ер нь тархиндаа ямар нэгэн мэдлэг суулгачихаад, улс орноо хөгжүүлэх хөтөлбөр боловсруулчихаад шинэчлэл гэж ярих хэрэгтэй. МАН-д хандаад хэлэхэд хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол хоосон жүжиг тоглохоо зогсоо. Угаасаа МАН-д итгэл итгэл өдөр бүр алдарсаар өнөөдөр МАН тулах цэггүй болсон.
Ө.Энхтүвшиний суралцсан түүхийг харвал социализмын үед МАХН болон ЗСБНХУ-ын түүх гэдгийг сурсан бөгөөд үүнийг мэдлэг гэж андууран өнөөдрийг хүртэл итгэсээр явна. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Ө.Энхтүвшин дэлхийн мэдлэгтэй танилцсангүй, хүн төрөлхтний хөгжлийг судалсангүй.
Тухайлбал:
- Ардын гэсэн тодотголтой бүх намууд бүгдээрээ барууны улс төрийг явуулдаг барууны улс төрийн идеологитой намууд байдаг. Жишээ нь: консерватив үзэл баримтлалтай барууны намууд тухайн үндэстний үнэт зүйл дээр тулгуурлан улс төр хийдэг. Христосын шашинтай орнууд Христийн этикд суурилан улс төр хийдэг. Харин барууны либерал үзэлтэй намууд хувиа хичээхийг дэвэргэж нийгэм болон төр оршин тогтнох бололцоогүй болгодог.
Луус хэзээ ч өөрийгөө Морь шиг харагдуулж чадахгүй шүү дээ. Түүнтэй адилаар МАН хэзээ ч зүүний нам байх бололцоо байхгүй. Монгол улсын тусгаар тогтнолыг, өнгөрсөнд хийж бүтээсэн их түүхд, тулгуурлан түүнийгээ цаашид баталгаажуулж явахын тулд МАН консерватив нам болох ёстой. МАН барууны улс төрийн хүчин болох нь МАН-ын амин сүнс, МАН-ын ирээдүйг аварна. Гэтэл МАН-ынхан үүнийг бас л мэдсэнгүй. Мэддэггүй хүн мянган тамтай гэдэг энэ шүү дээ. МАН Сүнсгүй хэвээрээ үргэлжлэх нь тодорхой боллоо. Энэ бол МАН Ө.Энхтүвшиний гарт амьсгаа хураахын 1 дэх баталгаа билээ.
- Ө.Энхтүвшиний илгээлтэд Монгол үндэстэн, Монгол үндэстний төр, Монгол үндэстний нийгэм, Монгол үндэстний эдийн засаг яаж хэрхэн хөгжих тухай нэг ч үг байсангүй. Улс төрийн намын хувьд Монгол улсыг яаж хөгжүүлэх вэ, Монгол хүн бүрийг яаж жаргалтай хангалуун амьдруулах вэ гэдгээр улс төр хийх байтал, морь унасан толгойгүй хүн адил ямар ч утга учиргүй, хэнд ч наалдацгүй зүйлийг юунд ярина вэ. Энэ бол МАН Ө.Энхтүвшиний гарт амьсгаа хураахын 2 дахь баталгаа билээ.
- Ардчилал гэдэг нэртэй хүн төрөлхтний эрх чөлөө, эрх тэгш, шударга ёсыг дээдэлсэн нийгмийн цоо шинэ харилцаанд шилжих энэ агуу үйлсийг авилгал, луйвар, феодалжилт, шинжлэх ухаан мэдлэгийг уландаа гишгэсэн үйлдлээрээ үгүй хийсээр байна. Мөн хамаатан садан, авгай хүүхдээсээ цаадах улс төрийг МАН хийхгүй нь тодорхой боллоо. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монгол хүний үнэт зүйлийг уландаа гишгэсэн олигархижсан бүлэглэл болж тогтсон гамшгийн тогтолцоог устгахгүй харин хуйвалдан хамгаалагч санааг илэрхийлэгч учраас МАН Ө.Энхтүвшний гарт амьсгал хураах 3 дахь баталгаа энэ билээ.
- Дэлхийн нэртэй эрдэмтэн Лэстэр Троу (Lester Thurow) хэлэхдээ дэлхий дахинд гурван том хувьсгал явагдаж байна. Энэ нь даяарчилсан хувьсгал, мэдлэгийн хувьсгал, Даяарчилсан мэдлэгийн хувьсгал юм.
Ийм цаг үед Монгол үндэстэн хөгжих талаар өчүүхэн ч үг цухуйлгаагүй нь МАН-д төрийн эрх байсан цагт Монгол үндэстэн хүн төрөлхтнийг дагаж хөгжих ямар ч бололцоогүй гэдэг нь харагдаж байна. Монгол үндэстнийг сайн сайханд биш хямрал хоцрогдолд оруулах учраас МАН-д үүрд баяртай гэж хэлэх ганц л зам үлдсэн. Энэ бол Ө.Энхтүвшиний гарт МАН амьсгал хураахын 4 дэх баталгаа.
- Ардчилал болон зах зээлийн эдийн засагт шилжиж байна гэж ард түмний хийж бүтээсэн баялгийг лиценз, тендер, хувьчлал нэрээр луйвардсан гол буруутан нь өнгөрсөн 23 жил төрийн эрх барьсан МАН мөн. Оюуны дархлаа байхгүй үнэн худалыг ялгадаггүй итгэл болон эргэлзээг мэдэхгүй, утга болон учраа мэдэхгүй нөхдүүд МАН гэдэг нэрийн дор ашиг хонжоо хайсаар өдийг хүрлээ. Уг хар толгойтнуудын бөөгнөрөл хэзээ ч улс төрийн алсын хараатай, үзэл баримтлалтай хүчин болж чадахгүй нь тодорхой боллоо. Энэ бол МАН Ө.Энхтүвшиний гарт амьсгал хураахын 5 дахь баталгаа.
- Улс орны хөгжлийг хаягдал болгон экспортолж, ард түмний баялгийг булаан дээрэмдэж, авилгачдаар дүүрсэн гэдгээ ухаардаггүй, Монгол улсын төр Монгол үндэстний эрх ашгийн эсрэг хүмүүсийг цэвэрлэх зайлуулах шийдвэртэй арга хэмжээг аваагүй нь Ө.Энхтүвшиний илгээлтээс харагдаж байна. Энэ бол МАН Ө.Энхтүвшиний гарт амьсгал хураах 6 дахь баталгаа юм.
Муу зүйл хэзээ ч цэцэглэдэггүй, муу зүйлд хүн төрөлхтөн удаан амьдарч чаддаггүй учраас Монгол үндэстэн МАН-ын муу муухайгаас салахаа цаг минут өдөр хоног алдахгүй илэрхийлсээр байна.
Д.Санчир
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 09, 2013 3:11:42 pm )
Leader iim baidaggui yum.
-
Anonymous (March 09, 2013 3:59:09 pm )
ene zugeer l neg niitlelchiiin zaxialgat niitlel tiim yum baidaggui yum
-
Anonymous (March 09, 2013 4:48:22 pm )
Санчир хүү ч голын нь олоод дүгнэчихжээ.
-
Anonymous (March 09, 2013 4:55:20 pm )
AN-n zaxualgaar Enxtuvshing muulaad baina uu? Esvel Nyamdorj gegeg namiin zaxualgaar muulaad baina uu?
-
Anonymous (March 09, 2013 5:00:09 pm )
íàìûí íýðýý ñîë÷èõîîä ë “Ìàíàé íàì á¿ðýí øèíý÷ëýãäñýí” ãýæ öýýæýý äýëäñýýð áàéãààä ë óíàñàí íàì ø äýý. Øèíýëýë ãýäãèéã òèéì ºíãºö óòãààð îéëãîäîã èíýýäòýé íàì äàà. Îäîî äàõèæ ñýðãýõã¿é äýý, õººðõèé
-
Anonymous (March 09, 2013 5:03:00 pm )
MAN-n Nyamdorj ni Enxbayariin barivchilgaa,Xuuliinxnii tomilolt zeregt gar niilj ajilsan AN-n Elbegdorjiig demjij ajillax ni medeej shuu dee.
-
Anonymous (March 09, 2013 6:34:57 pm )
nyamdorj an zahialgr bichij bga bha
-
Anonymous (March 09, 2013 6:40:15 pm )
YG YNHAN HUUHEN SHIG BOLJEE
-
Anonymous (March 09, 2013 7:41:17 pm )
iag uneniig heljee.luivarchdaar duursen man mohoh tsag ne udahgui
-
Anonymous (March 09, 2013 8:34:25 pm )
MAN MAHN tatan buugdaasai. Yadaj MAN MAHN geed baigaa tuuhee neg mur tsegtslen unen tuuhtei bolj tuuniigee yaridag boloosoi. 70 ch yumuu 90 ch yum uu buu med heden jiliin hudlaa tuuheer yavahaa boliosoi.
-
Anonymous (March 09, 2013 8:47:30 pm )
1990-eed ond Yondondemberel geed neg oid toorson sarmagchin shig nohor baisan.Enhtybshin odoo yag tiim baidaltai baina.MAN gedeg ene uls toriin yhdel amisgaa ni tegtlee amar tasrahgyi baihoo.MAN amisgaa huraachihbal daraa ni Altanhuyagiin yed AN-iig ni bulshilchihmaar baina.
-
Anonymous (March 09, 2013 10:39:43 pm )
goliin taslaj baival hench baisan yah ve. hurdan tatan buulgah heregtei.
-
Anonymous (March 09, 2013 10:40:11 pm )
zvgeer neg yriad ard tvmnees sansl asuuh bol MAN-iin shinechlel bish. MAN-iig zorigtoi olgiarhuudaa buruutgaj chaddag tedniigee sain duraaraa namiin apparattaas ybyylj zailuulj chaddag ers sahinechlel hiij chaddag hun l sergen mandaltiig ni abchirch chadna.
-
Anonymous (March 10, 2013 12:19:13 am )
Энхтүвшин чи намаа бодоод зүгээр л ажлаа өгчих, чамд энэ том намыг авч явах чадвар, потенциал байхгүй, чадвартай олон хүний аль нэгэнд зүгээр л өгчих дөө.
-
Anonymous (March 10, 2013 1:23:59 am )
Хулгайч
-
Anonymous (March 10, 2013 1:55:30 am )
hudalch danda buurenhiildeg huuhdiin parkiig uuriin naij geh har munhbatdaa suudal ugch darga bolgoj hubaaj idsen shuu chi abilgaltai temtseh gajar udahgui shalgaad ard tumnii huuhded parkaa chuluulj uguuchee ,,,,,,,,
-
Anonymous (March 10, 2013 2:02:32 am )
tolgoi muut ,odoo ichehgui yamar nuureerei …maxn … negdeh gej guij gubshaad bha argagui dee chamd icheh geen bhgui bij …
-
Anonymous (March 10, 2013 2:25:01 am )
ene namin ard tumnii tatbaraar barisan bairign khuraag abaad tatan buulgakh kheregtei 7 1 5 khun alsan nam shuu
-
Anonymous (March 10, 2013 11:44:41 am )
Энхтүвшин үг хэлэх тоолондоо Эрвийх дэрвийхээрээ улс ороноо өөрчлөх шинэчлэхийг оролдож буй АН-ын засгийн газрыг байнга гүтгэн доромжилж байгаа нь өөрөө болоод нам нь огт шинэчлэгдэхгүй байгаагийн тод илрэл юм.МАН эхлээд өөрөө шинэчлэгдэж байж дараа нь улс орныг удирдах, ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ялалт байгуулах талаар бодох нь зохимжтой болов уу.
-
Anonymous (March 10, 2013 12:28:38 pm )
unen l yum bichjee
-
Anonymous (March 10, 2013 12:52:09 pm )
жинхэнэ олгиархуудын цуглалрал увиагүй хүмүүсийн нэгдэл ардчилал нэртэй анархист нам тэгээд ирээдүйтэй гэж үү ёстой уучлаарай харин Ардчилсан нам шинчлэл хийхгүй бол тун удахгүй бяц унахах нь ойлгомжтой шүү захиалгаар нийтлэгч ээ нүдээ нэээ
-
Anonymous (March 10, 2013 1:14:28 pm )
МАН шинээр орж ирсэн Лхагважав мэтийн гишүүдийг даргаа болгож намаа шинэчилэх хэрэгтэй
-
Anonymous (March 10, 2013 4:04:33 pm )
Лхагважав МАН-д ордог нь алдаа болсон гэхдээ ийм л хүмүүс намыг өөрчилнө, Хуучин хүмүүсийг хэн ч тоохгүй , тэд нар ч гэсэн идэж цадсан шүү дээ одоо зай тавьж өгөх хэрэгтэй
-
Anonymous (March 10, 2013 5:28:31 pm )
МАН уул нь МАХН-аас дээр л дээ! Гэхдээ энэ МАН-ын лидер гээд байгаа нөхдүүд чинь зүгээр л төрийн нэрээр халхавч хийсэн ХАХУУЛЬ АВАГЧ, зүгээр л нэг ХУЛГАЙЧ
нар шүү дээ!! -
Anonymous (March 10, 2013 5:36:33 pm )
Heseg bulegeeree huivaldaj idej uuj mongoloo tonoj deeremdsen n nugel bolgoo odoo ed hotsrogdson buduuleg nohod um enhbayrtai evseh geed yvaad bgaa n bur ineedtei gutamshigtai haragdahiim unen zuiliig ogt helehgui tsaashaa huivaldaj baij urgelj hudlaa huuramch medee helne urgelj ard tumeniig huuran ed hol yavahguin oilgomjtoi end ajildag zaluusiig ajiluulah durgui oorsdiihoo bair suur aldah uchir omch horongo idej uusan n aimaar ichihgui mongolchuudaa edniig orhiod shaashaa yavahiig urialay
-
Anonymous (March 10, 2013 5:49:14 pm )
hulgaich hun huruugiin tairahaas naash zasardag biluu? hulgaich nam tegvel zasrah boluu? buu anduur!neg hun alchiksan hund 2dahi n yu ch bish bdg gesen!ard tumniig olon jil darlasan novshnuud bugd adilhan bdg yum!ardiin namiig buu ahin garga!
-
Anonymous (March 10, 2013 6:24:52 pm )
amisgal huraagaad daraa n zaluus n shine nam baiguulbal mongoliin hogjild heregtei
-
Anonymous (March 10, 2013 7:05:52 pm )
xulgaich xunii xuzuu urt baidag um xulgaichaa chi udaxgui 461 angid ochnoo xaxaxaxaxa
-
Anonymous (March 10, 2013 8:11:02 pm )
МАН маш их шинэчлэгдсэн нам шүү дандаа л шинэчлэгдэж байдаг юм. Нагаржунай, төв үзэл,социал, зүүн гэх мэтээр олон удаа их сайхан шинэчлэгдсэн. Социнтерэнд авилгал хүртэл өгч гишүүн болж шинэчлэгдэж байгаагаа дэлхий нийтэд зарласан эцэст Х үсэгнээсээ салж шинэчлэгдсэн гэвч энэ олон шинэчлэлтийн эцэст ард түмний нэр баригч коммунист хэвээрээ л үлдсэн иймд хэзээ ч шинэчлэгдэгдэж чадахгүй нь баталгаатай болсон одоо юугаа яаж шинэчлэх гээд байгаа юм бэ лидэргүй толгой нь эргэж гүйцсэн шинэчлэлийн мэдлэггүй шинэчлэгчдийн цуглуулга мөнөөсөө мөн.
-
Anonymous (March 10, 2013 9:59:59 pm )
chi bichsen eee ergeeed neg har daaa chamshig teneg ni dugedegui yumaaa
-
Anonymous (March 11, 2013 12:35:36 am )
ямар нэг зүйлийн хугацаа дуусахаар ямар ч арга байддаггүй ганц энхтүвшиний буруу биш 90 гарсан хүнийг залуу 23 тай залуу 2 ялгаа их
-
Anonymous (March 11, 2013 7:17:57 am )
Minii bodloor manaihan dotroo huluu jiiltsej baij l iim yumand hureed baih shig bn. Neeree MAN odoo undiih bolov uu? Bat-Erdene avarga l uldeh shiv
-
Anonymous (March 11, 2013 10:05:00 am )
arai gj jaahan ner vldsen bsniig n ene enhtubshin uls turiin yanhandalt hiij bvvr yuch gui bolgosondoo odoo naad man namiihaa batlahiig tvvhiin muzeid uguuchdee
-
Anonymous (March 11, 2013 11:45:35 am )
юм бүхэнд төгсгөл бий цаг хугацаагүй юм гэж нэгээхэн ч үгүй 30 шахам мянган хүнээ алж хэлмэгдүүлсэн энэ намыг 1990 онд татан буулгаагүйгээс болж өнөөг хүртэл эх орноо ард түмний татварын хөрөнгийг цөлмөж хэмжээ хязгааргүй идүүлжээ яагаад хөгжихгүй байсныг сая л ойлгомжтой боллоо ман гийн дарга нар бүх шатанд чадлынхаа хирээр хулгайлж хуйвалдаж идсэн нь одоо зах зух нь илэрч байна даа энэ намд итгэх үндэс алга даа
-
Anonymous (March 11, 2013 11:48:07 am )
юм бүхэнд төгсгөл бий цаг хугацаагүй юм гэж нэгээхэн ч үгүй 30 шахам мянган хүнээ алж хэлмэгдүүлсэн энэ намыг 1990 онд татан буулгаагүйгээс болж өнөөг хүртэл эх орноо ард түмний татварын хөрөнгийг цөлмөж хэмжээ хязгааргүй идүүлжээ яагаад хөгжихгүй байсныг сая л ойлгомжтой боллоо ман гийн дарга нар бүх шатанд чадлынхаа хирээр хулгайлж хуйвалдаж идсэн нь одоо зах зух нь илэрч байна даа энэ намд итгэх үндэс алга даа,
-
Anonymous (March 11, 2013 12:08:55 pm )
тэр музейн барилга хүлээлгэж өгөөчээ ман-гийн бар мөрийтэй тоглоомын газар болгосон биз дээ тэр бол ази тивдээ ахнхлан музейн зориулалтаар баригдсан байшин шүү дээ дотор нь ө энхтүвшин махн ын түүхийн институтын эша хийдэг байв тэр дамимаараа хуйвалдаж өөрсөд дээрээ бичиг баримт бүрдүүлж авсан
-
Anonymous (March 11, 2013 5:54:48 pm )
МАН-ыг чадхийлгэсэн хүнд хөшөө босгоход ч багадна. Ингээд Энхбаяр, Энхтүвшин 2 хөшөөгөө босгуулах болждээ.Ээдээ мөн ч их нүгэл хийсэн намдаа хөөрхий.Үхэж байхад нь Энхбаяр нэрийг нь хэрэглэх гэж сүнсийг нь дуудаж босгоод л эргээд тэр сүнсэндээ өөрөө хологдоод л хачин хачин юм ч их болж бна даа. Нэгэн цагт хүний хийсэн нүгэл толгой дээр нь аянга болон ниргэлж аадар болон асгарна гэж Багабанди гуай бичиж байсан. Энэ лав Энхбаярыг хэлсэн болов уу гэж бодоод байдгийн.
-
Anonymous (March 11, 2013 7:50:33 pm )
Enhtuvshin chadnaa Harj l baigaarai, hotgoidiin tsestei huu shuu Butgii basaarai Harj l baigaarai
-
Anonymous (March 11, 2013 11:09:28 pm )
unen shuu
-
Anonymous (March 12, 2013 12:53:13 pm )
Энхтүвшин лүү ингэж дайрах үндэслэлийг харахад,энэ намыг улс төрийн тавцангаас зайлуулах том ажил эрчимтэй явж байгаа юм байна гэж ойлгогдохоор байна.МАН дотроо,гаднаа маш их дайралтанд өртөх шинжтэй.Энэ бүхнийг давж гарах нарийн ухаан,зохион байгуулалт,зөв шийдвэр хэрэгтэй байна даа.Одоогийн удирдлага бие биенээ хэмлээд байвал тэгээд л бусдын идэш болж дээ?
-
Anonymous (March 13, 2013 8:22:24 am )
энэ нам манай гай гамшиг болоод улс орны хөрөнгө баялгийг хулгайлж баяжчихаад одоо шоронд орох хариуцлага тооцох болохоор нүхэндээ орсон тарвага шиг таг чимээгүй болчихлоо.өөрсдийгөө цэвэрлэхгүй байж шинэчлэл хийцгээе гэж худлаа хошгорох юм
-
Anonymous (March 13, 2013 10:37:43 am )
NYAMDORJIIN SANAA HEREGJIJ EHELLEE AMJIL TURGEN UNAGAARAI MANGARIIG KKKK
-
Anonymous (March 13, 2013 12:38:41 pm )
МАН ЭНЭ ЯНЗААРАА БОЛ ХОЛ ЯВАХГҮЙ ШҮҮ. ДЭНДҮҮ НООМОЙ БАЙНА АА. АРАЙ Ч ИЙМ БАЙГААГҮЙ ДЭЭ. ТЭР БАЯР, ХҮРЭЛСҮХ, БАГАБАНДИ НАРЫГ ХӨЛДӨЛГӨӨЧ ЭЭ. ОДООГИЙН УДИРДЛАГУУД УНТАМХАЙ БАЙНАА. ДАЙЧИН БАЙМААР БАЙХ ЮМ. ОЛОН ТҮМЭН МАН-ЫГ ХАРААД БАЙНА ШҮҮ ДЭЭ. УЧРАЛ.Л
-
Anonymous (March 13, 2013 2:40:24 pm )
AN-n zakhialgat bichigchid saihan ajillaj bn,.. man maxn evseed yalah n todorhoi,, harj lbgaarai ted chadnaaa,…
-
Anonymous (March 31, 2013 10:17:04 pm )
haha odoo ene chigeeree tgd suir muu luivarchid
45 Comments